Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Баян-Өлгий аймгийн УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир нарыг дэмжиж тус аймагт ажиллав. Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах уулзалтынхаа эхэнд Ерөнхий сайд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгсөн. Мөн 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, нүүр бардам уулзаж байгаагаа ч хэлсэн. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймгийн дэд бүтцэд анхаарлаа хандуулж, шинээр авто зам, гүүр, үерийн далан барина гэж тусгажээ. Тэгвэл тус намын мөрийн хөтөлбөр хөрсөн дээр бууж, эхнээсээ биеллээ олжээ. Тухайлбал, 2016-2020 хооронд тус аймгийн Улаанхус сумын Согоогийн голын 18,7 урт метр төмөр бетон гүүр, 2,29 км хайрган хучилттай авто зам, аймгийн төвд 10,4 км шинэ авто зам, Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулжээ. Аймгийн төвийг үерээс хамгаалах 27 км далан босгон, 22 км гудамж, талбайг гэрэлтүүлэгтэй болгож, 20 км явган хүний замыг ашиглалтад оруулсан байна. Иргэдийн хэлж буйгаар, тус аймагт МАН-аас УИХ-д нэр дэвшигч Х.Баделхан авто зам, дэд бүтцээс гадна, эрүүл мэнд, харилцаа холбоо, барилгын салбарт өөрчлөлтийг хийж эхлүүлсэнд тун олзуурхаж байгаа аж. Тэрбээр аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийж, өргөтгөл эмнэлэг шинээр бариулж байна. Нэгдсэн эмнэлэг нь сүүлийн 30 жил огт засвар үйлчилгээ авч байгаагүй ажээ.Мөн аймагт авто вокзал, оношилгооны төвийг ашиглалтад оруулж, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн байртай болгосон байна. Баян-Өлгийчүүдийн хэлж буйгаар, МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалтыг шийдэж, ард түмэн, айл өрх рүү чиглэсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байгаа.Мөн аймагт нь олон жил хийгдээгүй бүтээн байгуулалтуудыг өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн, Мянганы замыг үргэлжлүүлэн барихаар болсонд талархаж байгаа аж. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгууд барьсан, аймгийн бүх замыг шинэчилсэн. Хүнд даацын автомашиныг ОХУ руу гарах гүүрэн гарцыг барьж байгаа гээд олон бүтээн байгуулалтыг Баян-Өлгийд хийжээ. Түүнчлэн аймгийн төвийг үерээс хамгаалах далангууд барьж эхэлсэн нь 2021 онд ашиглалтад орно. У.Хүрэлсүхийн Засгийн газар ахмадуудын тэтгэврийн зээлийг дарж өгсөн, залуучуудыг ажилтай залгуулсанд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. МАН 2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймагт дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүнд, Инженерийн шугам сүлжээнд холбогдсон 2000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинээр дулааны станц, нисэх буудал, хүүхдийн ордон, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг барина. Өлгий-Улаанхус-Цэнгэл, Толбо-Дэлүүн, Өлгий Хотгорын уурхай чиглэлийн хатуу хучилттай авто зам барина. Чөлөөт бүсийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Өлгий суманд цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна. Шинэ Өлгий хот байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ.
23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ
2020-06-06 16:42:16 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар иргэд, сонгогчидтойгоо уулзсаар байна. Өчигдөр тэд Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороо буюу Хужирбулан, Улиастайн эцэст сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтын үеэр иргэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илгээсэн салбар бүртээ шилдэг нь болсон гурван залуугаа багаар нь сонгоно гэдгээ хэлж байсан юм. Уулзалтад ирсэн иргэдийн төлөөллийн үгийг хүргэж байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Бат-Эрдэнэ: -Би энэ хороонд олон жил болсон. Гурван сайхан залуу манай хороонд нэр дэвшиж байгаад маш их баярлаж байна. Манай залуучууд төрийнхөө тугийг барих болчихсон юм шүү. Залуусаа багаар нь сонгох ёстой. Ганц эдгээр залуус ч бус 2020 оны сонгуульд нэр дэвшсэн хүн бүхнийг багаар нь сонгож гаргаж ирээрэй. Яагаад Ардын намыг илүүд үзэж байна вэ гэвэл, өөр нам олонхи болоод гараад ирвэл нөгөө хийн хоолой зэрэг том бүтээн байгуулалтууд зогсоно. Царцаж байсан түүх ч бий шүү. Яармаг дахь төрөх эмнэлэг олон жил зогсож байгаад өнөө жил ашиглалтад орох гэж байна. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд хийсэн, эхлүүлсэн ажлыг нь дуусгая. Та бүхэн Их хурлын гишүүний суудалд оччихоод суудлаасаа босдоггүй, иргэдтэйгээ уулздаггүй байж болохгүй шүү. Шударга байгаарай. Энэ хороонд гурван саарал байшин бий. Завсар ч ороогүй, хүн амьдрахад бэрхшээлтэй гэж тогтоосон. Үүнийг та гурав дахин төлөвлөлтөд оруулж байртай болгож өгөөч гэж хүсье. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Бямбадолгор: -Би энэ хороонд 23 жил амьдарч байгаа. Сүүлийн найман жилд АН-ынхан ялалт байгуулсан атлаа манай хороо хөгжөөгүй ээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бидэнд шижигнэсэн гурван залуугаа явуулжээ. Бид бол азтай хүмүүс шүү. Э.Бат-Амгалан дарга гэр хорооллын амьдралыг маш сайн мэддэг хүн. 2018 онд манай хороонд 10 тэрбум төгрөгийн төсөв дэд бүтцийг шийдэхэд зарцуулагдахаар суусан байсан. Гэтэл Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн зөвлөх болж очоод тэр мөнгөөр булаацалдаад, хоорондоо хэрэлдэж байх зуур мөнгөө хураалгасан. Настай бид гал түлэх хэцүү байна. Тиймээс төрийн түшээ болоод энэ асуудлыг шийдэж, биднийг дэд бүтэцтэй болгож өгөөрэй. Х.Булгантуяа бол гурван хэлээр чөлөөтэй ярьдаг мундаг боловсролтой бүсгүй. Гадаадад Дэлхийн банкны зөвлөх хийж байхад ээж нь Би чамайг гадны компанид ажилла гэж боловсролтой болгоогүй шүү гэж хэлэхэд нь өөрийн итгэл үнэмшлээр эх орондоо ирж, сурсан мэдсэнээ залуу үедээ, улс эх орныхоо төлөө зориулж байгаа гэж ярьсан нь надад маш их таалагдсан. Тийм учраас дүүгээ дэмжинэ ээ. УИХ-д очоод төсвийн нууц байдлыг хангах талаар сайн ажиллаарай. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Баасансүрэн: -2020 оны сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн шилдэг боловсон хүчнээ бидэнд илгээжээ. Бид тэдэнтэй уулзаж, сонголт хийх боломж олдож байна. Бид сайхан засаглалыг тогтоохын тулд Монгол Ардын намын бидэнд илгээсэн залуусыг дэмжих учиртай. Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарыг багаар нь сонгож, ажил амьдралаа сайжруулахыг хүсч байна. Хүчээ нэтгэе. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Цэндээ: -Энэ өдөр сайн үг хэлбэл түм бум болж өсдөг, муу үг хэлбэл хүний чихэнд сонсогдохгүй алга болдог өдөр. МАН-ынхан эдийн засгийн уналттай, баялгийг нь дээрэмдсэн, тонуулчдын гарт төр нь байх үе буюу 2016 онд засаг барьсан. Монголын ард түмэн цоглог хийморь, холч бодлоороо тэдэнд итгэл үзүүлсэн билээ. Энэхүү итгэлийг У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд оролцож буй энэ хамт олон их зүтгэл, их хүчээр хариулсан билээ. Өнөөдрийн энэ сонгуулийг намууд, хувь хүмүүсийн сонгууль гэхээс илүү дэлхий нийтийг айлгасан аюулт өвчний эсрэг, Монголын тусгаар тогтнолыг алдагдуулахгүйн эсрэг, байгалийн баялгаа авч үлдэхийн төлөө тэмцэж буй У.Хүрэлсүхийн тэмцэл юм гэж ойлгож байна. Энэ тэмцлийг үргэлжлүүлэхийн төлөө багийг нь дэмжицгээе. Монгол түмний бахархал бол өглөө босохдоо сүүгээ өргөх эх орон, элэг бүтэн амьдрал, тусгаар тогтнол юм. МАН-ын гурван төлөөлөгчөө дэмжицгээе. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Дүйнхоржав: -МАН-аас нэр дэвшүүлж явуулсан гурван нэр дэвшигчээ сонсох гэж хуралд ирсэн юм. Ард түмний эрүүл мэндийн төлөө ажиллаж буй Ж.Чинбүрэн эмчээрээ бахархаж байна. Мөн Х.Булгантуяа Дэд сайд бол санхүүгийн бодлогыг сайтар сайтар базаж чадах хүн гэж итгэж байгаа. Би өрх толгойлсон эр хүний хувь та бүхнийг бидний төлөө юу хийж чадахыг сонсох гэж ирлээ. Итгэл үнэмшил төрсөн учраас та бүхнийг багаар нь дэмжинэ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Амгалан: -Би энд найман жил амьдарч байгаа, хоёр удаа сонгууль өгсөн хүн. Найман жилийн хугацаанд энэ хорооноос олонхийн итгэл авч сонгогдсон хүмүүс бидний төлөө юу ч хийгээгүй. Талийгаач Д.Арвин нэг удаа зам барьсан. Харин бусад гишүүд нь юу ч хийгээгүй. Бид хүн биш болсон. Газрын гэрчилгээ, хашааны номер, унаа, худаг байхгүй. Орой такси барихад 5000 төгрөг болчихдог. Тэгэхээр та гурван залуус бидний энэ асуудлыг шийдэж өгөөч. Манай хорооны Засаг дарга хэн гэж хүн байдгийг ч мэдэхгүй. Гахайн байр-наас хойш амьдардаг хүмүүсийг төр засаг бараг мартсан даа. Айлаас сарын 30 мянган төгрөгөөр тог авч байна. Бодит байдал ийм л байгаа шүү. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Б.Лхүндэвдэлэг: -Би энэ хороонд 1970 оноос эхлээд амьдарсан хүн байна. Түрүүчийн сонгуулиар бид алдаж сонгууль хийсэн учраас амьдрал сайжирсангүй. Тийм учраас өнөөдөр Их хуралд өрсөлдөхөөр ирсэн эдгээр залуус жинхэнэ нүдээ олсон сонголт болжээ. Нийгмийн олон байгууллагад ажилласан сайхан залуусыг дэмжинэ. Бид хийсэн зүйлийг нь үнэлэх ёстой. Өчнөөн жил ярьсан утааг шийдэж чадлаа. Цар тахалтай 200 гаруй улс орнууд дунд ганцаараа дотроо тараагүй улс болж үлдлээ. Гаднаас зөөвөрлөж авчирсан иргэдээ эмчлээд гаргаж байна. Бидний амьдралын төлөө ажиллах залуусаа дэмжих нь зөв юм. Хуран цугласан хүмүүсийг хараад бид баярлаж суулаа. Үйл яриа, үг хэлийг нь сонсох гэж ирсэн та нартаа туйлын их баярлаж байна. Энэ сонгуульд ялах ёстой шүү. Энэ хүмүүсээр л ажлыг нь хийлгэхгүй бол дахиад өөр нэг хэсэг хүмүүс гарч ирээд дараагийн дөрвөн жил юу ч хийхгүй. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн С.Чадраабал: -Би ахмадуудын төлөөлөл болж энд ирсэн юм. Гурван сайхан залуугаа багаар нь дэмжиж гаргахыг та бүхнээсээ уриалж байна. Багаар нь дэмжсэнээр сонголтын хариу гарах юм шүү.
4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ
2020-06-06 16:14:02 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н зүүн талд орших иргэд, сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн уулзалтын үеэр иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, нээлттэй ярилцсан юм. Төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон цэгцлэх шаардлагын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг уулзалтын үеэр нэр дэвшигчид онцлон хэлж байв. 1992 оноос хойш 12 удаа Засгийн газар ээлжин солигдож, төр засгийн тогтвортой байдал алдагдсан байна. Сонгуулийн 4 жилээр улс орныхоо хөгжлийг тодорхойлж, бүтээн байгуулалт өрнүүлэх хугацаа хомс байна. Сонгогдсон улстөрчид эхний хоёр жил ажлаа хүлээн авч дадлагжиж сурах, дараагийн хоёр жилд сонгуулийн ажил гэсээр улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн бодлого алдагдаж эхэллээ. Тиймээс урт хугацааны бодлогын бичиг баримттайгаар төлөвлөн хөгжүүлэх ажлыг эхлүүлж, тогтвортой төр засгийн үр дүнтэй бүтээн байгуулалт, хөгжин цэцэглэлтийг хамтдаа эхлүүлэх хөгжлийн шинэ шатанд та бид тулгараад байгааг онцлон хэлье. Хамтдаа хүчээ нэгтгэн хөгжлийн шинэ эрэнг эхлүүлцгээе хэмээн МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэллээ. Нийгэмд шударга ёсыг тогтоож, төр засгийн тогтвортой байдлыг хангаж, эхлүүлсэн ажлуудаа дуусгаж үр дүн үзэхийн төлөө хичээх болно. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтран ажиллацгаая хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н хэсэгт зам дэд бүтцийг хөгжүүлж, хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх 3 тоглоомын талбай, гудамж бүрийн зам талбайг сайжруулан засаж, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж бүрийг камержуулжээ. Энд онд Ахмадын соёл, амралтын төв-ийг байгуулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр замын гэрэлтүүлэг, хүүхэд залуучуудад зориулсан зам талбайг байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр тус хорооны иргэд төр засгаас хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хүүхдийн автобус, Налайх-Чойрын чиглэлийн автозамын шинэчлэл, агаарын бохирлыг 50 хувиар бууруулж, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй авч байгаад халуун баяр хүргэж, алга ташиж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
2020-06-06 15:23:56 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа.МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. 1990 оноосхойшхиөнгөрсөн 30 жилийн амьдралаа дүгнэж, ирэх 30 жилд Монгол Улсыгхэрхэн хөгжүүлэх тухай Алсын хараа-2050 баримт бичгийг УИХ-аар баталж, уг баримт бичигтэй уялдууланМАН2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталсан гэдгийг Ерөнхий сайд,МАН-ындарга У.Хүрэлсүхуулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар улс орны хөгжлийн талаархи хэд хэдэн асуудалд онцгойлон анхаарч ажилласнаа хэлэв. Тухайлбал,ард түмнээ эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахын тулдмал аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаандгурил, будаа, улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж ажиллажээ. Үүнийгээ үргэлжлүүлжирэх дөрвөн жилд Атрын-4 аяныг хэрэгжүүлж бусад хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ. Дараагийн чухал ажил бол улсорноо эрчим хүчээр хангах эхлэлийг тавьж,Эрдэнэбүрэнгийнусан цахилгаан станц, Эрдэнэт, Дархан хотод дулааны,эрчим хүчний цахилгаан станцуудыг барьж эхэлсэн байна. МөнТавантолгойдцахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Дотооддоо нефтийн үйлдвэр барьж эхэлснээр гаднаас шатахуун авахад зарцуулдагнэг тэрбум ам.долларыг эх орондоо үлдээж, улмаар валют болон бараа, бүтээгдэхүүний үнэ ханш буурах бүрэн боломжтой гэв. МАН 2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэн өгсөн ч 2016 онд 1.2 хувь болтлоо унаж, өрөнд баригдаж, төрийн сүлд доройтсон, түмний нуруу хотойсон байсан. Иймд бүх цаг үед ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэж ирсэн улс төрийн ууган хүчинд 2016 онд ард түмэн итгэл хүлээлгэсэн. Бид итгэлийг нь алдахгүй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг 1.2-оос 7.3 хувьд хүргэлээ. Санхүүгийн сахилга бат алдагдаж, улсын төсөв алдагдалтай гарч байсан бол 2018 онд сүүлийн найман жилд байгаагүйгээр ашигтай гарсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотголоо. Монгол Улс 2016 онд валютын нөөцгүй буюу улсын сангийн авдар хоосон байсан бол одоо 4.2 тэрбум ам.долларын нөөцийг бүрдүүлсэн. Мөн уул уурхайн орлогоосоо үр хүүхэддээ анх удаа өв үлдээсэн. Ирээдүйн өв санд нэг их наяд гаруй төгрөгийн хадгаламж бий болгож, Монгол Улсын Засгийн газар өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж буйд Увс нутгийн зон олон талархалтай хандаж байлаа. Тэрбээр дэлхий дахинд коронавируст цар тахал гарч олон мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, ажил орлогогүй болж байна. Гэхдээ монголчууд бид азтай, сайхан байна. Дотооддоо цар тахлыг алдаагүй, нэг ч хүний амь нас эрсдээгүй, тайван, сайхан нөхцөлд ажиллаж, амьдарч буйг онцлох нь зүйтэй. НҮБ-д бүртгэлтэй, тусгаар тогтнолоо зарласан улс орон дотроос дотооддоо коронавирус алдаагүй цорын ганц улс болсон гэдгийг онцлон хэлэхэд иргэд, сонгогчид алга ташин талархав.Цаашид коронавирустэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн чангатгаж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газар, УОК хичээн ажиллахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар 2016 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшиж, итгэлийг нь хүлээсэн. Тойргийнх нь иргэд тэднийг өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо төдийгүй эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээхийн зэрэгцээ шударга нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөж чаддаг тул дахин дэмжихээ илэрхийлж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхнэр дэвшигчдээ ноён нуруутай, бүтээлч, эдийн засгийн ухаан сайтай хүмүүс хэмээн тодотгосон. Цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийлсэн юм. 2016-2020 онд Увс аймагт МАН ямар ажил хийсэн бэ? Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Нэгдсэн халаалтын системд бүрэн шилжүүлсэн. Цэцэрлэг, сургуулийн суудлын тоо нийт 1130-аар нэмэгдүүлсэн. Ахмадын ордон барьсан. Өлгий сумын улаан ямаа, тэс хэвшлийн адууг үүлдэр болгон батлуулсан. 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байна. Тиймээс цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн зэрэгцээ дахин бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийллээ. 2020-2024 онд Увс аймагт МАН юу хийх вэ? Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Улаангом Ховд чиглэлийн 160 км, Улаангом Өлгий хот чиглэлийн 300 км хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлнэ. Улаангом, Баруунтуруунд агро парк, хүлэмжийн аж ахуй шинээр байгуулж, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлнэ. Боршоо боомтыг олон улсын боомт болгож өргөтгөж шинэчилнэ. Увс, Хар ус, Хяргас нууруудыг өвөл, зуны амралт зугаалга, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, Төв Азийн олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаанд нэгдэнэ. Жимс, жимсгэний үндэсний үйлдвэрлэлийн кластерууд байгуулж, тариалалт, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ.
Д.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье
2020-06-06 13:44:21 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр шанд, 7 дугаар хороо Өвөр шандын иргэд сонгогчидтойгоо уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 МАН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын эхэнд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бид иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлэн дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон Хөгжлийн алтан тойрог үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Бүс нутгуудад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн мега төслүүд хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ. Мөн төрийн байгууллагуудын хүнд суртал, албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан болж байна. Иймд төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн УИХ дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Ингэснээр улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан онцлов. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлж, үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэн, 150 мянган ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулах гээд олон томоохон зорилтуудыг МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг мөн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир иргэд сонгогчиддоо дуулгасан юм. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ иргэд, сонгогчид илэрхийлж, санал хүсэлтээ хэлэн, өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан Д.Дамдинжав У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар богино хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүллээ. Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 халдварт цар тахлын энэ хүнд үед авч хэрэгжүүлж байгаа ажил нь бас мундаг байгааг хэлэхийг хүсч байна. Мөн олон жил хүлээсэн нефтийн үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа гээд энэ Засгийн газрын хийсэн бүтээсэн зүйл их. Манай тойрогт нэр дэвшиж байгаа энэ хоёр залуугийн хувьд нутаг орондоо хийсэн бүтээсэнтэй, ард түмэндээ танигдсан хүмүүс. Эхлүүлсэн олон үр дүнтэй ажлуудыг нь цаашид үр дүнтэй үргэлжлүүлэх үүднээс ахмад настны хувьд энэ хоёр залууг дэмжинэ. Дүүргийнхээ иргэдийг ч гэсэн энэ залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлмээр байна гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй