“Мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүснийх нь төлөө АН-ынхан С.Эрдэнээс зугтаж байна

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ цаг үед АН-ын гишүүд нэр дэвшигчдээ сонсохоос ч ичиж байна. С.Эрдэнэ дарга горилогчиддоо эхнээс нь 100 сая төгрөгийн босго тогтоосон нэр дэвшигчиддээ мөнгөөр нэр дэвшигч гэсэн пайз зүүчихээд байгаа билээ. 100 сая + нь мөнгөний нэр дэвшигч болж, мэдлэг, боловсролтойчууд нь мөнгөгүйчүүдийн тоонд орж эхнээсээ бие даацгаасан. Энэ намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягаас эхлээд ардчиллын анхдагч Э.Бат-Үүл хүртэл уугуул намаасаа татгалзаж, бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн. АН-ын дэд дарга нь хүртэл бие даан нэр дэвшсэн. Эдний хувьд мөнгөгүй гэхээсээ илүү С.Эрдэнэтэй эрх мэдэл булаацалдан шөргөөцөлдөж бие даасан гэж ярьж байна. Намын дэд дарга, экс дарга нар нь бие даан нэр дэвшиж намынхаа эсрэг өрсөлдөхөөр болсонтой холбоотойгоор өнөөдрийг хүртэл АН-аас, намын дарга С.Эрдэнийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлээгүй. Намын удирдах дээд байгууллага ҮБХ-ны хэд хэдэн гишүүн С.Эрдэнийн 100 сая төгрөг болон нэмж авах 300-500 сая төгрөгийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Үр дүнд нь хэдэн халтар таван цаасаа аваад зайлаарай хэмээн хөөгдөж нэр дэвших эрхгүй хоцорсон. Харин бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн МАН-ын дарга асан, Ерөнхий сайд хүртэл өндөр албыг намынхаа буянаар хашиж асан Н.Алтанхуяг, Ардчиллын Улсын баатар Э.Бат-Үүл, эдүгээ АН-ын дэд даргын албаас чөлөөлөгдсөн эсэх нь албан ёсоор мэдэгдээгүй байгаа бие даагч Б.Дэлгэрмаа нар чимээгүйхэн бие даагчдын эгнээнд шилжсэн. Ингэснээр тэд одоогоор хөөгдсөн, хасагдсан нь тодорхойгүй байгаа ч АН-аас биш С.Эрдэнэ даргаас зугатан эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн үзэж байна. Гэвч намын эсрэг өрсөлдөж буйнх төлөө Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа наын дарга нартаа С.Эрдэнэ ямар ч хариуцлага тооцож чадахгүй байгаа нь АН хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагагүй байгааг харуулж байна. Хэдхэн хоногийн дараа сонгуульд оролцох 19 нам, эсвэл нэр дэвшигчдээ зарлана. АН-аас хэн ч нэр дэвшсэн бай С.Эрдэнээр толгойлуулан сонгуульд оролцож буй нь өөрөө ялагдал хэмээн ардчилагчид үзэж байгаа аж. Учир нь одоогийн АН нам биш Эрдэнийн компани шиг мөнгөний хойноос улайрч гишүүдээ 100 саяар үнэлэн нэр дэвшүүлж байгаа нь АН-аас нэр дэвшигчдэд Мөнгөний нэр дэвшигч гэсэн пайзыг хүссэн ч үл хүссэн ч зүүчихээд байгаа юм.

БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ

Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. ГэвчКовид 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. ТухайлбалБНСВУ-ынЗасгийн газраас энэ оны 06 дугаар сарыг дуустал цагаан будааны экспортод хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүсээд байсан юм. Энэ асуудлаарХХААХҮ-ийн сайд бөгөөд Монгол, ВьетнамынЗГХК-ынмонголынхэсгийн дарга Ч.Улаан,БНСВУ-ынХөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдтай харилцан Вьетнам Улсаас импортлох цагаан будааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хүсэлтийг уламжилж, импортлогчААН-үүдтэй хамтран ажилласан юм. Үүний үр дүнд худалдааны Гэрээний дагуу цагаан будааг Монгол Улсад нийлүүлэх асуудал шийдэгдэж, экспортын хязгаарлалтын арга хэмжээнд орохгүй болсон тухай тус улсын Элчин сайд, хадагтайДоанТхиХыөнгөнөөдөр мэдэгдэж, ВьетнамынХААХХ-ийн сайдНгуенСуанГыөнг-өөсхаягласан албан захидлыг гардуулав. ХХААХҮЯ-наасцаашидКовид 19 цар тахлын үеэр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд шуурхай анхаарч ажиллах болно. МөнБНСВУрууэкспортлох дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортын зөвлөмж боловсруулах, гүн хөлдөөсөн махны олон улсын мал эмнэлгийн Гэрчилгээг цахим хэлбэрээр тохирохоор харилцан тохиролцлоо.

“Алсын хараа-2050” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 'Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Монгол УИХ-ын топгоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Монгол УИХ-ын даргын Ажлын хэсэг байгуулах тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар захирамж, Захирамжид нэмэлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын хорооны дарга С.Бямбацогт миний биеэр ахлуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар ахалж, бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар болон эрдэмтэн, судлаачид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцлов. Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх үед УИХ-ын гишүүдээс гарсан санал, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал нэг бүрийг судлан үзэж, шаардлагатай саналыг төсөлд тусган тогтоолын төслийн боловсруулалтыг сайжруулж, хэлэлцүүлэгт бэлтгэн саналуудыг багцалж нийт 32 зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулсан гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Оюунхорол нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д хүчингүй болох эсэхийг тодруулахын зэрэгцээ өмнөх хөгжлийн бусад баримт бичигт тусгагдсан чухал заалтуудыг АЛСЫН ХАРАА-2050 үзэл баримтлалд шингээснийг илүүтэй лавласан. Ажлын хэсэг дээр НҮБ болон бусад улс төрийн намуудаас ирсэн саналуудыг нэгтгэхдээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 -ын гол заалтуудыг энэ баримт бичигтээ суулгаж өгснөөс гадна засах шаардлагатай заалтуудыг өөрчилсөн. Тухайлбал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 17 мянга 500 ам.доллараар тооцсоныг хэт өөдрөг байна гэж үзээд 12 орчим ам.доллар болгосны зэрэгцээ ядуурлыг 0 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсныгАлсын хараа-2050 15 хувьд, 2050 онд таван хувьд хүргэх зорилт тавьж өөрчилсөн хэмээн Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн хариуллаа. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д нийтдээ 44 зорилт тусгагдсаны 72.7 хувийг Алсын хараа-2050 баримт бичигт тусгасан. Заалтуудыг агуулгын хувьд өөрчилж нэгтгэж, суурь тоонуудыг тодорхой өөрчилсөн. Бусад бодлогын баримт бичгүүдтэй зөрчилдсөн зүйл байхгүй хэмээн нэмж тайлбарлав. Дараа нь Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Тогтоолын төслийн 1 дэх заалтыг 1.Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүнг нэгдүгээр хавсралтаар, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хоёрдугаар хавсралтаар, хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Мөн төслийн 4 дэх заалтыг Энэ тогтоолын хавсралтад Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030 батлах тухай Монгол УИХ-ын тогтоолын хавсралтаар батлагдсан зорилт, үе шат, үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг өөрчлөн найруулж болон агуулгаар нь авч тусгасантай холбогдуулан Монгол УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. гэж өөрчлөн найруулахаар болов. Тогтоолын төсөлд 2.Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-ын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай. гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарлалтыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн хавсралтын 87 дугаар хуудасны 4.Эдийн засаг зорилгыг 4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно. гэж өөрчлөн найруулахаар болов.Түүнчлэн төслийн нэгдүгээр хавсралтад Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос болон гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Ингээд Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын задралыг гаднаас нь удирдах болжээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувийн ааш авир болоод эрх ашгаас дээгүүр гишгэх нэг ч хүн тус намд байхгүй болсон энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга алсын зайны удирдлага ажиллуулаад эхэлсэн тухай дуулиан улс төрийн хүрээнд дэгдэж эхлэв. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний тангараг өргөсөн цаг мөчөөсөө эхлэн хуулийн дагуу Ардчилсан намаас гарсан бөгөөд тэр үеэс эхлэн нам болоод Ерөнхийлөгч хоёрын дунд чамгүй үл ойлголцол үүссэн түүхтэй. Тэр дундаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ч түүний дэргэдээс таатай сайхан харилцаатай холдоогүй бөгөөд хэн хэнийх нь хувийн эрх ашиг хоорондоо зодолдож, улмаар дараа дараагийн улс төрд нь бартаа тээг учруулах сонирхолтой байгаа нь нууц биш. Харин Ардчилсан намыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож, зуучлалын үүрэг гүйцэтгэж буй ганц хүн нь өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц болчихоод байгаа юм. Гэсэн ч түүний сүр нөлөө Ардчилсан нам, тэр дундаа тус намын дарга С.Эрдэнэд бүрэн дүүрэн үйлчилж байна уу гэвэл бас л үгүй. Учир нь, С.Эрдэнэ даргын хувийн шийдвэрээс болж өнөөдрийн байдлаар тус намаас УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан тэргүүтэй улстөрчид УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болчихоод буй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүний эрхийн зөвлөх Г.Уянга удаа дараа Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээх замаар тус намаас УИХ-д нэр дэвшихээ илэрхийлсэн ч С.Эрдэнэ дарга ёстой л дуулсан ч дуулаагүй юм шиг ойшоож үзээгүй. Товчхондоо тэрбээр, Ерөнхийлөгчийн багийн нөхдөд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших квот олгохгүй гэдэг хувийн шийдвэртээ эзэн болсон. Мөн удаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын онц байдал зарлах, УИХ-ыг тараах зэрэг гол гол саналыг Ардчилсан намын зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч цаашид Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байгаа тохиолдолд дахин тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болчихоод байгаа юм. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д бие даагчдын баг бүрдүүлэх замаар С.Эрдэнийн хүчийг сулруулах арга тагтик боловсруулсан тухай яриа учир мэдэх улстөрчдийн дунд өрнөөж удах болж. Үүнийхээ тулд тэрбээр, Н.Алтанхуяг, П.Цагаан, Г.Уянга, Ц.Хулан тэргүүнтэй улстөрчдийг УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлж буй нь энэ бөгөөд хэрэв ялалт байгуулсан тохиолдолд Ардчилсан намд дахин элсүүлэх бодлого барьж байгаа аж. Мэдээж үүний үр дүнд тэд Ардчилсан нам дотор орж улс төр хийх боломжтой болно. Тиймээс ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэхэд Алтангадас фракцийнхаа залуусын хамт Ардчилал, шинэчлэлийн намыг байгуулсан ч өөрийн үйл ажиллагааг далдаас удирдаж, санхүүжүүлэх төдийгөөр хязгаарлаж, гишүүнчлэлийн үнэмлэх гардахаас татгалзсан юм. Энэ бол түүний Ардчилсан намын хүчийг сулруулах замаар дахин намын удирдлагад гарах улс төрийн төлөвлөгөө бөгөөд үүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжлэг үзүүлж буй нь өөрөө ирэх жилүүдэд С.Эрдэнийг унагах улс төр хүчтэй өрнөнө гэдгийн баталгаа юм. Дээр нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг албаа авсан даруйд хамгийн түрүүнд цагаан хадаг барьж гүйж очсон улстөрчдийн нэг бөгөөд тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгыг дахин угаадаг Ачит ихт компанийнхаа шугамаар хууль хяналтын байгууллагын хараанд гэр бүлээрээ орж, чамгүй дарамт шахалт үзэхтэйгээ зэрэгцэн далан таваараа бууж өгсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, тэрбээр цаашид Ерөнхийлөгч Х.Баттулгын далайсан газар далд орж, далласан газар нь ил гарахаас өөр боломжгүй болсны хувиар энэ удаад ч бие даан нэр дэвших шийдвэрт тулгалтаар тулсан нь энэ. Энэ мэтээр дор бүр нь дурдаад байвал Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших замыг нь нээхийн тулд С.Эрдэнийг өвдөг шороодуулахын төлөөх улс төрд нөлөө бүхий бие даагчид хүчин зүтгэж буй нь энэ. Үүнийг гаднаас нь удирдаж суугаа Ерөнхийлөгчийн хувьд санасандаа хүрч, сарвайснаа авахгүй л бол санаа нь амарч, сэтгэл нь тайвширдаггүй бөгөөд ирэх он жилүүдэд багадаа арван жилийн улс төрөө төлөвлөчихсөн хөмхийгөө зуучихсан суугаад эргэлзэх хэрэггүй л болов уу.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.