Ерөнхий сайд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх ажлыг бүрэн цахимжуулахыг үүрэг болголоо
2020-10-21 09:36:35 Нийтлэгдсэн: Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа. ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА.Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Тус алба: геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөн бүртгэх чиглэлээр ажилладаг тухай албаны дарга О.Чулуун танилцуулав. Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг харьяа байгууллага болгох, геологи-эрдэс баялгийн судалгаанд нэгдсэн бодлого хэвшүүлэх, суурьшлын бүсийн хөрсний гулгалт, суулт, шилжилт, хагарал зэргийн судалгааг шинээр эхлүүлэх нь Үндэсний геологийн албаны өмнө тулгамдаж байгаа асуудал юм байна. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд үүрэг болголоо. АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР.2016-2020 онд тус газрын хийсэн онцлох ажлын талаар орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцууллаа. Дээрх хугацаанд АМГТГ 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газрын тосны экспортын орлого 848.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76.2 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жил тогтмол өсч байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэгийн үнийг 2019 оноос хойш таван удаа арга хэмжээ авч литр тутамд нь 380-570 төгрөгөөр бууруулсан, цахим мэдээллийн сан бүрдүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар ил тод, нээлттэй олгож эхэлсэн зэргийг дурдлаа. 2020 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар ашигт малтмалын 2645 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна. 2016-2020 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 тусгай зөвшөөрлийг цуцлан нийт 185,651.58 гектар талбайг төрийн мэдэлд буцаан авчээ. Хуулийн дагуу олгосон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул, ашиглалт явуулах гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн байгууллага хууль бус шаардлага тавьж саад учруулах нь түгээмэл болсон байна. Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд шууд шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага хэлэв. УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ.Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус яаманд гарсан Хүнд үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-г үзсэний дараа яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Тэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой салбарын ажлыг зохицуулж, хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Эдгээр салбарын онцлог нь усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээс шууд хамааралтай учир салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг тэмдэглэв. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ ихэнхдээ олборлосон чигээр нь гаргаж, түүхий эдийг бэлтгэгч орон байсан бол одоо гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. Цаашид: Эрх зүйн орчны шинэчлэл хийж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан, хуулийн төсөл боловсруулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, дамжуулах хоолойн техникийн даалгавар боловсруулж, олон улсын тендер зарлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх зэрэгтэй холбоотой ажлаа бүрэн цахимжуулах Говийн бүсэд хэрэгжих нүүрс, зэс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг мега төслийн усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэлх хугацаанд газрын доорх усаар хангах асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудын гэрээг дүгнэж цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэргийг үүрэг болгов. Мөн зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг төрийн албан хаагч нарт чиглэл болгов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ удаагийн сонгуулийн ирц 2016 оныхоос ТАВАН ХУВИАР бага байв
2020-10-20 10:36:25 Нийтлэгдсэн: Улс төр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,016794 сонгогчдын 55,98 хувь буюу 1,129,010 сонгогч саналаа өгчээ. Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлсэн байна. Өнгөрсөн жилүүдийн тоон үзүүлэлтийг харвал орон нутгийн сонгуулийн ирц УИХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулахад бага байжээ.Учир нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ирцэд босго тогтоодоггүй. Санал өгсөн нийт иргэдээс хамгийн олон санал авсан нам, нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр тооцдог хуультай юм. 2008 оны ИТХ-ын сонгуулийн ирц 59.01 хувь 2012 оны ИТХ-ын сонгуулийн ирц 52.9 хувь 2016 оны ИТХ-ын сонгуулийн ирц 60.44 хувь 2020 оны ИТХ-ын сонгуулийн ирц - 55.9 хувь Сонгуулийн ирцийг мэдээг сонгуулийн хэсэг бүрт ажилласан иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын гаргасан мэдээллийг нэгтгэн албан ёсоор гаргадаг. АЙМГУУДЫН СОНГУУЛИЙН ИРЦ Архангай 67.72% Баян-Өлгий 80.36% Баянхонгор 67.30% Булган 64.26% Говь-Алтай 67.54% Говьсүмбэр 65.38% Дархан-Уул 41.52% Дорноговь 55.33% Дорнод 57.12% Дундговь 60.69% Завхан 72.21% Орхон 50.64% Сэлэнгэ 59.38% Сүхбаатар 75.67% Төв 62.87% Увс 71.38% Ховд 69.96% Хэнтий 62.58% Хөвсгөл 59.10% Өвөрхангай 57.35% Өмнөгөвь 66.60% Дархан-Уул аймагт ирц хамгийн бага буюу 41 хувь байсан бол Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 80 хувийн ирцтэй байжээ. Аймгуудын дундаж ирц - 62.66% Нийслэлийн ирц - 47.945 Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газaр

Швейцарын Холбооны Улсын Засгийн газар10 дугаар сарын 18-ны Ням гарагт тусгай хуралдаан хийж, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагаас орон даяар мөрдөхөөр тогтжээ. Үүнд: -Дэлгүүр, худалдааны төв, банк, шуудан, зоогийн газар, тээврийн хэрэгслүүд, онгоцны буудал, захиргааны байгууллагууд зэрэг олон нийтийн бүх газруудад 12-оос дээш насны иргэд амны хаалт зайлшгүй хэрэглэх; -Нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд нэг дор 15 хүн цуглахыг хориглох; -15-аас дээш 100-аас бага хүнтэй арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд хүн тус бүрийн мэдээллийг бүртгэж, оролцогчид амны хаалт хэрэглэн зай барих; -Швейцарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуй нэгж, төрийн байгууллагууд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд иргэдтэй биечлэн харилцаж үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх, -Ажил олгогчид ажилтнуудаа аль болох гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангах зэрэг болно. Түүнчлэн Холбооны Засгийн газраас коронавируст халдварын 2 дахь давлагаа өмнө урьдчилан таамаглаж байснаас илүү сөрөг үр дагаврыг хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүйг онцлоод нийтээр дагаж мөрдөх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг анхааруулав. Иймд иргэд оршин суугаа орноос авч хэрэгжүүлж буй дүрэм журмыг биелүүлж, зайлшгүй яаралтайгаас бусад тохиолдолд консулын үйлчилгээ биечлэн авах хүсэлтээ халдварын дэгдэлт намжтал түр хойшлуулахыг тус улс дахь ЭСЯ-наас мэдээллээ.
Монгол, Словени хоёр улсын дипломат ба албан паспорт эзэмшигчид 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино
2020-10-19 11:42:49 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улс Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр-ийг Бүгд Найрамдах Словени Улстай байгуулав. Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гашпер Довжан нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Любляна хотноо гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдлээ. Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн буюу Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар. Эх сурвалж:Гадаад Харилцааны Яам
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана
2020-10-16 12:43:55 Нийтлэгдсэн: Улс төр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаарМонгол Ардын НамынЕрөнхийнарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НийслэлийнМАН-ынхорооны дарга Д.Сумьяабазарнармэдээлэл хийлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АмарбаясгаланНИТХ-ын45 суудлын 34, 21 аймгийн 13 аймаг, 185 сумандМонгол Ардын Намааснэр дэвшигчид урьдчилсан байдлаар ялсныг зарлаж, бүтэн итгэл хүлээлгэсэн иргэдсонгогчдодоомянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс талархаж буйгааилэрхийллээ. Цаашид ялагдсан найман аймаг, 140 гаруй сум, нийслэлийн нэг дүүргийншат шатны намын байгууллагад шинэчлэл өөрчлөлт хийх замаар иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана гэв. НИТХ-ынхувьд Сүхбаатар дүүргээс бусдад ньолонхиболсон бол дүүргийнИТХ-ыннийт291 суудлаас 200-д ньМАН-ааснэр дэвшигчид ялсныг нийслэлийнМонгол Ардын Намын Хорооны дарга Д.Сумьяабазармэдэгдлээ. Мөн энэ үеэр мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Өмнөх сонгуулиар ялсан зарим аймгуудадМонгол Ардын Намялагдал хүлээлээ. Үүнд та бүхэн ямар дүгнэлт хийж байгаа вэ? Д.Амарбаясгалан: Өмнөх сонгуулиарМонгол Ардын Нам 20 аймагт ялалт байгуулсан. Энэ удаад найман аймагт ялагдсан.Үүнийг Нэгдүгээрт, Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдсан удирдлагуудад иргэд дүнгээ тавилаа. Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан зарим хүн бие даан өрсөлдөж намынхаа саналыг хуваалаа. Гуравдугаарт, Орон нутгийн намынтүвшинддотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй гэжурьдчилсанбайдлаар дүгнэж байгаа.Намын дүрмийн заалтын дагуу аймаг орон нутагт ялагдал хүлээсэн удирдлагууд хариуцлагаа хүлээж 30 хоногийн дотор огцорно. -Хотын шинэ даргыг ямар шалгуураар сонгох вэ? Д.Сумьяабазар:Монгол Ардын Намындаргын зүгээс тавьж буй суурь шалгуур болох эх орон, хотын хөгжлийн төлөө ажиллах сэтгэл зүтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, ажлын дадлага туршлагатай байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын Алсын хараа 2050 хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж чадах, багаар ажиллах чадварыг суурь шалгуур болгоно. Эдгээр үндсэн шалгууруудын дагуу ярилцаж байгаад Хотын даргыг богино хугацаанд зарлах болно. Бидэнд одоо хугацаа алдах эрх байхгүй . Тийм учраас өвөлжилтийн бэлтгэл ажил болон зохион байгуулалтын ажилдаа шуурхайлан орно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй