З.Энхболдыг “Суруга Монгол”-той холбоотой хэргээр АТГ-аас шалгахаар болжээ
2020-05-11 12:05:34 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод прокурорынгазраасхэрэг үүсгэн шалгахүндэслэлтэй гэж үзсэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Ингэснээр түүнийг Суруга Монгол компани болон төрсөн дүүгийнх нь нэр дээр шилжсэн их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан мөрдөн шалгахаар болж байна. Энэтухайгаа нийслэлийнпрокурорын газраас иргэн Л.Наранбаатарт мэдэгдсэн байна. Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу мэдэгдэх хуудсыгЛ.Наранбаатарт өнөөдөр гардуулсан байна. Уг албан бичиг нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө АН-ын даргынзөвлөхөөр ажиллаж буй З.Энхболдод хэрэг үүсгэн шалгахаар болсонталаарх мэдээлэл аж. Л.Наранбаатарын хувьд өнгөрсөн гуравдугаар сард Суруга Монгол-той холбоотой асуудлаар түүнийг шалгуулах хүсэлт гаргасанч хууль хүчнийхэн татгалзаж байсан юм. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзсэн учраасэдийн засагч Л.Наранбаатар удаа дараа хүсэлт гаргасны дагуу ийнхүү хэрэг үүсгэж байгаа аж. Энэ талаар тэрбээр З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад СуругаМонгол компанийн захирал япон эрэгтэйг хар тамхины хэрэгт гүтгэж, хууль хүчний байгууллага төдийгүй тодорхой улстөр болон бизнесийн бүлэглэлүүд нийлж хэлмэгдүүлсэн хэрэг гарч байсан. Япон захирал хоригдож гарч ирээд компаниа зарааднутаг буцсан. Энэ хүн дахиж Монголд орж ирэхээргүй болсон. Хамгийн сонирхолтой нь Суруга Монгол-ын эзэмшиж байгаад шилжүүлсэн газар дээр нь Хүннү 2222гэхтом хороолол босгочихсон байгаа. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын үүсгэн байгуулсан MGT гэх компани бий. Энэ компани 2016 оны дундуур Хүннү 2222 хорооллоос нийтдээ 1391.6 ам.метрталбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээд авчихсан байдаг. Дээрээс нь 60 ам.метр дөрвөн ширхэг автомашинызогсоол бий. Миний хувьд энэ хэргийг шалгуулах хүсэлт гаргасан. Улс төр, бизнесийн ямар бүлэглэл энэ газрыг нь дээрэмдэж авсанюм бэ гэдгийг тодорхой болгохыг хүссэн. Дээрэмдэж авсангэж хэвлэлээр ярьдаг газар дээряахаараа З.Энхболдын төрсөн дүүгийн үүсгэн байгуулсан компанияагаад ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг юм. Бидэнд ирсэн мэдээллээр Хүннү 2222 хорооллын 110-118 дугаар байрны найман давхарт таван байр байна гэж байгаа юм. Үл хөдлөххөрөнгийн гэрчилгээ, компанийн лавлагаатай нь АТГ болон Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн. Гэтэл ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэххэлтсийн Т.Билгүүн гэдэг хүн Энэ хэргийг шалгахгүй гэдэг хүсэлтээ нийслэлийн прокурорын газарт өгсөн. Тухайн хүсэлтийг нь нийслэлийнпрокурор Гансүлд гэдэг хүн авсан ч мөн л шалгахгүй гэх хариуг өгсөн. Хууль хүчний байгууллагууд яагаад энэ мэтээр З.Энхболдоос айгаад хэргийг нь шалгахгүй гээд байгаа юм, үүний цаана гэмт хэргийн шинжтэйүйлдэл байгаа юм биш биз дээ гэдэг шаардлагыг миний бие тавьсаар ирсэн. Үүний эцэст өнөөдөр нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээр болсноо хэллээ гэв. Ямартай ч Л.Наранбаатарын зүгээсхууль шүүхэд удаа дараа хүсэлт гаргасны дагуу З.Энхболдыг ийнхүү шалгахаар боллоо. Нийслэлийн прокурорын газраас түүнд хэрэг үүсгэхээ мэдэгдсэнАТГ-т шилжүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар боллоо.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа, бие даагчид 801-ээс дээш гарын үсгээ цуглуулах хугацаа эхэлж байна. Бие даагчдын хувьд УИХ-ын сонгуулийн хуульд Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна гэж заасан. Ингэхдээ мөн л санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу өнөөдрөөс гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгавар болгох юм. Тэгвэл улстөрийн намууд мөн өнөөдрөөс эхлэн нэр дэвшигчээ тодруулах хуралдаанаа хийж эхлэх учиртай. Эрх барьж байгаа МАН-ын хувьд нэр дэвшигчээ тодруулах Бага хурлаа энэ сарын 15, 16-ны өдрүүдэд товлоод байгаа. Харин Ардчилсан намын хувьд нэр дэвшигчээ тодруулах ҮБХ-ны хурлаа тавдугаар сарын 15-нд хийхээр болсон. Өнөөдрөөс УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн зарим хүмүүсийн тойргууд тодроод ирлээ. Тухайлбал, Баянзүрхэд өрсөлдөнө гэж байсан Т.Ганболд Дархан Уул аймагт өрсөлдөхөөр болж, 800 хүний гарын үсэг цуглууж байгаагаа зарлав. Мөн хуульч М.Ичинноров Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт өрсөлдөхөө цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тэгвэл Сонгуулийн бэлтгэл ид өрнөж байгаа энэ цаг үед УИХ-ын сонгуульд өрсөлдөх зарим нэгэн хүмүүсийн арга заль улам нарийсч байна гэхэд хилсдэхгүй болов уу. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын зөвлөх З.Энхболд. Эл эрхэмсүүлийн хэд хоногт Дархан уул аймаг руу бараг л жим гаргаж, тус аймагт өрсөлдөхөөр бэлтгэл базааж буй дүр эсгэн, нүүр хуудастаа Дарханы зам, Дарханы МАН-ын дампуу хувьчлал гэсэн цуврал лайвууд хийж, Дарханыханд ая тал засч эхэлсэн. Гэтэл З.Энхболд Зөвлөх сурсан зангаараа халз өрсөлдөхөө зарласан Э.Бат-Үүл нарын хүмүүсийг төөрөгдүүлж, сүүлээ хавчсан нохой шиг зугтаж байгаа нь энэ аж. Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд, Ардчиллын эсрэг тэмцэж буй хүн бүртэй тэмцэх ёстой гэж шулуухан хэлсэн Э.Бат-Үүлээс айсандаа тэрбээр ийн жүжиглэж яваа гэх бор шувуу ч нисч явна лээ. Сураг дуулах нь З.Энхболд өрсөлдөгч нараа энэ мэт явуургүй аргаар сонгуульд оруулахгүй байх тактик хэрэглэж байгаа бөгөөд тэрбээр энэ удаагийн сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр тохироо хийсэн гэх мэдээлэл ч байгаа юм.
Баян-Өлгий аймаг БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 6 ГОРИЛОГЧ 2 ТЭРБУМ 217 САЯ ТӨГРӨГ АН-Д ТӨЛНӨ Үндэсний цөөнх болсон казакууд амьдран суудаг Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 405.4 сая төгрөг гэж баталж өгсөн. Баян-Өлгий аймгаас өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын гавьяат эмч Б.Бесин, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Шандос, УИХ-ын гишүүн Д.Мурат, Монистройэра ХХК-ийн захирал Р.Гажаев, УИХ-ын гишүүн асан А.Бакей нар тус бүр 100 сая төгрөгөө урьдчилан төлсөн. С.Эрдэнийн халаасанд нийтдээ 600 сая төгрөг төлсөн эдгээр горилогчид 5 сарын 10-наас өмнө тус бүр 202,7 сая төгрөг буюу нийлбэр дүнгээрээ 1.2 тэрбум тушаана. Үүн дээр урьдчилж төлсөн 600 саяыг нэмэхээр 1 тэрбум 816 сая төгрөг болж байна. Дараа нь Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх албан ёсны 3 нэр дэвшигчээс авах мөнгө дахиад 608.1 сая. Нийт дүн нь 2 тэрбум 217 сая төгрөг болж байна. Тэгвэл С.Эрдэнийн халаас руу 2 тэрбум 217 сая төгрөг шургуулан нэр дэвшихээр горилж буй эдгээр 6 нэр дэвшигч хэн нь хэн бэ? 1. Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсен. Хувийн эмнэлэгтэй. Гэвч сүүлийн үед түүнийг хахуул авч олон хүнийг группт оруулдаг, эндээсээ асар их ашиг олдог гэсэн хэл ам дэгдээд байна. Тодруулбал, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар үйлдэж байгаа хэрэгт холбогдоод байгаа. 2. Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан. Дэд сайд байхдаа албан тушаалаа ашиглан ИНЕГ-ын тэтгэлгээр өөрийн хүү Б-г АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр сургахаар явуулсан хэргээр АТГ-т шалгагдаж, хариуцлага хүлээсэн. 3. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос оюутны холбоогоор гарч ирсэн. Улс төр болон төрийн албаны талаар туршлага тун нимгэн. Түүний аав аймагтаа зочид буудал, рестран ажиллуулдаг, бийлэгжүү нэгэн учраас хүүгийнхээ сонгуулийн зардлыг ёстой нөгөө гэрээ зараад ч хамаагүй гаргаж өгөхөөр шийдсэн гэнэ. 4. Монистройэра ХХК-ийн захирал Р.Гажайв. Барилгын компанитай. АН-ын үед томоохон тендерүүд авч бэлжсэн. 5. УИХ-ын гишүүн Д.Мурат. УИХ-д дөрвөн жил суухдаа бөгс бөөрний хэрүүлээрээ хамгийн их алдаршиж, ичимдэг эрхтнээ ил гаргаж, охид хүүхнүүд айлгасан, хамгийн увайгүй гишүүдийн нэг. 6. УИХ-ын гишүүн асан А.Бакей. УИХ-ын гишүүн болонгуутаа эхнэрээ төрийн яаманд ажилд оруулж, төрсөн нутагтаа бүхий л ах дүү нараа дарга болгон томилж нутагтаа асар их нэр хүндээ алджээ. Тодруулбал А.Бакей гишүүн болсныхоо дараа төрсөн дүүгээ Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын дарга, төрсөн ах нь Цэнгэл сумын засаг дарга гэх мэт албан тушаал авч, аймгийг ах дүү нарын хувийн компани болгон хувиргаж байжээ.
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
2020-05-08 11:46:04 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Тэрбээр Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийнхээ санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна. Газрын эрхийн дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр 47 байршил тусгагдсанаас 12 байршилд ялагч тодрон үлдсэн 35 байршилд хуваарийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Цаашид газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үүднээс газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, газруудын байршил, тоо хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэмж батлах зайлшгүй шаардлагатай болоод байна гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, бусад харьяа газар, агентлагуудаас төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг аваад нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батална Мөн хуралдаанд Нийслэл хотын нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батлах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэсэн юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны журамд тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Газартай холбоотой асуудалд нухацтай хандаж, амьдралд нийцсэн бодитой шийдвэр гаргах ёстой. Цаг үеээ дагаад журам өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Гэхдээ дүүргүүдийн газрын дарга нарыг дуудаж уулзан, хууль эрх зүйн хэлтсийнхэнтэй зөвлөлдүүлэх шаардлагатай хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.К.ШОЙГУТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
2020-05-08 11:31:32 Нийтлэгдсэн: Улс төрБатлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5дугаарсарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү ялалтыг авчирхад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийн хэзээ ч мартахгүйг онцолж баярын мэнд дэвшүүллээ. Ялалтын 75 жилийн ойн ёслолын жагсаал цар тахалын улмаас хойшлогдсон ч гэсэн бид энэхүү баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх болно, мөн Хувьсгалт Монгол гэсэн бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно гэдгийг дуулгасан. Мөн Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монгол Улсын цэргийн алба хаагчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж Н.Энхболд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг дахин урилаа. Түүнчлэн сайд нар хоёр орны цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа, 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цар тахлын улмаас гарсан өөрчлөлтөд уялдуулж төлөвлөгөөг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй