
Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-аас хоёр удаагийн тусгай нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталжээ. Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татахаар болсон талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. УОК-оос хоёрдугаар сараас эхлэн тогтмол тусгай нислэгийг үйлдэж, гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн байна. Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа бөгөөд зөвшөөрөл авсны дараа олон нийтэд танилцуулах юм байна.
У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна
2021-01-18 11:11:41 Нийтлэгдсэн: Улс төр
Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг ЗГХЭГ-аасУИХ-д хүргүүлжээ. Уг мэдээлэлдМонгол Улсад коронавируст халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлын үед хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, хүнсний нөөц нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нэн чухал шаардлага тулгарч байна. 2021 оны нэгдүгээр сарын 12-ныөдрийн байдлаар улсын хэмжээнд 16.5 мянган тонн малын мах, 112.7 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн 14.1 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.6 мянган тонн хуурай сүү, 830 мянган ширхэг өндөг, 3.8 мянган тонн ургамлын тос, 97.1 мянган тонн төмс, 41.3 мянган тонн хүнсний ногоо, 4.5 мянган тонн элсэн чихэр, 1.2 мянган тонн давсны нөөцтэй байна. Хүнсний нөөцийг улсын хэмжээнд хоногоор тооцож үзвэл малын махны 52,гурилан бүтээгдэхүүний 183, төрөл бүрийн будааны 106, хуурай сүүний 33, ургамлын тосны 62, төмсний 305, хүнсний ногооны 60, элсэн чихрийн 53 хоногийн нөөцтэй байгаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд харьцангуй тогтвортойбайна гэсэн байна. Цаашид Засгийн газраас хүнсний салбарт богино, дунд хугацаанд дараах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хамаарлыг бууруулах, Мах махан бүтээгдэхүүний болон согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжилтийг хангуулах, Баяжуулсан хүнс бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах, Эрүүл хүн-Эрүүл Монгол хүн Сав баглаа боодол, Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих зэрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулах, хүнсний импортыг орлох, экспортын баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх , Монгол Улсын худалдааны бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулах зэрэг бодлого хэрэгжүүлнэ. Эх сурвалж:УИХ-ын ХМОНХХ
Ханх сумын нутагт өнөөдөр гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт болжээ
2021-01-18 10:38:19 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Хөвсгөлаймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газарт нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тус сумын Ходон багийн Нуурт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, нэгдүгээр сарын 18-ны 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болжээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. Эх сурвалж: ОБЕГ

ГАН ҮЗЭГ-2020 наадмын шилдгүүд тодорлоо Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах Ган үзэг 2020 тэргүүн наадмын шалгаруулалтын дүнгээ танилцуулж байна. МСНЭ-ийн түүхт 70 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэн мэндчилгээ ирүүлж, Ган үзэг-2020 тэргүүн наадмыг Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК дэмжин хамтран ажиллалаа. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах ууган байгууллагын 70 жилийн ойг энэ оны турш бүтээлч ажлуудаар дамжуулан онцлон тэмдэглэхээр Удирдах зөвлөлөөр шийдвэрлэснээ мөн уламжилж байна. Ингээд Ган үзэг-2020 наадмын шилдгүүдээ танилцуулья. Шилдэг телевиз төрөлд NTV телевизэд шалгарлаа. Тус телевизийн цаг үеийн мэдээллийн хөтөлбөр болон бусад сэтгүүл зүйн ярилцлага, нийтлэлийн нэвтрүүлгүүд, сэтгүүлч, сурвалжлагчдын ур чадвар болон бусад уран бүтээлийн чанар чансаа, үзэлт хандалтын тоо, олон нийтийн үнэлэлт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан байна. Шилдэг радио төрөлд Дэлхийн монголчуудын MGLRADIO 88.3 радио шалгарлаа. Тус радио нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон 19 аймгийн төвд фм 88.3 долгионоор цацагдаж байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар радиогийн долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байх, өдрийн эфирийн 35-аас багагүй хувийг хөтлөгчтэй эфир байхаар зохицуулсан байдаг. Тус радиогийн сэтгүүлч, найруулагч, мэргэжлийн баг хамт олон 100 хувь өөрсдийн бэлтгэсэн үндэсний контентыг нэвтрүүлж байгаа төдийгүй өдрийн эфирийн 87 хувийг хөтлөгчтэй эфир, 15 нэвтрүүлгийг сонсогч, үзэгчдэд хүргэн ажиллаж байна. Шилдэг мэдээллийн сайт төрөлд zarig.mn мэдээллийн сайт шалгарлаа. Мэдээллийн шуурхай байдал, тухайн үйл явдал, сэдэв, баримтыг үргэлжлүүлэн тасралтгүй сурвалжилж үр нөлөөг нь нотлон харуулдаг ур чадвар, мэргэжлийн эр зориг, уншигч, үзэгчдийн эрэлт хүлээлт, хандалт хүртээмж зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна. Шилдэг сонин төрөлд Зууны мэдээ сонин шалгарлаа. Үндэсний хэмжээний өдөр тутмын Зууны мэдээ сонин нь 2020 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Иргэдээ өмөөрч бичнэ уриан дор сар бүр нийгэмд тулгамдаж буй тодорхой нэг асуудалд анхаарлаа хандуулан ярилцлага, сурвалжлагууд бэлтгэхийн зэрэгцээ Нэгдүгээр хүн булангаар тухайн сарын үйл явдал, асуудал, анхаарлын төвд байсан хүний байр суурь, тайлбар, үзэл бодлыг дамжуулан хүргэсэн. Төрийн өндөр албан тушаалтны оффшор дансны мэдээллийг анх хөндөн гаргаж, Эрдэнэт үйлдвэрийн асуудал, ЖДҮ-ийг дэмжих сангийн хэргүүд зэрэг сэдвийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн сурвалжлан нийтэлж, төр, засгийн бодлого шийдвэрийг хянах, шүүмжлэх сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтийг үнэлэн үзсэн байна. Шилдэг сэтгүүл төрөлд Гэрэг сэтгүүл шалгарлаа. Тус сэтгүүлийг эрхлэн гаргагч Анлимитэд медиа групп нь 2019 оноос дэлхийн шилдэг хэвлэл The New York Times компанитай хамтран ажиллаж тус хэвлэлтэй хамтарсан Гэрэг сэтгүүлийн The Turning points (2020 оны II сар), The Big Ideas (2020 оны XII сар) дугаарыг эрхлэн гаргаж нийтэд хүргэсэн. Түүнчлэн дээрх хоёр дугаар нь дэлхийн шилдэг уран бүтээлч, судлаач, мэргэжилтнүүдийн 20 шахам эсээ, нийтлэлийг агуулсан бөгөөд Монгол талаас цаг үе, нийгэм эдийн засгийн асуудлуудыг хөндөн оруулснаараа өргөн хэмжээний, удаан настай материалыг уншигчдад хүргэсэн. Дэлхийн шилдэг хэвлэлтэй хамтран ажиллах хүрээнд Гэрэг сэтгүүл нь редакцын хамтын ажиллагааны соёлыг мөн өөрчлөх алхмыг хийж гүйцэтгэсэн зэрэг менежмэнтийн амжилт, сэтгүүлч, уран бүтээлчдийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр ийнхүү тэргүүлж байна. Орон нутгийн шилдэг мэдээллийн хэрэгсэл төрөлд Дархан-Уул аймгийн RGB телевиз шалгарлаа. Монголын хөдөө орон нутгийн анхны чөлөөт телевиз болох тус телевиз 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Дархан хотын мэдээ мэдээллийн хөтөлбөр, Ярилцах цаг хөтөлбөр, Ахлах ангийнхан, Кофе хаус, Дархан хөтөч зэрэг нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд тогтмол бэлтгэн хүргэж, үзэгчдийн талархлыг хүлээн ажиллаж байна. Телевизийн шилдэг сэтгүүлч төрөлд ТВ8 телевизийн сэтгүүлч, ахлах редактор Ц.Гэрэлмаа шалгарлаа. Тэрбээр Тавилан нэвтрүүлгийг 2016 оноос хойш 45 дугаар бэлтгэн үзэгчдэд хүргээд байна. Үүний 39 дугаар нь эх орны өнцөг булан бүрээс, 6 дугаарыг хилийн чанадаас бэлтгэсэн байна. Дэлхий дахин цар тахалтай тэмцсэн, халдвар хамгааллын дэглэм бүхий нөхцөлд Тавилан нэвтрүүлгийн 9 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэжээ. Тус нэвтрүүлгийг бэлтгэхэд олон цагийн судалгаа, эрэл хайгуул, эрэн сурвалжлага хийж, маш олон эх сурвалжийг тодруулан уулзаж мэргэжлийн ур чадвар, тэвчээр, ёс зүйг үзүүлэн ажилласныг үнэлэн шилдгээр шалгаруулж байна. Радиогийн шилдэг сэтгүүлч төрөлд Гэр бүлийн радио FM 104.5-гийн сэтгүүлч Б.Баясгаланг шалгарууллаа. Тэрбээр Амьдралын учиг сэтгэл зүйн боловсрол олгох радио нэвтрүүлгийг бэлтгэн уншигчдад хүргэдэг. Мөн хүүхэд хүмүүжлийн Охин мэндэллээ цуврал нэвтрүүлэг, хүүхэд хөгжлийн Нуугдсан эрдэнэ цуврал нэвтрүүлэг, мэргэжил бүхэн сайхан- шууд болон бичлэгийн цуврал нэвтрүүлэг, нийгмийг асуудлыг хөндсөн Ултай яриа шууд нэвтрүүлэг, манлайллынТусгалнэвтрүүлэг, байгууллагын удирдлагуудад зориулсанНөлөөзэрэг нэвтрүүлгийн бэлтгэн хүргэж, олон талт сэдвийг хамран мэргэжлийн түвшинд ажиллажээ. Сонины шилдэг сэтгүүлч төрөлд Өдрийн сонин-ы сэтгүүлч Д.Гансаруул шалгарлаа. Тэрбээр уншигчдын эрэлт хүлээлтийг мэдэрч, цаг үеийн чухал сэдвүүдээр эх сурвалжуудтай уулзан ярилцах, эрэн сурвалжлах чиглэлд амжилттай ажиллаж, олон ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг 2020 онд бэлтгэжээ. Ямаа самнах гэдэг чинь бараг массаж юм шүү дээ, Номинжин минь, Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй, Гэрэлт цохны булш-ийн эмгэнэлт түүхийг монгол төр шинээр бүтээсэн нь, Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: Өмнөд Монголд болж буй хөдөлгөөн бол олон улсын түвшний асуудал зэрэг олон шилдэг нийтлэл, ярилцлагыг бэлтгэсэн байна. Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч төрөлд livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа шалгарлаа. Тэрбээр Fact check нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж, 2020 онд эрэн сурвалжилсан сэдвүүдээс хамгийн сүүлдМонголд үйлдвэрлэвбуюу үндэсний үйлдвэрлэгчдийн нийтийн тээвэрт учруулсан хохирол,Хавдар судлалын үндэсний төвд болсон жигүүрт хэрэгбуюу тус эмнэлгийн эмч нар өвчтөнөөс авилгал хээл хахууль авахыг оролдсон асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд нь үзэгчдийн талархлыг хүлээсэн. Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч төрөлд ТВ6 телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Ж.Баяржаргал шалгарлаа. Тэрбээр Mining economy сэтгүүлийг бие даан эрхлэн гаргаж, зөв уул уурхайн ойлголтыг нийгэмд бий болгох зорилготой, мэргэжлийн нийтлэлүүдээрээ анхаарал татаж байна. Сэтгүүлч Ж.Баяржаргал нь 1999 оноос сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд Өнөөдөр сонин, Таван цагираг сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн. Гэрэл зургийн сэтгүүлч төрөлд МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ахлах сурвалжлагч Б.Чадраабал шалгарлаа. Тэрбээр 2020 онд Цар тахлын үеийн УИХ-ын сонгууль, БНСУ-аас тусгай нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ, Энэтхэг улсад шавилан суудаг ламхай нар эх орондоо ирлээ, Хээрийн түр эмнэлэг, Монгол Улс БНХАУ-д Ухань хотоос иргэдээ татлаа зэрэг гэрэл зургийн сурвалжлагуудыг бэлтгэжээ. Мөн 7 хоног тутмын англи хэлээрх Монгол мессенжер, япон хэлээрх Монгорү Цушин, хятад хэлээрх Мэнгү Шяоши Бао , орос хэлээрх Новости Монголии, үндэсний монгол бичгээр хэвлэгдэн гардаг Хүмүүн бичиг сонин болон улирал тутмын Mongolia today сэтгүүлийн зургийг мэргэжлийн түвшинд чанарын өндөр үзүүлэлттэйгээр нийлүүлэн ажиллаж байна. Орон нутгийн шилдэг сэтгүүлч төрөлд Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг шалгарлаа. Хөдөө, орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд тогтмол мэдээ, мэдээлэл, үйл явдлын сурвалжлага зэрэг төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан амжилттай ажиллаж байна. Тэрбээр 2020 онд орон нутгийн амьдрал, аж байдал, асуудал хөндсөн цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн анхаарлын төвд үзэгчдийн хүртээл болгон ажилласан, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр шалгарч байна. Шилдэг редактор төрөлд Өдрийн сонин-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан, zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав нар шалгарлаа. Мэдээллийн хэрэгслүүдийн онцлогоос хамаарч, редакторлох үйл явц онцлогтойг харгалзан үзлээ. Өдрийн сонин-ы редактор Д.Оюунтуяа 1999 оноос одоог хүртэл Өдрийн сонинд сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрбээр редакци, түүний зохион байгуулалт, сэтгүүлчдийн ур чадвар, эх бичвэрийг редакторлох үе шат, сонины хэл найруулгад чадварлаг сэтгүүлч, туршлагатай редактор, зохион байгуулагч юм. Zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав 2004 оноос Ардын эрх сонинд сэтгүүлчээр ажиллан, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэр дундаа цахим сэтгүүлзүйн чиглэлээр 14 жил ажиллаж байна. Тэрбээр Zindaa.mn мэдээллийн сайтын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий редакторын хувиар хариуцан ажиллаж байна. Б.