УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна
2019-12-12 09:04:44 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна. Энэ сарын 9-12-ны өдрүүдэдүргэлжлэх Ерөнхий ассамблейд 12 орны нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганыг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы ерөнхийлөгч Вон Ю Чол үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, шар шороо зэрэг байгаль орчны асуудал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй нэн даруй шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгааг онцлохын зэрэгцээ уг асуудалтай тэмцэхэд дэлхий нийт, тэр дундаа хууль тогтоох байгууллага харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь нэн чухал болохыг тэмдэглэв. Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгч О.Баасанхүү Монгол Улсын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал сэдвээр илтгэл тавьж, улс орнуудын зүгээс хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудлыг шийдээгүй цагт байгаль экологийн асуудал, орчны бохирдлыг шийдвэрлэж чадахгүйг онцоллоо. Мөн энэ үеэр УИХ-ын Дэд дарга Я.Санжмятав Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзаж,Монгол Улсын говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэлтэй тоосонцор, шар шороон шуурганы давтамж, үүсэл, хувирал өөрчлөлтөд ажиглалт хийх, шийдлийг олоход судалгааны хамтарсан баг бүрдүүлж, экспедиц зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Дашрамд дурдахад,уг чуулган нь 46 гишүүн оронтой бөгөөд Засгийн газар хоорондын харилцан хүчин чармайлтад бодлого боловсруулалтын болон парламентын түвшинд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНООС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
2019-12-11 13:01:44 Нийтлэгдсэн: Халуун сэдэв2019.12.10-ны өдөрМонголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хуралдав. Тус хурлаар Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд тавьсан Монгол улсын ерөнхийлөгчийн 2019.12.03-ны өдрийн хоригийг дэмжихгүй байхаар шийдвэрлэсэн хурлын тогтоол гарчээ. Учир нь Хуульчдын холбоо болон Тамгын газраас Өмгөөлөгчдийн хорооны гишүүдэд дарамт шахалт үзүүлж, ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна гэсэн гарын үсэгтэй шийдвэр гаргуулахыг удаа дараа шахсан юм байна. Тийм учраас өмгөөлөгчид хэнээс ч хараат бус, бие даасан байдлаар ажиллахыг чухалчилдаг хуульчид учраас дээрх албан шахалт, дарамтыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, Удирдах зөвлөл нь хуралдаж дараах хурлын тогтоол гаргасан нь энэ юм байна. �� Хэзээнээсээ Ж.Хунангаас эхлэлтэй Хуульчдын холбооны ерөнхийлөгчид энэ мэтээр гишүүн хуульчдыг дарамталж, өөрсдийн хүсэл зоригоор байлгах гэж санаархдаг бусармаг явдал нь ийнхүү даамжирч, Б.Өнөмөнх гэгчийн үед ахин давтагдаж байгаа нь эмгэнэлтэй. Үнэндээ Хуульчдын холбооны гишүүн 2500 гаруй өмгөөлөгчдийг төлөөлдөг Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан нь нийт гишүүдийн 50 орчим хувийг бүрдүүлдэг өмгөөлөгчид эрх зүйн байдлыг нь дээшлүүлсэн, иргэдийн эрхийг хамгаалахад дорвитой хувь нэмэр оруулсан Өмгөөллийн тухай хууль нь зайлшгүй шаардлагатай байгааг ийнхүү хүлээн зөвшөөрч, эрүүл саруулаар сэтгэж байгаагийн тод жишээ юм... �� Өмгөөлөгч гэдэг чөлөөт мэргэжил учраас Хуульчдын холбооноос үзүүлж буй аливаа албан шахалтад орохгүй, хуульчид гэсэн нэрийн дор хайрцаглагдсан дарамтыг хүлээж авахгүй гэдэг нь өнөөдрийн Өмгөөлөгчдийн хорооны хурлаас тодорхой харагдаж байна. Амжилт хүсье. Хүний эрхийн манаанд зогсогч нийт хуульч, өмгөөлөгч та бүхэндээ... Сэтгүүлч М.Эрдэнэчимэг
1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар хэлэлцлээ
2019-12-11 09:39:45 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.12.10/56.6 хувийн ирцтэй эхэлж,УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны даргаМ.ОюунчимэгЭрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсохасуудлыгхэлэлцэхээр төлөвлөснийгтанилцууллаа. Тэрбээр мөн Байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын сайдыг байлцуулж сонсох шаардлагатай гэсэн гишүүдийн саналаар хойшлуулаад, өнөөдөр хуралдаж буй ч салбарын сайд мөн эзгүй байгааг тэмдэглэв. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мэдээлэл хийлээ. Түүний танилцууснаар Эрдэнэс-Тавантолгой ХК нь төрийн өмч давамгайлсан хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн нийт 12,000,000,000 2,511,819 хувьцааны 9,780,711,099 933 1 хувьцааг төр, 2,212,223,863 933 2,511,332 хувьцааг Монгол Улсын иргэд, 7,065,038 933 486 хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. 2010 онд байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрчээ. Үргэлжлүүлэн ногдол ашиг хуваарилах харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэлдээ, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гаргасан нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн тооцоо гарсан учир Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлээр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин авч хэлэлцээд өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай 20 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд энэ тухай үндэслэлээ тайлагнасан гэлээ. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, М.Билэгт, Л.Энхболд нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд тус компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгийн тухай болон иргэдэдногдол ашигхуваарилахтай холбогдуулж хийж байгаа ажил, ногдол ашгийн хэмжээг хэрхэн тооцоолдог талаартодрууллаа. Гишүүдийн асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хариулт өглөө. Тухайлбал Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйнзохицуулалт байхгүй. Компанийн хуулийн үндсэн зарчим бол ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилах тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш, ялгаваргүй хандаж нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашгийг хурдан, шуурхай хуваарилах, эс хуваарилах тохиолдолд яагаад ногдол ашиг хуваарилахгүй шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг гэсэн агуулгаар хариулт өглөө. Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцээд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өглөө.
Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж явахыг анхааруулж байна
2019-12-10 11:27:25 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээӨвөрхангай аймаг Хархорин сумаас мэдээлж байна. Цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдаж байх тул тус чиглэлд замд гарах Жолооч нар тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын бодит мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээг дагахыгАвтотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.
СХД-ийн хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг улсын комисс хүлээн авлаа
2019-12-10 10:07:04 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг өчигдөр (2019.12.09) улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн хувьд хүн ам олонтой бөгөөд гэр хороолол шигүү суурьшсан Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургууль, 269 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүрэгт 103 дугаар цэцэрлэгүүд ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм. 106 дугаар сургуулийн одоогийн байранд 1600 гаруй хүүхэд суралцаж, тэдний 200 гаруй нь гуравдугаар ээлжээр хичээллэж байсан бол цаашид тус сургууль хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ суралцагч нэмэх боломжтой болсон гэж тус сургуулийн захирал П.Энхчимэг ярьж байна. 106 дугаар сургуулийн шинэ байр олон жилийн эдэлгээ даах металл фасадтайгаараа онцлог юм. Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүдийг хамран сургадаг 103 дугаар цэцэрлэгийн хувьд 437 хүүхэдтэй бөгөөд 200 хүүхдийн ор бүхий шинэ өргөтгөлөө хүлээн авснаар хамран сургалтаа 100 хувьд хүргэх ажээ. БСШУС-ын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг дээрх сургууль, цэцэрлэгүүдээр ажиллаж, анхаарч сайжруулах зарим асуудлаар захиалагчийн зүгээс үүрэг чиглэл өглөө. Тэрбээр Энэ жил улсын хэмжээнд 46 сургуулийг хүлээн авахаас 34 нь ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол он дуусахаас өмнө нэмж 12 сургуулийг үүдийг нээхээр ажиллаж байна. 2019 онд зөвхөн Улаанбаатар хотод 20 сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 10 мянган хүүхдээр нэмэгдээд байна гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй