Шууд: Нийслэлийн Онцгой комиссоос цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2020-12-03 14:04:56 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБаруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ
2020-12-03 11:27:50 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
100 ЛАМЫН АГУЙГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
2020-12-03 11:22:48 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болонтусгай хамгаалалттайгазар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд 2021-2024 оны хооронд Увс нуур, Хяргас нуур, Хар-Ус нуур, Улаагчны хар нуур, Тэрхийн цагаа нуур, Хүйсийн найман нуур, Алтай таван богд, Бурхан халдун хайрхан, Горхи-Тэрэлж, Богдхан уул, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт зэрэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж, автомашины болон дугуй зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, үзвэр үйлчилгээний цогцолбор бүхий отоглох хоноглох цэгүүд, мэдээллийн төв зэрэг цогц бүтээн байгуулалт бий болох юм. Уг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл сонгон шалгаруулах зарчмаар хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 100 ламын Агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар зураг төсөл боловсрууллаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв. Хурлаар үндсэн хоёр чиглэлээр мэдээлэл солилцов. Ковид-19 халдварыг дотооддоо алдсанаас хойш аймгийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа цахим хурал хийж, тодорхой үүрэг чиглэл өгч, аймгийн онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж байна. Аймгийн удирдлагуудаас Ковид-19 халдвартай холбоотой саналуудыг сонслоо. Тухайлбал: Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад түргэвчилсэн оношлуур, PCR урвалж нэмж авах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн орон нутаг болон Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажиллах болон бусад асуудлаар саналаа хэллээ. Шадар сайд 21 аймгийн засаг дарга нарт хэд хэдэн чиглэл өглөө. - Боловсруулах үйлдвэрийн салбар нээсэнтэй холбоотойгоор Түр журам гаргах хэрэгжүүлэх - Халдвар гарсан ч хяналтандаа авсан аймгууд хөдөлгөөнөө хязгаарлалттай нээх - Халдвар гарсан аймгаас гарч байгаа иргэдийг заавал PCR шинжилгээнд хамруулах - Халдвар тархаагүй 14 аймаг халдвартай бүсээс ирсэн иргэдээс заавал PCR шинжилгээний хариу нэхэх - Халдваргүй бүсээс ирсэн иргэдийг асуумж хаяг, байршлалын нарийвчилсан мэдээллийг авч нэвтрүүлэх - Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээх - Халдвар гараагүй аймгууд худалдаа, үйлчилгээг үе шаттайгаар хэвийн горимд оруулах - Голомттой аймгуудад Засгийн газрын нөөцөөс дэмжлэг үзүүлэх - Бусад аймгууд төсөв дотроо зохицуулалт хийх замаар гарч буй зардлыг шийдвэрлэх зэрэг үүрэг, чиглэлийг өглөө. Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт, отор нүүдлийн талаар санал бодол, хүсэлтүүдээ ЗГХЭГ, ХХААХҮЯ, Улсын онцгой комисс-д илэрхийллээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй, эрсдэлтэй 10 аймагт Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор 2 тэрбум 160 сая төгрөгийг шийдвэрлээд байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна
2020-12-03 11:03:02 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн байна. Хэргийг өмнө нь хамтад шалгаж байгаад2020 оны долоодугаар сарын 6-ны өдөр салгаж хянахаар болж байв. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэг,С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэрэг хэмээн тусгаарласан. Гэвч 12 дугаар сарын 1-ний өдөрС.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаарС.Баярцогтнартхолбогдохэрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийнтогтоол гарсан юм. 2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээсС.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосонюм. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээсС.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноож байв. Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй