ХЭҮК-оос Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхэд шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэв. СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР ТАНАА Комисст хандаж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нараас ирүүлсэн гомдолд ...Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байх эрхэд халдаж, түүнийг үндэслэлгүйгээр, хууль зөрчиж цагдан хорьсон талаар дурджээ. Гомдлыг судлахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1248 дугаартай захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбат нарыг шүүхэд шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар 10 тэрбум төгрөгийн барьцааг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөрт багтааж төрийн сангийн дансанд байршуулахыг үүрэг болгосон байна. Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжаар шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1, 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсний дагуу түүнийг 2020 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..., Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно., мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, ...-ийг хориглоно., Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно гэж Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг тус тус баталгаажуулжээ. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. гэж тус тус заасан байна. Гэвч 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад түүнийг цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, иргэний халдашгүй дархан байх, сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно гэж заасан хэдий ч шүүгдэгч Ж.Эрдэнэбатад үүрэг болгосон барьцааны үнийн дүнг онц их хэмжээгээр тогтоож, бодит амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасан нь гагцхүү түүнийг цагдан хорих, үндэслэлгүйгээр эрх, эрх чөлөөг нь хязгаарлах зорилго агуулсан гэж харагдаж байна. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1.-т Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байтал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг ... нэр дэвшихээс өмнө Эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүхэд нэгэнт ирсэн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд дээрх хуулийн зүйл, хэсэг хаалт болохгүй гэж тайлбарласан нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл юм. Дээрхээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана., Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ., Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана гэж заасныг зөрчиж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд илтэд хууль бусаар халдсан байна. Иймд дээрх хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоож, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ баталгаатай эдлэх боломжоор хангах шаардлагатай байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлэв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор манайд хариу ирүүлнэ үү. Хувийг гомдол гаргагчид. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ

Г.Насанжаргал: Г.Насанжаргал: Багахангай дүүрэгт Үйлдвэр технологийн парк байгуулж байгаад баяртай байна

Багахангай, Багануур, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо болон Шугам замын хэсэгт оршиж буй иргэд, сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцууллаа. Мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүн, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ярилцаж, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт, хэт төвлөрлийг бий болгож буй бүтцүүдийг задлан Багахангай дүүрэгт байршуулж болохыг судалж хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг шилжүүлэн, ажлын байр бий болгох замаар иргэд тогтвортой бизнес эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөний оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа гэдгийг МАН-ын нэр дэвшигчид онцлон хэлж байлаа. Мөн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн алслагдсан гэх тодотголыг халж бүсчилсэн хөгжилтэй, бие даасан статустай хот болгон хөгжүүлнэ гэдгийг мөн дуулгасан юм. Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн ажиллаж, амьдрах орчинг сайжруулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөн Соёлын ордон шинээр барьж, стандарт шаардлагад нийцсэн морин тойруулгын төв байгуулахаар төлөвлөжээ. Багахангай дүүргийн хувьд дэд бүтэц, инженерийн байгууламж хөгжиж буй дүүрэг. Тиймээс Дулааны станц барьж, үйлдвэр, үйлчилгээний бүс болгон хөгжүүлснээр Улаанбаатар хотыг аж ахуйн үйлдвэрлэлээр хангасан томоохон бүс болно гэдгийг нэр дэвшигчид тодотгон хэлж байв. Иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд авчирсан хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэтгэврийн зээлийг тэглэж, Улаанбаатар хотын утааг багасгаж, зам, дэд бүтцийг шинэчилж, цалин тэтгэвэр нэмсэнд талархаж байгаагаа ч дуулгаж байв. Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх саналыг мөн хэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийг дэмжиж, Багахангай дүүргийг Улаанбаатар хоттой дүйцэхүйц хөгжүүлж өгөх саналыг хэлсэн. Багахангай дүүргийн иргэн Г.Насанжаргал Багахангай дүүрэг алслагдсан ч гэлээ хөгжиж байгаа. Намын мөрийн хөтөлбөрт Үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ маш зөв. Ард иргэд ажилтай орлоготой бол хаана ч амьдарна. Өнгөрсөн хугацаанд МАН мөрийн хөтөлбөрөө 70 хувь хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. Цаашид эхлүүлсэн ажлын үр дүнгээ 100 хувь үзэхийн төлөө Багахангайчууд дэмжих болно гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Ерөнхий боловсролын суруулийн 80-аас доошгүй хувийг нэг ээлжээр хичээллэдэг болгоно

МАНирэх дөрвөн жилд Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжил хэсэгтээ ерөнхий боловсролын асуудлаар дараах заалтуудыг тусгаад байна. 1.4.1. Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний үнэт зүйлээ дээдэлсэн агуулгыг баяжуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгүүдэд жигд хэрэгжүүлнэ. 1.4.2.ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцынтүвшинтэйуялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ. 1.4.3. Багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагаанд хамруулж, Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 1.4.4. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно. 1.4.8. Өвлийн улиралд хүүхдийг ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоорЕБС-ийн сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгах зохицуулалт хийнэ. 1.4.9.ЕБС-д үдийн цай хөтөлбөрийг үргэлжлүүлж, үдийн хоолны үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлж, нэг хүүхдэдноогдохзардлыг 2 дахин нэмж, хүүхдэд шим тэжээл, амин дэмээр баялаг хоолоор үйлчилнэ. 1.4.10. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ. 1.4.11. Суралцагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээ сонгоход туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч-мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна. 1.4.12. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйхүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих орчин бүрдүүлнэ. 1.4.13. Улсын хэмжээнд нийтЕБС-ийн 80-аасдоошгүй хувийг 1 ээлжтэй болгоно. 1.4.14. Сургуулийн насны хүүхдийн тоо, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 200 шинэ сургууль барина. 1.4.15. Нийслэлийн дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулна. 1.4.16. Сургуулиуд өндөр өнжүүлэх анги, бүлэг хичээллүүлэхийг дэмжинэ. 1.4.17. Хичээлээс гадуурх сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. 1.4.18. Covid-19 цар тахлаас үүдсэнЕБС-ийн танхимын хичээл завсардалт,телехичээлийн хэрэгжилтийн үнэлгээ хийж, сурагчдад боловсролын агуулгыг нөхөж олгох олонсонголтотхувилбар бүхий онлайн, зайн сургалтын агуулгыг баяжуулж, түгээнэ. 1.4.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийнзаал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйсуралцагчдад зориулсантохируулгаторчин бүрдүүлнэ. 1.4.20. Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. 1.4.21. Хувийн цэцэрлэг, сургуулийг ашгийн, ашгийн бус гэдгээс хамаарсан бодлого хэрэгжүүлж, ашгийн бус сургалтын байгууллагыг бодлогоор дэмжинэ. 1.4.22. Олон УлсынНайрамдал-2 хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна. МАН-ын сонгуулийн штаб

Багахангайчууд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт итгэл хүлээлгэхээ илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, төмөр замын ажилтан албан хаагчидтай уулзаж МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байртай болж, Онцгой байдлын хэлтэс туулах чадвар сайтай автомашинаар хангагджээ. Мөн төмөр замын өртөөний орон сууцуудыг шинэчлэн засварлаж, дүүргийн 1 дүгээр хороонд төрийн албан хаагчдын 129 айлын орон сууцыг барьж, залуу боловсон хүчнийг орон сууцаар хангаж эхэлжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Хангай цогцолборт сургуулийг хичээлийн гурван байртай болгож, сургалтын өмнөх боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдалтын түвшин нэмэгджээ. Түүнчлэн Эрүүл мэндийн нэгдсэн төвийг шинэчлэн засварлаж сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй болсноор дүүргийн иргэд үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой болсон байна. Цаашид Багахангай дүүрэгт Улаанбаатар төмөр замын ачиж буулгах, терминалыг байгуулах, шинээр дулааны станц бий болгохоор намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан талаар нэр дэвшигчид онцлон хэлж байв. Уулзалтын үеэр ажилтан, албан хаагчдын зүгээс Багахангай дүүргийн орон сууцыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр хамруулах хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг нэр дэвшигчдэд хандан хэллээ. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цөлжилт нэмэгдэж байгаа тул мод тарих, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг захиад МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар төр түмний төлөө зүтгэж буй төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ хэлж байлаа. Мөн цаашид иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор орон сууцны тоог нэмэгдүүлэхэд анхаарч, алслагдсан дүүрэг бус, бүсчилсэн хөгжилтэй ногоон хот болгон хөгжүүлж ажиллана гэсэн юм. УИХ-ын сонгуулийн21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

ШҮҮХ НЭР ДЭВШИГЧДЭД 10 ТЭРБУМ,ЭСВЭЛ ШОРОН ГЭСЭН СОНГОЛТЫГ ТУЛГАЖ БАЙНА

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд холбогдох шүүх хурлууд үргэлжилж, барьцаа байршуулах эсвэл шоронд суух хоёр л сонголтыг тэдэнд тулгаж байна. МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шүүхээс шаардаж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-нд захирамж гаргаж, цагдан хорьсон. Тэгвэл Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүн хэлэлцээд, шүүх хурлыг зургадугаар сарын 22-ны 11.00 цаг хүртэл хойшлууллаа. Тэр болтол нэр дэвшигч Ж.Эрдэнэбат сонгуулийн сурталчилгаагаа хийхгүй, хоригдсон хэвээр байх ажээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа. Мөн АН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт болон 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд нарыг тус бүр 10 тэрбум, 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайханыг 2 тэрбумын барьцаа байршуулах шүүхийн шийдвэр өчигдөр гарав. Нэр дэвшээгүй ч Ерөнхий сайд асан С.Баярыг 5 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр мөн гараад байна. Шүүхээс тэднийг энэ барьцаа хөрөнгөө хугацаанд нь байршуулаагүй тохиолдолд цагдан хорих аж. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгаж, Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан бөгөөд түүнээс хойш тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулжээ. Тэдний хэргийг шүүх шүүх хуралдаан одоо энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагт болно. Ингэж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс өмнө байгаагүй их мөнгө нэхэж, түүнийгээ богино хугацаанд байршуулахыг шаардаж, байршуулаагүй тохиолдолд цагдан хорьж байгаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Шүүхийн энэ үйлдлийг хуульчид нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна гэж үзэж байна. Тухайлбал, ХЭҮК-ын дарга асан, хуульч Ж.Бямбадорж эрх зүйт төртэй ардчилсан Монгол Улсад хэдэн шүүгчийн хууль бус дураараа аашилж, хүний эрхийг ноцтой зөрчин, Монгол Улсыг гадаад, дотоодод шившиг болгож шүүх, шүүгчийн нэр хүндийг уландаа гишгэсэн үйлдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, Ж. Эрдэнэбатыг нэн даруй суллаж, уучлалт гуйхыг шаардлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог. Энэ болон бусад хуулийг шүүх уландаа гишгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж буйн цаана ямар ашиг сонирхол байна вэ? Ю.Сүрэн

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.