Ханх суманд өнөөдөр үүрээр 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-01-14 11:10:12 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Хөвсгөлаймгийн Ханх суманд өнөөдөр 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Ходон багийн Нуурт гэдэг газар өчигдөр буюу 01.13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Ходон багийн 10 км-ийн тойрогт мөн өдрийн; 10:21 цагт3.6 магнитуд, 12:00 цагт3.8 магнитуд, 14:48 цагт3.7 магнитуд, 18:06 цагт4.0 магнитуд, 19:10 цагт4.8 магнитуд, 20:01 цагт3.8 магнитуд, 21:32 цагт3.6 магнитуд, 01.14-ний өдрийн 04:57 цагт3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан. Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан Ажлын хэсэг тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьд шөнө буюу 01.14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоножээ. Эх сурвалж: ОБЕГ
ЗГ: Алтанбулаг боомтоор хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоох хугацааг сунгалаа
2021-01-14 10:49:25 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гарагт болж, Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ. - Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг Засгийн газрын гишүүд сонсов. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна. Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна.
Ш.Адьшаа: Дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ
2021-01-13 11:51:12 Нийтлэгдсэн: Улс төр
Сэтгүүлч Л.Баатархүү УИХ-ын гишүүд сүүлийн хэд хоног Шүүхийн багц хуулийн төсөл-ийг айхтар нухацтайхэлэлцэж байгаа. Уг шинэ төсөлд нэлээд гажуудал, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, цагаан захтнууд хуулийн цоорхой, хяналт сул байдлыг ашиглаж хууль бусаар хөрөнгөжих, эдийн засгийн гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож буй талаар зарим гишүүд эсэрцүүцэж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус багц хуулийн төслийнталаар өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсоншударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна. Шинэ төслийн гол өөрчлөлтөөр авлигал албан тушаалтныг өөхшүүлэх, оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай, байгалийн баялгийг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг Улсын дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх гэж байна. Энэ бол маш ноцтой зөрчил. Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдийн гэмт хэргийг хаацайлах зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна. Дээд шүүхийг Онолын шүүх байна гэх нэрийдлийн дор иргэний давж заалдах боломжийг байхгүй болголоо. Уг хуулийн төсөл батлагдснаарМонгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орно. Эдийн засгийн маш том гэмт хэргүүдийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх, шийдвэр боломжгүй болгож байна. Товчхондоо олонхи өөрсдөдөө маш ашигтай хуулийн төсөв болосруулчихлаа. Шүүхийн багц хуулийн төсөл-ийн Ажлын хэсгийгУИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлаж, өнгөрсөн жил Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн 80 хувийг өөрчилсөн.
Зам, тээврийн хөгжлийн яам зам, тээврийн салбарт 2021 оныг Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил болгон зарласан билээ. Үүнтэй уялдуулан зам, тээврийн салбарын шагналд нэр дэвшүүлэх, олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Зам, тээврийн салбарын болон яамны шагналаар шагнуулахаар жилд дунджаар 3500 орчим иргэдийн материалыг хүлээн авч хариу өгдөг бөгөөд энэ үйлчилгээг үзүүлэхэд цаг хугацаа ихээхэн зарцуулдаг байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан Зам, тээврийн салбарын шагнал олгох журам, мөн салбарын шагнал авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг байгууллагын цахим хуудсанд байршуулсан боловч материалын бүрдүүлэлт дутуу, шаардлага хангахгүй нэр дэвшигчийн материалыг ирүүлэх, мөн шагналд нэр дэвшигчийн шагнуулах хүсэлт шийдэгдсэн эсэх талаар байгуулага, аж ахуй нэгжээс олон дахин асуух явдал үргэлж гардаг. Харин нэр дэвшигчийн материалыг онлайнаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж шагналын өргөдөл шийдэгдсэн талаарх мэдээллийг түргэн шуурхай, харилцагчийн цахим шуудан, гар утсанд илгээх боломж бүхий онлайн удирдлагын програм хангамжийг нэвтрүүлснээр Зам, тээврийн салбарын шагнал горилогчдын мэдээллийн сан бий болгох, шагналын өргөдөл хүлээн авч шийдвэрлэх явцыг шуурхай болгох, шагнал горилогчдод хариуг хурдан хүргүүлж, эргэх холбоог сайжруулах, шагналын мэдээллийн сангийн өгөгдлүүд дээр дата анализ хийж шийдвэр гаргалтын түвшинд ашиглах зэрэг давуу талууд бий болох юм. Дашрамд сонирхуулахад, салбарын шагналаар шагнуулах хүсэлтэй иргэд, харилцагч байгууллагаwww.award.mrtd.gov.mnхаягаар бүртгүүлэх бөгөөд шагналын болзол, шаардлага, бүрдүүлэх материалыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/50 тоот тушаалаар батлагдсан Зам, тээврийн салбарын албан хаагчдад шагнал олгох журам-аасhttps://mrtd.gov.mn/i/357харж болох юм байна. Эх сурвалж: ЗТХЯ
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-ын элчин сайдтай уулзав
2021-01-13 11:38:21 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Эх сурвалж: ГХЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй