Намынхаа будлианд толгой нь эргэсэн гишүүд хууль бус үйл ажиллагаанд оролцов уу

Ардчилсан нам хоёр удирдлагатай, хоёр тамгатай, 2 байртай болоод удаж байна. Нэг үгээр хэлбэл АН нэлээн будлиан ихтэй, будаа*-н дээрээ зодоонтой байгаа. Гишүүд нь аль даргыгаа дагаж, үнэт зүйлээ алдахгүй байх уу гэдгээ ч ойлгохоо больсон гэхэд хилсдэхгүй. Ямартай ч АН нэгдсэн нэг даргатай байх ёстой. Тиймээс ч эл будлианаа арилгахын тулд намын даргын сонгуулийг зохион байгуулахаар болсон. Гэтэл бас намын даргын суудлын төлөөх цусгүй тулаан эхэллээ. Хоёр дарга өөрсдийнхөөрөө авирлаж, хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, эрх ашиг сонирхол нэгтнүүдээ намын даргад дэвшүүлж, батламж гардуулав. Гэтэл энэ бусармаг үйлдлээ дэмжээд, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Ганбат, С.Одонтуяа, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, Б.Бейсэн, Н.Ганибал, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын 8 гишүүн нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол* хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцжээ. Учир нь энэ үйл ажиллагаа нь АН-ын дотоод сонгуулийн хорооны товын хугацааг зөрчсөн байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоол дээр хүчингүйд тооцсон тамга дарагдсан байгаа нь хамгийн их хардлага төрүүлж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Намын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол хууль бус зарим зүйл болж байгааучраасби оролцоогүй. Би Дотоодсонгуулийнхороог даргалжбайгаа намынгишүүнИ.Мөнхжаргалдзахидал илгээсэн. Энэ захианд хууль зөрчиж байгаа 2, 3 асуудлыг тусгаж өгч, анхааруулсан байгаа. Эхний зөрчил: Дотоод сонгуулийн хорооны тов зарлах гэж байдаг тэр зөрчигдөж байна. Хоёрдугаарт: Тэмдэгнийасуудал байна. И.Мөнхжаргалын гарын үсэг зураад явуулж байгаа 2 бичиг дээр дарагдсан тэмдэг асуудалтай байгаа. Тэртэмдэгүүд хоёулаа хоёрдугаар сарын 11-ны Өдрийн сонин#8221;-ы зараар хүчингүйдтооцсон гэж зарлагдсандугаартай тэмдэг дарж хариу өгөөд байгаа. Гурав дахь ноцтой асуудал бол хууль бус энэ тамгыг ашиглаад Хас банк* дээр данснээлгэсэн. Тэр дансанд 93 сая төгрөгийг авъя, байршуул гэсэнмессежирүүлсэн байгаа. Тэрмессежээрирсэн дансыг тодруулах эрхээ эдлээд, мэдээлэл авахэрхийнхээ дагуу Хас банк#8221; руутодруулга бичсэн. Гэтэл Хас* банкнаас хариу ирээгүй байна гэсэн. Тэгэхээр УИХ-д суудалтай гишүүд нь ч хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаандоролцсон байгаа нь харагдаж байна. Хэдийгээр энэ бүхнийг мэдээгүй байх магадлалтай ч хуульч мэргэжилтэй хүнээр удирдуулсан АН-ын бүлгийн гишүүд асуудлыг судлахгүйгээр буруу үлгэрлэл үзүүлж буй нь зүйд хэр нийцэх вэ. Хүчингүй болсон тамга, тэмдэгийг ашиглаж, хууль бус үйл ажиллагааг дур зоргоороо зохион байгуулж буй Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд ямар хариуцлага тооцох вэ гэсэн олон асуудал урган гарч байна.

Д.Пүрэвдаваа: Хамтын шийдвэр, хамтын амжилтын төлөө тууштай ажиллана

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа батламж гардахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд , Ардчилалын 31 жилийн түүхэнд Ардчилсан нам дөрвөн жил засагласан . Сүүлийн 27 жил эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөртөө Монгол Улсыг хөгжүүлнэ гэж тусгасан байдаг ч эвлэлдэн нэгдэхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Бөхийн хоёр холбоо болон Сагсан бөмбөгийн хоёр холбооны үйл ажиллагаа энэ намын бодлогод нийцэхгүй бол саад тавьж байдаг. Нөхцөл байдал амаргүй байгаа. Өнөөдөр Ардчилсан нам тодорхой нөхцлүүдээс болоод хоёр хуваагдсан гэсэн нэртэй болоод байгаа. Маргаанд хүргэж байгаа зүйл заалтуудыг маш тодорхой цэгцлэх ёстой. 2024 он гэхэд ялалт байгуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй. Манай нам Монгол улсын хоёр сая гаруй сонгогч, гурван сая гаруй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах мөрийн хөтөлбөрийг боловсруулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Мөн дүрэм журам олон нийтэд ойлгомжтой байх ёстой. Сонгогчдын итгэлийн даахуйц 76 нэр дэвшигчийг эртнээс бэлтгэх нь чухал юм. Миний хувьд Тогтвортой хөгжил гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэн АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Аливаа байгууллага, улс төр, өрх гэр тогтвортой хөгжиж байж, улс орон, цаашлаад ард түмний амьдрал сайжирна. Иймд богино хугацаанд өнөөдөр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах хариуцлагатай цаг үед бид эв нэгдэлтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. Цаашид манай нам дүрмэндээ өөрчлөлт оруулж, дараах зүйлсийг анхаарч ажиллах нь чухал юм. Үүнд: -Анхан шатны намын гишүүдээс эхлээд хүн болгонд хадаг барьж очдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй. -Хэн нэгэн эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд нэг сарын өмнө ирдгийг таслан зогсоох. - Хүн болгон нэгдэж байж 72 төрлийн халамж өгдөг, нийт сонгогчдын 44 хувийн санал авсан нам УИХ-ын 82 хувийг эзэлж, засаглалыг 100 хувь барьж байна. Үүний эсрэг хамтын шийдвэрийн байгууллага болж дунд, залуу, ахмад үеийн холбоосыг нэгтгэж байж бид 2024 он, 2028 онд тогтвортой амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд хэн нэгэн хүний мессежээр ажил хийдэг хүн биш. Хэн нэгэн хүнээс хараат бусаар ажиллах зарчим баримдалдаг. Хамтын шийдвэр, хамтын амжилтын төлөө тууштай зүтгэх болно.

Б.БЯМБАДОРЖ: ОРОН НУТГИЙГ ЗОРИХ ИРГЭДИЙН УРСГАЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН АЧААЛЛЫГ ЭРС НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ? -Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-28-ны өдөр найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс ачаалал эрс нэмэгдэж, өнөөдөр хоёр цэгт иргэдийн дараалал нэмэгдсэний шалтгаан нөхцөлийг тодруулахаар судалж байна. Ихэнх иргэдийн хувьдwww.eruul.gerege.mnсайтаас авсан цаг товлолын дагуу дарааллаараа шинжилгээнд хамрагдаад хэвшсэн байгаа. -Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг зааж өгсөн. Энэ хэрээр шинжилгээний цэгт ачаалал нэмэгдэж байгаа байх? -Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг судалж үзэхэд дийлэнх хувь нь хөдөө орон нутаг руу зорчих зорилготой байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний 22 цэгийг зохион байгуулж, нэлээд өндөр хүчин чадлаар ажилласан. Энэ хүрээнд хоногт 19 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байсны хүчинд 12-15 мянган иргэн орон нутаг руу зорчиж байсан. Өчигдрийн байдлаар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас нийслэл хотод 4000 хүн ирсэн бол, 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчсон байна. Тэгэхээр орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгүүдийн ачаалалд тодорхой хувиар нөлөөлж байгаа. Мөн уул уурхай болон бусад албан байгууллагын шаардлагаар PCR шинжилгээ өгөх эрэлт нэмэгдсэн. Үүн дээр албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг руу зорчих хүсэлтэй цөөн тооны нийслэлийн иргэд нэмэгдэнэ. Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан иргэд, олон нийтэд PCR шинжилгээг ямар нөхцөлд хийх ёстойг тасралтгүй мэдээлж байсан. PCR шинжилгээгээр тухайн агшинд уг иргэн халдвартай юу, үгүй юү гэдгийг л тогтоодог болохоос халдварын эрсдэлд өртөхгүй гэсэн баталгаа биш юм. Та нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдварт өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс шинжилгээ өгөх гэж хэт улайрах, эсвэл шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвшрах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орхигдуулах мэтээр иргэдийн дунд хөөсрөл үүсээд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцох, албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас PCR шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтэд тулгуурлан Сар шинийн баярын өмнө болон дараах өдрүүдэд өдөрт 6000 гаруй хүнд шинжилгээ хийж байсан. Энэ бол иргэдийн ердийн эрэлт хэрэгцээнд тохирсон арга хэмжээ. Харин өнөөдөр үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан, иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзэхээр ажиллаж байна. -Шинжилгээний цаг авах гэхээр ойрын өдрүүдэд товлох боломжгүй, бүгд дууссан талаар иргэд хэлж байгаа. Үүнээс үүдэн цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт олноор очиж байгаа байх? -Тийм ээ, нийслэл маань 1.5 сая хүн амтай. Ихэнх иргэд маань ажил амьдралынхаа асуудлыг зохицуулж, шинжилгээний цагаа урьдчилан авч байгаа нь аль, аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй. Товлолын дагуу шинжилгээнд хамрагдаж сурах нь соёлын нэг илэрхийлэл. Нөгөө талаас нь авч үзвэл, шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна. Байгууллагаас нь шаардсаны дагуу шинжилгээнд хамрагдах цагаа орон нутаг руу зорчихоос хоёр хоногийн өмнө захиалж авч байгаа. Гэтэл шинжилгээнд хамрагдсанаас хоёр хоногийн дараа ажил төрөлдөө орох үед халдвар авахгүй гэх баталгаагүй. Тиймээс уг шинжилгээний мөн чанар, халдварын тархвар зүйн байдалд анализ хийж, нотолгоотой зөв шаардлага тавих хэрэгтэй. Энэ шаардлагыг тавиагүйн улмаас иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэх хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна. -Өнөөдрийн байдлаар хэчнээн лаборатори ажиллаж байна вэ? -PCR шинжилгээний сорьцыг шинжлэх 11 лаборатори ажиллаж байгаа. Эдгээр лабораторийн хүчин чадалд тохируулан өдөрт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийвэл хариу нь өдөртөө гарах бүрэн боломжтой. Мөн дээрх 15 мянгаас 6000 нь зайлшгүй шаардлагатай иргэд байхаар тооцож, шинжилгээний суурин цэгт хамруулахаар төлөвлөж байна. Үлдсэнийг нь халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах, хариу арга хэмжээ авах явуулын багийн шинжилгээнд хамруулахаар тооцсон. Энэ дагуу бид өдөр, өдөрт нь төлөвлөлт хийж, суурин найман цэг болон явуулын 16 багийг зохион байгуулан ажиллаж байгаа. -Тэгэхээр шинжилгээний цэгийн тоог нэмэх шаардлагагүй, энэ хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна уу? -Тийм. PCR шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлага, нотолгоонд суурилсан зөв шаардлагыг бид авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр өртөг өндөртэй боловч Засгийн газраас ард иргэдээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Олон улсын түвшинд манай улс ард иргэдээ хамгийн өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан байдлаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Нэг талаараа, бид ард иргэддээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийг авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн хэт үндэслэл, нотолгоогүй шаардлагыг тавьж байна. Голомтын өргөтгөсөн тандалт, судалгаанд хэрэглэгддэг шинжилгээний аргаар PCR шинжилгээг хийх нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм л даа. -Шинжилгээний цэг, дархлаажуулалт, халдварын тандалт илрүүлэг гээд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа байх? -Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань маш олон ажлыг давхар хийж, ачааллыг үүрээд явж байна. Сүүлийн 120 гаруй хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээ, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн үзлэг, хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй эрүүл мэндийн хяналт, суурин цэгийн болон явуулын шинжилгээ, халдварын эсрэг вакцины дархлаажуулалт зэрэг ажлыг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь, энэ олон ажлын хажуугаар манай Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийнхэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж, үндсэн үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн албанд нийтдээ 7000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлээд явбал халдварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Заавал шинжилгээ хийлгэснээр өөрийгөө хамгаална гэсэн үг биш. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бид голомтын өргөтгөсөн тандалт шинжилгээнд хамруулж, хавьтлыг тодорхойлох, халдварыг хумих байдлаар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.