Бадамгарав зөвхөн 2020 онд20000 гаруймэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг редакторлон, сэтгүүлчдэд мэргэжил, ур чадварын зөвлөгөө өгөн 1700 мэдээллийг сэтгүүлчийн ур чадвар гарган бэлтгэжээ. Цахим сайтын мэдээний менежмэнт хийх ур чадвар, цаг үеийн мэдрэмж, сэтгүүлчийн мэргэжлийн чадвар зэргийг үнэлж байна. ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан нь тус телевизэд 15 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 10 жилд нь Улс төр, мэдээллийн албаны дарга, редактороор ажиллаж байна. Телевизийн нийтлэлийн бодлого тодорхойлох болон мэдээллийн хөтөлбөрийг зангидах гол ажлыг гүйцэтгэдэг. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн мэдээлэл, сонгуулийн үеийн үйл явц, эгзэгтэй цаг үеийн мэдээллийг хүргэхэд анхаарал, болгоомжтой ханддаг. Редактор А.Болдсайхан УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн хэд хэдэн сонгууль, коронавируст халдвар манай улсад бүртгэгдсэн үйл явц, хөл хорионы үеийн шийдвэр зэргийг сурвалжлан олон нийтэд хүргэх ажлыг удирдан зохион байгууллаа. Ингэхдээ мэдээллийн үнэн зөв байдал, гарах үр дагаврыг сайтар тооцон ажилласан зэргийг үнэлж байна. Хэвлэл мэдээллийн шилдэг менежер төрөлд Улстөрч агентлагийн гүйцэтгэх захирал Г.Золбаяр шалгарлаа. Тэрбээр хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа, маркетинг гээд олон чиглэлд үйл ажиллагаа явуулж буй тус агентлагийг удирдан зохион байгуулах, тасралтгүй үйл ажиллагаа, мэргэжлийн удирдлагаар хангахад чухал үүрэг гүйцэтгэн манлайлал үзүүлэн ажиллаж байна. Тус агентлагаас 2020 онд сэтгүүл, сонин, сайт төслийн хүрээнд Best of Mongolia хэрэглэгч-олон нийтийн цахим санал асуулга, Монголыг хөгжүүлэх 99 байгууллага боть-1 зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг шалгуураар үнэлж байна. Шилдэг судлаач төрөлд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Амартүвшингийн Сэтгүүл зүйн тухай судлал, шүүмжийн бүтээлээр шалгарууллаа. Тус бүтээл нь сэтгүүл зүйн салбарын өргөн хүрээг хамарч, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон шинэ хэрэгслийн тал бүрийн асуудлыг тусгасны зэрэгцээ шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээлүүдийн алдаа дутагдал болон ололт амжилтыг онол-практикийн үндэслэлтэй хөндсөн байна. Эрдэм шинжилгээний өгүүллүүд нь сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замуудыг шинжлэх ухааны үндэслэл, онолын үзэл баримтлалтай даацтай тодорхойлон үнэлж дүгнэсэн зэрэг шалгуурыг гол болгож байна. Сэтгүүл зүйн салбарын ГАН ҮЗЭГ 2020 оны тэргүүн наадмын шилдгүүд: ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: - Шилдэг телевиз - NTV телевиз - Шилдэг радио- MGL радио 88.3 - Шилдэг мэдээллийн сайт Zarig.mn - Шилдэг сонин- Зууны мэдээ сонин - Шилдэг сэтгүүл- Гэрэг сэтгүүл - Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Дархан-Уул аймгийн RGB телевиз ШИЛДЭГ РЕДАКТОР: -Сонины шилдэг редактор Өдрийн сонин-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа -Телевизийн шилдэг редактор ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан -Мэдээллийн сайтын шилдэг редактор Zindaa.mn сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: - Телевизийн шилдэг сэтгүүлч- ТВ8 телевизийн сэтгүүлч Ц.Гэрэлмаа - Радиогийн шилдэг сэтгүүлч- Гэр бүлийн радио 104.5-ын сэтгүүлч Б.Баясгалан - Сонины шилдэг сэтгүүлч- Өдрийн сонин-ы сэтгүүлч Д.Гансаруул - Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч- livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа - Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- Miningeconomic сэтгүүлийн сэтгүүлч Ж.Баяржаргал - Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч- Монцамэ агентлагийн гэрэл зургийн албаны дарга Б.Чадраабал Орон нутгийн шилдэг сэтгүүлч - Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг ШИЛДЭГ МЕНЕЖЕР: - Улстөрч агентлаг-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр ШИЛДЭГ СУДЛААЧ: - МУБИС-ийн НХУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор -С.Амартүвшин
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
