Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
2020-05-12 10:44:24 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замындоод бүтцийнбуюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ. Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо. ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн мөн төмөр дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая төгрөгийн цалин авч байгаа юм. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замындээд бүтцийнажлыг Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ. Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын Улаанбаатар БҮК ХК, Дорнод ган хийц ХХК, УБТЗ ХНН, Монгол технологи бүтээмж ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байна. УБТЗ ХНН мөн төмөр зам дагуух агаарын шугамын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд нийт 380 км урт агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын рейльс төмрийг угсрахад бэлтгэж байна Засгийн газрын шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хариуцан ажиллах Тавантолгой төмөр зам ХХК-ийг байгуулсан билээ. Тус чиглэлийн төмөр замын ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлсэн бөгөөд доод бүтцийн ажлыг ирэх сард, нийт ажлыг 28 сарын дотор дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд мөн 100 хувь дотоодын компаниуд ажиллаж байгаа юм. Мөн Монголд анх удаагаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг авто замаар тээвэрлэн авчирсан байна. Ингэснээр дээд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан 100 км төмөр зам барьж, байгуулж дуусгах юм байна. Цар тахлын үед ажлын байрыг хадгалж байна Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна. Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Сонгууль-2020: Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороо байгууллаа
2020-05-12 10:36:00 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд 2070 хэсгийн хороог байгуулжээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар ажиллах үүрэг бүхий сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулна гэсний дагуу энэ сарын 10-наас өмнө ийнхүү байгуулжээ. Хэсгийн хороог дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлэх ёстой. Хэсгийн хороо Хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх; Санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж /цаашид санал тоолох төхөөрөмж гэх/ зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах; Санал хураалтын дүн танилцуулах, нэн даруй дамжуулах; Сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх; Дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх чиг үүрэгтэй. Харин хэсгийн хороо санал тоолох, дүн гаргах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхгүй. Хэсгийн хороог хуульд заасны дагуу хүн ам, харьяалах нутаг дэвсгэрийг харгалзан байгуулах бөгөөд хэсгийн тоо 2016 оны сонгуулиар 1998 2012 оны сонгуулиар 1905 2008 оны сонгуулиар 1704 2004 оны сонгуулиар 645 2000 оны сонгуулиар 1601 1996 оны сонгуулиар 1586 1992 оны сонгуулиар 1569 байв.
СОНГУУЛЬ ЯАХ ВЭ, Э.БАТ-ҮҮЛ ХҮҮГЭЭ ХӨТЛӨӨД ХЭЦҮҮ НЭРТИЙГ БАРААДАХ ВИЙ
2020-05-11 17:34:49 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын баатар Э.Бат-Үүлийн хэл нь хөлөөсөө зөрөөд уймарч явна. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд улсын хөрөнгийг хүүтэйгээ нийлж шамшигдуулсан хэрэгт буруутгагдан шүүхээс уяатай яваа нэгэн. Саяхан даа, АН-ын амийг тасалж байгаа хүмүүс бол З.Энхболд, С.Эрдэнэ хоёр учраас Зикагийн дэвшсэн УИХ-ын тойрогт хүч үзнэ гэж мэдээлж байлаа. Харин тэрбээр өнөөдөр МАН-ын удирдлагуудыг нэг тойрогт хүч үзэхийг уриалав. Ардчилсан намд өс зангидаж явсан Э.Бат-Үүл намын байрандаа тухлаад мэдээлэл хийхдээ МАН руу дайрч сонгуульд оролцохоо мэдэгдсэн нь би намдаа буцаад ирлээ гэж хэлснээс ялгаа юу байхав. З.Энхболд бол тийм ч амар хүн биш. Хэзээ мөдгүй болох гэж байгаа Э.Бат-Үүлийн шүүх хурлаар далимдуулж, түүнийг барьцаалсан байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талдаа, Э.Бат-Үүлд намаас нь өөр дулаан хэвтэр үгүй. Шантааж хийж байгаад эцэст нь намаасаа мандат өвөртлөх атгаг санаа нь алсын хараа болж байна ч гэж ойлгож болно. Гэвч түүнд намаасаа ч, бие даагаад ч дэвших боломж нь нээлттэй бус байгаа юм. Хэргийн талаар сануулбал, Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулгын хэрэгт холбогдуулан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа Буянт-Ухаа-2 хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг Бэрэн групп рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн аж. Энэ үед Э.Бат-Үүл хотын дарга байлаа шүү дээ. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан Гранд лайн компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, Улаанбаатар банкнаас 3.3 тэрбум, Туркийн 216 Япи Үрэти Худалдаа компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа Бэрэн групп-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн эсэхийг шүүх шүүнэ. Удаа дараа хойшилж буй шүүх хурал энэ сарын 13-нд буюу өнөө маргаашгүй болох гэж байна. Сонгууль байтугай эцэг, хүү хоёр хөтлөөд хэцүү нэртийг бараадах вий. Харин хотын дарга асан Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц барихаа амлаж байсан ч 2012-2016 онд ихэнх барилга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас шалтгаалан зогсонги байдалд орсон. Газраа чөлөөлсөн 615 айл өрх хэдэн жил айлаар хэсүүцүүлж, адаг сүүлдээ арай гэж түрээсийн байранд толгой хорогдох болсон. Дараа нь 400 иргэн байр ч үгүй, газар ч үгүй гудамжинд амьдрахдаа туллаа хэмээн жагсаал цуглаан болж байсан нь саяхан. Дээрх хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан гэх боловч үр дүн нь үзэгдэж харагдахгүй, зарцуулалт нь тодорхой бус байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал бол Э.Бат-Үүлийн санаачилсан ажил ч биш. МАН 2008-2012 онд Ахмадын түрээсийн орон сууцаас эхлээд, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. МАН 2016 оноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн зогссон ажлуудыг үргэлжлүүлж, өргөжүүлээд явж байна. Өөрийнх нь хийж чадаагүй, магадгүй хүсээгүй ажлыг бусад нь давуу гүйцэтгэж байгаад атаархаж, хор найруулах ажлыг ч Э.Бат-Үүл хийсэн. Дахин төлөвлөлтөд орж, байртай болсон иргэдийн төлөөллийг дагуулан гудамжинд жагсч, өөрийгөө хэлмэгдэж буй мэтээр ярьсан. Энэ бол явуургүй улс төр болохыг НИТХ-ын тэргүүлэгчид Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгө зарцуулалт, ажлын явцын талаар хэлэлцсэн хурлаараа ил тод болгосон юм. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг үүрэг болгосныг Э.Бат-Үүл ямартай ч мэдсэн байлгүй. Энэ мэдээ түүнийг бүр ч тэвдүүлж, хэл, хөл нь зөрж, дэлхийг онохгүй ганхаж яваа ч юм билүү.
Э.Бат-Үүл АН-тай хийсэн тохироогоо МАН руу чиглүүлж булзааруулав
2020-05-11 16:21:39 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодрох дөхөх тусам үнэн төрх нь ил болж эхэллээ. Энэ жилийн 208 бие даагчийн олонхыг бүрдүүлж буй АН-ынхан ч тохироо наймаанд орж, зангаа хувиргаж эхэлсэн сурагтай. Урваж шарвагсдын түүчээ нь хотын мээр асан Э.Бат-үүл. З.Энхболд хаана дэвшинэ, би тэнд ч очиж өрсөлдөнө хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан түүний байр суурь өөрчлөгдөж, МАН-ын удирдлагуудыг нэг тойрогт өрсөлдөхийг уриалж буйгаа өнөөдөр мэдэгдэв. Сүүлийн үед МАН, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг гүтгэлэг явуулж байна. Тодруулбал, Улаан бал нэвтрүүлэг болон Товч сайтын лайв мэдээг эх сурвалж болгон Улсын баатрын балаг хэмээх ээлжит гүтгэлэг нэвтрүүлгийг томоохон телевизүүдийн оргил цагаар цацлаа. Нэвтрүүлэгт аав, хүү хоёрын хэрэг хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ надтай холбогдуулан шалгаж байгаа хэргийн хавтаст материалыг илтэд мушгин гуйвуулж гүжирдлээ. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн улс төрийн том зорилготой үйл ажиллагаа явагдаж байна. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд тэр тусмаа гэх хороололд Гранд лайн компанийн дахин төлөвлөлт явуулсан Баянзүрх дүүрэгт надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр орохыг уриалж байна гэлээ. Телевизээр гарсан баримтат нэвтрүүлэгт няцаалж хийх нь зүйн хэрэг ч сэтгүүлч бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ өмнө хариуцлага хүлээх, тэр тусмаа эрүүгийн хуулиар шийтгүүлэх хүртэлх арга хэмжээ авдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, түүнтэй болон хүүтэй нь холбоотойгоор бэлтгэсэн нэвтрүүлэг хөдөлшгүй баримтат түшиглэсэн учраас нийтэд нэвтрүүлснийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр Үүл баатрын энэ удаагийн хэвлэлийн хурал үнэндээ өөртэй нь холбоотой нэвтрүүлгээс илүүтэй АН-тай хийсэн тохироо, наймаагаа далдлах гэсэн халхавч төдий байлаа. Өөрөөр хэлбэл, намын даргынхаа зөвлөхтэй үзэлцэнэ хэмээн эртнээс зарлаж, айлгах тактик ашигласан нь үр дүнд хүрч, өдгөө тэрбээр намын хамгаалалтад орохоор хөшигний ард бүх яриа хэлэлцээ, наймаа тохирооо нь бат нот болжээ. Үүний нэг илрэл нь саяхан л АН-ыг Х.Баттулга, З.Энхболд хоёр шавартай хутгасан, эд нартай үзэлцэнэ хэмээж байсан хүн намынхаа байранд, урьдчилан бэлтгэсэн индэр дээрээс мэдээлэл хийж байгаагаас харж болно. Энэ бол АН Э.Бат-Үүлд нээлттэй болсны илрэл. Нөгөөтэйгүүр сонгууль дөхсөн өдрүүдэд намын лидерүүд толхилцож, намаасаа бус бие даан дэвшиж буй нь адаглаад иргэд сонгогчдын өмнө АН-ыг үнэ цэнгүй харагдуулах учраас ийнхүү эхнээсээ тохиролцож эхэлсэн нь ил болов. Тийм ч учраас Э.Бат-Үүл З.Энхболдын тойрогт бус Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж орхив. Гэхдээ үүнийг эцсийн вариант гэж ойлгох аргагүй. Нэгнийхээ хийсэн хэлсэн үг, хийсэн хэргийг хэнээс ч илүү мэддэг, үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглаж, шантааж хийж сурсан АН-ынхны үзэл бодол, өдөр бус цагаар хувирдаг нь гэм биш зан болсон. Өнөөдрийн нөхцөлд дүгнэхэд ямартай ч З.Энхболд, Э.Бат-Үүл хоёр ашиг сонирхлоо нэгтгэн, тохироонд орсон нь тодорхой боллоо. Цаашид АН-ынхан нэгнээ шантаажилж, амин хувийнхаа эрх ашгаар наймаа, тохиролцоо хийж байж сонгуульд орох нь ч гарцаагүй болов.

Эрдэнэ вангийн хүссэнээр илбэлт зурхайн тушааснаар өнөөдөр АН-ын горилогчид сонгуулийн зардлаа тушааж дуусах өдөр. Сонгуулийн жил эхэлмэгц УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хүсэгчид намдаа 100 сая төгрөг тушаах дэнчин гэх үгийг АН анх гаргаж ирсэн. Дэнчин, хураамж, босго гэх мэтээр олон янзаар нэрлэгдэж байсан энэ 100 сая төгрөгийг чухам юунд зарцуулах, хэн захирах зарцуулж буйг гишүүд нь байтугай горилогчид нь одоо хүртэл учрыг нь олоогүй яваа. Гэтэл үүнд дээр нэмээд Үндэсний аудитын газраас баталсан нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулах зардлыг үнэн дүнгийн дээд хэмжээгээр нэхэж дахин энэ мөнгийг тушаах болзол тулгаад байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт 29 тойрог болсон. Тойрог тус бүрт нэг нэр дэвшигч 360 саяас 775 сая төгрөгийн зардал гаргах ёстой. Энэ хэмжээний мөнгийг одоо АН-ын горилогч бүр тушаах ёстой болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл ил болсон урьдчилсан жагсаалтад байсан 181 хүн тус бүр горилж буй тойргийнхоо зардлыг өнөөдөр 100 хувь тушааснаар нэр дэвших эрхээ авах болзлоо хангах юм. Ганц тойргийн 2-3 мандатын төлөө 6-8 хүн горилж дэнчингийн 100 сая төгрөгөө тушаагаад байгаа. Дунджаар тооцвол 181 горилогч сонгуулийн зардал 500 сая тушаалаа гэхэд 9 тэрбум төгрөг өнөөдөр АН-ын дансанд хуримтлагдах болж байна. Энэ мөнгийг тушаасан ч 76 нь л мөнгө дэвших эрхээ авна. Харин үлдсэн 105 нь дэнчинтэйгээ нийлээд 600 сая төгрөг тушаасан ч нэр дэвших эрхгүй үлдэнэ. Тэдний мөнгийг буцааж өгөх үү! Эсвэл сайд, дэд сайд, агентлагийн даргын албан тушаал 600+саяас дээш үнэлэгдэх үү? http://tvmongolia.mn/8319.html
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй