Улаанбуудай нийлүүлэх боломжийн талаар Оросын талтай уулзалт хийв
2020-12-23 11:31:39 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа Оросын үр тарианы холбоо (Российский зерновой союз)-ны Хөгжил, эрх ашиг хамгаалах газрын захирал М.С.Головин, Техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Р.Х. Хайретдинов нартай Элчин сайдын яамны төв байранд ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтаар ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор үр тарианы экспортод 2021 оны 2 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл экспортын квот (17,5 сая тонн) тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн үнийн 50 хувьтай тэнцэх татвар ногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ирэх онд улаанбуудайн экспортын төлөв байдал, олдоц, үнэ тариф ямар байх талаар тодруулан ярилцаж, Монгол Улсад ОХУ-ын тодорхой бүс нутгуудаас хүнсний улаанбуудай нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Оросын үр тарианы холбоо 1994 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийнх нь 50-иас дээш хувийг үр тариа үйлдвэрлэгчид, үр тариа хадгалах, боловсруулах үйлдвэрүүд эзэлдэг. Тус холбооны гишүүн компаниуд Оросын үр тарианы үйлдвэрлэлийн 20 орчим хувь, гурил, малын тэжээлийн 50-аас дээш хувь, үр тарианы зах зээлийн эргэлтийн 3/2, үр тарианы экспортын 90-ээс дээш хувийг хянадаг байна. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг дэмжив
2020-12-23 11:08:06 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаарКоронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хийсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 218 улсад коронавирусын халдварт цар тахал тархаж, 77.4 сая хүн өвчилж, 1.7 сая хүн амь насаа алдаад байна. Цар тахлын тархалттай холбогдуулан ихэнх улс орнууд дотооддоо хязгаарлалт тогтоож, 126 улс сургууль, цэцэрлэгүүдээ, 108 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаагаад байгааг Шадар сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. Манай улсын тухайд 2020.12.22-ныбайдлаар коронавирусын халдварт цар тахлын 1006 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 544 болсон. Эдгээрээс нийслэл Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 219, Сэлэнгэ аймагт 216, Дархан-Уул аймагт 45, Орхон аймагт 25, Архангай аймагт гурав, Говьсүмбэр аймагт дөрөв, Дорноговь аймагт 32 бүртгэгдээд байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос үүдэлтэй коронавируст халдварын тоо нэмэгдэж, батлагдсан тохиолдол 75 болоод байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдаад одоогоор улсын хэмжээнд хоёр газарт бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж байна. Үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийсний үндсэн дээр Засгийн газар, Улсын онцгой комисс 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохоор шийдвэрлэснийг онцлов. Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Уг хуулийн хүрээнд Засгийн газрын 29, Улсын онцгой комиссын 12 тогтоол, 32 хурлын тэмдэглэлээр яамд, төрийн захиргааны байгууллага, засаг захиргааны нэгж, хуулийн этгээдэд давхардсан тоогоор Засгийн газрын тогтоолоор 174, Улсын онцгой комиссын тогтоолоор 52, хурлын тэмдэглэлээр 293 үүрэг, чиглэл өгсний дагуу холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Хуулийн хэрэгжилт 92 хувьтай байна гэж үзэж байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдав. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг дөрвөнудаа сунгаад байгаа юм. Гэлээ ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, Засгийн газрын гишүүд, агентлагын дарга, Засаг дарга нарын ирүүлсэн саналыг үндэслэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хуулийн үйлчлэх хугацааг сунгахын зэрэгцээ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулах; цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох; төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх; зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар зохицуулсан байна. Мөн цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалтыг нэмэхээр тусгажээ. Түүнчлэн цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах; бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа зарим давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөн найруулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж Засгийн газар үзэж байгаа аж. Хуулийн санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Н.Наранбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Сэргэлэн нарын асуултад Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хариулт, тайлбар мэдээлэл өгөв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв
"Дархан арьс ширний цогцолбор"-ын ажил 20 гаруй хувьтай байна
2020-12-23 11:04:38 Нийтлэгдсэн: Улс төр
Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ. Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна. Цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндээс шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээ бий болгох талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Цаашид: - Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны дээд хязгаарыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх ажилтан ажиллуулах - Сургалтын цахим технологийг хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх, цахим контент боловсруулж сургалтад нэвтрүүлэх - Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмших хичээлийг заавал судлах - Багш нарыг давтан бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоог жил бүр тогтоож мөрдөх - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох - 2021-2023 онд бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчны зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болохоор тоноглох зэргийг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Товч мэдээ - Ковид-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа, дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ. - Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. Таван жилийн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуучуудын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр ажиллана. Спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор тусгажээ. - Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгов. Ингэснээр ашигтай ажиллуулах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзлээ. - Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө-г батлав. Төлөвлөгөө нь Нийтлэг үндэслэл, Харилцан ажиллагааны зохицуулалт, Зарлан мэдээлэл, Урьдчилан сэргийлэх, Хариу арга хэмжээ, Нүүлгэн шилжүүлэлт, Хөрөнгө санхүү зэрэг есөн бүлэг, 20 дэд бүлэг, 49 заалтаас бүрджээ. Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1481 цацрагийн үүсгүүр байна. Өмнө нь үүсгүүр хамгаалалтын гэрээс унах, хамгаалалтын гэр хайлах, цацрагийн бохирдолтой талбай илрэх зэрэг осол гарч байжээ. - Цөмийн материалыг бүртгэх, хянах журам-ыг батлав. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахыг үүрэг хүлээсэн бүх байгууллагад даалгав.
Шууд: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбоотойгоор холбогдох зохицуулалтын талаар мэдээлэл хийж байна
2020-12-22 15:42:41 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Монголын залуучуудын холбооны Next stop ёслолын арга хэмжээний цахим санал асуулга дуусахад зургаа хоног үлджээ. Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил Шилдэг улстөрч оны залуу, Шилдэг бизнесмэн оны залуу, Шилдэг нийгмийн зүтгэлтэн залуу, Хүмүүнлэгийн үйлстэн залуу гэсэн дөрвөн ангиллаар шилдгээ тодруулах гэнэ. Тодруулбал, энэ жилийн Шилдэг улстөрч оны залуу номинацид Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Улсын их хурлын гишүүн Т.Доржханд, хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, С.Одонтуяа, Д.Сумъяабазар, Г.Занданшатар нар өрсөлдөж байгаа ажээ. Дашрамд сануулахад шалгаруулалтанд хүссэн хэн боловч өөрийн болон бусад хүмүүсийн нэрийг дэвшүүлж болох бөгөөдnext-stopхаягаар саналаа өгөх юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй