Г.Занданшатар: ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэн үзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.11.03/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа. Энэ жил Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт багагүй ололт, амжилтуудыг бүтээсэн хэдий ч түүхийн олон шалгуур, сорилтыг даван туулахдаа гарсан алдаа зөрчлийг зөв тодорхойлж, ирээдүй өөд итгэлтэй алхах шинэ загвар тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байгааг уулзалтын эхэнд онцолсон юм. Мөн ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэнүзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатайбайна. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн. Харин ухаалаг нэгдэл нь урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг гэдгийг санууллаа. Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулдэкспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах,экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох,ирээдүйд олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх чадвартай бараа үйлчилгээ, компани аж ахуйн нэгжүүдийг бий болгох,нийгмийн зѳвшилцлийг бий болгох зэрэг асуудлаар ярилцлаа.Ингээд ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулахаар болж, дахин 2 дахь шатны уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцыг танилцуулах үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны өчигдөр боллоо. Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн онцлог ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав. Шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч, доорх шийдвэрүүдийг гаргасан байна. Авто тээврийн хуулийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, Улсын чанартай авто замын дагуух өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, авто замын салбар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, авто буудлуудын өвлийн бэлтгэл ажлыг шалгах, Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцын талаар танилцуулах, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал боловсруулж танилцуулах, Цахимжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, батлуулах, Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэлийг хангах, Богдхан төмөр замын трассын дагуух газрыг БХБЯ-тай хамтран эцэслэн шийдвэрлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 болон 4 дүгээр багцын тендерийн бичиг баримтыг дуусгах, Тэвчих зардал болон санхүүгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах, Улаанбаатар-Дархан авто замын чиглэлийн түр замын шийдлийг гаргаж танилцуулах, Дугаар олгох журмыг шинэчлэн батлагдсаны дагуу даган мөрдөх журмыг боловсруулах, Авто замын салбарын нийт албан хаагчдын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2020 онд багтаан дуусгах, Хувийн хэвшлийн 12 АЗЗА компаниудын жилийн эцсийн гэрээг дүгнэж, шинээр тендер зарлах ажлыг зохион байгуулах, Увс аймагт баригдах гүүрний асуудлыг дуусгах, ЕСББ-тай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар уулзалт зохион байгуулах, Дотоодод автобус үйлдвэрлэж буй Экобус ХХК-тай уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц гаргах асуудал дээр Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах, Хөшигийн хөндийн хурдны замын засварын ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон МХЕГ-аас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэгтгэж шалгалт хийх, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төмөртэй өртөө дээр хөдлөх бүрэлдэхүүний хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах, Төрийн аудитын 2019 оны хяналт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, үүрэг даалгавар биелүүлээгүй харьяа газруудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Эх сурвалж:Зам, тээврийн хөгжлийн яам

Зэвсэгт хүчний 10 дайчинд орон сууцны эрхийн бичиг олголоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав. Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэн ажилласан нисэгч, алба хаагчид юм. УОК, МУЗГ-ын шийдвэрээр КОВИД19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1,000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид орон сууцаа Нийслэлийн орон сууцны корпорацаас тавьж буй холбогдох шаардлагуудад нийцүүлэн өөрөө сонгож, гэрээлэн орох билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан дайчдад хандан Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай гэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Соёлын сайдын зөвлөл байгуулагдлаа

​ Соёлын сайдын зөвлөл байгуулагдаж, Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт Соёлын яамны хурлын танхимд хийх гэж байна. Зөвлөлийн хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлцэгдэж буй Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийнэ. Сайдын зөвлөлд соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтжээ.Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд: Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат Чингис хаан одонт, МУ-ын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан Гавьяат жүжигчин, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог Доктор, профессор Э.Сонинтогос Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал Найруулагч Б.Баатар Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол Гавьяат жүжигчин Н.Онон нар багтдаг юм байна.

"Эрдэнэт"-ийг их наяд төгрөгийн орлоготой болгосон менежерт 100 саяын урамшуулал өгсөн ч яадаг юм?

Сүүлийн хэд хоног цахим сүлжээ даяар шилэн данс нэгжээд завгүй сууцгааж байна. Угаасаа энэ цахим сүлжээ гэдэг ийм араншинтай. Магтвал тэнгэрт гаргана. Муулах юм бол газарт булчихна. Ийм л жаягаараа өнгөрсөн долоо хоногийн сүүлч хавиасЭрдэнэт үйлдвэрТӨҮГ руу довтолгож байна. Яахав дээ, шилэн дансыг ухах үедЭрдэнэт үйлдвэр-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүүхдийн сургалтын төлбөр үйлдвэрийн данснаас шилжчихсэн нь гарч иржээ. Энэ бол шилэн дансны мэдээлэл. Хулгай байсан бол ингэж ил мэдээлэгдэхгүй. ТӨҮГ-уудыг хариуцдаг ТӨБЗГ нь цаашид ийм дүрэм журмаа халахад болох эд. Бас Х.Бадамсүрэн захирал энэ мөнгийг эргүүлээд төлчих биз. Бусад худалдан авалтын хувьд бол гайхаад шагшраад,баалаад гоочлоод байх үнэндээ хэрэггүй. Ер нь бол Эрдэнэт үйлдвэр-ийн худалдан авалт, мөнгөний зарцуулалтыг ингээд мэдчихнэ гэдэг бас том дэвшил юм. Үүнийг Х.Бадамсүрэн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа ...Эрдэнэт үйлдвэр нээлттэй болсон шүү дээ. Үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа нь шилэн дансны цахим хуудсанд, худалдан авалтын үйл ажиллагаа нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ил тод, нээлттэй байна. Хүсвэл цаг нараа тохирч байгаад үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж нээлттэйгэж байсан. Тэгээд ч Х.Бадамсүрэнгийн дээр ТӨБЗГ, бүр дээр нь Засгийн газар гэж бий. Үнэнийг хэлэхэд, цахим сүлжээнд шуугиад байгаа энэ шилэн дансны асуудал чинь сайтар зохион байгуулалттай хар пиар байгаа юм. Хэний хатгаас, захиалгаар хаанаас, хэн явуулаад байгаа нь ч ил тод болоод байгаа аж. Энэ чинь мэдээллийн эрин зуун шүү дээ. Нууж хаах аргагүй болсон цаг. Эрдэнэт үйлдвэр, түүний удирдлагыг сайтар хараар будаж байгаад ард нь Эрдэнэт үйлдвэр-тэй холбоотой нэг том операци л хийх гээд байгаа хэрэг. Магадгүй, Эрдэнэт үйлдвэр-ийн хувь хувьцаа, эзэмшлийн асуудлыг дахин хөндөхөөр зэхсэн байж мэдэх юм. Гэвч... Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа өнгөрсөн жил их наяд давсан төгрөгийг улс, орон нутгийн төсөвт өгчээ. 42 жилийн түүхэндээ анх удаа шүү. Энэ бол яалт ч байхгүй Эрдэнэт үйлдвэр-ийнхний гавьяа, бас амжилт. Тодруулах юм бол, Эрдэнэт үйлдвэр нь ТӨҮГ болсноос хойш ОХУ-тай хамтарсан үйлдвэр байх үеэс орлогыг дунджаар 80 хувь, цэвэр ашгийг 4.3 дахин нэмэгдүүлжээ. Харин компанийн статустай ажиллаж байх үеэс орлогыг дунджаар 22 хувиар, цэвэр ашгийг 2.1 дахин нэмэгдүүлсэн байгаа юм. Мөн зэсийн үнэ хамтарсан үйлдвэрийн үеийнхээс 10 хувиар буурсан байхад бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 72 хувиар, компани байх үеийн зэсийн үнийн түвшинд борлуулалтын орлогыг 16 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, төлбөр хамтарсан үйлдвэр байх үеэс 94 хувиар, компани байх үеэс 88 хувиар нэмэгджээ. Энэ бол факт. Тоо үнэнийг л хэлдэг. Яадаг юм, ингэж баалаад байгаа бол их наядын орлого олсон хамт олныг удирдсан менежерийг 100 сая төгрөгөөр урамшуулчихсан ч болно. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх жил шахмын өмнө ...Эрдэнэт үйлдвэр-т онц дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлдэг орлого нь огцом өсчээ. Тодруулбал, улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2019 онд 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэр-ийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн жил болж байна. Энэ нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.143.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг ТӨБЗГ-ын энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн байна. Өнгөрч буй 2019 онд Эрдэнэт үйлдвэр-ийнхэн түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Улс, орон нутгийн төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь Эрдэнэт үйлдвэр-т ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байгааг илтгэж буй үзүүлэлт юм гэж дүгнэж байлаа. Уг нь COVID-19 цар тахлын үед энэ төрийн өмчит үйлдвэрийнхээ амжилтыг яаж хадгалах вэ, ашгийг нь хэрхэн хэвээр байлгах вэ гэдэг дээр төр ч, ингэтлээ санаа зовоод байгаа хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Дэлхий даяарх нөхцөл байдал сайнгүй байна. Улс бүр тэсч гарахын төлөө бодлого хийж байна. Гэтэл манайд саалийн үнээ-нийхээ дэлэнг хэн шувтрах вэ гээд булаалдаж байгаа нь чухамдаа цагаа олоогүй хар пиар ажиллагаа юм. Ө.БААСТ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.