З дугаар хороонд шинэ зам тавьж байгаад Налайхын иргэд баяртай байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Налайх дүүргийн 3 дугаар хорооноос эхэллээ. Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл 4.4 км авто замыг шинээр тавьж байгаа. Үүнд 3 дугаар хорооны иргэд хийгээд Налайхчууд талархалтай хандаж байгаагаа МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хэлж байлаа. Налайхын замаас авахуулаад хот доторх замыг засаж сайжруулж, шинээр тавьж буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний баг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарын гар сэтгэл нийлж ажилласны үр дүн гэдгийг ч нутгийн иргэд хэлсэн юм. Монгол Ардын нам Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө Налайх дүүргийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах хүрээнд дүүргийн төв, орон сууцны гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбох талаар тусгасан. Иргэд рүүгээ хандсан, амьдралд ойр мөрийн хөтөлбөрүүд нь ард түмэнд хүрч, цаашид ч тэднийг багаар нь дэмжихээ налайхчууд илэрхийлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэх томоохон зорилт тавьж, холбогдох баримт бичгүүд боловсруулагдан УИХ-аар батлагдсан гэдгийг онцоллоо. Иргэд, сонгогчдын зүгээс нутаг орноо мэддэг, бүтээн байгуулалтын олон ажлыг алслагдсан гурван дүүрэгт өрнүүлсэн хийж чадсан учир тэднийг багаар нь дэмжиж, УИХ-д төлөөлүүлнэ гэдгээ хэлсэн юм. Уулзалтын үеэр Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн н.Нэргүй Алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилтоо заавал ажил хэрэг болгох их итгэлийг та хоёрт хүлээлгэж байна. Амжилт хүсье гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 1, 7 дугаар хороодын иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5-7 хувь өсгөж, нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулсан. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлж, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болгосны зэрэгцээ төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэв. Мөн азай буурлууддаа жилд 2 удаа Насны хишиг олгож, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталж, ахмадын зээлийг тэглэсэн зэрэг нь энэ Засгийн газрын оновчтой үйл ажиллагааны үр дүн байсныг тэд уулзалтын эхэнд онцолсон юм. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа эдгээр бүх хөтөлбөрөө улам өргөжүүлэн үргэлжлүүлж, үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150 000 ажлын байр шинээр бий болгоно гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулахаас гадна Монгол мал-II хөтөлбөр, Атрын IV аян-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болох томоохон зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлэв. Төрийн байгууллагуудын хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан нөхцөл болж байна. Иймд дээрх сорилт бэрхшээлийг даван туулах, монгол төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон төрийг цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн Улсын Их Хурал дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ УИХ баталлаа. Ингэснээр улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид хэлж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулж чадсан. Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, алслагдсан дүүргүүд, аймгийн төвүүдэд 70-80 хувь хүртэл бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болгох зорилт дэвшүүлж дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон Хөгжлийн алтан тойрог үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Бүс нутгуудад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн мега төслүүд хэрэгжүүлнэ гэдгийг мөн иргэд сонгогчиддоо дуулгасан юм. Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж санал хүсэлтээ хэлж, өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж халуун баяр хүргэж байлаа. Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Б.Оюунцэцэг Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж УИХ-д гаргасны үр дүнд Налайх дүүрэг хөгжин цэцэглэж байна. Ямар их зүйл хийж хэрэгжүүлсэн юм бэ гэдгийг өнөөдөр нэр дэвшигчдээсээ сонсоод дахин саналаа. Налайх дүүрэг хөгжлийн их шатанд гарах цаг нь болсон. Зам дэд бүтэц, инженерийн байгууламжууд хийгдээд эхэлсэн. Цаашид эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Налайхчуудаа бидний амьдарч буй дүүрэг хороодын хөгжин цэцэглэлт та бидний сонголтоос шалтгаална. Хийсэн бүтээсэн ажилтай, хөдөлмөрч залуучуудаа дэмжээрэй гэв. Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Сэргэлэн Шинэ Налайх хотхон дулааны шугам сүлжээ асуудалтай доголдолтой байсан. 2018 онд тухайн үеийн НИТХ-ын дарга одоогийн хотын Захирагч С.Амарсайхан танд шийдвэрлэж өгөх хүсэлт өгснөөр одоо дулааны шугам сүлжээ бүрэн шийдэгдсэн. Танд манай оршин суугчид талархаж байгаа шүү. Шинэ Налайх хорооллыг Налайх дүүргийн замтай холбосон холбоос замуудтай болгож өгөөч гэдэг хүсэлт байна. 60 жилийн настай Налайхын замыг зургаахан сарын хугацаанд ашиглалтад оруулахад таны хүч хөдөлмөр, хөлс, тууштай зан чанар, бүтээлч сэтгэлгээ дайчин байдал Налайхчуудын бахархал юм. Бид Монголын их төрд бэлтгэгдсэн чадварлаг залуу хүүгээ төлөөлөл болгон илгээж байна хэмээн халуун баяр хүргэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

АЙЛТГҮЙН ХҮҮ АЙЛТГҮЙ ЭЭ... АРД ТҮМЭН ЧИНЬ МЭДНЭ

Хүн болгон адилгүй, Номхон морь ноолоход амархан. Ийм үгс амьдрал дундаас гарч ирсэн. Амьдрал үүнийг шалгуураараа ширээсэн. Тийм л дээ. Айлтгүйн төмөр-Очир бол өөрийн гэсэн гүн ухаантай, түүндээ ирлэгдэн хурцлагдсан эр хүн. Зориг нь цээжиндээ оволзож, зорилго нь тархиндаа буцалж, алдах хөрнгөгүйдээ аархаж ард монголоо гэсэн омогшил нь ардаг хүлэг шиг цамнаж байгаа талын омголон чанар-тай эр хүн. Зүгээр ингэж сайхан үг хэлээд олны өмнө эвхээс нь задраагүй торгон дээл өмсгөх гэсэнгүй. Тэр бол ард олондоо танигдсан, зүрх сэтгэлээрээ эх орноо гэсэн иргэн хүн. Цөхөрсөн эх орноо, ядарсан төр засгаа хараад зүгээр сууж чадалгүй, шинэчлэлийн сэтгэл нь сэмэрч, төр түмнийхээ төлөө зүтгэхээр шийдсэн юм. Түүнд ШИНЭ гэдэг үг л зүрхэнд нь гялалзаад байна. Улс монголоо шинэчлэе гэх омогшилд нь залуу улс төрч Батзандан тэргүүт нөхдийнх нь өгсөн урам дэм улмаа дүрэлзсэн их гал болгожээ. Тэр ер нь АМЬД ГАЛ адууны тэнгэртэй нэгэн. Тэр ялзарсан төрийн оюунд ташуурын салхи тас хийлгэх монгол зориг монгол ухаан бий. Монгол хүн морин дээрээ бодож, морин дээрээ бүтээж, морин дээрээ зоригждог. Төрийн сүлдэндээ хүртэл морио залсан энэ эх орныг ингэж доромжлуулахгүй гэж цус нь буцалсан эр хүн. Олон сайхан шүлэг, олон сайхан зураг, олон сайхан дуу, олон сайхан ухаан, олон сайхан үгэн илд түүнд байна. Үг бол ухааны тунгаамал юм шүү дээ. Тэр зүгээр л омогшин дэлдэгч, уухайлан хашгирагч лавтай биш. Тэр улс төрийн дээд боловсрол эзэмшсэн, орон нутагтаа төрийн ажил хийлцсэн туршлага хуримтлуулсан хүн. Нутгийхан нь андахгүй дээ. Тэр Ташуураа далайх багадав, тархинд нь одоохон буулгая хэмээн зориг зорилгоо тодорхойллоо. Улс төрийг илэн далангүй, айж эмээлгүй, шулуун шудрага цэцэлсэн нь багадаагүй. Тэр бүхэн нь ард түмний дунд аман зохиол шиг болтлоо түгжээ. Ямартаа л гэрийн нохойн сүүл дээшээ, төрийн нохойн сүүл доошоо олон жилийн өмнө хэлсэн нь аман зохиол л гэж ойлгогдохоор болсон. Ийм жишээ мөн ч олон бий дээ. Энэ үгс ард түмний хүсээд байгаа хүслийн зууч хөтөч болон түгэн түгсээр авай. Сүхбаатар нутгийханы төрүүлж өсгөсөн энэ найрагчийг монгол түмэн андахгүй. Ийм сайхан хүү төрүүлсэн тал нутгийнхан одоо л төр барих эрхийг нь түвшин сайхан ухаанаараа хурайлан байж олгоно гэдэгт итгэх юун. Хаа байсан Хөх алтайн хөх хүү би олон жил нөхөрлөсний хувьд сэтгэл тунгалаг байгаа шүү. Сүхбаатарчууд минь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор ЛХАНААГИЙН МӨНХТӨР

Төв нутгийн танил хүн

2020-06-05 18:58:54 Нийтлэгдсэн: Улс төр
Төв нутгийн танил хүн

Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэв. Энэ үед нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ, ямар түүх замналтай явж ирснийг илтгэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Онцолж бичиж байгаа хүн маань Төв аймагт Монгол Ардын Намаас итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэн Д.Гантөгс хэмээх бүсгүй. Тэрбээр тус намаас нэр дэвшигч 16 бүсгүйчүүдийн нэг. Нэр дэвшигчдийн түүх намтар, мэргэжлийн онцлог, туршлагыг судалж үзвэл нэр дэвшигч бүр өөр өөрийн онцлогтой аж. Д.Гантөгсийн хувьд олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагыг тэргүүлж ажилласан, нийгмийн ажлын чиглэлээр мэргэшиж, нийгэмдээ гэрэл түгээгч гэдгээрээ онцлог юм. Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн 17 хувь нь инженер мэргэжилтэй бөгөөд тэдний нэг нь Д.Гантөгс. Эмэгтэй хүн хэр барагтай эзэмших гэж зүтгээд байдаггүй уул уурхайн хүнд үйлдвэрийн инженер мэргэжлийг эзэмшсэн нэгэн. Эзэмшсэн мэргэжлээрээ тухайн үеийн Политехникийн дээд сургуульд багшлахаас ажлын гараагаа эхэлжээ. Нэг үгээр тэр гарын олон шавьтай багш хүн. Нөгөө талаар хүн болгонд амьдралын баяр баясгалан бэлэглэж, амьдрахуйн шинэ жим, санаа сэдэл өгдөг ачтан. Тэрбээр Амьдрах урлаг-аар дамжуулан дотоод сэтгэлийн хүчээр амьдралаа залж чиглүүлэх ухааныг хүнд өгч амьдрахуйн ухаанд сургадаг амьдралын нэгэн шинэ хэмнэлийг Монголд анхлан нутагшуулж чадсан хүмүүсийн нэг. Эхлүүлсэн энэ ажилдаа 20-иод жил тууштай зүтгэсний үр дүнд өнөөдөр түүний тэргүүлдэг төрийн бус байгууллага 120 мянган йогчдыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага болжээ. Тэгэхээр санаачлан эхлүүлсэн ажил үйлсээрээ хамгийн олон танилтай, түүнийг нутгийнхаас нь гадна эгэл жирийн хүмүүс ч андахгүй. Зуунмодын Гантөгс Түүний овгийн өмнө Төв нутаг гэсэн байнга дагалддаг. Аав нь насаараа аймгийн спорт хорооны даргаар ажилласан, нутгийнхан нь Ургацын Дагва гэдгээр нь сайн мэднэ. Ээж нь мөн л насаараа аймгийнхаа Холбоонд ажиллаж байж. Өөрөө ч энэ нутагт төрж өссөн, сургууль соёл төгссөн, үр хүүхдүүд нь энэ нутагтаа төрж өссөн яах аргагүй л Зуунмодын унаган иргэд. Хүүхэд ахуй насандаа аймгийнхаа Монголын хүүхдийн байгууллагын штабын дарга гэдэг хэрэндээ л том албан тушаал хашдаг байж. Хожим Олон улсын Хүүхэд залуучуудын Найрамдал цогцолборыг хариуцан ажилласан нь ч түүний багын хүсэл мөрөөдөлтэй холбоотой. Аймгийнхаа 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг алтан медальтай, Оросын Холбооны Улсын Екатеренбург хотын Уралын Политехникийн Дээд Сургуульд Сүхбаатарын цалинтай суралцаж, улаан диплом өвөртлөн ирж байжээ. Д.Гантөгс 1986 онд Монгол Ардын Намд элсч, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сүүлийн 10-аад жил ажиллаж байна. Энэ хугацаанд нийгэмдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэж, олон бодитой санал санаачилгыг төрийн бодлогод тусгуулж явсан ажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлын алба, УИХ-ын дэд даргын ажлын албаны даргад ч ажиллаж байсан туршлага нь ч үүнийг илтгэнэ. Д.Гантөгс Энэтхэг улсад сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн. Техникийн ухааны магистр, Сэтгэл судлалын ухааны докторант юм. Гэрээ гэгээ түгээгч Дээр дурдсанчлан түүний тэргүүлдэг Амьдрах урлаг ТББ 120 мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн хамгийн олон гишүүнчлэлтэй байгууллага. Коронавирусын халдварын дэгдэлттэй энэ үед Д.Гантөгс нийгэмдээ гэрэл түгээж явна. Цар тахлын үед сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, амьдралын ямар дадал хэвшлийг бий болгох вэ гэдэг үзүүштэй нэвтрүүлгийг хөтөлж, зөвлөгөө өгдөг нь хүмүүсийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг болжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Норендра Модигийн айлчлалын үеэр 10000 иогч, иог сонирхогчдын уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь айлчлалын нэг томоохон онцлох үйл явдал болсныг одоо ч мэдэх нэг нь мэднэ. Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын талаар шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь дуу хоолой, оролцоо нэн чухал. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, төрийн ямар халамж, анхаарал, ямар бодлого, шийдвэр шаардлагатай байгааг тэр сайн мэднэ. Эмэгтэйчүүдийн жаргал зовлон, бэрхшээлийг тэр сайн мэднэ. Төрийн шийдвэрт ч тусгуулж чадна. Нийгэмдээ гэрэл гэгээ түгээж чадна. Нөгөө талаар нутагтаа нэр дэвшсэн багийнхантайгаа гар нийлж ажиллахын зэрэгцээ намын даргынхаа шударга ёсны тэмцэлд ч нэг баг болж ажиллах нэр дэвшигч.

“Ub Пропертиз”: Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу?

Эрхэм таньд зориулан хотхон дотроо хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болонКембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийгнэг дор шийдсэн Герман чанар бүхий RIVER VILLA хотхоныг санал болгож байна. Онцлох мэдээ Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу? River Villaбайршлын давуу тал Онцлох өрөөний зохион байгуулалт 0%-н хүүтэй зээл Захиалагч бүрт бэлэгтэй Загварын байранд зочлоодiPhone11 proхожоорой Бид таныг загварын байрандаа өдөр бүр 10-19 цаг хүртэл ИХ НАЯД ПЛАЗА-н 1 давхарт RIVER VILLA show room-д урьж байна Бүрэн шинэчлэгдсэн RIVER VILLA хотхоны загварын байраар зочлоод иж бүрэн тавилгатай 2 өрөө байрны эзэн болоорой 2020.05.01-2020.09.01-ний хооронд загварын байраар зочлоод СУПЕР АЗТАН-ны сугалаанд оролцож иж бүрэн тавилгатай 2 өрөө байрны эзэн болоорой Дархлаа дэмжих цэвэр агаартай 30,000м2 тохижилтын ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, гадна нарлах хэсэг, гүйлтийн зам зэрэг орчин үеийн тохижилт үйлчилгээнүүдийг нэг дор цогцлоосон RIVER VILLA хотхонг танд санал болгож байна. Тав тухтай хүүхдэд ээлтэй аюулгүй, авто машингүй тоглож наадах ногоон орчин 1Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу? Тэгвэл таны сонголт RIVER VILLA хотхон Та хүссэн байраа захиалаад хүүхдээ Кембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуульд ҮНЭГҮЙ сургаарай Хотхон дотроо оршин суугчдын хүүхдүүдэд үнэгүй Кембриджийн сургалттай 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй 2River Villa байршлын давуу тал Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай хотын төвөөс ердөө1 кмзайтайХан-уул дүүргийн15 дугаар хорооны нутаг дэвсгэрЗамын цагдаагийн чанх урд Сэлбэ голын эрэг дээрцогцлоож буйRIVER VILLAхотхоныбайршлын давуу талууд RIVER VILLA хотхон нь Замын цагдаагийн урд Их Наяд төвийн зүүн талд байрлалтай учирта хүссэн үедээ гэрээсээ гараад хэдхэн алхаад худалдаа хийх боломжтой юм. Худалдаа үйлчилгээний томоохон төв болох Их наяд плаза худалдааны төвтэй хамгийн ойр RIVER VILLA green residence /Герман чанар Герман стандарт/ Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын дагууГерман архитекторын шийдлээр баригдаж буйRIVER VILLAхотхон захиалга авч эхэллээ.Захиалагч таныхэрэгцээ, сонголтонд нийцсэнбүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ,орчин үеийн интерьердизайн, сонголт ихтэйстандартболондуплекс,пентхаусорон сууцыг бид таньд санал болгож байна. Хотхон дотрооКембриджийнэрхтэй багасургуультай. Кембриджийн сургалттай200 хүүхдийнцэцэрлэгтэй. 30.000м2 ногоон байгууламжбүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхийЦэцэрлэгт хүрээлэнтэй. B1давхартаа нэгдсэн дулаан зогсоолтой. Орчин үеийншийдэл бүхий 6м өндөр шилэнлобби танхимтай, 24 цагийн хүлээн авахресепшнтэй. 1 давхартаатаны ахуйнхэрэгцээг бүрэн хангахнэгдсэн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн. Интерьер, дизайны шилдэг шийдэлбүхий тансаг зэрэглэлийн орон сууцныорчин үеийнзагварыг шингээсэн: 2 өрөө 46-75,5м.кв 3 өрөө 73,5-116,5м.кв 4 өрөө 109м.кв 5 өрөө 160м.кв 3-8 өрөө 95-294м.квСтандарт, Дуплекс загварын орон сууц болон тансаг зэрэглэлийн задгай террастай Пентхаус загварын28өрөөний сонголттой. Дэлхийн брэндүүдээрбүрэн тоноглосонорон сууцыгбид тандсанал болгож байна. Хүнс болон ахуйн хэрэглээгээ хангахад тань Home plaza, E-mart худалдааны төв, Оргил худалдаа үйлчилгээний төв, Дүнжингарав худалдааны төв зэрэг худалдаа үйлчилгээний төвүүдтэй хамгийн ойрхон байрлалтай. Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг байгууллагаар шалгарч байсан HOME PLAZA cупер маркет Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт бий болгохын төлөө үйл ажиллагаа нь чиглэсэн БНСУ-н №1 жижиглэн худалдааны сүлжээ Имарт супер маркет Нийслэлийн НЭГ цэгийн үйлчилгээний Дүнжингарав төвд хамгийн ойр Таны бяцхан үрсийн сургалт хүмүүжилд тань Нийслэлийн 111, 21, 133-рулсынсургууль, Нийслэлийн 256, 255, 115-р цэцэрлэг, Кембриджийн сургалттай Монгол билиг оюун цогцолбор, Орчлон цогцолбор сургуулиудтай хамгийн ойр байрлалтай. Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургууль Нийслэлийн 115-р цэцэрлэг Олон улсын сургалттай Монгол билиг оюун цогцолбор Орчлон олон улсын сургууль 3Онцлох өрөөний зохион байгуулалт Эрхэм та хотхон дотроо хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болонКембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийгнэг дор шийдсэн Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэгчRIVER VILLA хотхоныэнгийн стандарт орон сууц46- 160 мкв 2-5 өрөөнийсонголтуудтай бөгөөд95-294 мкв 3-8 өрөөнийсонголттойдуплекс,пентхаусзагваруудаас та өөрийн хүссэн орон сууцаа сонгоорой. Энэ удаа орчин үеийн интерьер загварын цогц болсонRIVER VILLAхотхоны116,5 м.