Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухайзарлигийг өчигдөр гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав. Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Л.Атарцэцэгийг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс /2019.10.31/ эхлэн түдгэлзүүлэв.

ҮХЦ-ийн дарга Ү.Одбаяр “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр Өмнөд Солонгост баривчлагджээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр /2019.11.01/ Өмнөд Солонгос улсад саатуулагдсан талаар YONHAP агентлаг мэдээллээ. Тодруулбал, Тэрбээр Korian air компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон бөгөөд нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзөгөн тус газарт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна. Улмаар түүнийг өчигдөр орой 20:05 цагт Инчёны нисэх онгоцны буудалд газардах үед цагдаагийн алба хаагчид олон нийтийн газарт бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр саатуулжээ. Д.Одбаяр нь эдүгээ 52 настай юм. Мөн түүнтэй хамт явсан А ч өөр нэг үйлчлэгчийн мөрөн дээр нь гараа тавих зэргээр ёс бус аашилсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна. Гэхдээ Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас дипломат харилцаа, дипломат халдашгүй байдлын талаарх зохицуулалтын дагуу суллах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага тэднийг суллажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс /2019.10.31/ эхлэн түдгэлзүүлэв. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

МОНГОЛ, КИРГИЗИЙН ЗГХК-ЫН 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2019 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 3 дугаар хуралдаан болов. Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, киргизийн талаас тус улсын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшенов нар ахалж оролцов. Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч 5 жил завсардсан хуралдааныг сэргээж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, санхүү, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцож, ойрын жилүүдэд эдгээр салбарт хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, протокол байгуулав. Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх монголын талын санаачилгыг дэмжсэнд Киргизийн Засгийн газарт манай тал талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон зүйлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр талууд тодорхой ажлууд хийж гүйцэтгэв. Тухайлбал, Монгол, Киргизийн Хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсэг байгуулагдаж, манай хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг Киргизийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, усжуулалтын сайд Э.У.Чодуев хүлээн авч уулзав. Мөн хоёр улсын Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан агентлаг хоорондын уулзалт болов. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Киргизийн Эрүүл мэндийн сайд К.С.Чолпонбаевтай уулзаж, энэ үеэр талууд Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Талууд 2014 онд байгуулахаар тохиролцсон хоёр улсын Худалдааны танхим хоорондын Бизнесийн зөвлөлийг энэ удаа мөн байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулав. Монгол, Киргизийн ГХЯ-дын Ази, Номхон далайн орнуудын газрын захирал нарын уулзалт мөн өдөр Киргизийн ГХЯ-нд болж, хоёр орны улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол, Киргизийн ЗГХК-ын дараагийн хуралдааныг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.