Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар тойргийнхоо иргэдэд “Эрүүл Монгол” богц хүргүүлжээ
2020-12-06 13:38:46 Нийтлэгдсэн: Улс төр
Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар сонгогдсон тойргийнхоо иргэдтэй хамгийн ойрхон ажиллаж буй гишүүд билээ. Тухайлбал, дүүрэгт нь коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн эмч эмнэлгийн ажилтан, дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдтэй ойрхон ажиллаж буй. Мөн хөл хорионы нөхцөлд бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг онлайнаар хурал зохион байгуулан сонсож, УИХ-д дуулгах санаачилга ч УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас гарч байлаа. Тэгвэл энэ удаа хоёр гишүүн хамтран Эрүүл Монгол богцийг санаачлан дүүргийнхээ зорилтот бүлгийн 400 өрхөд хүргүүлжээ. Тодруулбал, тус дүүргийн 33, 48, 79, 85, 87, 88, 102, 120, 126, 127,132, 142, 147, 148, 136, 138 дугаар сургуулийн хамт олон өөрсдийн сурагчдаас зайлшгүй хоол, хүнсээр туслах айлуудыг сонгох, түгээхэд тусалжээ. Богцонд мах, ногоо, гурил, цагаан будаа, шар будаа, гоймон, сахар, давс, ургамлын тос гээд айл өрхөд нэн шаардлагатай хүнс багтсан бөгөөд багш ажилчид, сайн дурын ажилтнуудтай хамтран энэ ажлыг зохион байгуулж дууссан байна. Дүүргийнхээ иргэн нэг бүрийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй хоёр гишүүндээ баярлалаа.
Нэвтрэх бичиггүй болон хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хариуцлага тооцно
2020-12-04 11:29:16 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Онцгой комиссын нэвтрэх бичиггүй болон хулгайн зам гэгдэх уул, жалгаар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу /Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ тээврийн хэрэгслийн жолооч нарт торгуулийн арга хэмжээ авах болно. Таны төлөө олон мянган алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Харин та амь насаа бодоод хулгайн замаар бүү зорчоорой !!! Эх сурвалж: Орхон Аймгийн Цагдаагийн Газар
ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛЛЭЭ
2020-12-04 10:14:01 Нийтлэгдсэн: Улс төр
Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ.Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав. Хэрэглээнд нэвтрүүлэхдээ; -ААН байгууллагууд:www.qr.119.mn сайтад нэвтэрч, QR код үүсгэн, үүдэндээ байршуулна -Иргэд:Ebarimt аппликейшнээр орж, ААН, байгууллагуудын үүдэнд байршуулсан QR кодыг уншуулж нэвтэрнэ Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч, шинжилгээнд хамрагдан, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой. Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнээр дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчлүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Ибаримт аппликейшнээр QR код уншуулахад ДАТА төлбөр бодогдохгүйгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсанхорооны VII хуралдаан өчигдөр цахим хэлбэрээр боллоо.Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, коксжих нүүрс зэрэг уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох ажлыг эхлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал, Энэтхэг Улсад нүүрс экспортлох ажлыг зохион байгуулах хүрээнд Тавантолгойн нүүрсний дээжийг Энэтхэг Улсад илгээж буйг хэллээ. Мөн туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хоёр улсын холбогдох яамд хэрэгжүүлэхээр тохирсон байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд манай улсад айлчлах үеэр талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар тохирсон билээ. Энэ ажлыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа эхлүүлэхээр боллоо. Энэтхэг Улс манай англи хэлний багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, ирэх онд англи хэлний цахим сургалтыг зохион байгуулахаар болов. Талууд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, ойн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцоод байсан дээд, өндөр түвшний айлчлалуудыг ирэх онд аль болох ойрын хугацаанд зохион байгуулахаар ярилцав. Хуралдааны төгсгөлд Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Ганжуур Данжуурын монгол хэлнээ орчуулсан дээжээс Монголын талд бэлэглэв. Мөн Монгол, Энэтхэгийн дипломат харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан компаниас гаргаж буй шуудангийн маркийг хоёр тал албан ёсоор зарлав. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох яамны төлөөлөгчид оролцов. Энэтхэгийн талаас тус улсын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива тэргүүтэй манай улстай хамтын ажиллагаа хөгжүүлж буй холбогдох яамны өргөн төлөөлөл оролцлоо.
Шууд: Нийслэлийн Онцгой комиссоос цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2020-12-03 14:05:00 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй