Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид болон дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, ажилчидтай уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Тиймээс цаашид орон нутгийн онцлогт тохируулж Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөгжлийг хурдасгаж, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааг дээшлүүлэн, аж үйлдвэржсэн бие даасан хот болгон хөгжүүлэх үйл хэргийг ажил хэрэг болгох томоохон зорилтуудыг МАН Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлэв. Мөн дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. Түүнчлэн нийслэлийн дүүрэг, аймаг бүрт олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулах зэрэг олон үр өгөөжтэй, бодитой зорилтуудыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг танилцуулсан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уулзалтын үеэр Засгийн газар өнгөрсөн хугацаанд гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлж чадсан. Цаашид бид бүхэн нэг ээлжинд шилжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн гэдгийг онцоллоо. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Эхлүүлсэн үйл хэрэг, ажлынхаа дүнг үзэхээр бид хоёр баг болон та бүхнийхээ итгэлийг хүлээхээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Гурван дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө бие даасан хот болгох зорилт дэвшүүлж ажиллана. Боловсролын салбарт тогтолцоотой өөрчлөлт оруулахаас гадна энэ Засгийн газрын эхлүүлсэн олон ажлыг цаашид үргэлжлүүлж хийнэ гэв. Нэр дэвшигчид төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчны төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллаж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд нутагтаа хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд олон ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэнд Багануур дүүргийн боловсролын салбарын багш, ажилчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэв. Ц.Бадамханд: Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хоёр сайхан боловсон хүчнийг бидэнд илгээсэнд талархаж байна Дараа нь нэр дэвшигчид Багануур дүүргийн 2 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. МАН-ын Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын дүүрэг бүрт иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлнэ гэсэн зорилтуудыг дэвшүүлсэнд иргэд, сонгогчид талархалтай хүлээн авч нэр дэвшигчдэд хандан Энэ зорьсон ажлуудаа заавал хэрэгжүүлээрэй. Бодит үр дүнг өгөх сайхан ажлууд байна гэсэн юм. Мөн энэ үеэр 2 дугаар хорооны иргэн Ц.Бадамханд Өнгөрсөн хугацаанд УИХ-д бие даасан төлөөлөлгүй явж ирсэн манай гурван дүүрэг энэ удаагийн сонгуульд хоёр мандаттайгаар нэг тойрог болж оролцож байгаад дүүргийн иргэний хувьд маш их баяртай байна. Мөн алслагдсан гурван дүүргийг хөгжүүлж чадах, хийсэн ажилтай, хэлэх үгтэй зорьж тэмүүлсэн зорилготой хоёр сайхан боловсон хүчнийг манай тойрогт илгээсэнд улс төрийн ууган хүчин МАН-д талархаж байна. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа заавал үргэлжлүүлж дуусгаарай. Ахмад хүний захиасыг сонсож ажиллаарай гэж хэлье гэдгийг хэлээд сонгуулийн ажилд нь амжилт хүсэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан илгээлт гаргалаа

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр болсон Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал уншиж сонордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд: Монголын ард түмэн, бурхны шашинд сүсэгтэй зон олондоо зуны тэргүүн сарын шинийн арван тавны бэлгэт сайн өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийн мэндийг дэвшүүлье. Монголчууд эртнээс номт төрийн хос ёсны уламжлалт бодлогоор улс орноо удирдан залж, ардын сэтгэлийг амар амгалан, төрийн ёсыг төвшитгөж ирсэн. Зуун жилийн тэртээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахдаа энэ ёсоор шашин, төрийг хослон баригч улсын эзэн хаантай ч байж үзсэн. Энэ уламжлалыг хадгалж, 1992 онд батлагдсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэж заасан. Монголын тулгар төр Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн бурхны шашин бол монголчуудын хэдэн зуу, мянган жилийн түүх соёлд нэвт шингэж, эргээд түүнийгээ бүтээн тэтгэж ирсэн оюун санааны дархлаа, уламжлалт шашин мөн билээ. Ийм ч учраас ард түмний оюуны дархлааг хамгаалж байх нь улс үндэстний аюулгүй байдалд амин чухал болох талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах хүрээнд уламжлалт бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлэхээр заасан билээ. Өнгөрсөн жил Монгол Улсын төр засаг, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр болгон хуульчилж, өнөө жил энэ өдрийг анх удаа хуулийн дагуу ёслон тэмдэглэж байна. Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наманчилдаг, амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж, сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож, тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна. Хүн өөрөө төгс төгөлдөр болох зам мөрд суралцаж, аврал, ариуслыг гаднын хэн нэгнээс бус, харин өөрөөсөө эрж хайж, олж гэгээрдэг нь буддын шашинтны хувьд хамгийн үнэт ололт юм. Орчлонгийн цагийн хүрд эргэлдэж он цаг алсрах тусам буддын шашны шинжлэх ухаанч хандлага, танин мэдэхүйн нэн өвөрмөц арга хэлбэр нь дорно, өрнийн оюун билигт эрдэмтдийн сонирхлыг татаж, гайхширалыг төрүүлж, нэн чухаг судлагдахуун болсоор байна. Монголчуудын цэцэлсэн нэгэн үг бий. Төрөө засъя гэвэл гэрээ зас, гэрээ засъя гэвэл биеэ зас, биеэ засъя гэвэл эрдэм сур, эрдэм суръя гэвэл сэтгэлээ тогтоо гэж өвөг дээдэс маань сургасан байдаг. Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг гэсэн энэ энгийн ухагдахуун бол энэрэн хайрлахуйг дээдэлдэг буддизмын гол үзэл санаатай яв цав нийцдэг. Бидний амьдран буй байгаль дэлхийн гүн гүнзгий өөрчлөлтийн эрин, 21 дүгээр зууны хурд, мэдээллийн цөмд эргэлдэж байгаа хүнийг буддын шашны итгэл үнэмшлээр цэнэглэж, түүнд бодож бясалгах, өөрийгөө таньж мэдэх хичээл дадлыг олгох нь даян дэлхийн энх тайвны төлөө хийж байгаа үнэлж баршгүй их тус мөн билээ. Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе. Хамаг амьтан амгалан жаргалантай байх болтугай гэжээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт нэмэлтээр оруулсан юм. Хуулийн төслийг УИХ-ын 9 гишүүн санаачлан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсан билээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна

Монголчууд бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай удаан улстөржиж, талцаж хэрэлдлээ. Үр дүнд харин утаатай хот, ухаж сэндийлсэн газар, хаа сайгүй хашаатай хот, улстөржсөн сум, уушги нь өвдсөн хүүхдүүд л үлдэв. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар хэрүүл, маргаан, хар хорын утгагүй пиараас илүүтэй шийдэл, бодлого, өөрчлөлт, шинэчлэлийг ярьдаг хүмүүсийг илүүтэй дэмжээсэй, төрд илгээгээсэй хэмээн иргэн хүний хувьд хүсч байна. Сая гаруйхан хүн амтай нийслэл хот өнөөдрийг хүртэл муу муухай бүхний жишээ болон яригдаж байлаа. Утаа, автозамын түгжрэл, хот төлөвлөлт зэргээр дэлхийн улсуудаас хойгуур эрэмбэлэгдэж, хөгжил гэдэг үг зөвхөн эрх мэдэлтэй нэгний амны уншлага, цаасан дээр тамгалсан дардас, санаанд буусан хөтөлбөр, сонгуулийн шоу төдий явсан үе бий. Монголчуудын 20 гаруй жилийн туршид санаагаа чилээж, хөрөнгө мөнгөө урсгасан бидний асуудлыг сүүлийн хэдхэн жилд хийж чадав. Улаанбаатарыг тэгэж, ингэж хөгжүүлнэ гэсэн хэдхэн үгэнд ардчилсан хувьсгал ялснаас хойшхи амьдралынхаа 30 жилийг итгэж, өнгөрүүлэхдээ хоосон найдвараас өөр юу ч авсангүй. Мөрөөдөлд хүрэх зам хэмээн тодорхойлж, Монгол Улс маш их хөрөнгийг утаа, нүүрс, автозам, дахин төлөвлөлтөд зарцуулсан ч утаагүй зуух, замын цагаан зураас, газар чөлөөлөлтөөс хэтрээгүй гашуун түүхийг бид мартах учиргүй. Тэдгээрийг дагасан бизнес цэцэглэж, ашиг хонжоо хайсан нэгний амьдрах арга хэрэгсэл болсон нь ч үнэн билээ. Тэгвэл, монголчуудын 20 гаруй жилийн туршид санаагаа чилээж, хөрөнгө мөнгөө урсгасан бидний асуудлыг сүүлийн хэдхэн жилд хийж чадав. Энд намчирхал огт хэрэггүй. АН-ын үед ч амжилт байсан МАН-ын үед ч энэ тууштай залуухан Засаг даргын гараар үргэлжиллээ. Улс төр биш бодлого ярьдаг залуусыг удирдах түвшинд ажиллуулсны үр дүн гэж хэлэх гээд байгаа юм. Улс төрийн алдаа, оноог нэр хүндээ олох гэсэн зэвсэг болгохгүйгээр зүтгэсэн багийн хүчинд анх удаа л цэлмэг хөх тэнгэрийг өвөл харж үзлээ. Үүнийг хэн ч үгүйсгэж, бас харлуулж болохгүй. Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой түлш компанийн үүрэг оролцооноос гадна хөхөө өвлийн хүйтнээр ч хот руу нүүрс оруулахгүй хэмээн манаж зогссон хүн бүхний хүчин чармайлт гарчээ. Нийслэлээ өнгөтэй өөдтэй байлгах гэж мэрийсэн залуу улстөрч С.Амарсайханы удирдсан багийг ч онцолж магтах нь зүйн хэрэг. Дагуул хот байгуулахаар зарим орон нутгийг сонгосон ч газар зүйн байрлал шийдлийн хувьд удаашралтай. Хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй. Хамгийн тохиромжтой бүс Багануур, Налайх, Багахангай дүүрэг. Ердөө сэтгэл, зүтгэл, шийдэл, гарц гаргалгаа байвал болж бүтэхгүй ажил байдаггүй гэдгийг өөрийн биеэр харуулж чадав, тэр. Харин одоо тэр залуусыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дагуул хотуудаа хөгжүүлсэн шиг хөгжүүл гэсэн том даалгавартай явуулчихаж. Угтаа, Улаанбаатар хот шийдлээ дагаад хүссэн ч эс хүссэн ч хөгжлийн замдаа гарч байна. Одоо харин хамгийн хэрэгтэй зүйл нь хөгжлийг тодорхойлсон зөв гарц буюу дагуул хот юм. Дагуул хот байгуулахаар зарим орон нутгийг сонгосон ч газар зүйн байрлал шийдлийн хувьд удаашралтай. Хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй. Хамгийн тохиромжтой бүс Багануур, Налайх, Багахангай дүүрэг. Газар зүйн байршил ч тохиромжтой. Орон сууц, автозам, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн бүс болгоход нэн тохиромжтой. Хүн амын суурьшил багатай учир дахин төлөвлөх шаардлагагүй. Харин энэхүү хөгжлийн гарц, гаргалгаа, шийдлийг зөвхөн сэтгэлтэй, зүтгэлтэй нэгэн хийж чадах билээ. Шулуухан хэлэхэд нэг жилийн хугацаанд нийслэл хотоо өөрчилж чадсан С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар л энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл мөрийн хөтөлбөрийг уншихад, хэлсэн үгийг нь сонсоход ил тод байх ажээ. Тэдэнд туршлага, сэтгэл бас зүтгэл бий гэдгийг бид харсан. 20 гаруй жил амьсгалсан хорт утаанаас ганцхан жилийн дотор салж чадсантай адил алслагдсан хэмээн хаяглагддаг гурван дүүргийг дагуул хот болгоход ямар ч асуудал байхгүйг эдгээр залуус харуулаад өгөөсэй хэмээн хүлээж сууя. Тэдэнд өргөн түмний сэтгэлийн дэм байхад хийж чадах нь тодорхой. Өнгө дагасан хийрхэлд 30 жил хөөрцөглөсөн минь одоо хангалттай.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.