Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ. Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 01 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх, иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгуулагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцууллаа. Хурлын үеэр онцгой комиссын зарим гишүүн дээрхи хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах саналуудыг дэвшүүлсэн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Угаартсан гэх дуудлага өгч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, тухайн угаартсан газрын агаарыг шинжлэн тогтоох төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэлээ. Таван толгой түлш компанийн захирал М.Ганбаатар Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзсэний үндсэн дээр манай компаниас пийшин зуухаа хөөлж, галлах үеийн заавар зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээг нь хийх 350 хүнээс бүрдсэн 16 бригадыг ажиллуулж эхлээд байгаа. Иргэд хэрэв энэ талын мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсвэл70119400дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мэргэжлийн засварчин, инженерүүдээс бүрдсэн бригад ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой комисс төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулж дэмжиж ажиллана уу гэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Түлээний нөөц бэлтгэж буй асуудлаар зориулалтын бус замаар тээвэрлэлт хийж байна, энэ асуудал дээр байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах нь зүйтэй байна гэсэн саналыг хэлэв. Өргөтгөсөн хурлаар нийслэлийн 22955 өрхөд сайжруулсан түлш олгох картыг хэрэглээнд нь нэвтрүүлэх, түлшний тээвэрлэлтийн автомашины тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нүүрс савлаж буй иргэдэд амны маск, бээлий, сүү нэмж олгох зэрэг саналыг онцгой комиссын гишүүд тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо. Хурлын төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр цаг тухай бүрт хангаж ажиллах хэрэгтэй. Одоо бид хүч хавсран зохион байгуулалтаа сайжруулан ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гарреттийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүн орны хувьд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлж, ардчиллыг улам бэхжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв. Ноён Т.Гаррет АОХН-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн ба ирэх онд Румын Улсад болох АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохыг урьсан байна. АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гарретт 10 дугаар сарын 20-23-нд манай улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр манай төр засгийн албаны хүмүүс, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улс дахь ардчилал хийгээд ардчиллыг бэхжүүлэх үйл явцын талаар судалж байгаа юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан Хагибис хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг гэв. Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн Энэтхэг-Номхон далайн үзэл санаа-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоер улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уламжилсаны хариуд Абэ Шинзо чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх хоер талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэв. Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-аас жил бүрийн 10 сард Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж байхаар боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрхзүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Жижиг, дунд үйллвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг эзэндээ очдог болгосон гээд энэ хуулийн үр өгөөж их бий. Мөн Татварын багц хууль батлагдсан. Салбар хамаарахгүйгээр 1 хувийн татвар төлдөг болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашид жил болгоны Төсвийн тухай хууль хэлэлцэж эхлэхээс өмнө буюу 10-р сард жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах ажлыг уламжлал болгон зохион байгуулж байхыг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм. Мөн тэрбээр оролцогчдын зарим нэг асуултад хариулт өгсөн юм. Үүндээ, Мэргэжлийн нэгдсэн холбоодын тухай хуулийн төслийн асуудлаар байнгын хорооны нээлттэй сонсгол хийх чиглэл өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 11 сарын 15-аас хойш хэлэлцэж эхлэх бөгөөд эдгээр хуулиудад саналаа нэгтгэж өгөхийг хүссэн юм. Мөн энэхүү хэлэлцүүлэгт гарсан санал зөвлөмжөө нэгтгэж өгөх нь УИХ-аас гарах бусад шийдвэрт чухал шаардлагатай болохыг онцоллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ, ХХААХҮЯ, ХНХЯ, Татварын ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сангаас төлөөллүүд оролцсон юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд баяртай байгаагаа хэлэлцүүлэгт оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байлаа. Харин хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байна гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой залуус цөөн, ихэнх нь төрийн алба, эсвэл гадаад улсад гарч ажиллах сонирхолтой, 700-1.0 сая төгрөгийн цалинтай ажлын байран дээр залуучууд ирж ажиллахгүй байгаа тухай ярилаа. Төрөөс МСҮТ-үүд, түүнд суралцагчдыг дэмжиж тэтгэмж өгч байгаа ч өөрчлөлт гарахгүй байна. Иймээс МСҮТ-д суралцаж байгаа суралцагчидтай төгсөөд ажиллах нөхцлийн тухай гэрээ хийх, зөвхөн төрийн алба биш ажилчин эгнээгээ мөн дэмжих хэрэгтэй байгаа тухай ихэнх хүмүүс санал хэлж байсан юм. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ямар бодлого барьж байгаа тухай асуулт асууж, анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал Татварын багц хуультай холбоотой мэдээллүүдийг өгч, асуултад хариулсан юм. Татварын ерөнхий газар цахим хэлбэрт шилжиж байгаа учир цаастай холбоотой чирэгдэл, хүнд суртал бүрэн арилсан. Аж ахуй нэгжүүд тайлангаа цахимаар тайлагнаж хэвшиж байгааг дурдаж байлаа. Мөн шинэ хуулиар татварын урамшууллыг жилд 4 удаа олгодог болсон нь үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжиж буй томоохон шинэлчлэл гэдгийг онцолж байсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр УИХ-ын дарга Г.Занданшатар баялаг бүтээгчдийг дэмжиж жил бүр жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байхаар болсонд талархал илэрхийлсэн юм. Төрөөс боловсон хүчний асуудалд онцгой анхаарахгүй бол цаашид Монгол улс боловсон хүчний хомсдолд орох аюул байгааг хэлэлцүүлгийн төгсгөлд сануулж байсан юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.