Найман нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт өгчээ
2020-04-24 09:33:04 Нийтлэгдсэн: Улс төрНам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4-р сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Ийнхүү нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.
Дэлхий даяар тархсан Covid-19 вирусийн цар тахлын эрсдэлийн үед Монголбанкны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон авто машиныг гардууллаа. Түргэн тусламжийн авто машин гардуулах үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар албаны хүмүүсийн хамт оролцлоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ Энэ хүнд цаг үед фронтын галын шугамд ард түнийхээ эрүүл энхийн төлөө цаг нар наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарынхан түүнчлэн онцгой байдлын ажилтан албан хаагчиддаа чин с этгэлийн талархал илэрхийлж, сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг Монгол ардын маань сайхан үг байдаг. Ийм хүнд нөхцөлд бүхий л оролцогчдын бие биенээ дэмжсэн, нөхсөн, харилцан тусалсан хамтын ажиллагаа нь хор уршиг үр дагаврыг илүү зөллөж багасгана гэдэгт итгэлтэй байна. Монголбанканд татан буугдсан банкны өр авлага барагдуулах ажиллагааны хүрээнд эмнэлгийн тэрэг хураагдан багагүй хугацаанд хадгалагдаж байсныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкны хамт олноос ХӨСҮТ-д шилжүүлэхээр шийдээд байна гэлээ. ХӨСҮТ-ийн дарга Д. Нямхүү хариу талархал илэрхийлж, Монголбанкны хамт олон цагаа олсон дэмжлэг үзүүлсэнд манай хамт олон улам их эрч хүч орж, урам авч ажиллах болно. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэдэг шиг COVID удахгүй буцна. Бид вирусийг амжилттай даван туулж үр шимийг нь хүртэнэ гэдэгт итгэж байна хэмээгээд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд талархал гардууллаа. Монголбанкнаас ийнхүү онцгой байдлын үед эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь Монгол улсын Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар төрийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх мөн Гамшгаас хамгаалах тухай болон бусад хууль, үүнтэй холбоотой үндэсний хөтөлбөр зэрэгт тусгасан холбогдох заалтуудад үндэслэгдэж буй юм.
Мэдлэг чадвартай нь бус мөнгөтэйчүүд нь АН-ын босгыг алхаж байна
2020-04-23 19:07:30 Нийтлэгдсэн: СонгуульУИХ-ын ээлжит сонгуулийн тов гарч, хуваарьт ажиллууд үргэлжилж буй энэ үед нам, эвслүүд багаа бүрдүүлж, сонгуульд хүч үзэх хүмүүсээ сойж эхлэв. Тухайлбал, улс төрийн ууган хүчин МАН туршлагатай, чадвартай, мэдлэг боловсролтой, төрийн ачааг үүрэлцэх чадалтай, түмэн олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй үе үеийн хүмүүсийг нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа бол АН харин эсрэг санаатай байгаагаа аль эрт илэрхийлсэн. Тодруулбал, АНУИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг мэдлэг боловсролоор нь бус хөрөнгө мөнгөөр нь өрсөлдүүлж байгаа. Дэнчин нь 100 сая төгрөгөөс эхэлж, 300-400 саяар үргэлжилнэ. Энэ мөнгийг цаашид өсгөхгүй гэх баталгаа АН-ын удидлагуудад үгүй. Төр түмний төлөөллийг сонгодог УИХ-ын сонгуулийн квотыг АН ингэж мөнгөөр үнэлж буйд ямар ч тайлбар илүүц. АН-ын удирдлагуудын гаргасан энэхүү шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулиас өгсүүлээд Улс төрийн намын тухай зэрэг олон хуулийг зөрчсөн тул намынх нь гишүүд Цэцэд хандсан.Ингэж тус намынхан татан буугдах болзлоо хангахын сацуу сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнийг хэн нэгнээр хэлүүлэлтгүй тэд, тэдний хуульчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэдний хууль бус, улс төрийн өрсөлдөөнд шударга бус хандаж буй энэ үйлдлийн тухайд жирийн малчнаас өгсүүлээд хуулийн сургуулийн оюутан хүртэл холбогдох хуулийн зүйл заалтыг нь дурдаж, улайтал нь тайлбарлаж байхад өөр юу ч гэхэв дээ. Сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй АН-ын арга барил, үнэн дүрх төрх ердөө л энэ. Тиймээс намынх нь зарим залуус шударга бус шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй, санал нэгдэхгүй буйгаа зоригтой илэрхийлж, шүүх, цагдаад хандаад байгаа бол зарим нь харин ч тус намын 100 сая төгрөгийн үнэтэй босгыг алхан орж буй. Гэхдээ АН-ынхаалгыг татаж буй тэдний хэнийг нь ч Хайран сайхан чадвартай боловсон хүчин, шударга улстөрч, АН руу ордог нь яав даа гэж харуусч, халаглалтгүй, бүгд л адил. Товчхондоо, мэдлэг чадвартай нь бус мөнгөтэйчүүд нь АН-ын босгыг алхаж байна. Тэд үзэл бодол, үнэт зүйлээрээ бус мөнгөөр нэгдэн, нийлж, ард түмний саналыг худалдан авахын төлөөулайрч эхлээд буй нь энэ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэр өөрийгөө хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өргөмжилдөг ч үнэн хэрэгтээ тийм биш гэдгээ нам дамжиж буй гүйдлээрээ харуулав. Түүний хойноос эхнэрээ зодсон баримтууд нь цахим орчинд дэлгэгдэнхуулийн байгууллагад шалгагдаж буй Нэткапитал банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагч Д.Сүндий гэгч орно. Энэ мэтээр намаасаа хөөгдсөн, гэмт хэрэгт холбогдсон, хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж буй, толгой хоосон ч халаас зузаа, улс төрийн тухай ямар ч ойлголтгүй, мэдлэг боловсролгүй залуус АН-ын хаалгыг татаж, хойморт нь заларч байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй шүү дээ. Жинхэнэ ардчилагчдын бүтээсэн 30 жилийн түүхийг, улс төрийн томоохон хүчин гэгдэх тодотголыг, жирийн иргэдийнхээ итгэл, сэтгэлийг АН-ын удирдлагууд өөрсдийн эрх мэдэл, ашиг хонжооны төлөө ингэжмөнгөөр баллуурдах ч гэж дээ.
"Тавдугаар сарын 1-ний тусгай нислэгээр зөвхөн БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдийг авчирна"
2020-04-23 13:23:53 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй