Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн Л.Хишигжаргал нар байлцав. NEAR холбооны байгууллага нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томоохон нэгж бөгөөд өөрөөр хэлбэл муж,аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ сарын 01-нээс 03-ны өдрүүдэд NEAR холбооны гишүүд Монгол Улсад айлчлал хийж, аймаг нийслэлийн удирдлагуудтай уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, мөн 2020 онд Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах зорилготой хүрэлцэн иржээ. Уулзалтын эхэнд Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн парга Ким Уг Чэ Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах талаараа санал тавилаа. Мөн NEAR холбооны үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг танилцуулав. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд нийгэм эдийн засагт гарч буй ахиц дэвшлийн талаар товч мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулахад нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэв. Ирэх 2021 онд хоёр улсын Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Монгол Улс 1996 оноос эхлэн NEAR холбоотой түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа юм. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

21208 иргэний ТЭТГЭВЭР нэмэгдлээ

Зарим иргэний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов 1990 оны эхэн үед эхчүүдийг олон хүүхэдтэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гаргаж, бага тэтгэвэр өгч ирсэн. Энэ асуудал олон жил яригдаж, шийдэгдэлгүй өнөөг хүрсэн чУИХ-ын гишүүдийнсанаачилсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухайхуулийг УИХ өнгөрсөн онд баталсан юм. Улмаар Засгийн газрын 2019.12.30-ны өдрийн хуралдаанаас Олон хүүхэдтэй, ажилласан жилээр эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцох журмыг баталж, танилцууллаа.Ингэснээр 1990 оны эхэн үед дараах нөхцлөөр эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр дээр 50.000 төгрөг нэмж олгохоор болсон юм. Тогтоолыг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. 1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх, 2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-иос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх, 3. Нийтдээ 27-оос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй, 4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй зэрэг болно. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгожээ. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.дгээр шалгуур болзлоор өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс өөрийн аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж, 50.000 төгрөгийн нэмэгдлээ тооцуулж тэтгэвэрээ авах ёстойг анхааруулъя.

Орон сууцны гадна дөрвөн автомашин шатжээ

Орон сууцны гадаах талбайд энэ сарын 1-ний өдөр дөрвөн автомашин шатжээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн Тоёота приус 20 загварын суудлын автомашин, Ч-гийн Тоёота приус 30 загварын суудлын автомашин, М-ийн Тоёота коровон загварын суудлын автомашин, Д-гийн Санта Ри загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:03 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, ажиллаж унтраасан аж. Хогийн пункерт гал гарснаас үүдэж, автомашинууд шатсан байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна. Мөн арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө тээврийн цагдаагийн албанд нийт 353 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага эзэлжээ. Ослын улмаас нэг хүн нас барж хоёр хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж ажиллалаа гэжНОБГ-аасмэдээллээ.

Согтуу 68 жолоочид хариуцлага тооцжээ

Өнгөрсөн амралтын өдөр замын цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил ,арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллахыг анхааруулж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6-д заасан Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчиж автомашинаа асаалттай орхихгүй байх, автомашинаа халаах үедээ эзэнтэй байлгахыгТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААСанхааруулж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.