Д.Эрдэнэбатыг 27 сая, Б.Болорыг 13 сая төгрөгөөр торгож, хорих ялыг өөрчилжээ
2021-01-20 10:41:57 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат,Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шүүгдэгч нарын ялыг өөрчилж торгохоор болжээ. Харин бусад шүүгдэгчдийн хэргийг прокурорт буцаасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалаар: Шүүгдэгч Д. Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ... гэж өөрчилж, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
АХБ-наас 158 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн 6 төслийг Монголд хэрэгжүүлж байна
2021-01-20 10:26:54 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн Хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн үзүүлж ирсэн. Цар тахал гарсантай холбогдуулан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 158.8 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжийн 6 төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй, түргэн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэнд Шадар сайд талархал илэрхийллээ. Цаашид нийгэм, эдийн засгийн байдал болон коронавирусийн үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, эдийн засгийг сэргээх, Монгол Улсын Шадар сайдын харьяа агентлагуудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдэд саналаа хүргүүлж, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэн ажиллах чиглэлд хамтран ажиллахаар боллоо гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 6-р сарын 9-нөөр тогтохыг дэмжлээ
2021-01-19 12:29:40 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр товлох саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байсныг ийн байнгын хороогоор дэмжсэн байна. Мөн өдөр УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болохоор тогтсон. УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар ажиллах болсонтой холбоотойгоор гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул нөхөн сонгуулийг явуулахаар болоод байгаа юм.Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн сонгуулийн техник хэрэгсэлдNew Image Cast санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын нэгдсэн чуулганд санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг эцэслэх юм.
ШАДАР САЙД АМЧАМ АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2021-01-19 12:24:38 Нийтлэгдсэн: Улс төр
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий талаар дэмжин, хамтран ажиллаж, хандив, дэмжлэг үзүүлж ирсэн танхимын гишүүн байгууллагуудад талархал илэрхийллээ. Ам Чам АНУ-ын худалдааны танхимын ТУЗ-ын дарга Стив Поттер АНУ болон олон улсын түвшинд КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өглөө. Шадар сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал болон Коронавирусийн үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн гишүүн байгууллагуудын сонирхсон асуултад хариуллаа. Цахим уулзалтаар АмЧам АНУ-ын худалдааны танхимаас авч хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.Тэр дундаа эдийн засаг, хувийн хэвшлийг дэмжин ажиллах болон КОВИД-19 цар тахлаас үүдэн бий болсон сөрөг үр дагаврыг арилгах, эдийн засгийг сэргээх үйл ажиллагаанд бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хувь нэмэр чухал байгааг талууд онцоллоо. Цаашид АНУ-ын худалдааны танхимтай санал бодлоо хуваалцаж, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах талаар талууд санал нэгдэн идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
ХБНГУ-ын Барут/Марк хотоос Мөрөн хотын иргэдэд тусламж үзүүлэв
2021-01-18 12:23:51 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдлууд бүртгэгдэж, Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ бэрхшээлтэй үед ХБНГУ-ын Барут/Марк хот өөрийн түнш Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдэд туслахаар шийдвэрлэжээ. Барут/Марк хотын санаачилгыг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас дэмжин, Engagement Globalхөтөлбөрийн хүрээнд 48.201 еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлж буйг дараах зүйлд зарцуулах юм байна. Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, Мөрөн хотын түргэн оношлогооны 6 хэсэгт зориулан 2000 оношлуур авах, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис нийлүүлэх, Цар тахлын аюул, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах, сурталчлан таниулах зэрэг болно. Барут/Марк хотын дарга, ноён Петер Илк энэхүү тусламжийг ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбатад гардуулан өгөв. Тэрбээр 2011 оноос эхэлсэн манай хоёр хотын түншлэл энэ онд 10 жилийн ойн баяртайгаа золгож байна. Түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь бид Мөрөн хотод сургалтын төв барьж байгуулсан. Түүнчлэн Мөрөн хотын эко Ээжүүд төсөлтэй хамтран ажилласаар байна. 2021 онд бид Мөрөн хотын төвд байгуулсан сургалтын төвдөө түшиглэн тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Тогтвортой хотын хөгжил Түүхий эдийг эргэлтэнд оруулах, дахин боловсруулах Соёлын солилцооны бусад арга хэмжээ зэрэг болно. Цаашид өөрий түнш Мөрөн хоттой тогтвортой хамтран ажиллах болно гэлээ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй