Хуульч, эрх зүйч мэргэжилтэйэнэ чиглэлээр суралцаж буй 50 залуу өнөөдөр МАН-д элсэж батлахаа гардаж авлаа. Намын батлахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гардуулж өгөв. Тэд дөрвөн сарын өмнөөс МАН-д элсэх хүсэлтээ тавьж, шударга ёсны төлөөх тэмцэлд эвлэлдэн нэгдэхээ илэрхийлсэн ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хойшилсоор иржээ. Хуульч залуучууд төрийг төвшитгөх, шударга ёсыг тогтоох үйлсэд үзэл бодол, үнэт зарчмаараа эвлэлдэн нэгдэж МАН-д элсэж байгаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлж, тэднийг нийгмийн уураг тархи хэмээн онцлов. Мөн тэрээр Сонгуулийн сурталчилгаа өрнөж байгаа эдгээр өдрүүдэд шүүх засаглалаас гарч байгаа шийдвэрүүд нүдээ олж байна уу, цаг үеэ олж байна уу үгүй юу гээд олон зүйл яригдаж байна. УИХ-ын гишүүний, нэр дэвшигчийн бүрэн эрхээр хамгаалагдсан нэр дэвшигчийг барьж, хорьж байгаа энэ цаг үед хуульч залуучууд МАН-ын 200 гаруй гишүүд дэмжигчдийн эгнээнд үзэл бодол, үнэт зарчмаараа эвлэлдэн нэгдэж байгаа нь шударга ёсны төлөөх үйл хэргийн илрэл юм гэв. Тэрээр цааш нь 1990 оноос хойшх 30 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстойолон ажил байсан боловч улстөрийн нөхцөл байдал,намуудын дотоод хагарал, зөрчилдөөнөөс болоод хийж чадаагүй. Харин МАН өнгөрсөн хоёр, гурван жилийн дотор нийгэм, улс орны өмнө тулгамдаад байсан асуудлуудыг эхнээс нь шийдвэрлээд явж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хоёр жилийн дотор 50 хувиар бууруулж чадсан гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. Намын батлахаа авсан залуу хуульч Б.Мөнхзаяа МАН-д хүчээ нэгтгэж элсэж орох энэ өдрийг удаан хүлээсэн. Өнөөдөр залуучууд улстөрийн сонголт хийж, шийдвэр гаргахад хэн нэгний цүнх баригч болох гэж байна гэж шүүмжилдэг. Биднийг ч ингэж ярихыг үгүйсгэхгүй. Монголчууд залуучуудаа энэ юу хийж чадах вэ, өөрийгөө яая гэж байж юун улс орны хөгжлийн төлөө явах вэ гэх мэтчилэнгээр голдог. Тэгсэн хэрнээ залуучууд юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг. Улс орны хөгжилд залуучууд бидний дуу хоолой,хүч зайлшгүй хэрэгтэй байгаа учраас бид өнөөдөр сайн дураараа МАН-д элсэж, батлахаа авч байна гэлээ. МАН-ын сонгуулийн штаб
БНХАУ-ын Засгийн газраас 627 сая төгрөгийн амны хаалт хандивлалаа
2020-06-16 12:28:25 Нийтлэгдсэн: Улс төрБНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор 627 200 000 төгрөгийн үнэ бүхий 490 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа. Өмнө нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 320 сая төгрөгийн үнэ бүхий халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч байсан юмгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хоёр наснаас дээш цэцэрлэгт хамруулна гэж заасан байдаг бөгөөд өдгөө хөдөлмөрийн насны 138 мянган ээж 0-2 насны хүүхдээ асарч гэртээ суугаа гэх судалгаа бий. Тэгвэл МАНирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд, боловсролын системээс хасагдаад байсан яслийн үйл ажиллагааг дахин сэргээхээр тусгажээ. Манай нийгэмд бага насны хүүхдээ хүнээр харуулаад өөрөө ажил хөдөлмөр хийж, сурч боловсорч яваа ээжүүд бий. Манайд мэргэжлийн хүүхэд асрах үйлчилгээний тогтолцоо байхгүй, нялх хүүхдийн асаргааны боловсрол, ёс зүй дутмаг байдгаас хүүхдээ харуулах найдвартай арга эмээ, өвөө л болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийн асаргаанд төр заавал анхаарах шаардлага байна гэсэн үг. 1990-ээд оноос өмнө зөвхөн Улаанбаатар хотод 40 ясли үйл ажиллагаа явуулдаг байжээ. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс: 1.4.6. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ. МАН-ын сонгуулийн штаб
Түгжрэлд түгжүүлсээр байх уу эсвэл хүчээ нэгтгэж, түгжээг нь мултлах уу Замын хөдөлгөөнд оролцох хугацааг найман цагаар тооцож, өдөрт дунджаар нэг цаг түгжирдэг гэж үзвэл нийслэлчүүд жилд 45 өдрийг буюу 360 цагийг түгжрэлд үр бүтээлгүй өнгөрүүлдэг аж. Жолооч нар тэр бүр тооцоолоод байдаггүй бас нэгэн үргүй зардал бол шатахуун. Монголчууд замын түгжрэлд зогсох зуураа жилд 50 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний шатахуун зарцуулдаг гэх тооцоог Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциациас гаргажээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 200 мянга гаруй автомашин байнга оролцдог гэж үзвэл 265.6 сая төгрөгийг үр ашиггүй урсгаж байгаа аж. Ханын материалаас МУБИС ороход бага зэргийн түгжрэлтэй үед ойролцоогоор хоёр цаг, түгжрэлийн оргил үед гурав, дөрвөн цаг явдаг бол түгжрэлгүй үед дунджаар 50 минут л зарцуулдаг. Тэгвэл энэ маршрутыг өдөр бүр ийм хугацаанд туулах боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ төрийн бодлого, иргэдийн идэвх оролцооноос шалтгаална. Өөрөөр хэлбэл, хүчээ нэгтгэж байж түгжрэлийн түгжээг мултлах боломжтой. Амьдралынхаа алтан цагийг, автомашиныхаа шатахууныг түгжрэлд хий хоосон урсгахгүй байх олон шийдлийн нэг, дэлхий нийтийн жишиг бол унадаг дугуй. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын түвшинд тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Тухайлбал, нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхийн зэрэгцээ гүүр, авто замыг өргөтгөх, шинээр барих зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Мөн Сургуулийн автобус, Дугуйн зам хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Үүнээс өмнө унадаг дугуйн зам барих нь битгий хэл барих талаар ч ярьдаггүй байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ төрлийн ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар хот өдгөө нийт 80 гаруй км унадаг дугуйн замтай болоод байна. Үүнд нийслэлчүүд сэтгэл хангалуун байгаа тул цаашид энэ ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхээр шийдэж, энэ жил 52 км дугуйн замыг найман байршилд тавихаар төлөвлөж, эхлүүлээд байна. МАН түгжрэлгүй Улаанбаатарын төлөө дээр дурдсан хөтөлбөрүүдийг эрчимтэй, өргөн цар хүрээнд үргэлжлүүлэхийн зэрэгцээ дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар, гарцын нэвтрэх чадварыг сайжруулан, зам дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийг хийнэ. Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ. Зорчигч тээврийн олон төрөлт үйлчилгээ бий болгож, иргэдийг богино хугацаанд зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Дугуйн зам хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ. Нийтийн тээврийн тусгай замын автобус төслийг хэрэгжүүлж, автобусны буудлыг өвөл, зуны улиралд зорчигчдод ая тухтай байдлаар барьж байгуулна. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих Сургуулийн автобус төслийг үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ. Улаанбаатар хотод эко, цахилгаан автомашиныг хамтран эзэмших, түрээслэх шинэ хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб
МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө жуулчдын тоог нэг саяд хүргэх боломжтой гэж үзээд, аялал жуулчлалын салбарт хийх ажлуудыг тусгажээ. Олон улсад үндэсний онцлогоо шингээсэн хөтөлбөрөө таниулж чадвал манай улс соёл, өв уламжлалаараа дэлхийд өрсөлдөхүйц улс болж чадна гэж үзжээ. Мөн цар тахлыг дотооддоо алдахгүй байж чадвал энэ нь олон улсад Монголыг сурталчлах том хөшүүрэг болох юм. Монголчууд бидний найрсаг, өгөөмөр зан чанаргаднынжуулчдыг татах нэг өнцөг болдог боловч гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн үйлчилгээний соёл, ёс зүй, арга технологио сайжруулах зайлшгүй шаардлагатай. МАН-ын мөрийн хөтөлбөртаялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрорсон заалтууд: Аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ. Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа, олон улсын сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлж, цар хүрээг нэмэгдүүлнэ. Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна. Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ. Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна. МАН-ын сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй