Онцын шаардлагагүй бол халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нутгуудад зорчихгүй байхыг зөвлөж байна
2020-01-08 10:22:07 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, 06-ны өдрийн байдлаар Хонконг, Сингапурт нэмж бүртгэгдээд байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү өвчин нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болох нь батлагдсан. Иймд ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагууд хамтарсан эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшин дунд зэрэг, идэвхжлийн 1 зэрэгтэй байна гэж үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. - БНХАУ-аас ирж буй зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, асуумж авах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг илрүүлэх, түр тусгаарлах, эрүүл мэндийн тусламж үзүүлж эмнэлэгт шилжүүлэх, - Зорчигчийн халуун хэмжих төхөөрөмж, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцасны бэлэн байдалд анхаарах, - Зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, - Тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийх, - Болзошгүй байдлын үеийн аргачилсан зааврын дагуу бэлэн байдлыг хангах, - БНХАУ-аас импортлогдож буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүний баримт бичиг, гарал үүсэл, хорио цээр, аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлав
2020-01-07 11:29:04 Нийтлэгдсэн: Улс төрЗам, тээврийн салбар 2020 оныг Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарлав. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А/01 тоот тушаалаар 2020 онд зам тээврийн салбарыг Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарласныг Дэд сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудад танилцууллаа. Улмаар тушаалыг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомд гардуулж хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллах, улирал тутамд тайлан мэдээг харьяа яамдаа хүргүүлж байхыг үүрэг болгосон байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Эх сурвалж: ИНЕГ
Монгол Улсын хүн амын тоо 1918-2018 онд 4.9 дахин өсжээ
2020-01-07 11:19:51 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМонгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд хийгдэж байсан. 1918 оны тооллогоор нийт 647.5 мянган хүн тоолсон бөгөөд тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монгол 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байсан байна. Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсад 26-30 мянган гаднын иргэн амьдарч байна. Хүн амын суваргыг харвал 2006-2010 оны сүүлийн 5 жилийн төрөлт өссөн, хүн амын жилийн дундаж өсөлт нь 1.4 болсон байна. Монгол Улсын хүн амын тоо 1918 2018 онд 4.9 дахин өсөв. 1918 оноос хойш 10 удаагийн үндсэн том тооллого явагдсан бөгөөд 2020 онд бид 11 дэх үндсэн тооллогоо явуулна. Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой юм. Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллогын уламжлалт аргаар тоолох үйл ажиллагаа энэ сарын 9-ний 08:00 цагт эхэлнэ.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх 14 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
2020-01-06 13:10:25 Нийтлэгдсэн: Халуун сэдэвСогтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд Аж ахуйн нэгжийн нэр Чиглэл Хаяг 1 Тэргүүн трейд ХХК Спиртийн үйлдвэр Улаанбаатар 2 Азык ХХК Архины үйлдвэр Баян-Өлгий 3 Дарханмоунтайнс ХХК Архины үйлдвэр Дархан-Уул 4 Хүнс төв ХХК Архины үйлдвэр Төв 5 Сэлэнгэ шим ХХК Архины үйлдвэр Сэлэнгэ 6 Бенедакт ХХК Архины үйлдвэр Улаанбаатар 7 Трансин-Консульт ХХК Архины үйлдвэр Улаанбаатар 8 Энигма ХХК Архины үйлдвэр Улаанбаатар 9 Ентүм ХХК Архины үйлдвэр Говь-Алтай 10 Түшиг Тулга трейд ХХК Дарсны үйлдвэр Улаанбаатар 11 Ази Инвестмент Капитал групп ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар 12 Мини макро ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар 13 Интер стандарт брьюри ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар 14 Завхан баялаг ХХК Шар айрагны үйлдвэр Завхан Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын удирдлагыг хүлээн авч уулзав
2020-01-06 12:32:52 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрбээр энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийг хамруулан нэгдсэн сургалт зохион байгуулах бэлтгэлийг хангахаар ажиллаж буйгаа танилцуулав. Мөн энэ өдрүүдэд аймгийн Засаг дарга нартай албан уулзалт хийхээр товложээ. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хамтын ажиллагааны хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа ЗГХЭГ-ын дэд дарга мэдэгдэв. Түүнчлэн Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өндөр чадавхитай улс орнууд багтдаг тус холбоонд нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллага гишүүнээр элссэн нь нутгийн удирдлагын түвшинд бидний идэвхитэй оролцоотойг илэрхийлж буй гэв . Ноён Ким Уг Чэ ирэх есдүгээр сард ОХУ-ын БНСаУ-д болох Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Бүгд хуралд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг Монголын төлөөлөгчдөө ахалж оролцохыг урив гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй