“Иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээг илүү бэхжүүлэхийн төлөө багаар нь дэмжинэ” гэв

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн уулзалтаа Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс албадын ажилтан, албан хаагчидтай уулзаж эхлүүллээ. Уулзалтаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг мэдээллээд, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5-7 хувь өсгөж, нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулсан. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлж, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болгосны зэрэгцээтөрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Ирэх жилүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь бууруулахаас гадна Монгол мал-II хөтөлбөр, Атрын IV аян-ыг өрнүүлж, органик хүнс экспортлогч орон болох томоохон зорилтуудыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлсэн юм. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх үү, үгүй юу гэдэг чухал шийдвэрийн өмнө бид бүхэн ирээд байна. Бид олон Засгийн газрын нүүр үзсэн. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар богино хугацаанд олон үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдгийг та бүхэн мэднэ. Төрийн байгууллагуудын хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан болж байна. Иймд цаашид бэрхшээлийг даван туулах, монгол төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон төрийг цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн парламентаар дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ УИХ баталсан. Үүгээрээ энэ удаагийн сонгууль түүхэн сонгууль болж байна. Манай алслагдсан гурван дүүргийн зовлон, жаргал үүссэн замнал, ирээдүйн зорилго тэмүүлэл нэг хэмээлээ. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Нийтээрээ бүх шатанд төрийн албанд итгэх итгэл суларсан юм шиг харагдах болсон. Төрийн түшээдээсээ эхлээд хариуцлагагүй үйлдлүүд гаргаж байгаа учраас ийм хандлага бий болж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар ил тод нээлттэй, шударга ёсыг эрхэмлэсэн төрийг бий болгохыг зорьж ажиллалаа. Энэ удаагийн сонгууль үүнийг үргэлжүүлэх эсэхийг шийдэх чухал сонголт болно. Сэтгэлтэй хүн төрийн албыг хашдаг. Төрийг тогтвортой байлгах талаар олон зүйл, заалт манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг онцолж хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд Багануур дүүргийн ИТХ-ын болон ЗДТГ-ын хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдын зүгээс хоёр нэр дэвшигчдэд хандан Бидэнд тулгамдаж байгаа асуудлыг бүх шатанд мэддэг хүмүүс энэ удаагийн сонгуульд манай тойрогт нэр дэвшиж байгаад иргэн хүний хувьд баяртай байна. Нийслэл, дүүргийг хөгжүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж, иргэдийнхээ дунд орж ажиллан, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилладаг Хотын дарга С.Амарсайханы үйл хэрэгт бахархалтай ханддаг. Ц.Сандаг-Очир даргын хувьд алслагдсан дүүргийн төрийн албан хаагчдын зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэдэх хүн учраас цаашид дэмжинэ гэдгээ илэрхийлээд хоёр нэр дэвшигчдийг УИХ-д төлөөллөө болгон илгээж, бүх шатанд төрийн албаны хүнд суртлыг арилгаж, иргэдээ дээдэлдэг төрийн үйлчилгээг илүү бэхжүүлэхийн төлөө гар нийлэн ажиллана гэдгээ илэрхийлэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

С.Дуламрагчаа: Хийнэ гэснээ хийдэг ийм залуучууд төрд орох цаг болсон

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой, Нугийн тал, Замчин, Хилчин, Үйлдвэр хэсгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой нээлттэй ярилцан санал сэтгэгдлийг нь сонслоо. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Багануур, Налайх, Багахангай алслагдсан гурван дүүрэг маань хүйн холбоотой. Тулгын гурван чулуу шиг хамтдаа хөгжиж, цэцэглэж ирлээ. Бид Хүн, орчин, төлөвлөлт /Х.О.Т/ гэсэн концевцийг баримтлан ажиллаж байна. Мөн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах үүднээс 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгосон. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Мөн Хотын соёл жилийн аяныг өрнүүлж байна. Сонгуулийн дөрвөн жилээр ажлаа төлөвлөдөг биш урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарч, бодлогын баримт бичгүүд боловсруулагдсан. Засгийн газар нь тогтвортой байж эхлүүлсэн ажлаа дуусгах зайлшгүй шаардлага бидний өмнө тулж ирлээ. Иргэн таны сонголт мэргэн байж, биднийг дэмжиж өгөөрэй хэмээлээ. МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймгаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар 100 хувь холбож дууслаа. Ирэх жилүүдэд манай нам мөрийн хөтөлбөртөө 330 сумыг аймгийн төвтэй нь хатуу хучилттай замаар холбох зорилт дэвшүүлсэн. Мөн ирэх дөрвөн жилд түлш, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан. Ахмад настнуудын тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэдгийг иргэд, сонгогчдод дуулгав. Багануур дүүргийн 3 дугаар хороо нь 21 110 га нутаг дэвсгэртэй, 2324 өрхийн 8152 хүн амтай, 176 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жилүүдэд 3 дугаар хорооны найман байршилд 92 автомашины зогсоолыг шинээр хийсэн, нийт 13 байрны 19 блокны дээврийн засварын ажлыг бүрэн хийж дуусгасан, Боловсрол цогцолбор сургуулийн гаднах тохижилтын ажил, 138 дугаар цэцэрлэгийн гаднах явган хүний зам гээд олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөжээ. Гар, сэтгэл нийлэн ажиллаж, энэ ажлуудыг бодит болгосон хотын Захирагч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарт 3 дугаар хорооны иргэд талархаж явдгаа уулзалтын үеэр илэрхийлээд МАН-аас зөв төлөөллөө алслагдсан гурван дүүрэгт илгээсэнд баярлаж байгаагаа хэлж, багаар нь дэмжин эхлүүлсэн ажлынх нь үр дүнг хамтдаа үзнэ гэдгээ дуу нэгтэйгээр хэллээ. Энэ үеэр Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Дуламрагчаа МАН-аас манай 21 дүгээр тойрогт шигшиж, сонгон илгээсэн хоёр нэр дэвшигчид ахмад настны зүгээс талархалтай байна. Зөв хүнээ бидэнд илгээсэн байна. Ц.Сандаг-Очир даргатай олон жил хамтарч ажиллалаа. Сүүлийн үед өөрийгөө хөгжүүлж, илүү туршлагажиж байгааг нь харж байна. С.Амарсайхан даргыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн үеэс нь илүү мэдэх болсон. Хийж хэрэгжүүлж байгаа ажил нь нүдний өмнө ил байна. Хийнэ гэснээ хийдэг ийм залуучууд төрд орох цаг болсон. Та хоёрынхоо цаашдын ажилд нь амжилт хүсье гэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

“Эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаарай” хэмээн захилаа

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал бодлыг нь сонслоо. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн 29 663 иргэд төдийгүй Төв, Хэнтий аймгийн хил залгаа найман сумдын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн онуудад дүүргийн Эрүүл мэндийн төвд гадна тохижилтын ажил болон өргөтгөлийн барилгын ажлууд хийгджээ. Мөн орчин үеийн шаардлага хангасан рентген аппарат, мэс засал, чих хамар хоолойн иж бүрэн эмчилгээний тоног төхөөрөмж, ходоодны дуран, 19 инчийн 3D өнгөт эхо аппаратаар хангагдсан байна. Түүнчлэн эмнэлгийн гадна талбайг орчин үеийн шаардлага хангасан ногоон байгууламж, зогсоол, авто зам, хүүхдийн тоглоомын талбайтай болгожээ. Энэ бүх ажлыг богино хугацаанд бодитой хийж хэрэгжүүлсэн та бүхэнд дүүргийн иргэдийн өмнөөс баярлаж, талархаж явдгаа Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчдэд хэлж байлаа. Мөн хотын Захирагч С.Амарсайханд хандаж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн автомашиныг богино хугацаанд шийдвэрлэж, эрүүлийг хамгаалах их үйлсийг ард иргэдэд улам ойртуулж өгсөнд талархаж явдгаа хэлэв. УИХ-ын найм дахь удаагийн парламентын сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг мэдээллээд, намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлуудаас танилцуулав. Ирэх онуудад дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна фасад засвар, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, Эрүүл мэндийн төвийн өмнөх усан оргилуурыг засварлах гээд олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө гэдгийг нэр дэвшигчид онцолж хэллээ. Мөн Багануур дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хүргэсэн юм. Уулзалтын төгсгөлд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нутаг орноо мэддэг, хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэр дэвшигчдийг МАН илгээсэнд баяртай байгаагаа илэрхийлээд багаар нь дэмжинэ гэв. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцаар хангах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаарай гэж захилаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Х.Булгантуяа: Баянзүрх дүүрэгт ахмадуудын соёл, амралтын цогцолбор барина

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа иргэд сонгогчидтойгоо уулзсаар байна. Улсын онцгой комиссоос гаргасан журмын дагуу цөөн хүмүүстэй уулзаж, харин өглөө эртлэн автобусны буудлаар явж иргэдэд нэрийн хуудсаа тарааж байгаа юм. Өнөөдөр тэрбээр 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, дүүрэгт хийх ажил, өөрчлөх томхоохн асуудлын талаар мэдээлэлөгсөн юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт Баянзүрх дүүргийг чиглэсэн таван томоохон асуудлыг тусгажээ. Хорооны эгэл жирийн иргэдээс эхлээд доод, дунд, дээд шатны бүх хүмүүсийн оролцоотой эдгээр асуудлыг гаргаж ирсэн учраас хүлээлтэд нийцсэн өөрчлөлт болно гэдгийг Дэд сайд Х.Булгантуяа онцолсон юм. Дэд сайдын тухайд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Тиймдээ ч сайжруулсан түлшний үйлдвэр барих санхүүжилтэд гарц эрэлхийлж, төсвийг нь шийдсэнээр Монгол Улс анх удаа утааны асуудлаа 50 хувиар бууруулж чадсан гэдгийг дуулгав. Цаашдаа ч гэр хорооллын яндангийн тоог бууруулахын тулд орон сууцжуулах бодлогыг баримталж ажиллана гэлээ. Ахмадууд нь өөрийн барьсан байшиндаа, хашаандаа дэд бүтцээ шийдүүлэн халуун, хүйтэн усаа хананаасаа авдаг болох, харин залуус нь нийгмийн даатгалын шимтгэлээ барьцаалан 30 хувиа тооцуулж, орон сууцанд ордог болгохоор ажиллана хэмээсэн нь олон хүний хүлээлтэд нийцсэн мөрийн хөтөлбөр болж чадсаныг нотолж байлаа. Баянзүрх дүүрэгт ирэх дөрвөн жилд Ахмадуудад зориулсан соёл, амралтын цогцолбор төв, харин залууст зориулсан Соёл, спортын хүрээлэнгээс гадна орчин үеийн техник бүхий 300 ортой эмнэлэг байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгажээ. Ахмадуудын тэтгэврийг үе шаттай нэмэх, 150 мянган ажлын байр нэмэх, зээлийн хүүг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн хүүг 4-6 хувь болгох зэрэг томоохон ажлууд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсаныг Нэр дэвшигч Х.Булгантуяа иргэдэд танилцууллаа. 19 дүгээр хорооны иргэд ажлын байрны хүрэлцээ хангамж, өрх толгойлсон эцэг, эхчүүдийг ажлын байраар дэмжих, мөн дахин төлөвлөлтийг яаралтай хийх зэрэг тулгамдсан олон асуудлаар санал хүсэлт хэлж, энэ чиглэлд ямар ажил хийхийг нь тодрууллаа. МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд эрх барих хугацаандаа МСҮТ-ийн суралцагчдыг нэмэгдүүлэх үүднээс тэтгэмжийн мөнгийг нь нэмэгдүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч иржээ. Энэ бодлого ч ирэх дөрвөн жилд дахин хэрэгжих аж. Үүнээс гадна өрх толгойлсон эцэг, эхчүүдийн халамжийн мөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, залуусыг ажлын байртай болгох талаар тухайлсан мөрийн хөтөлбөр боловсруулсныг иргэдэд дуулгав. 19 дүгээр хороо газарзүйн байршлын хувьд дүүргийнхээ газар нутгийн яг дунд нь оршдог. Тиймдээ ч Амгалангийн дулааны цахилгаан станцид түшиглэн орон сууцжуулах хөтөлбөрийг нэн яаралтай эхлүүлэх, Э.Бат-Үүлийн үед дөрвөн га газраа чөлөөлөөд хохирч үлдсэн иргэдийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх зэрэг олон ажлыг үе шаттай хийнэ гэдгээ дуулгав. Уулзалтын дараа нэр дэвшигч Х.Булгантуяа мөн л иргэдтэй уулзахаар автобусны буудал, гэр хорооллын гудамжуудаар явж тулгамдсан асуудлыг нь сонсож байна. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штаб

МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжсэн ТББ, холбоодтой санамж бичигт  гарын үсэг зурсаар байна

Хүчээ нэгтгэе уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгааМАН мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа.ТББ, мэргэжлийн холбоод ч МАН-ын уриалгыг талархан дэмжиж, нийтдээ 100 гаруй ТББ, холбоод хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тус намын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийн ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхзэрэг томоохон зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр Монголын ахмадын холбоо, Монголын Морин спорт уяачдынхолбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын залуу инженерүүдийн холбоо, Монголын доноруудын холбоо зэрэг 15 ТББ, мэргэжлийн холбоодтойхамтран ажиллах санамж бичгийгүзэглэв. Энэ үеэр МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланэнэ удаагийн сонгууль өмнөх долоон удаагийн сонгуулиас онцлог болж байгааг онцолсон. 2019онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээндолонх болсон нам нь Ерөнхий сайдаа УИХ-аас сонгож, Ерөнхий сайд нь харин өөрөө танхимаа бүрдүүлэх бүрэн эрх нь нээгдэж байгаа. Нэг ёсондоо хүчтэй, эрх мэдэл бүхий Ерөнхий сайдыг сонгох сонгууль учраас ард иргэд хэнийг Ерөнхий сайдаар ажиллуулах вэ гэдгээ дүгнэн цэгнэж, сонголтоо хийх шаардлагатайг онцоллоо. МАНболон Монголын ахмадын холбоо ирэх жилүүдэд ахмадуудад үзүүлэх үйлчилгээг сайжруулах, нэн тэргүүнд тэтгэврийн доод хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийг гэр бүлд нь өвлүүлэх, ахмад настны чөлөөтцагийгөнгөрүүлэх төвтэй болох зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын ахмадын холбооныерөнхийлөгч Ц.Сүхбаатар, өнгөрсөн дөрвөн жилд МАН Ахмад настны талаар олон чухал ажил хийсэнд талархаж буйгаа хэлсэн. Монголын ахмад багш нарын холбоонытэргүүн Д.Амар Сүүлийн 30 жил ардчилсан сонгуульд оролцожсанал өгч байна. Энэхугацаанд олсон ололт ч бий, алдаа дутагдал ч байна. Дутагдлыг нь арилгахадМАНэнэ дөрвөн жилийн хугацаанд, тэр дундаа сүүлийн 2 жилд нь маш сайн ажиллалаа. Энэ амжилтаар үе үеийн ахмад багш нар бид бахархаж байна. Одоо үүнийгээ бататгаж, цааш эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэжхүсчбайна. Тухайлбал, Улаанбаатар хотын утааг 50 хувь буурууллаа. Нийслэлчүүд бид 20 гаруй жил утаан дотор амьдарсан. Ахмадуудын тэтгэврийг хэд хэдэн удаа нэмж, жилд хоёр удаа насны хишиг өгч байна.МАН-ынмөрийн хөтөлбөрт ахмадуудаа дэмжсэн бодлого илүү нарийн туссан байгааучраас бид дэмжихээ илэрхийлж байгаа юм гэлээ. Тус холбоо Чанартай боловсрол, шинжлэх ухаан,инновацынхөгжил, Чадварлаг багш Боловсролын салбарыг төрөөс ангид байлгах, мэдлэг ур чадварын туршлагад нь үндэслэж сонгон шалгаруулах, Мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх гэх мэт чиглэлээрхамтарч ажиллахаар болов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.