Улсын их хурлын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймаг 13-р тойрогт Та бидний эвслээс нэр дэвшигч Амжаагийн Энхболд зээлийн хүүг БУУРУУЛАХ боломж байгааг мэпэгдлээ. Банкны зээлийн хүү нь өндөр байгаа учраас үндэсний үйлдвэрлэгчид өндийж чадахгүй байгааг тайлбарлав.
Б.Нямтайшир, Э.Бат-Үүл нарын нууц уулзалтын бичлэг юу өгүүлэв?
2020-06-17 14:21:35 Нийтлэгдсэн: Улс төрХэнтий аймагт АН-ааснэр дэвшигч, хотын дарга асан Э.Бат-Үүл, МАК группийн ерөнхийлөгч Б.НямтайширнарХэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэнхэр-ийн гуанзанд энэ сарын 6-ндуулзсан нууцуулзалтынбичлэг задарчээ. Уг бичлэгт гарч байгаагаар бол Э.Бат-Үүл Б.Нямтайширыг хүлээж байгаад тосон авч уулзах аж. Бичлэгт дурдсанаар бол тэд гуанзны эзэнд мөнгө төлж байгаад хүн оруулалгүй, 2 цаг орчим уулзжээ. Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж яваа Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайнхаа хамт яллагдагчаар татагдаад байгаа бол Б.Нямтайширын хүү Н.Номтойбаярньхоригдож, өөрөө шүүхийнзарлантайяваа.Тэд уулзаж дуусахад бие хамгаалагчдаар хамгаалуулсан Б.Нямтайширын машинд нь хамт суугаад хаашаа ч юм явж байгаа нь бичлэгт үлджээ. Ингэж хөвгүүдтэйгээ хамт ял шийтгэл авахдаа тулсан Монголын толгой баян, ардчиллын алтан хараацай хоёрын буйдхан газарт уулзсан уулзалтын зорилгочухам юу байв? Тэр тусмаа хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааг хийж байгаа Б.Нямтайшир нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийг зорьж очсоны цаад учир юу вэ гээд олон асуулт хариулт нэхэж байна. Хоёулаа их ажилтай улс санамсаргүй таарна гэж байхгүй байх.Сошиалаар шуугиж байгаагаас харахад МАК группийн ерөнхийлөгч Б.НямтайширХэнтий аймагт нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийн сонгуулийгсанхүүжилтийгшийдвэрлэх, хариуд нь Э.Бат-Үүл Н.НомтойбаярыгУИХ-д гаргах хоёр талын тохироотой уулзсан гэх. Уг нууц уулзалтын бичлэг задармагц Э.Бат-Үүл Нямтайшир хоёр эгчийгээ оршуулсан газрыг эргэж яваад Цэнхэр мандал сумын Цолмон хоолны газар надтай таарсан. Тайшир бид хоёр нэг байрных хэмээн жиргэжээ. Нүд худал хэлдэггүй, Э.Бат-Үүл өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм болохоор тэд ямар ч байсан нууцаар уулзсан нь үнэн байна. Тэд улстөр, бизнесийн нам дамнасан сүлжээ болох МАНАН мафийн хүмүүс гэдэг үнэн. Энэ сонгууль тэдний эрх мэдлээ хадгалж үлдэх сүүлчийн сонгууль учраас хаана, юу эсийг хийж явах билээ. О.Гэгээ
“Эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаарай” хэмээн захилаа
2020-06-17 12:15:00 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн уулзалтаа нийслэлийн Налайх дүүргээс эхлүүллээ. Уулзалтын эхэнд дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Тохижилт үйлчилгээний компани, Чандмань-Налайх, цэцэрлэгжүүлэлтийн албаны ажилтан, албан хаагчид болон цэргийн ангийн албан хаагчидтай уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонссон юм. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөжээ. Тэр дундаа гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, камержуулалт, явган хүний зам, орон сууцны сантехникийн шугам сүлжээ, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн байна. Түүнчлэн хороодын доторх авто замуудыг шинэчлэх, орон нутгийн болон улсын чанартай авто замуудтай холбох ажил мөн хийгдэж байна. Нэр дэвшигчдийн зүгээс цаашид Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлэх гээд амьдралын таатай орчин бүхий ногоон хот болох зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн гэдгийг уулзалтын үеэр онцлон хэлэв. Мөн дүүргийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэлээ гаргаж ажилладаг та бүхнээрээ үргэлж талархаж явдаг гэдгээ С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар илэрхийлээд ажилд нь амжилт хүслээ. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн зургаан анги байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд нийслэл, дүүргийн удирдлагууд цэргийн анги, салбаруудтай байнга хамтран ажиллаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж иржээ. Мөн цэргийн анги байгууллагын удирдлагууд дүүргийнхээ хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд байнга тусалж, хамтран ажилладаг байна. Цэргийн ангийн алба хаагчдын зүгээс Батлан хамгаалах чиг үүргээ бид нэр төртэйгээр биелүүлж ирлээ. Бидний хөдөлмөр, зүтгэл бүхэн эх орныхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр дүүрэн байдаг. Ямар ч хүнд үеийг бид хамтдаа хүчээ нэгтгэн даван туулж чадна. Цаашид бидний нийгмийн асуудлыг илүү баталгаатай болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, үндэсний дархлаатай залуу үеийг бий болгох, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч бодлого барьж ажиллаарай гэж нэр дэвшигчдэд захиад хоёр нэр дэвшигчийг багаар нь дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ илэрхийлсэн юм. Зэвсэгт хүчнээ илүү чадавхжуулах, Монгол цэргийн чадавхийг энхийг сахиулах үйл ажиллагаанд илүү нэмэгдүүлэх гээд олон чиглэлд цаашид анхаарч ажиллах зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Та бүхний хэлсэн захисныг анхаарч ажил хэрэг болгож ажиллана гэдгээ нэр дэвшигчид хэлээд Эх орноо батлан хамгаалах их үйлст нь амжилт хүслээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Японы Засгийн газраас 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ
2020-06-17 11:22:33 Нийтлэгдсэн: Улс төрЯпон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл, буцалтгүй тусламжаар хэрэгжих Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-ийн талаарх Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг-үүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Японы Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Сайд Д.Цогтбаатар дэлхийн улс орнууд COVID-19 коронавируст халдварын тархалттай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байгаа нь цаг үеэ олсон тусламж болохыг онцлов. Япон Улсын Засгийн газрын Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог нэн ач холбогдолтой хөтөлбөр юм. Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2020-2024 онуудад хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 2020 оны санхүүгийн жилд 249.0 (хоёр зуун дөчин есөн) сая иенийн буцалтгүй тусламж олгоно. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэргийн мэргэжлүүдээр 16 төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч магистр, докторын сургалтад хамрагдах юм. Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж эхэлсэн бөгөөд нийт 20 төсөл хэрэгжиж, 360 оюутан Япон Улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад хууль, эрх зүй, төрийн удирдлага, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологийн зэрэг чиглэлээр суралцаж, эх орныхоо хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс байлцав. Эх сурвалж:Гадаад Харилцааны Яам
Санхүүгийнхэн төсвийн ил тод байдал, татвараа шударгаар төлдөг тогтолцоог “нэхэв”
2020-06-17 11:14:13 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулахаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж, ахуйн нэгж албан байгууллагын ажилчин, албан хаагчидтай уулзаж өнгөрсөн жилүүдэд явуулсан Засгийн газрын бодлого, ирэх жилүүдэд шийдвэрлэх олон асуудлын талаар санал бодлоо хуваалцаж байгаа билээ. Тухайлбал, сурталчилгаа эхэлснээс хойш Нэр дэвшигч Х.Булгантуяа жижиглэн худалдаа эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэн, эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж, тухайн салбарт тулгамдсан асуудлыг нь сонсож буй юм. Тэгвэл энэ удаа банк, санхүү, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний төрд дуулгах гэсэн санал хүсэлтийг нь сонсов. Айл бүрийн, иргэн бүрийн халаасанд хэдэн төгрөг орж, хэд нь хаашаа явж буйг хамгийн сайн мэддэг нягтлан бодогч, санхүүчдийн хувьд улсын эдийн засаг жилээс жилд уруудаж байгаа асуудалд салбарын хүнийхээ хувьд цаг ямагт анхаарлаа хандуулж ажиллах ёстойг сануулав. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг 2012 оноос эхлэн тасралтгүй уруудаж, харин 2016 оны сүүлээс сайжирч эхэлсэн ч цар тахлаас үүдэн өсөлт эргээд саарч буйд санаа зовж байгаагаа хэлж байлаа. Иргэдийн авч буй цалин амьжиргаанд нь хүрэлцэхээ болих эрсдэлтэй учраас цалин, тэтгэвэрийг үе шаттайгаар үргэлжлүүлэн нэмэх, мөн аж ахуйн нэгжийн татварын тогтолцоог дахин шинэчлэх зэргээр иргэнээ, аж ахуйн нэгжээ дэмжсэн төрийн бодлого явуулахыг хүсэв. Нөгөөтээгүүр, Монгол Улсын зээлжих зэрэглэл огцом буурч байгаа нь юунаас шалтгаалж буйн учир шалтгааныг тодруулж анхаарч ажиллаасай хэмээлээ. Санхүүчид хэлэхдээ Олон арван аж ахуйн нэгжүүд тогтсон эдийн засагтай, хөгжилтэй улс оронд жилийн 20 хувийн хүүтэй зээл биш нэг оронтой зээл авдаг сайхан улс байгаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Түүний төлөө аль ч намын эдийн засагч улстөрчидтэй хамтарч ажиллаарай. Та бол эдийн засаг, санхүүгийн салбарын хүн. Тиймээс 10 гаруй мянган мэргэжлийн хүмүүс та бүхний төрд очоод гаргах бодлогын шийдвэрийг хүлээж байгааг сануулъя. Гаргасан шийдвэр бүхнээ нягталж байгаарай. Өнгөрсөн 20 жил шударга бус байдал манай нийгэмд хэтэрхий их байлаа. Нэг хэсэг нь шударгаар татвараа төлж байхад нөгөө хэсэг нь татвараас бултдаг. НӨАТ-ын хууль баталсан нь давуу талтай ч олон зуун аж ахуйн нэгж хөрөнгөө нуун дарагдуулж, та таван хувиа одоо хасуулах уу гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж байна. Иргэн бүхэн татвараа шударга төлдөг болчихвол эдийн засаг дорхноо л өндийнө. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарч, ил тод байдлыг хангаж ажиллахыг хүсэж байна гэсэн юм. Нэр дэвшигч Х.Булгантуяа санхүүгийн салбарынхны үгийг сонссоны дараа тэднээс мөн хоёр зүйлийг хүсэж байна гэдгээ хэлэв. Нэгдүгээрт,Монгол Улсын төсөв санхүүг жил бүхэн баталсны дараа салбар бүрээр нь нягталж үнэлж, дүгнээсэй хэмээн хүссэн юм. Төр засаг үргэлж зөв шийдвэр гаргадаггүй, төсвөө ч зөв батлах албагүй. Тиймдээ ч улсын төсвийг баталсны дараа мэргэжлийн холбоод салбар нэг бүрээр нь дүгнэлт гаргаж, энэ салбарт тийм алдаа байна, төсвийг тэгж буруу зарцуулжээ гэх мэтээр дуу хоолойгоо гаргаад явбал илүү үр дүнтэй гэдгийг хэлж байлаа. Улсын төсвийг задалж дүгнэдэг ганцхан газар нь Нээлттэй нийгэм форум байгаа ч дүгнэлт нь сүүлийн найман жилд хэтэрхий ерөнхий байгаа учраас үүнд мэргэжлийн дуу хоолойгоо гаргаж байхыг хүссэн юм. Салбар бүхэнд жилээс жилд мөнгө нэмээд байгаа ч зарим салбарын үзүүлэлт нь буурсаар байдаг учраас энд хөндлөнгийн дүгнэлт зайлшгүй хэрэгтэй гэв. Хоёрдугаарт,төсөв санхүүгийн талаар иргэн бүрийг чадваржуулах, санхүүгийн наад захын мэдлэгтэй болгох чиглэлд мэргэжлийн холбоод гар нийлэх ажиллаасай хэмээн хүсэж байна гэлээ. Улсын төсвийг хүн бүхэн хараад ойлгохгүй ч иргэдийн оролцоо, ил тод байдал төсөвт зайлшгүй чухал учраас энэ талаар цаашдаа хамтран ажиллахыг хүсэлтэй байна гэдгээ хэлсэн юм. Үүнээс гадна Монгол Улсын Сангийн яам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зээлийн зарцуулалтад хяналт тавьдаг болсон бөгөөд гадны олон улсын байгууллага, улс орон болгоны өгсөн зээлийг авахгүй, гагцхүү үр ашигтайг нь авна гэсэн зарчмаар ажиллаж ирснийг дуулгалаа. Энэ систем цаашдаа ч МАН-ын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болж явах бөгөөд өрийн нэгдсэн систем, судалгааг бий болгосноор хяналт, хариуцлага бий болно гэдгийг Сангийн Дэд сайд, Нэр дэвшигч Х.Булгантуяа онцоллоо. Монгол Улсын төсөв 2020 онд цар тахлаас үүдэн алдагдалтай гарах эрсдэлтэй ч эдийн засгаа хасах руу оруулахгүйн тулд бүх чадлаараа хичээн ажиллаж буйгаа дуулгасан юм. Мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллаж, банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон мянган ажилчдын эрх ашгийг УИХ-д хамгаалж, тэдний өмнөөс дуу хоолой болон ажиллах ёстойг мөн Нэр дэвшигч Х.Булгантуяад банк, санхүүгийн салбарынхан аминчлан захиж байлаа. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй