О.Баасанхүү АН-д аль хэдийнэ 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой
2020-04-23 10:51:43 Нийтлэгдсэн: Улс төрӨөрийгөө хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өргөмжилсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-д элссэн тухай олон нийт шуугиж, шүүмжилж эхлэв. Тэгэхээс ч аргагүй. Ялангуяа Орхон аймгийн 74 дугаар тойргийн сонгогчдын нүд нь орой дээрээ гарч, хэлэх үггүй үлдэв. Тэд 2016 оны сонгуулиар О.Баасанхүүд итгэл хүлээлгэж, УИХ-д илгээсэн боловч эцэст нь тэр ийм шийдвэр гаргаж, тойргынхныгоо хөсөр хаялаа. Гэхдээ энэ нь түүний хувьд тийм ч чухал бус. Маш жижиг асуудал. АН-ын удирдлагууд сонгуульд нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж, сонгогдож чадаагүй тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, унах нүхээ өөрсдөө малтчихаад сууж байхад хаалгыг нь татаж буй нь ямар учиртай вэ. АН сонгуульд өрсөлдөх боломжгүй, өрсөлдсөн ч гарч ирэхгүй нөхцөл байдал үүссэнийг шударга, хуульч хүний хувьд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Ёстой л орогнох газраа хайсан бололтой. Учир нь, 2016 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д үлдэж чадсан ч түүнийг намынхан нь хөөсөн. Гэсэн үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар өдийг хүрээд буй. Харин УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед орогнох газар хайж ийм шийдвэрт хүрсэн нь илт. Үүнийгээ өөрөө ч хэлээд амжсан. Тодотговол, тэр Сонгуульд зайлшгүй орох шаардлага байна гэж мэдэгдсэн удаатай. Тэрбээр АН-д санал тавьж, авлига хээл хахуультай холбоотой хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэх юм бол ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн хэмээн өөрийгөө том харагдуулаад амжсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-ын даргаас үнэмлэхээ гардан авч байхыг бодоход түүний хэлсэн саналыг тэд хүлээн авчээ. Тэгвэл АН-ын төдийгүй шинэхэн гишүүн О.Баасанхүүгийн хүсэлт, шаардлагын дагуу тус намын дарга С.Эрдэнээс өгсүүлээд томчууд нь бүгд нэр дэвших эрхгүй болж таарав. Үнэн хэрэгтээ үүн шиг худал зүйл байхгүй. УИХ-ны гишүүн О.Баасанхүүгийн үг, үйлдэл зөрж буйн нэг баталгаа ердөө л энэ. Нөгөө талдаа АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөгийн дэнчин авч буйгаа тус намын дарга мэдэгдсэн. Гэтэл 100 сая төгрөггүй гэж байсан О.Баасанхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд тус намын босгоор алхав. Аль хэдийнэ 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой. Сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ тушаачихсан гэгдэж буй 181 хүний дунд түүний нэр байсан нь ийм учиртай байж. Түүний үг, үйлдэл хоёр зөрдгийн хоёр дахь баталгаа энэ. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө яахаас ч буцахгүй, элсэн орж буй намынх нь дарга өөрийг нь хэрхэн дүгнэдгийг ч үл тоов. Учир юу гэвэл, шинэ намынх нь дарга С.Эрдэнэ түүнийг мэдрэл муутайгаар нь дуудаж, УИХ мэдрэл муутай хүмүүсийн байх газар биш хэмээж байсан цаг саяхан. Чуулганы танхимд нэгнээ хэмэлж суусан хоёр энэ удаагийн сонгуулиар хамтарч, зүтгэх гэнэ шүү. АН-д бүх зүйлийг улстөржүүлж, харлуулж, хардаж сэрддэг, хошуу нэмэхээс хуруу нэмдэггүй, мэдрэл муутай хүн хэрэгтэй байсан бололтой. Харин О.Баасанхүү гишүүнд бүх зүйлийг мөнгөөр үнэлж, албан тушаал, эрх мэдлийг наймаалцдаг шударга бус, хууль бус үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн авлигачидтай нам хэрэгтэй байж л дээ. Уг нь хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өөрийгөө өргөмжилсөн хүнд ийм намын хаалгыг нь татаж, үнэмлэхийг нь халааслах байтугай нэрийг нь дуурсаж, нэг нүдээрээ ч харах хүсэлгүй баймаар даа.
Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч М.Энхсайханыг цагдан хорилоо
2020-04-23 10:40:18 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад: Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр товлон зарласан. Өнөөдөр буюу 2020-04-23-ны өдөл эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан. Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Энхийг сахиулагч Б.Цээноров: Гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа бид баяртай байна
2020-04-23 09:18:12 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNIMISS ажиллагаанд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хүний амь аварчээ. Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн Хил хязгааргүй эмч нар байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг ажиллагааны ахлах, ахмад Б.Цээноровоор ахлуулсан манай цэргийн албан хаагчид таслан зогсоосон байна. Хүчирхэг дээдсийн морин туурай, хүрч амжаагүй алс хязгаарт, хүний нутгийн амгаланг сахиулахаар үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийн төлөөлөл Батсүхийн Цээноровтой ярилцлаа. -Тухайн үед яг юу болсон бэ? -Судан Улсын Бэнтью, Парин хотыг холбосон төв зам дээр Монгол Улсын эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед НҮБ-ын баазын зэвсэггүй бүсэд үүрэг гүйцэтгэж байсан Зүчи эргүүлийн бүлгээс хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа мэдээ хүлээж авсан юм. Орон нутгийн зэвсэглэсэн иргэд хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгааг удирдлагын төвд илтгэсэн юм билээ. Үүссэн нөхцөл байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс надаар ахлуулсаншуурхай бүлэг томилсон. Тухайн газарт очиход нөхцөл байдал нэлээн хурцадсан байсан. Зэвсэглэсэн этгээдүүдтэй ярилцаж, тохиролцоо хийх боломжгүй байдал үүссэн нь илт. Тэдэнтэй эв зүйгээр ойлголцохыг оролдож, сөргөлдөгч хүчний удирдагчтай ярилцсан. Гэтэл бидэн рүү орон нутгийн хэлээр орилж, буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикл дээр суулган авч явах оролдлого хэд хэдэн удаа гаргасан. Бид цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг Хүч хэрэглэх дүрэм-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн анхааруулах, буу цэнэглэх, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг хэлсэн. Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоож, эмнэлгийн ажилтныг мотоциклд суулган зугтах оролдлого гаргасаар байлаа. -Хүмүүнлэнгийн ажилтныг яаж аварсан бэ? -Бужигнаан дунд зэвсэгт этгээдүүдийн толгойлогч нь ярилцаж, үймээнээ зогсоож, эв зүйгээр учраа олох тохиролцоонд хүрсэн юм. Гэтэл зэвсэгт этгээдүүд толгойлогчийнхоо үгийг сонсохгүйгээс болоод үймээн үргэлжилсэн. Барьцаалсан хүнээ авч явах оролдлого удаа дараа гаргасан учраас тэдний замыг хаах үүрэг өглөө. Зүчи эргүүлийн бүлэг дөрвөн машинаар давхар хаалт тавьж, хөдөлгөөнийг нь хязгаарласан. Гэтэл тэд эсэргүүцэж, агаар руу хий буудаж, сүрийг үзүүлсэн юм. Замыг нь хаасан ч мотоциклтой учраас нарийхан замаар зугтах оролдлого гаргалаа. Энэ үед манай цэргийн багийн залуучууд барьцаалагдсан эрэгтэйд машинд суух чиглэл өгсөн юм билээ. Тэгээд манай нэг машин мотоциклтой этгээдийн урдуур хөндсөлөж зогсоход, барьцаалагдсан эрэгтэй машинд зугтаж суусан. Тэгээд л аюулгүй газар руу явж, бүрэлдэхүүнээ татах үүрэг өгч, ажиллагаагаа амжилттай дуусгасан. Буун дуу тачигнаж байсан ч манай багийнхан барьцаанд байсан хүнийг аварч чадсан. Энэ бол хамтын ажиллагаа.Зэвсэглэсэн этгээдүүд барьцаалагдсан хүнийг суулгасан машины урд хэсэг рүү хэд хэдэн удаагбуудсан ч бид аюулгүй газарт очсон. -Тухайн үед барьцаалагдсан хүний сэтгэл санаа ямар байсан бэ? -Ажиллагаа дууссаны дараа энэ талаар асуухад, Намайг яагаад ингэж байгаа юм бол гээд маш гомдолтой, сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Тэгээд аюулгүй газар очоод тайвширсан байх. Мэдээж түүний оронд хэн ч байсан айх байсан болов уу. -Аврах ажиллагааг явуулж байхад өөрт тань юу бодогдож байв? -Яаж ийж байгаад барьцаалагдсан хүнийг аврах юм сан гэж бодож байлаа. НҮБ-ын мандатаар заасан үүргээ биелүүлэх ёстой гэж бодож, бид хамтдаа тэмцсэн. Дүрэмд гал нээх нь хамгийн сүүлийн арга байдаг. Тэрнээс өмнө шаардлагатай бүх арга хэмжээг авсан байх ёстой. Шат дараалсан арга хэмжээ авч, гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа баяртай байна. Тэнд ажилласан залуус ч үүргээ мэдэж байсан учраас аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн. -Одоо нөхцөл байдал ямар байна вэ? -Манай холын эргүүлийн багийн үүрэг гүйцэтгэж буй газарт нөхцөл байдал хүнд байгаа. Судан Улсын зарим газарт цагийн байдал хүндэвтэр байна. Гэхдээ бидний гүйцэтгэсэн аврах ажиллагаа бол байдаг л зүйл. Иймэрхүү ажиллагаа тохиолддог. Бид хүлээсэн үүргийнхээ мандатын дагуу л ажиллаж байгаа. Энд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн тухайд хангалттай сайн ажиллаж байна. -Яагаад цэргийн хүн болсон юм бэ? -Би Монгол цэргийн өдөр буюу гуравдугаар сарын 18-нд төрсөн. Арван жилээ төгсөөд, Батлан хамгаалахын их сургуульд суралцахаар элсэж, үүнээс хойш цэргийн амьдралтай холбогдсон. Яагаад ч юм, арми миний бүхий л амьдрал юм шиг санагддаг. Төрсөн өдрөө бодохоор ч тэр юм уу, энэ л миний орон зай шиг санагдаж, албандаа зүтгэж байна.Жижиг гэлтгүй бүх зүйлд хариуцлагатай хандах юмсан гэж боддог. Удирдаж байгаа хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ойлголцож,ажлаа хийхийг хичээдэг. -Монголд байгаа гэр бүлийнхэндээ энэ тухайгаа хэлээгүй юм билээ? -Бид чинь үүрэг хүлээсэн цэргийн хүмүүс шүү дээ. Цагийн байдал, болж байгаа үйл явдал бүрийг гэр бүлийнхэндээ шаардлагагүй. Гэрийнхэн маань ч үүнийг мэддэг болохоор тэр бүр асуудаггүй. -Манай сониноор дамжуулаад гэрийнхэндээ юу хэлэх вэ? -Охин маань өнгөрсөн жилийн хоёрдугаар сард төрсөн юм. Охиноо төрснөөс хойш бараг цуг байж чадаагүй. Хамт байсан өдрүүдээ тоолоод үзсэн чинь дөнгөж 20 хоног хамт байсан байна лээ. Хаврын марш тактикийн тэмцээн, ажиллагааны бэлтгэл, бусад тэмцээн гээд гэртээ орох завгүй байсаар энд ирсэн. Одоо охиныхоо зураг, бичлэгийг үзэхээр сонин мэдрэмж төрөөд байдаг юм. Охинтойгоо тоглохыг, Аав аа гэж дуудахыг нь сонсохыг маш их хүсэж байна. Эхнэр, охин хоёртоо маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Удахгүй уулзахын ерөөл өргөе. Д.Чанцалдулам Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
04 дүгээр сарын 23, 24-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ-г соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайУлсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлболон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 6 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.08-ны өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Бусад; Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталж өгсөн хэмжээнд тааруулан Засгийн газар төсвөө бүрдүүлж, бас зарцуулдаг гэдгийг дунд сургуулийн сурагч ч мэдэх нь дамжиггүй биз. Дэлхий дахинд анхлан Англи улс төсөв зохиож, түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй билээ. 1921 оноос өмнө Монгол Улсад төсөв гэж байсангүй. Харин Ардын хувьсгалын дараа Ардын Засгийн газар төсвөө зохиож, улмаар 1925 оноос Ардын Их хурлаар хэлэлцэн батлах болжээ. Манай улсын хувьд 1990 оноос хойш хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-ын гишүүд нь төсвөө хэлэлцэн батлахдаа өөрсдийн сонгогдсон тойрогт ахиу хөрөнгө оруулалт тусгах гэж улайрдаг гэх шүүмжлэл гардаг болсон нь худлаа биш. Угтаа төрийн хууль тогтоох ажлын төлөө бус эсрэгээрээ сонгогдсон тойрогтоо ахиухан мөнгө тавиулахыг хүссэн улстөрчид төсөв батлах хугацаанд л чуулганы хуралдаа тунчиг идэвхтэй сууж, олсон мөнгөө 76 хэсэг хуваагаад тардаг хэмээн шүүмжилдэг байв. Хэдийгээр энэ шүүмжлэл нэг өнцгөөс нь харвал үнэн мэт боловч нөгөө талаасаа тухайн улстөрчийн улс төр болон намдаа эзлэх байр суурь, нөлөө, хуралдааны идэвхийг харуулдаг гэдгийг нуух юун. Товчхондоо, өнөөдрийн улс төрийн өнгийг хэн тодорхойлж байгааг гишүүдийн тойрогтоо тусгасан төсвөөс харах боломж олддог жамтай. 2020 оны улсын төсвийг тодотгох уу, үгүй юу гэдэг маргаан улс төрийн хүрээнд ид өрнөж буй энэ үед ч дээр дурдсан улстөрчдийн нөлөө, идэвх санаачилга аймаг, орон нутаг, дүүрэгт тусгасан хөрөнгө оруулалтаас нь шуудхан харагдаж байх юм. Орон нутгийн хувьд мэдээж Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын тойрог болох Хэнтийн төсөв бусад аймгаасаа хол тасархай тэргүүлж байгаа. Улсын сан хөмрөгийг атгаж буйн хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч нөлөөтэй байж чаджээ. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг Увс, Хэнтийд зориулчихлаа гэсэн шүүмжлэл гарсныг ч нуух юун. Харин хуралдаа суудаггүй Б.Наранхүү гишүүний тойрог дүрмийн дагуу сүүл мушгив. Дундговь аймгийн удирдлагууд удаа дараа гишүүндээ гомдлын үг чулуудсан ч хариуцлагагүй, хайхрамжгүй гишүүн нь аймаг орон нутгийнхаа хөгжлөөс хойш чангаачихсан нь харамсалтай. Төрд төлөөлж буйн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын асуудалд хамгийн хариуцлагатай хандаж, тойрогтоо дутагдаж буй бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдэж байгаа улстөрч л нэмэх оноо цуглуулдаг бичигдээгүй хуультай. Гэвч, энэхүү ажлаа хийж чадаагүй хүмүүс Б.Наранхүүгээс эхлээд олон байсныг та бид харлаа. Харин Улаанбаатар хотын хувьд Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайдаар ээлж дарааллан ажиллаж буй Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын сонгогдсон Сүхбаатар дүүрэг тэргүүлэв. Тухайлбал, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг, 83 сургууль, 47 эмнэлэг ашиглалтад оруулахаас цөөнгүй нь Сүхбаатар дүүрэгт баригдах нь ээ. Дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалт ч гэхгүй олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилтээр босох бүтээн байгуулалтыг ч гар сэтгэл нийлсэн гурван гишүүн тойрогтоо сүндэрлүүлэх нь цаг хугацааны асуудал болов. Нөгөөтээгүүр, Ерөнхий сайд асан Сү.Батболдын улс төр, намдаа эзлэх байр суурь өнөөдөр ч хүчтэй хэвээр байгаатай энэ бүхнийг холбон ойлгож болох нь. Гэхдээ эдгээр гишүүдийн давхар сонгогдсон Багануур дүүрэг харьцангуй бага хөрөнгө оруулалт авсан нь өө хайсан нэгэнд бол шүүмжлэх сэдэв болсныг соошл орчин, сөрөг хүчний улстөржилтөөс харж болно. Гэтэл хүн амын нягтрал, эдийн засгийн байдлаас шалтгаалан алслагдсан дүүргийг төр бодлогоор алагчлан үзсээр байгааг өөрчлөх шаардлага бий болсныг харууллаа. Өөрөөр хэлбэл, Багануур, Налайх зэрэг захын дүүргүүд төрийн бодлогын гадна үлдэж байгаа учраас эдгээр дүүргийг бие даасан тойрог болгох төрийн шийдвэр хамгийн оновчтой шийдэл болов. Харин төвийн дүүргүүдээс АН-ын дарга С.Эрдэнэ, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан нарын сонгогдсон Баянгол дүүрэг хамгийн бага хөрөнгө оруулалт авчээ. Энэ нь Ан-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн идэвх санаачилга бяр дутсан үйлдэл гэхээс илүүтэй бусад гишүүд нь түүнтэй баг болж, хамтран ажиллах чадвар, хүсэл сонирхол дутсантай холбоотой юм. Угтаа, Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болсоор байгаа улстөржилт, намчирхал энэ бүхэнд буруутай. Хүн бүхэн сонгогдсон тойрогтоо танай, манай нам гэж талцахгүйгээр ажиллаж чадаж гэмээнэ хөгжингүй орнуудын жагсаалтад хөл тавих өдөр ч ойрхон байна даа. Б.ЭНХТӨР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй