Цахилгаан, дулаан, эрчим хүч дулааны уурын төлбөр тооцоог төрөөс даах журам

Коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн нийгэм эдийн засгийг дэмжих зорилгоор Монгол Улсын засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл төрөөс хариуцах болсноо зарласан. Энэ өдрөөс эхлэн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн тул түр журмаар зохицуулахаар болсон. Ингэхдээ өмнөх оны мөн үеийн цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөртэй дүйцэх хэмжээний төлбөрийг төрөөс дааж илүү гарсныг нь иргэд, ААН-үүд өөрсдөө хариуцахаар болсон тухай мэдээлж байв. Уг зохицуулалтыг хийх түр журмыг Эрчим хүчний яамнаас бүрэн эхээр нь нийтэд ил болгосон байна. Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам-тай танилцана уу.

Бурхан шашин, соёлын өвийг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нарНөхөн олговор олгох тухай хуулийн төслийгУИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тус хуулийн төслийгнэр бүхий 54 гишүүн санаачлан боловсруулсан байна. Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ. УИХ-ын2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ, 3.1.4.9-т Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ гэж заасан байдаг. Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор зургаан зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

11 аймгийн 89 сум зудын нэн их эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргажээ. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэргийг ашигласан байна. Мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Баруунтуруун, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Архангайн Төвшрүүлэх, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэр, Ерөө /Бугант/, Төвийн Баян-Өнжүүл, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Дарьгангад 10.1-20.0 см, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 5.1-10.0 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай байна. Харин нийт нутгийн20 гаруй хувьд нэн их, 60 шахам хувьд их,15 хувьднь дунд зэрэгэрсдэлтэй гарчээ. Үүнээс Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх, Говь-Алтайн зүүн, Төвийн баруун урд талын сумдын нутгаар зудын эрсдэл нэн их, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Нэн их эрсдэлтэй сумд (11 аймгийн 89 сум).Үүнд: Ховдын Цэцэг, Мөнххайрхан, Мөст, Завханы Отгон, Цагаанчулуут, Говь-Алтайн Тонхил, Төгрөг, Цээл, Жаргалан, Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр, Бигэр, Чандмань, Цогт, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Заг, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Баянгол, Сант, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Бат-Өлзий, Дундговийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал, Луус, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Манлай, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Лүн, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай, Архангайн Цахир, Хотонт, Өлзийт, Сүхбаатарын Баяндэлгэр, Онгон, Булганы Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумд. Их эрсдэлтэй сумд (20 аймгийн 152 сум).Үүнд: Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Буянт, Сагсай, Алтай, Толбо, Дэлүүн, Булган, Улаанхус, Баяннуур, Увсын Бөхмөрөн, Зүүнхангай, Сагил, Давст, Түргэн, Улаангом, Өмнөговь, Наранбулаг, Тэс, Өндөрхангай, Баруунтуруун, Хяргас, Ховдын Ховд, Буянт, Дуут, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Булган, Алтай, Үенч, Завханы Түдэвтэй, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Дарви, Шарга, Цогт, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Жаргалант, Галт, Ханх, Рашаант, Архангайн Тариат, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Өндөр-Улаан, Батцэнгэл, Ихтамир, Чулуут, Өлзийт, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат, Өвөрхангайн Өлзийт, Есөнзүйл, Булганы Сайхан, Хангал, Могод, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхон, Сайхан, Баруунбүрэн, Баянгол, Төвийн Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Баянцогт, Баянчандмань, Алтанбулаг, Батсүмбэр, Сэргэлэн, Борнуур, Баян, Архуст, Баянцагаан, Эрдэнэ, Баянжаргалан, Баяндэлгэр, Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дархан, Баян-Адрага, Батноров, Баян-Овоо, Галшар, Баянмөнх, Мөрөн, Баянхутаг, Хэрлэн, Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Дорноговийн Даланжаргалан, Иххэт, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Мандах, Говьсүмбэрийн Сүмбэр, Шивээговь, Баянтал, Дундговийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил, Өмнөговийн Ноён, Хүрмэн, Ханбогд, Цогтцэций, Дархан-Уулын Хонгор, Дорнодын Халхгол, Матад сумд тус тус хамрагдаж байна. Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар

БСШУСБХ: Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын13-ны өдрийн хуралдаанаарМузейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна. УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, иргэд байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Үүнд, Засгийн газар нь төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, үндэсний музей нь төрөл, үйл ажиллагааны чиглэлээр бусад музейг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах заалтыг шинээр нэмж тусгасан байна. Түүнчлэн аймаг, нийслэл, сумын музей орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг судлах, сурталчлах чиг үүрэгтэй байхаар, музейн үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжүүлэх үүрэгтэй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ. Музей нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс хандив, тусламж авч болох, музейн санхүүжилт, хандив, тусламжийн эх үүсвэр хуульд нийцсэн, ил тод байх зэрэг заалтыг шинээр нэмж тусгасан гэв. Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг тодорхой болгож, музей нь соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, соёл, эрдэм шинжилгээний байгууллага байхаар саналын томьёоллыг боловсуулсан байна. Музейн дүрэмд заасан бол үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм болон музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын соёлын асуудал эрхэлсэн гишүүн тус тус батлахаар тусгасан байна. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, зарим тодруулгыг хийлээ. Музейн зэрэглэлийн талаар Ё.Баатарбилэг гишүүн тодруулсан бол музейн сан хөмрөг дэх бүтээлүүдийг дэлгэх, олон нийтэд үзүүлэх бололцоог бүрдүүлэх асуудлыг П.Анужин гишүүн хөндөж, музейн үзмэрийг шилжүүлэх, зарах эрх үүрэгтэй холбоотой зохицуулалтыг өргөтгөн, музей хоорондын хамтын ажиллагааны талаар зарчмын зөрүүтэй санал гаргахаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Чинзориг музейн хадгалалт, хамгаалалтын талаар тодруулж, музейн ажилтнуудын нийгмийн асуудлаарх зохицуулалтын талаар тодруулж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин музей бүрд орон нутгаасаа үзмэр худалдан авах төсвийг суулгах асуудлыг хуульчлах талаар санал хэлж байлаа. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нар тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа төслийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Төслийн 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй бол төслийн 3 дугаар зүйлд Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна гэсэн доор дурдсан агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг; хэмээн өөрчлөн найруулахыг, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 5.5 дахь хэсгийг өөрчлөн найруулж, 5.5, 5.6 дахь хэсэг болгож, 5.6, 5.7 дахь хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох зохицуулалт бүхий төслийн 5 дугаар зүйлийн 5.8 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн төслийн 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 16, 19 дүгээр зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэсэн. Мөн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ийнхүү Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

НББХ: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөнмэдүүлсэнХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх, Засгийн газраас 2021.01.08-ныөдөр өргөн мэдүүлсэнЭрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийгхэлэлцэх эсэх, мөн Засгийн газраас 2021.01.08-ныөдөр өргөн мэдүүлсэнЭрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээртөлөвлөснийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Бейсен нар үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй сайтар танилцах хугацаа шаардлагатай байгаа учир хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа мөн уг хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй, С.Чинзориг Ковид-19-тэй холбоотой шийдвэрлэж буй асуудал нь бага учир яаралтай хэлэлцэх шаардлагагүй, Б.Бейсен мэргэжлийн зөвлөлөөс санал аваагүй учир хойшлуулъя гэсэн байр суурь илэрхийлж үг хэлэв. Ингээд Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжигдэв. Ингээд Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөнмэдүүлсэнХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийнанхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж эхлэв. Ажлын хэсгээс 121 зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн бөгөөд 1-81 дэх саналын томъёоллыг Байнгын хорооны 2018.01.06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 82-121 дэх саналын томъёоллоор санал хураалт явуулав. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн зүйл, заалт бүрээр асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт, тайлбарыг өгч байлаа. Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн зарим зүйл, заалтад тайлбар хийлээ. Тухайлбал,цалин хөлс, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага, жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах, хөдөлмөрийн сонирхлын маргаан, түүнийг шийдвэрлэх, хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах, хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, ажил хаях, ажлын байр түр хаах /локаут/-ыг хориглох, хойшлуулах, түр зогсоох, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрлийн журмаар зохицуулах, хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх, хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх, ажил олгогч өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлээс хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг зүйлүүдэд тайлбар өглөө. Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэж дууссаны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв.ҮргэлжлүүлэнАжлын хэсгээс бэлтгэсэн найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм. Хуралдааны төгсгөлдХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. ИйнхүүХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийнанхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар шийдвэрлэн Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.