"XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, уриалга

МҮОНРТ-ээс санаачилж буй XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн Төрийн ордны Их танхим-д өнөөдөр боллоо.Зөвлөгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан юм. XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн-өөс гаргасан зөвлөмж, уриалгыг бүрэн эхээр нь хүргэе. XXI ЗУУН- ХАВДАРГҮЙ МОНГОЛ 1000 ГЭР БҮЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ, УРИАЛГА 2019.10.30 Улаанбаатар хот, Төрийн ордон Монгол Улсын Их Хурлын НББСШУ-ны Байнгын Хороо, ЭМЯ, НЗДТГ, МҮОНРТ, ХСҮТ, Худалдаа Хөгжлийн Банк хамтран XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа. Зөвлөгөөнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, эмчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн, асран халамжлагчид, хавдрыг даван туулагчид зэрэг нийт 1000 орчим төлөөлөгч оролцож хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга замууд, хөгжлийн чиг хандлага, хавдрын эрт илрүүлэгт олон нийтийн оролцоо дэмжлэг, нийгмийн олон талуудын хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцэж үзэл бодол, саналаа нэгтгэв. Хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах үндсэн арга зам нь цаг алдалгүй хавдрын эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхийг онцлон тэмдэглэж, Хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх дадал зуршлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд багаас нь төлөвшүүлэхэд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоо, санаачилга, хамтын ажиллагаа, манлайлал, үлгэр дууриал нэн чухал болохыг анхаарч, Зөвлөгөөнд оролцогчид дараах зөвлөмж, уриалгыг гаргаж байна. Нэг.Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд зонхилон тохиолдох хавдрын эрт илрүүлгийн нэгжийг зохион байгуулах, шаардлагатай хөрөнгө төсвийг батлуулахыг Эрүүл Мэндийн Яаманд; Хоёр.Хүүхдийн хорт хавдрыг эрт илрүүлэх нэгжийг зохион байгуулах, шаардлагатай хөрөнгө төсвийг батлуулахыг Эрүүл Мэндийн Яаманд; Гурав.Аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эрт илрүүлгийн нэгжийн чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулахад мэргэжил арга зүйгээр дэмжиж ажиллахыг Хавдар Судлалын Үндэсний Төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд; Дөрөв.Хүнсэндээ хэрэглээний бус хуванцар сав ашиглахгүй байлгах талд анхаарч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт; Тав.Хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахыг чухалчлан анхаарч хорт хавдрын сэдвээр нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг түгээх, иргэдэд буруу ташаа ойлголт өгөхөөс зайлсхийж эрүүл мэндийн салбарыг дэмжиж ажиллахыг МҮОНРТ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус тус зөвлөж; Зургаа.Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдлыг ухамсарлан ойлгож өдөр тутмын амьдралдаа эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлж, биеийн тамир спортоор хичээллэхийг хувь хүн, гэр бүл, хамт олноороо дэмжин үлгэрлэхийг Монгол Улсын нийт иргэд, гэр бүл, хамт олонд уриалж байна. XXI ЗУУН-ХАВДАРГҮЙ МОНГОЛ 1000 ГЭР БҮЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

Байгалийн түүхийн музейг сэргээн засахад Японы ЭСЯ туслах боломжтой гэжээ,, Даанч ………..

Байгалийн түүхийн музейг нурааж, газар дээр дахин шинэ барилга барихыг олон нийт эсэргүүцэж буй. Түүх соёлын өвөө хамгаалан хадгалж үлдэх гэсэн иргэдийн энэхүү хөдөлгөөнийг санаачлагч, нийслэлийн унаган иргэн цахим орчины идэвхтэн Цогтгэрэлийн Уянга музейн барилгыг нураахыг эсэргүүцэж сэргээн засварлах боломжийг олон улсаас эрэлхийлжээ. Тэрбээр Газар хөдлөлтийн эрсдэлд орсон Соёлын өвийн барилгуудыг сэргээх ажлыг санхүүжүүлдэг Глобал сан болон хэд хэдэн олоун улсын байгуулагад хандан нааштай хариу хүлээн аваад байгаа юм байна. Харамсалтай нь соёлын өвийн барилгын ийм ажилд тухайн орны Засгийн газар заавал хамтран оролцох ёстой байдаг ч манай Засгийн газар музейн барилгыг нураах шийдвэр гаргаж, энэ ажил нь хэдийнэ эхлээд байгаа билээ. Тиймээс цахим орчны идэвхтэн Ц.Уянга Засгийн газрын анхаарлыг хандуулахад олон нийтээс дэмжлэг хүсчээ. Тэрбээр өөрийнхөө Uyanga Tsoggerel цахим хуудастаа ийнхүү бичжээ. Найзуудаа, нэг сайн ба муу мэдээтэй. Би нь Газар хөдлөлтийн эрсдэлд орсон Соёлын өвийн барилгуудыг сэргээх ажлыг санхүүжүүлдэг Глобал сан болон түүнийг нь хийдэг ОУ-н бгууллагатай холбоо тогтоож дэмжлэг авсан боловч манай засаг энэ ажилд оролцохыг дэмжсэнгүй. Яах вэ? Энд бгаа ОУ-г бгууллагуудад хандахад Японы ЗГ-с дэмжлэг хүсэх бололцоог хайхаа амлав. 35 сая иен хүртэлх буцалтгүй тусламжийн тендерт оролцоход ашгийн бус, хувийн ААН бус, гагцхүү нийтийн өвийн өмч бх ёстой тул гагц Манай Засаг л хүсэлт гаргах эрх бүхий бхаар бна. Байгалын түүхийн музейг энэ оны шилдэг төсөл болох Непалын газар хөдлөлтөд өртсөн Гайди Байдак Хааны ордонг сэргээн зассан ОУ-н мэргэшсэн Глобаль бгууллага нь сэргээн хүчитгэж, Японы сан санхүүжилтийг дэмжих бололцоотой тул Японы ЭСЯ туслах боломжтой, бас сонирхолтой бгаагаа илэрхийлсэн. Даанч манай дарга нар ёстой нураана л гэсэн бол нураана гэдэг дээрээ бат зогссоор бна. Энэ ОУ-н буцалтгүй тусламжийн тендерийн аппликээшн хүлээн авах хугацаа 11 сарын 30-нд дуусна! Би үнэхээр хүчин мөхөсдөөд бнаа. Үүний төлөө би яаж ажиллаа даа. Арайчуу нэг Монголтой холбонгуут Монголын, ЗГ нулимаад суух юм. Та бүхэн минь туслаач! ЗГ-г шахаж шаардаж өгөөч! Монголын Байгалийн Түүхийн Музейн товч танилцуулгыг Википедиагд бичсэнээр сонирхуулья. Монголын Байгалийн Түүхийн МузейньУлаанбаатархотын төвд байрлах музей юм. 1924 онд Үндэсний Музей хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн тус музей 1940-41 онд Орон нутаг судлах музей, 1956-91 онд Улсын төв музей хэмээх нэртэй байсан. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байгаа бөгөөд барилгын буурин дээр музейн шинэ барилга барихаар төлөвлөж байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж. Тиймээс Улаанбаатарт цөөхөн үлдсэн 89 жилийн түүхтэй, нарийн нандин хийцтэй соёлын өвийн барилгад зүй ёсоор орж байсан Байгалийн түүхийн музейгээ хадгалж үлдэж, сэргээн засварлуулахын хүн бүхний хүчин чармайлт дуу хоолой хэрэгтэй болжээ.Бид хамтдаа хүчтэй.Бүгдээрээ нэгдэцгээе, хамгаалцгаая.

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км автозамын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж байж нээхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Налайх-Чойрчиглэл дэх автозамын барилга угсралт, засвар арчлалтын ажлын явцын талаар цаг үеийн мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгөв. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлд хийгдэж байгаа зам барилга, угсралтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, үргэлжилж байгаа аж. Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн учир асвольт, бетон цутгах зэрэг ажлууд зогссон. Үндсэн хийц нь хийгдсэн замын хэсгүүдэд нэмэлт арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг ажлууд үргэлжилж байна. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр буюу Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээх зорилттой байв. Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг өнөөдөр нээхийг хориглож, ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов. Халтиргаа гулгаа ихэссэн, энэ үед өргөтгөл, шинэчлэл хийсэн, байнгын хөдөлгөөний нягтралтай байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслүүдийг бүрэн хангаж, хөдөлгөөний аюулгүй нөхцлийг бүрдүүлж, жолооч нар, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстойг ажлын хэсгийн гишүүдэд дахин анхааруулав. Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийгБНХАУ-ынЗасгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд одоогоор85,730 м3 хөрс хуулалт,205,800 м3ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,18,4 км хэсэгт суурьасфальтхучилт,19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ.Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж.Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээнийажлуудхийгдэж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах юм.Ажлын хэсгийн гишүүд замын нэмэлт ажлуудыг нэг долоо хоногт дуусгах боломжтой гээд ирэх сарын 04-ний өдөр хөдөлгөөнийг нээхээр тогтов.

Г.Гэрэл: “XXI Зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн зөвлөгөөн болно

МҮОНРТ-ээс санаачилж, XXIзуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн-ийг энэ сарын 30-нд буюу нөгөөдөр 08:00-13:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Үүнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөний талаар МҮОНРТ-ийн Дэд захирал Г.Гэрэлтэй ярилцаж, мэдээлэл авав. -Энэхүү зөвлөгөөний зорилго юу вэ? -МҮОНРТ, ХСҮТ найман жилийн өмнөөс Хавдрын эсрэг үндэсний аян-ыг санаачилж, Монгол орон даяар хэрэгжүүлсэн нь маш их үр дүнд хүрсэн. Олон мянган иргэдийг урдчилсан үзлэг оношлогоонд хамруулж, хавдар туссан олон зуун хүнийг анхан шатны шинжилгээнд оруулснаар өвчин хүндрэхээс сэргийлсэн. Энэ бол бидний ажлын хамгийн сайхан үр дүн юм. Айл бүрт тохиолдож болох юм шүү гэдгийг телевиз, сонин, сайтаар дамжуулж мэдээллэхдээ хэрхэн сэргийлж болох, өвчнийг даван туулахын тухайд мэдлэг өгсөн. Энэ зөвлөгөөний хувьд эмч нар, хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлэхээс илүү гэр бүлээрээ хүн бүр тэмцвэл илүү үр дүнд хүрэх болохыг сануулах болно. Учир нь хавдрын өвчин гэдэг бол тухайн өвчтөний асуудал биш. Нийгмийг доройтуулах өвчин болсон. Өвчтөнөө сахиж байгаа аав, ээж, эхнэр, нөхөр, дүү, хүүхдүүдийнх нь ч асуудал болоод байна. Эдийн засаг санхүүгийн хувьд асар хохиролтойн дээр гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа, зарцуулсан цаг хугацаа, ирээдүйд тохиох олон боломж, сонголтоосоо татгалзсан бүхнийг хэмжихийн аргагүй шүү дээ. Иймд чимээгүй тахал болсон энэ өвчнөөр өвчлөхгүйн тулд ухамсраараа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай. -Хүмүүс өвдсөн хойноо Намайг эмчлэх ёстой гэсэн хандлагаар бухимдаж аргаа бардаг. Засаг, эмнэлэг, эмч нар аль болох бүхий л боломжоо шавхдаг. Таны яриаг сонсоод Хувь хүн, өрх, гэр бүлээрээ үзлэг оношлогоонд орж, сэргийлэх ёстой юм байна гэж бодлоо Найман жилийн өмнө бид дээрх аяныг эхлүүлж байхад хавдраас айж, давагдашгүй мэт санагдах айдас нийгэмд их байсан. Харин одоо эмч нарын эмчилгээний арга барил, чадавх дээшилж, тоног төхөөрөмж сайжирч, шинжилгээ оношлогоо ч нарын хийгдэх болсны ачаар өвчнийг даван туулах чадвар нэмэгдэж, эдгэрнэ гэсэн итгэл ихэссэн нь мэдэгдэж байна. Эрүүл мэндийн яам, бодлого тодорхойлогчид ч Өвдөхөөсөө өмнө үзүүл гэсэн зөвлөгөөг өгч байна. Тиймээс бид энэ удаагийн зөвлөгөөнөөр хавдрын өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж, бас олон нийтийн саналыг нээлттэй хүргэхийг зорьж байна. Нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгаас төлөөлөл болж хүрэлцэн ирэхийг урья. МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах 321614, 8818-7448 гэсэн утасны дугаараар холбогдож, бүртгүүлнэ. Оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа олон нийттэй харилцах албанд бүртгүүлж, оролцох боломжтой юм. -Зөвлөгөөнд оролцох зочид -УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцоно. Үүнээс гадна МҮОНРТ-ээс санаачилж Хөнгөвчлөх өрөө нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байгаа -Тийм. Энтертайнмент хэлбэрийг ч ашиглавал иргэдэд улам үр дүнтэй болох болов уу гэсэн үүднээс уран сайхны кино хийхээр ажиллаж байна. Зураг авалт ч ид өрнөж байгаа. Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, гол дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар тоглож байгаа бол орлон тоглогчоор Э.Мөнхбат сонгогдсон. Киноны агуулга нь хавдрын өвчин туссан иргэн болон түүний гэр бүл ямар их шаналж байгаа, түүнээс хэрхэн ангижирч буй тухай өгүүлнэ. Нөгөө талаар ийм аймшигт өвчин тусахаас сэргийлээрэй гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Ярилцсанд баярлалаа. Нийтэлсэн:У.Баярсайхан

Төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн Монгол дайван компанид хариуцлага тооцно

2013 онд улсын төсвөөс 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд орших Хилчин хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн байна. 4,5 тэрбумын төгрөгийн ажлын үр дүнд инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшин сонгогдсон Ц.Гарамжав гишүүнд Хилчин хотхоны оршин суугчид дутуу, чанарыг шаардлага хангаагүй хийсэн дэд бүтцийн ажлыг гүйцээж төвийн цэвэр бохир, дулаанд холбуулах тал дээр анхаарал хандуулж өгнө үү гэж хүссэн байна. Тойргийн сонгогчдийнхоо хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Өргөдлийн байнгын хороонд асуудлыг хандуулж холбогдох байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилга хот байгуулалтын яам руу удаа дараа шаардлага хүргүүлжээ. Гэсэн өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас оршин суугчид хохирсоор байгаа юм. Тиймээс Өргөдлийн байгын хорооноос хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа өрнүүлж Хилчин хотхоны оршин суугчид, Нийслэлийн удирдлагууд, Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. илХил Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Дахин төлөвлөлтөөр Хилчин хотхоны инженерийн шийдлийг төвийн шугамд холбох ёстой байсан. Мөн дулааны асуудлыг шингэрүүлсэн хий ашиглан шийднэ гэсэн анхны төлөвлөгөө байсан юм билээ. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж иргэд зутруухан амьдарч байна. Утаанаас салахын тулд хотхоны дулааны өөр шийдлээр буюу төвийн шугамтай холбох ёстой гэж үзэж буйгаа хэлсэн. Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн гэх Монгол дайван компанийн төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, төсвийн мөнгийг буцаан төлүүлэх, дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан Барилгын хөгжлийн төв болон зураг төсөл төсөв нь батлагдаагүй ажилд санхүүжилт олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хөндөж байсан. Хариуцлагын асуудлыг дахин ярих ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр шийдлээ. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт нэрээр Монгол дайван компани төсвийн хөрөнгөнөөс 4,5 тэрбум төгрөгийн ажил авахдаа зураг төсвөө батлуулаагүй. Чанарын шаардлага хангахгүй ажил хийж үлдээснээр төсвийн хөрөнгө үрэн таран болж иргэд хохирсоор өнөөдрийг хүрлээ. Тус компанийнхан явган хүний зам талбай зассан, гэрэл тавьсан төдийхөн ажлаар төсвийн 4,5 тэрбум төгрөгийг ашигласнаа цайруулах гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг үр дүнд хүргэхийн тулд төрийн байгууллагууд идэвхтэй ажиллаж, хууль зөрчиндахин төлөвлөлтийн ажил авсан, гүйцэтгэл хангалтгүй хийсэн Монгол дайван компаниас төсвийн мөнгийг нэн даруй гаргуулж, төсвийг ч, иргэдийг ч хохиролгүй болгохын төлөө ажиллана гэдгээ Ц.Гарамжав гишүүн хэлсэн.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.