2021-01-15 11:45:08 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав. Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ-ын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллуулжээ. Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах талаарх саналуудыг ажлын хэсгээс гаргажээ. Мөн хуулийнтөслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хороо дэмжжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Шүүгчид нэмэгдзл олгох журам батлах тухай, Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулсныг хэлэлцэж дэмжжээ. Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, Ж.Ганбаатар, П.Анужин, Ж.Ганбат, С.Амарсайхан, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, С.Ганбаатар, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, мэдээлэл авсан юм. Асуулт асууж тодруулсан гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэтгэлцээний зарчмыг хэрэгжүүлэх, гишүүдийн санал бодлыг авч өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд Байнгын хороо, ажлын хэсэг сайн ажилласныг дурдаж байв. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, зарчимд нийцүүлж боловсруулсныг хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ярилцаж улам чамбайруулсан. Хуульд маш том өөрчлөлт орж байгаа. Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохыг дэмжсэн. Тиймээс шүүгчдийн цалин одоогийнхоос буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч боломжийн хэмжээнд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн хариултыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт өгөв. Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэврийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтууд төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдээгүй. Тиймээс бие даасан институцийн хувьд шүүгчдийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарсан учраас төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувь хүртэлх нэмэгдэл, мөн онцгой нөхцөлийн хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан. Хуулийн төслөөр шүүгчдийн цалинг бууруулсан зүйл огт байхгүй. Шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэж байгааг дурдав. Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт нар гишүүдийн зарим асуултад нэмэлт хариулт, тайлбар, мэдээлэл өгсөн юм. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй. гэсэн агуулгатай 20.13 дахь хэсэг нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ. гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 24 дүгээр зүйлд Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно. гэсэн агуулгатай 24.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлд улс төрийн намын бүртгэл хөтлөх; гэсэн агуулгатай 25.8.8 дахь заалт нэмэхийг дэмжлээ. Түүнчлэн төслийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн тухай саналыг Ерөнхийлөгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай албан бичгийг Улсын Их Хуралд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ гэснийг саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж өөрчлөхөөр тогтов. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана, Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ. гэж өөрчлөн найруулж, 36.2, 36.3 дахь хэсэг болгохыг дэмжив. Мөн хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. хэмээн өөрчлөн найруулж, 46.7 дахь хэсгийн журам, шалгуур үзүүлэлтийг гэснийг шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг гэж өөрчлөх, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтын өв залгамжлагчид гэснийг гэр бүлд гэж өөрчилж, мөн зүйлд Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэсэн агуулгатай 48.9 дэх хэсэг нэмэх, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийг Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм. Төслийн 100 дугаар зүйлийн гарчгийн гишүүнийг гэсний дараа чөлөөлөх, гэж, мөн зүйлд Сахилгын хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; өөрөө хүсэлт гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн агуулгатай 100.1 дэх хэсгийгнэмэхээр тогтов. Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв. Үүгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм.Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв. Үргэлжлүүлэн Монгол Улсыншүүхийнтухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжив. Иймээс төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй