МАН 150 мянган ажлын байр бий болгож, бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 87 мянган иргэн ажил хайж, харьяа хөдөлмөр эрхлэлтийн байгууллагадаа бүртгүүлжээ. Тэгвэл энэ үед намууд мөрийн хөтөлбөртөө ажлын байрыг нэмэгдүүлэх ямар зорилтууд тусгав? Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Хөдөлмөрийн хамгийн бүтээмж өндөр насныхан олноороо ажилгүй байгаа нь энэ бүлгийнхэнд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатайг харуулж байна. МАН энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Орлоготой иргэн гэсэн тусгайлан бүлэг оруулж, иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой байлгах цогц зорилт дэвшүүлжээ. МАН ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн байна. Тухайлбал, Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчдээр гүйцэтгүүлэхээр тусгаснаараа бусад нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс ялгарч байна. Мөн орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулах зорилт дэвшүүлжээ. Шинээр ажлын байр бий болгохооос гадна жижиг, дунд болон өрхийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд анхаарч, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Зээлийн сангийн судалгаанаар өнгөрсөн онд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая төгрөгийн дотор зээл авсан байгаа нь жижиг бизнесийн зээл хэр их эрэлттэй байгааг харуулж байна. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийх зорилт тавьсан. УИХ-аас өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталж, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажилтны тоо болон борлуулалтын орлогоос нь хамаарч, 300 саяас 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь тав хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас, тус сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгохоор тусгасан юм. Энэхүү бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлэх амлалтыг МАН мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараагийн нэг онцлох заалт нь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого. Судалгаагаар залуучуудын 92 хувь нь өөрийн гэсэн бизнестэй болох хүсэл сонирхолтойгоо илэрхийлжээ. Тиймээс гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээс гадна бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Эдгээрээс гадна хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх, иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг иргэдийг ажил орлоготой байлгахад чиглэсэн олон чухал зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө онцлон тусгаад байна.

Говь-Алтайн бүх сумдыг аймгийн төвтэй авто замаар холбоно

Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхГовь-Алтай аймгийн УИХ-ынсонгуулийн 5 дугаар тойрогтМАН-ааснэр дэвшиж буй УИХ-ынгишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын хамт иргэдсонгогчдтойуулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхюуны түрүүнд монголчууд бид дотооддоо коронавирусыг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь насэрсдээгүйбайгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа хэлэв. Мөн төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, Алтайчууддаа Засгийн газар, Улсын онцгойкомиссыннэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхөнгөрсөн дөрвөн жилд тус аймагт хийгдсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжив. МАН2016 оны УИХ-ынсонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Говь-Алтайд биелүүлж чаджээ. Тухайлбал, Алтай-Баянхонгор чиглэлийн авто зам энэ оны 10-р сард бүрэн ашиглалтад орно. Аймгийн хэмжээнд 5,4 км хатуу хучилттай замыг дугуйн зам болгон явган замын хамт ашиглалтад оруулж, гурван км бетон хучилттай авто зам тавьжээ. Цэвэр усны Тайшир-Алтай төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Солонго хороололд 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулав. Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 860 хүүхдийн сургууль, 300 хүүхдийн дотуур байр, 300 ортой цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн салбарт 30 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулжээ. Иргэдийн хэлж буйгаар, 30 жил хөгжөөгүй Алтайг МАН гурван жилийн дотор хөгжүүлж эхэлжээ. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 70-75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж, авто зам, орон сууц, цэвэр усны шугам хоолойг тавьж эхэлсэн байна. Мөн дулааны станц, цементийн үйлдвэрүүд барихаар болжээ. Манай аймгийн хүүхдүүд одоо нийслэлийн хүүхдүүд шиг орчинд суралцаж байгаа. 30 жилийн турш цэцэрлэг сургуулиудад засвараас өөр зүйл хийгддэггүй байсан. Харин Ш.Раднаасэдгишүүн манай орон нутгаас сонгогдсон цагаасаахүүхдүүдийнсурах орчинд анхаарлаа маш сайн хандуулж, шинээр олон цэцэрлэг сургууль барьсан. Энэ удаад Б.Энх-Амгалан сайд маань нэр дэвшлээ. Зам тээврийн сайд учраас манай аймгийн бүх сумдыг аймгийн төвтэй холбоно гэж ярьж байна. Үүнд нутгийн иргэд бид олзуурхаж байна. Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараа багаар нь дэмжиж, аймаг сум орон нутгаа илүү их хөгжүүлнэ хэмээн иргэд ярих аж. Уулзалтын уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.ХүрэлсүхУИХ-ынсонгуулийн 5-р тойрогт нэр дэвшиж буй Ш.Раднаасэдийг Эх орноо гэсэн сэтгэлтэй, боловсролтой, зүтгэлтэймонголынмаш сайн цөөхөн хуульчдын нэг. Нүдний хор, сэтгэлийн хор ньхэдийнээарилсан төрийн түшээ хэмээн онцлов. Харин Б.Энх-Амгаланг Маш өндөр боловсролтой, олон хэлээр ярьдаг, аливаа ажлыг гүйцэтгэл сайтай маш түргэн шуурхай хийдэг. Манай Зам тээврийн салбарыг маш сайн авч яваа сайд гэж хэлээд Энэ хоёр залуугийн маань толгой-г ашиглаарай, Алтайчууд минь. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй энэ хоёр залуугаа багаар ньдэмжихийгхүсье гэлээ. МАН2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөөГовь-Алтайаймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 800 Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-400 Түрээсийн орон сууц- 200 2.МАА-ынгаралтай түүхий эд боловсруулах, органик хүнс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. 3. Усалгаатай тариалан хөгжүүлнэ. 4. Дэлгэр, Хөхморьт, Баян-Уул, Дарви, Бигэр зэрэг сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ. 5. Алтай хотод баригдах дулааны станцыг ашиглалтад оруулж, 2 дугаар хэлхээний шугам сүлжээг бүрэн шинэчилж, хэрэглээний халуун, хүйтэн устай болгоно. 6. Төгрөг сумын Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлнэ. 7. Тайшир сумынДөрвөлжингийншохойн чулууны ордыг түшиглэн жилд 360 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж ашиглалтад оруулна. 8. Тайшир сумын төмрийн хүдрийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр байгуулан экспортлох ажлыг эхлүүлнэ. 9. Алтай хотод 10МВт-ыннарны цахилгаан станц барьж ашиглалтад оруулна. 10. Инженерийн цэргийн анги байгуулна.

МАН-ын мөрийн хөтөлбөр:Хүүхдийн орчин бий болгож,хүчирхийлэгчээс хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ

Монгол Улсын гурван сая гаруй хүн амын нэг сая гаруй нь 0-14 насны хүүхэд бөгөөд 2018 онд улсын хэмжээнд 78 мянга 993 хүүхэд мэндэлсэн бол өнгөрсөн онд 80 мянга 251 хүүхэд төржээ. Монголын үрс олон болохын хэрээр ялангуяа нийслэл Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй, аюулгүй хотыг цогцлоох зайлшгүй шаардлага бий болж байна. Тоглохоор гэрээсээ гарсан дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг саяхан гарсан нь хүүхдэд аюултай орчинд бид амьдарч буйн баталгаа. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхах, хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зүй бус хэргийг томчууд ихэвчлэн хөшигний цаана, цоожтой хаалганы ард үйлддэг. Энэ бүхэн манай улсад хүүхэд хамгааллын асуудал учир дутагдалтай, төрийн бодлого дэмжлэг үгүйлэгдэж байгааг харуулж байна. Хүүхэд багачуудад зориулсан олон улсын стандартад нийцсэн, аюулгүй тоглоомын талбай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүдийг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа тул өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд бүх шатандаа анхаарч ажиллан Хүүхдэд ээлтэй хот хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, нийслэлийн 370 гаруй байршил дахь хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэх, сайжруулах шаардлагатай ч төсөв хөрөнгөнийхөө бололцоонд тулгуурлан энэ онд 33 хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг ирэх дөрвөн жилд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч хүмүүжиж, хүссэнээрээ тоглож наадах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдэд ээлтэй хотыг цогцлоох ажлыг эрчимжүүлэхэд МАН ихээхэн анхаарал хандуулж, тулгарч буй саад бэрхшээлийг цогцоор нь шийдвэрлэх зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Үүнд: Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр: Олон Улсын Найрамдал-2 хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна. Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дунд олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж, байгуулан хүүхэд, оюутан, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлнэ. Туул, Сэлбэ, Толгойт, Баянгол, Улиастай голуудын хамгаалалтын зурвасыг тогтоож, амралт, чөлөөт цаг өнгөрөөх байгууламж барина. Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Сүхбаатар жанжны нэрэмжит Хүүхэд, залуучуудын соёл, амралтын цогцолбор, Баянзүрх цэцэрлэгт хүрээлэн, Соёл, спортын цогцолбор барина. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих Сургуулийн автобус төслийг үргэлжлүүлнэ. Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.

М.Отгонцэцэг: Ултера аппарат суларсан арьсыг өргөж таныг 5-10 насаар залуу харагдуулна

Ултера аппаратад орчихюмсан. Тэр аппаратад орвол мөнхийн залуугаараа үлддэг гэнэ, Солонгост хийдэг өндөр өртөгтэй гоо сайхны үйлчилгээ Монголд ороод ирж. Мэс засал хийхгүйгээр нүүрний арьс өргөдөг болсон байна гэх бүсгүйчүүдийн яриаг олонтаа сонслоо. Тэгээд тэр ид шидтэй аппаратны талаар сонирхож үзлээ. Үрчлээгүй толигор царай, мөнхийн залуу насыг бэлэглэгч гоо сайхны үйлчилгээг Tenger bella beauty салоны хамт олон үзүүлдэг юм байна. Тус салоны эрхлэгч М.Отгонцэцэгтэй мэсгүйгээр арьс өргөх үйлчилгээний талаар ярилцлаа. -Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс мөнхийн гөлгөр толигор арьстай болдог гэж ярилцах юм. Ямар үйлчилгээг тань ингэж онцолж яриад байгаа юм бол... -МанайTenger bella beauty салон эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сараас эхлэн манай салон 2020 оны дэвшилтэт технологи- ULtra 4D HIFU аппаратаар үйлчилж байна. Энэ аппаратны тухай л та асууж байх шиг байна. -2020 оны дэвшилтэт техноги гэхээр шинэ загварын аппарат ирсэн гэсэн үг үү? -Тийм ээ, шинэ загварын аппаратаар үйлчилж эхлээд байна. Энэ аппарат маань өмнөх Ултера загваруудаас 11 дахин хүчтэй (хуучин Ултера 1 line явдаг байсан бол 2020 оны шинэ ултера 11line явдаг) илүү эрчимжүүлэх нэмэлт хошуутай болсон гээд маш их давуу талтай. Үр дүн ч маш сайтай болсон. -Яадаг ид шидтэй эд вэ? - Энэ нь олон үйлдэлт, хосолсон, өндөр нягтралтай эрчимжүүлсэн хэт авиан долгионы тусламжтайгаар 60-70 хэмийн дулааныг арьсны SMAS буюу гүн давхаргад нэвчүүлж, коллаген эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, нүүрний булчинг мэсийн бус аргаар өргөж чангалах нөлөө үзүүлдэг эмчилгээний аппарат юм. Энгийнээр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан арьсаа өргөж, үрчлээгээ арилгахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагагүй болсон гэсэн үг. Ултера аппаратад нэг курс эмчилгээ, арчилгаа хийлгэхэд хүн 5-10 насаар залууждаг. Тухайлбал, энэ аппаратны үр дүнд нүүрний арьс чангарч өргөгдөнө, зовхины арьс чангарна, хацрын унжилт багасна, давхар эрүү арилна, хүзүүний үрчлээ багасна. Мөн нүүрний V-line тодорно гээд олон талын үр дүнг шууд харж болдог. -Өөр нэг давуу тал нь нэг ийм үйлчилгээ хийлгэсэн байхад олон жил яг энэ хэвээрээ байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Тийм ээ. Тухайн хүний нас, бодисын солилцооны онцлог, коллагены идэвхжилтээс хамаарч 3-6 сарын дараагаас үйлчилгээний үр дүн бүрэн гардаг. Энэ үр дүнгээ 2-3 жил барьдаг. Хөгшрөлтийн процессыг 2-3 жилээр зогсоож унжиж сулраад байгаа арьсаа өргөж өгснөөр 5-10 насаар залуу харагддаг гэж ойлгож болно. -Хэр удаан үйлчлүүлж байж ийм үр дүнг харах вэ? -Гоо сайхны курс эмчилгээ хийнэ гэсэн үг. Хүн бүрийн арьс харилцан адилгүй учраас тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаална. -Манайхан арьсаа хэр сайн арчилдаг хүмүүс вэ. Танайд олон хүн ирдэг болохоор ингэж асууж байна л даа... -Янз янз даа. Арьсаа дажгүй сайн арчилдаг хүн ч байна. Амьдралдаа нэг ч удаа арьсаа арчилж үзээгүй хүмүүс ч байдаг. Арчлаад байхад үр дүн өгсөнгүй гэдэг хүн ч байдаг. Тэр хүн арьсаа анхнаасаа буруу арчлаад сурчихсан байдаг. Нөгөө талаар эрүүл зөв хооллолт чухал. Долоо хоногт 2-3 удаа гуужуулалт хийгээд чийгшүүлэх макс тавих энгийн арчилгаанд дадаж сурах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг байнга хийж байх ёстой. Арьсанд хамгийн түрүүнд хийх чухал арьчилгаа бол цэвэрлэгээ, гуужуулалт. Дараа нь чийг тэжээлийг нь сайн өгөх хэрэгтэй. Бидний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст хамгийн түрүүнд гуужуулах эмчилгээг зөвлөдөг. Яагаад гэвэл арьс нь маш их асуудалтай байдаг. Биднийг зориод ирсэн хүн бүрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө бид чин сэтгэлээсээ ажилладаг. Үр дүн нь ч бодитой байдаг болохоор үйлчлүүлэгчид маань сэтгэл дүүрэн байдаг юм. Манай хамт олны гол уриа бол чанар бас дахин чанар. Үүнийгээ ч амьдрал дээр баталж баримтлаж явдаг. -Хүмүүс бодит үр дүнг их сонирхдог юм. Тухайлбал, гээд жишээ хэлэх боломж байна уу? -Миний дээр өгүүлсэн бүх үр дүн бодитоор хувь хүн дээр гарна. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчтэйгээ бид хамтарч ажилладаг. Саяхан дуучин Т.Ариунаа эгчийн зургийг та нар цахим хуудаснаас нь харсан байх. Бид тийм л үр дүнг үзүүлдэг. -Танайх үйлчлүүлэгчдэдээ зориулаад бодит хямдрал үе зарладаг. Одоо хямдрал бий юу? -Эх, үрсийн баярыг тохиолдуулан манай салон ултера аппаратны үйлчилгээндээ 50 хувийн онцгой хямдрал зарласан байгаа. Эрүүл, гоо сайхан байхыг хүссэн хүн бүрийгбид чин сэтгэлээсээ хаалгаа дэлгэн угтах болно. Харилцах утас-80660000 Facebook:TengerBellabeauty

Нарантуулын худалдаа эрхлэгчид зээлийн хүүг бууруулах МАН-ыг дэмжинэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-аас УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Б.Саранчимэг, Б.Энхбаяр, мөн дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нарын хамт Нарантуул худалдааны төвийн түрээслэгч, иргэд, сонгогчидтой уулзлаа. Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид гадаа талбайд зогсч ажиллахад хүндрэлтэй байдгаа хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Мөн худалдааны төвийг хотоос гаргах тухай асуудлыг хөндөж, энэ асуудлаар Засгийн газраас ямар байр суурьтай байгааг тодруулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэрбээр нүүлгэх бус ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахад анхаарал хандуулна гэж хариулав. Тус худалдааны төвийн түрээслэгчид банкны зээлийн хүүг дахин бууруулж өгөхийг хүсч байлаа. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, банкны салбарт реформ хийж, тодорхой арга хэмжээ авна гэсэн бодлого, зорилтоо танилцууллаа. МАН 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө арилжааны банкуудын зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилт тавьсан. Тодруулбал, 2016 онд арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19.7 хувь байсан бол 2017 онд 19, 2018 онд 17, өнгөрсөн онд 16.8 хувь болгон бууруулсан. Үүнийг үргэлжлүүлж, ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дахин шат дараатай бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан байна. Худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд зээлийн хүүг бууруулах асуудал нэн чухал. Тиймээс худалдаа эрхлэгчид МАН-ыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд нь хүчээ нэгтгэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.