кв стандарт 3 өрөөорон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 116,5 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт 116,5 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас 116,5 мкв стандарт 3 өрөөний эзэгтэй таньд зориулсан зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг 116,5 мкв стандарт 3 өрөөний таны гэр бүлийн тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө 116,5 мкв стандарт 3 өрөөний таны баатар болох бяцхан үрийн тань унтлагын өрөөний хэсэг 4Төлбөрийн таатай нөхцөл Эрхэм танд 0%-н хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг зөвхөн UB ПРОПЕРТИЗ олгож байна ①Жилийн 0%-н хүүтэй зээлээр байртай болох боломжтой. Улаанбаатар пропертиз ХХК-н зүгээс эрхэм хэрэглэгч та бүхэнд зориулан Централ капитал банк бус санхүүгийн байгууллагатай хамтранМонголд анхудаа 0%-н хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ.Бид хамгийн уян хатан нөхцөлийг сонгож танд зээлээ санал болгож байна. Үүнд Орлого нотлох шаардлагагүй Хамтран зээлдэгчгүй байж болно Нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамаарна Давхар зээлтэй байж болно Гадаадад ажил эрхэлдэг байж болно Централ капитал ББСБ Та урьдчилгаа 10% төлөөд хүссэн байраа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой. Урьдчилгаанаас хамаарсан м2-н урамшуулал Та урьдчилгаа төлбөрөөс хамааран м2-н бодит үнийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна. Төлбөрийн нөхцөлөөс хамааран өгөх урамшуулал зэрэг хамгийн таатай нөхцөлүүдийг бид санал болгож байна. ②Засгийн газраас хэрэгжүүлж буйХААН БАНК,ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ8%-н зээлд хамрагдах боломжтой Хаан банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж Та урьдчилгаа 30% төлөөд Хаан банкны ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Худалдаа хөгжлийн банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж 5Захиалагч бүрт бэлэгтэй Зөвхөн таньд зориулан урьдчилгаа төлбөрөөс хамааран МӨНХХАДА Land200 авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ Захиалагч бүрт эзэгтэй таны гэрийн чимэг болсон Германы render брэндийн Гал тогооны тавилга, Үүдний шкаф бэлэглэнэ Гэрээ хийсэн захиалагч бүрт цахилгаан бараа бэлэглэнэ Захиалагч бүрт ШИНЭ СОНГОЛТ брэнд тавилгын их дэлгүүрийн 5%-н хөнгөлөлтийн эрх бэлэглэнэ PC MALL их дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 5%-н онцгой хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд аваарай Захиалагч бүрт BSB мебель тавилгын их дэлгүүрийн 3%-н хөнгөлөлтийн эрх бэлэглэнэ 6Загварын байранд зочлоод 14 хоног бүр iphone11 pro хожоорой Та манай загварын байраар зочлон 14 хоногт 1 удаа IPHONE11 PRO-н азтан болоорой ​ Вэб сайт:www.ubproperties.mn Facebook:Ulaanbaatarproperties RIVER VILLA: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:77009919 Борлуулалтын алба 88818242, 99092637 Борлуулалтын алба94493333, 86039999,88030203 Захиалга авах оффис:ЧД, 5-р хороо, MN TOWER,Улаанбаатарропертиз ХХК Загварын байр:Замын цагдаагийн урд Их наяд плаза-н 1 давхарт

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.