УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...

Яруу найрагч, сэтгүүлч, зураач Айлтгүйн Төмөр-Очир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Нохой жилтэй. АУДуС, НДС, ИЗИС төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Ган үзэг шагнал, Равжаа хутагтын нэрэмжит Алтан бийр-2007 яруу найргийн наадмын тэргүүн, Ар халхын алт мөнгөн тамгатай Ялгуусан хутагт Чимидцэрэнгийн хишигт найрагч /2009, 2014/, Тусгаар тогтнолын дууч Р.Чойном-ын нэрэмжит шагналтай /2011/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. Хөдөлмөрийн гавьяаны улаан туг-ийн одон, Алтан гадас одонтой. Адууны нутаг Дарьганга, Давхар уяаны морьд, Эмнэг хар азарга, Азын дөрвөн морь, Эмээлтэй мөндөр, Морин шуурга зэрэг яруу найраг нийтлэлийн ном туурвисан. ОХУ, Хятад, Солонгос, Швед, Япон улсад бүтээлүүд нь хэвлэгдсэн. Чөлөөт уран бүтээлч. Түүний Морин шуурга номын өмнөтгөлд Тэрээр эрин цаг үетэйгээ хэмхэлдэж, үе үеийн эргүү төртэй заамдалцаж, эх орныхоо төлөө эрслэн боссон галтай найрагч болохыг манай уншигчид надаар хэлүүлэх юун. Ай.Төмөр-Очирын зандарсан, цочоосон, ташуурдсан, буун дуу шиг бүтээлүүд нь элгээрээ хэвтсэн энэ нийгмийн сэтгэхүйн ядууралд орж унасан өнөө цагийнхныг үтэр түргэн өшиглөн босгож, ухаарч сэхээрэхүйн урин салхиар, уран бийрээр даллаж байгаа харагдана хэмээн МУСГЗ, АУЗ, яруу найрагч Пунцагийн Бадарч гуай бахдан бичсэн байдаг.

Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн хэсгийн иргэд, сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал сэтгэгдлийг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 3 дугаар хорооны Замчны 25 дугаар гудамжинд Смарт худаг шинээр ашиглалтад орсон. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дөл худалдааны төв-ийн тойргоос 152 дугаар цэцэрлэг хүртэл 200 метр газарт явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 288 хүүхдийн суудалтай 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажил хийгджээ. Тэгвэл энэ онд Налайх-Чойрын уулзвараас Замчин хэсгийн 5 шар байр хүртэлх 2 км авто замын ажил, Сагсан бөмбөгийн талбай байгуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, 12 гудамжны гэрэлтүүлэг хийх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Эдгээр ажлуудыг МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар цааш үргэлжлүүлэн хийж чадах чадвартай боловсон хүчин хэмээн иргэд хэлж байлаа. Дэлхий нийтэд Ковид-19 халдварт цар тахал дэгдсэн энэ хүнд үед энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль болж байгаагаараа онцлог. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж, сонгуулийн сурталчилгааны ажил хийгдэж байна. Манай Багануур, Налайх, Багахангай дүүргүүд маань энэ удаагийн ээлжит сонгуульд нэг тойрог болж хоёр мандаттайгаар оролцож байгаа нь түүхэн үйл явдал. 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон стандартыг хэвшүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил нийслэл хотод өрнөж байна. Алслагдсан гурван дүүрэгт мөн ялгаагүй цаашид дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, эхний үйлдвэрүүд ашиглалтад орсон. Мөн Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр Налайх дүүрэгт ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ гэж уулзалтын эхэнд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан иргэд, сонгогчиддоо хэлэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Өнгөрсөн жилүүдэд алслагдсан гурван дүүрэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн он жил болж өнгөрлөө. Манай гурван дүүрэгт тулгамдсан асуудал олон. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд манайх руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдсэн. Хорооллуудад сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Гудамж, гэр хорооллуудад гэрэлтүүлэг, камержуулалт, тоглоомын талбайг нэмэгдүүлэх гээд хийгдэх ажлууд ч их байна. Энэ ажлууд бүгд манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Бид бүхэн хамтдаа энэ ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гээд эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах боломжийг бид бүхэнд олгоорой гэж иргэд, сонгогчиддоо хандан хэлсэн юм. Энэ үеэр 3 дугаар хорооны иргэд, сонгогчид зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэ жишгээр Налайх-Чойрын чиглэлийн авто замын шинэчлэлийг богино хугацаанд хийсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд, УИХ-д төлөөллөө болгож сонгоно гэдгээ хоёр нэр дэвшигчдэд хандан хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын сонгуулийн штаб

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХүрэлсүхХовд аймагт ажиллаж,МАН-аастус аймгийн 16-р тойрогт нэр дэвшсэн С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа нарыг багаар нь дэмжихийг уриалж, иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтын эхэнд иргэдийн зүгээс Ерөнхий сайдадхандан, дэлхий даяар цар тахлын халдвар гарсан үед төр шиг төртэй байж ард иргэдээ хамгаалж байгаад талархал илэрхийлэв. Тэр дундаа гадаадад байгаа иргэдээ боломжоороо татан авч байгаад олон ястан үндэстний өлгий нутаг болсонХовд аймгийнханбаярлаж, талархаж буй ажээ. Ерөнхий сайд харинДЭМБ-ынзахирлын хэлсэн үгнээс иш татаж, үндэсний төвшинд эв нэгдэл, олон улсынтүвшиндхамтын ажиллагаа чухлыг уламжлав. Монголчууд бид дотооддоо энэ аюулт өвчнийг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь насэрсдээгүйбайгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа ч хэлэв. Төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, ховдчууддааЗасгийн газар, Улсын онцгойкоммисыннэрийн өмнөөсталархал илэрхийллээ. Ерөнхий сайд,МАН-ындарга У.Хүрэлсүхийгөнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжиж байв. Учир ньМАН2016 оны УИХ-ынсонгуулийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Ховдод биелүүлж чаджээ. Тухайлбал,Мөст сумын төв хүртэлх 20,3 км хатуу хучилттай авто зам, Цэцэг сумын төвийг Хөшөөт-Ярантчиглэлийн авто замтай холбох 4,9 км хатуу хучилттай авто замын ажил дуусах шатандаа оржээ.Мөн энэ онд Жаргалант сумын Наран багт 1,7 км хатуу хучилттай зам тавьж, уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээг хийж байгаа аж.Монгол,БелгийнВант улсын Засгийн газрын хоорондын 6.4 сая евро буюу 18 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж 128 зүслэг бүхий томограф,Apelemбрэндийнрентген аппарат, МRI, хүчилтөрөгчийнүйлдвэрзэрэг 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд суурилуулсан байна. Шинэ Ховд төслийн хүрээнд 2030 он хүртэл нийт 69 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт 4-5 том төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ховд аймаг мах боловсруулах үйлдвэртэй болсон бөгөөдөдөрт 2-3 тонн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг 2019 онд нээжээ.Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхҮйлдвэрлэгч Ховд хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн усан цахилгаан станц,цемэнтийнүйлдвэр зэргийг барьж, иргэдийг ажлын байртай болгосонд иргэдталархаж байна. МАН2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө Ховд аймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 900 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600 Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-500 Түрээсийн орон сууц- 200 2. Ховд аймгийг шинэ шатанд гарган хөгжүүлэх Шинэ Ховд- хөтөлбөр хэрэгжүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгаа,технологийн төв болгон хөгжүүлж, их сургуулийн дэргэд олон улсын чанар, стандартад нийцсэнбайгуулна. 3. Баруун бүсийн барилгын материалын нэгдсэн лаборатори болон Ховд-Экоцементийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. 4. Дулааны станцыг өргөтгөж, цэвэр, бохир усны усны төвмагистралшугамуудыг шинэчилж, аймгийн төвийн гэр хорооллын 5200 айл өрхийн 50 хувийг дэд бүтцэд холбох Хашаандаа сайхан амьдарцгаая, сумдыг инженерийн нэгдсэн дэд бүтцэд холбох Сумын хөгжил хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. 5. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна. 6. Ховдагропарк цогц төслийг хэрэгжүүлж, Эрдэнэбүрэн, Булган, Мянгад, Буянт сумдад 2000- 5000 га газарт услалтын систем байгуулна. 7. Жилд баруун бүсийн нэг сая толгой малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох Ховд үйлдвэр, технологийн парк байгуулж, 500 ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө. 8. Ховд нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгож, Говь-Алтай Ховд Баян-Өлгий чиглэлийн авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний Ховд цогцолбор байгуулна. 9. Нийслэлээс 1000 км-ээсдээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бүсийн нэмэгдэл олгоно. 10. Нефть боловсруулах үйлдвэр байгуулж, шатахууны үнийг төвийн бүстэй адил болгон хямдруулна.

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тус дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Баянгол дүүргийн иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн эхэнд Улаанбаатар хотын утаа буурсан гэдгийг нэрлэж байлаа. Мөн Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн шинэ гүүр зэргийг шинэчилж, шинээр байгуулахын зэрэгцээ авто замын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээнд багассан гэдгийг мөн онцлов. Мөн цаашид нийслэлд, ялангуяа Баянгол дүүрэгт хийж хэрэгжүүлээсэй гэсэн зүйлүүдийг дурдсан юм. МАН 2016-2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 32 сургуулийг ашиглалтад оруулж, гурван ээлжээр хичээллэж байсан 31 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлсэн. Мөн 2017-2019 онд 57 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 гаруй хувьд хүргэсэнд баянголчууд талархалтай хандахын зэрэгцээ хүн амын өсөлттэй уялдуулж, цаашид хүртээмжийг дахин нэмэгдүүлэхийг хүсч буйгаа уламжиллаа. Нийслэлчүүдийн хүсэл, нийгмийн шаардлага, судалгаа шинжилгээнд үндэслэж МАН 2020-2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Баянгол дүүргийн хувьд өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барих, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барьж, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх замын голын хэсгийг газар доорх байгууламжийн системд шилжүүлэх зэрэг олон бүтээн байгуулалтыг өрнүүлж, Улаанбаатар хотоо хөгжүүлэхээр төлөвлөжээ. Баянгол дүүргийн иргэд, сонгогчид чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий амралтын бүстэй болох хүсэлтэйгээ байгаагаа асуудал шийддэг багтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж байв. Иргэд зөвхөн баянголчууд төдийгүй нийслэл, улс орны хэмжээний асуудлыг шийдэх томоохон зорилго хөтөлбөртэй МАН-ыг дэмжихийг уриалсан юм.

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ

МАН-аас Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд гурав Сонгуулийн хууль зөрчиж, Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан гэх асуудал үүссэн. АН-аас тэднийг Сонгуулийн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон хэмээн хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдсэн билээ. Тэгвэл МАН-ын НБГ-ын дарга Б.Баярбаатар энэ асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр Өвархангай аймгийн намын хороотой холбогдож, энэ асуудлыг тодруулсан. МАН-ын гурван нэр дэвшигч үүнд холбогдолгүй гэж мэдээлсэн. Зургадугаар сарын 2-ны өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл манай намын нэр дэвшигчид Бат-Өлзий суманд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулаагүй. Хуваарийн дагуу энэ сарын 10-ны өдөр тэнд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. АН-аас Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн нь тогтоогдсон мэтээр олон нийтэд мэдээлсэн. Аль нэг улс төрийн хүчин зөрчил гарсан уу, үгүй юу гэдгийг тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж үзэж, нотлох баримтад үндэслэж тогтоодог. Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос үнэн, зөвийг тогтооолгохоор цагдаагийн байгууллагад хандсан. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох байх. Ер нь энэ танил технологи. 2012 онд иймэрхүү зүйл болсныг Өвөрхангай аймгийн сонгогчид мартаагүй байгаа. 2012 онд манай намын ухуулагчийн хувцсыг насан хүрээгүй хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авч, олон нийтэд энэ байдлаар мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гэтэл Өвөрхангай аймагт болсон асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, манай намын нэр дэвшигчийн сонгогдох эрхэд, иргэдийн сонгох эрхэд шууд халдсан улстөржсөн үйлдлүүд гарч байсан. Бид ийм үйлдлийг дахин давтах ёсгүй гэж үзэж байгаа. Бусад улс төрийн намуудад сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриалж байна хэмээлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.