Биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр

МАН-аасУИХ-ынсонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэнСагсан бөмбөгийн холбоо, Ширээний теннисний холбоо, Бүжгийн спортын холбоо, Монголын буудлага спортын холбоо, Монголын Залуучуудын волейболын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо зэрэг 17 спортын холбоодын төлөөлөл МАН-тай хамран ажиллах санамж бичиг үзэглэв. МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Сонгуулийн ерөнхий зохион байгуулалтын ажлын хэсгийн дарга Я.Содбаатар гарын үсэг зурсан юм. Эдгээр спортын холбоод нь энэ удаагийн ээлжит сонгуульд МАН-ыг олонх болж, ялалт байгуулахад дэмжлэгүзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд мөрийн хөтөлбөрт тусгасан спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх заалтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, олон тамирчдыг нэгтгэдэг спортын холбоодын төлөөлөл МАН-ын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хүчээ нэгтгэн хамтран ажиллахаа илэрхийлсэнд талархал илэрхийлье. МАН-ын мөрийн хөтөлбөртөө спортын чиглэлээр хэд хэдэн томоохон зорилтыг тусгасан. Ялангуяа, спортын дэд бүтэц болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг байгуулах, биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулсан иргэн, ААН-ийг албан татвараас чөлөөлөх гэх мэт дэвшүүлсэн зорилтуудыг Та бид хамтын хүчээр ажил хэрэг болгоно гэв. МАН-ын мөрийн хөтөлбөртөө Идэвхтэй эрүүл амьдрал хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, стресс бухимдлаас ангид байх эрүүл амьдралын дадал хэвшлийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд спортын холбоодын үүрэг оролцоо чухал. Сумдад биеийн тамирын арга зүйч ажиллуулах тухай хуулийн заалт бий ч өнөөг хүртэл хэрэгжихгүй хэдэн болж болж байгаа. Уг заалт бодитоор хэрэгжиж 21 аймгийн 330 сумдад биеийн тамирын арга зүйч ажиллаж эхэлснээр нийтийн биеийн тамирыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх үндэс болно гэж Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны ерөнхийлөгч, МонголУлсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар хэлсэн. Тэрээр МАН нэг талаас улстөрийн ууган нам. Нөгөө талаас Монгол Улсын хэмжээнд биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нам гэдгийг спортын холбоод хүлээн зөвшөөрч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна. Мөрийн хөтөлбөрт биеийн тамир спортын талаар маш олон заалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж тусгасан. Жишээлбэл, Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнтэй болох, дугуйн зам тавих гэх мэт олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүчээ нэгтгэн дэмжихээ илэрхийлж байна гэсэн. МАН-ын мөрийн хөтөлбөртбиеийн тамир, спортыг дэмжсэн дараах заалтуудыг тусгажээ. Спортын менежментийг сайжруулах, баг тамирчид дасгалжуулагчдын нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий чухал ач холбогдолтой зүйл заалтууд тусгасан. Спортын дасгалжуулагчдыг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог сайжруулж, биеийн тамир, спортын арга зүйчийн ажлын байрыг нэмэгдүүлж, сум бүрд биеийн тамирын арга зүйч ажиллуулах, Биеийн тамир, спортод хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хамрагдаж буй төлбөр тооцоог эрүүл мэндийн даатгалаар төлдөг болгож, спортоор хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлэх, Монголын үндэсний баяр наадам, үндэсний спортын язгуур шинжийг хадгалан уламжлуулах, олон улсад сурталчлан таниулах хүрээнд дэлхийн нүүдэлчдийн их наадмыг тогтмол зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, тамирчид амжилтаа ахиулан, тив, дэлхийн түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлэх, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, битүү дээвэртэй өвлийн спортын ордон, Пара олимпын болон үндэсний спортын цогцолборыг барих, Иргэд идэвхтэй хөдөлгөөн хийх, уулын болон явган аялал, дугуйн спорт зэрэг нийтийн биеийн тамирын төрлүүдийг дэмжиж, хамрах хүрээг өргөжүүлэх, МАН-ын сонгуулийн штаб

Аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлнэ гэсэн зорилтыг 6 дугаар хорооны иргэд талархан дэмжлээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Налайх дүүргийн 6 дугаар хороо нь 2001 онд үүсэн байгуулагдсан, 26 мянган га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Хорооны ард иргэд сүү, цагаан идээ борлуулах, морь, тэмээ унуулах, гар урлалын зүйлс худалдах гээд жуулчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд 6 хороонд ундны усны гачигдалтай газруудын асуудлыг шийдвэрлэсэн. Эрчим хүчний уналттай газруудын шугамыг засаж шинэчилсэн. Нийт гудамж, талбайн 70 хувийг гэрэлтүүлэгтэй болгожээ. Цаашид Тэрэлж шугуйн 90 метр үерийн даланг шинэчлэн засварлана. Шилжрээ орчимд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж улмаар 2021 онд ашиглалтад орно. Мөн Монгол Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт хамаарагддаг Горхи, Тэрэлжийн үзэсгэлэнт газрын нутгийн ард иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, байгаль орчноо хамгаалахаас гадна Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг байгуулах, гэрэлтүүлэг тавих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Нэр дэвшигчдийн зүгээс Налайх дүүргийг аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн Хөгжлийн үүд залуусын цахим хотхон байгуулна гэдгийг уулзалтын үеэр онцолж хэлэв. Харин 6 дугаар хорооны иргэд, сонгогчдын зүгээс аялал жуулчлалыг дэмжсэн хот болгоно гэсэн зорилтоо бодит ажил болгоорой. Бидний аж амьдрал энэ аялал жуулчлалын бүсийг дагаж хөгжиж ирлээ гэдгийг хэлээд нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийслэл, дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулагдана

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн цагдаа, онцгой байдлын газар болон боловсролын салбарын ажилтан албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүнг хэлэлцээд цаашид хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгыг шинэчилж, Онцгой байдлын албанд туулах чадвар сайтай шуурхай албаны аврах ажиллагааны багаж хэрэгслээр тоноглогдсон тусгай зориулалтын автомашинуудыг гардуулан өгч Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлсэнд Хотын дарга, МАН-аас нэр дэвшигч С.Амарсайханд талархаж буйгаа хүчний байгууллагын ажилтан, албан хаагчдын зүгээс талархал илэрхийлж байв. Налайх дүүргийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж, Голомт цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байрыг барьж байгаад боловсролын салбарын ажилтан албан хаагчид баяртай байгаагаа мөн дуулгасан юм. Цаашид багш ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж, харилцан туршлага солилцох хөтөлбөрт хамруулж, төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгөх санал хүсэлтийг хэлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид цаашид цагдаа, онцгой, боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ингэхдээ Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулахад анхаарна гэдгээ онцолж байлаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хороо бүрийг цэцэрлэгтэй болгох сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэхээр зорьж ажилласан гэдгээ нэр дэвшигчид хэлсэн юм. Улсын хэмжээнд 160 гаруй сургууль цэцэрлэг байгуулагдаж боловсролын салбарт анхаарч ажиллажээ. Харин ирэх жилүүдэд дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

МАН:Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулна

Байгалийн баялагтаа тулгуурлан хөрөнгийн сан бий болгосон дэлхийн 44 орноос амжилттай яваа нь Норвегийн баялгийн сан. Тус сан газрын тосны олборлолт, төлбөрийн тэнцлийн илүүдэл, валютын арилжаанаас олсон ашгаас эх үүсвэрээ бүрдүүлдэг бөгөөд 2018 онд 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй болж, улсын хэмжээнд нэг хүнд ноогдох ДНБ нь дунджаар 59 мянган ам.долларт хүрч дэлхийн хамгийн баян иргэдтэй улс болжээ. Сангийн хөрөнгийг Засгийн газар шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд мэргэжлийн баг удирдаж, зөвхөн олон улсын зах зээл хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэгвэл манай улс Норвегийн энэхүү жишгээр Үндэсний баялгийн сан бий болгох зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгасан. МАН 2016 онд олонх болсноор олон удаагийн парламент дамжин хэлэлцэгдсэн ч үр дүнд хүрч чадаагүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг 2019 оны 11 дүгээр сард эцэслэн баталж, ард түмэнд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх боломжийг бүрдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан ТӨРИЙН өмч мөн гэж тусгасан заалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн НИЙТИЙН өмч мөн гэж өөрчилсөн. Мөн байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж нэмж тусгасан. Ингэж Үндэсний баялгийн сантай болох эрх зүйн орчинг тодорхой болгохын зэрэгцээ энэхүү заалтыг хөрсөнд нь буулгахын тулд МАН 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтуудыг тусгав. Үндэсний баялгийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн татварын орлого, ноогдол ашиг зэргээс жилд 1 их наяд төгрөгөөс их орлогыг төвлөрүүлэхээр тооцжээ. Хуримтлуулсан энэхүү хөрөнгөөр томоохон төсөл хөтөлбөрийг дэмжин, санхүүжүүлж улмаар үүний үр шимийг иргэн, аж ахуйн нэгжүүд хүртэх юм. Үүний тулд МАН дараах ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.4 дэх заалт. ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН 2.4.1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ. 2.4.2. Баялгийн сангийн тухай хууль гаргаж, сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлох дүрэм, журмыг батлуулна. 2.4.3. Уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно. 2.4.4. Бүтээлч аж үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг дэмжих, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. 2.4.5. Баялгийн сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг арвижуулна. МАН-ын сонгуулийн штаб

Налайх, Багануур, Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийг иргэд сайшаан дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх 5 дугаар хороо буюу Гордок иргэд сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон юм. Монгол Улсыг хөгжүүлэх Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичиг болон Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-нд алслагдсан гурван дүүргийг бие даасан статустай хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан юм. Багануур, Багахангай, Налайх дүүргийг аялал жуулчлал, үйлдвэр технологи, хүнд хөнгөн үйлдвэрээр бүсчилэн хөгжүүлэх аж. Иргэдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иргэдийн амьжиргааг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж өгөхийг хүссэн юм. Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордок хэсэгт амьдардаг иргэдэд нэн түрүүнд газрын маргаан тулгардаг байна. Мөн Налайхын төв хэсгээс зайдуу оршдог тул төрийн үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хүндрэлтэй байдаг талаар дурьдаж байв. Түүнчлэн тус хороонд байрлах уурын зуухыг буулгаж, дулааны станц болгон өргөтгөж өгөх санал хүсэлтийг хэлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид, иргэдийн зүгээс ирүүлсэн дулааны станц байгуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг асуудлуудыг холбогдох газрынхантай уулзаж, нэн даруй шийдвэрлэхээр боллоо. Мөн иргэдийн амьжиргааг дэмжиж, ажилтай орлоготой болгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт даалгаад, алслагдсан бус аялал жуулчлалын бүс болж хөгжих бодлогын хүрээнд 5 дугаар хороог дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Үүний дараагаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүрэгт орших Цалуут импекс махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзсан юм. Тус махны үйлдвэр нь Иран, Арабын орнуудад махаа экспортолдог. Мөн Улаанбаатар хотод 500 тонн нөөцийн мах нийлүүлж байгаа талаар үйлдвэрийн ерөнхий захирал Л.Мөнхдаваа мэдээлэл өглөө. Махны үйлдвэрийн ажилтан албан хаагчид МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид төр засгийн зүгээс хувийн хэвшлийг дэмжсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг хүссэн юм. Мөн үйлдвэрээ өргөтгөж цус хатаах үйлдвэр барихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ. Цалуут импекс үйлдвэр нь өнгөрсөн жил 100 тонн мах экспортолсон бөгөөд олон улсад тархаад буй коронавирусийн дэгдэлтийн улмаас экпортын үйл ажиллагаа нь түр зогссон байна. Улаанбаатар хотын нэрийн дэлгүүрүүдийг махаар хангадаг үйлдвэрт Налайх дүүргийн 80 гаруй иргэд ажилладаг байна. МАН-аас нэр дэвшигчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, цаашид үйлдвэрийн өргөтгөлийн асуудлыг судалж, иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж анхаарч ажиллана гэдгээ хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.