Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй. Улс үндэстний маань түүх уусан бүдгэрэх учиргүй
2019-10-21 10:49:26 Нийтлэгдсэн: Улс төрМонголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ойэнэ Ням гарагттохиолоо. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос Тусгаар тогтнолын үнэ цэнэ эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн удирдлага дор зохион байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулгын түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хуралд оролцогчид болон Монголын ард түмэндээ дэвшүүлэв. Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг Монголын ард түмэн батлан илэрхийлсэн аравдугаар сарын 20 бол түүхэн өдөр. Түүх үнэнээрээ байх ёстой. Цагийн урсгалд бүдгэрч, мартагдах ёсгүй. Тухайн үед БНМАУ-ын иргэдийн 54 хувь нь л бичиг үсэг мэддэг байсан ч сонгуулийн насны 487 мянган иргэний 98.6 хувь нь тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн. Энэ түүхийг манай ахмад үеийнхэн бүтээсэн. Тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольшгүй үнэ цэнэ. Ардчилал, эрх чөлөөний маань үндэс суурь нь тусгаар тогтнол юм гэж онцоллоо. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 74 жилийн өмнөх тусгаар тогтнолын санал асуулгын үр дүнг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолын талаарх ямар нэгэн санал асуулга ирээдүйд явуулахыг хориглосон заалт оруулсныг тэмдэглэв. Бид өнгөрсөн түүхээ санаж, сургамж авч, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшиж байх учиртай. Энэ хэвээрээ байгаад байж болохгүй нь тодорхой байна. Тиймээс өнгөрсөн 27 жилийнхээ алдаа оноог дүгнэж, 10 гаруй жил ярилцаж мэтгэлцсэн ч шийдлээ олоогүй байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх ёстой гэж бид үзсэн. Улс гэр нь хүчирхэг, хүн ард нь баян чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой улсыг цогцлоон бүтээхийн төлөөх түүхэн сонголтын өмнө бид ирээд байна. Монгол төрийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом гуай Бидний ард түмэн хүн бүр дор бүрнээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөж тэмцвээс гэр орноо өөд нь татаж чадна гэж хэлсэн байдаг. Үнэхээр монгол хүн бүр ажиллаж хөдөлмөрлөж, санаа нэгдэн зүтгэж байж л гэр орноо ч, улс орноо ч өөд нь татна. Монголчууд Үндсэн хуулийн болон нийт нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, зөв үйл хэргийн төлөө санаа сэтгэл нэгдэн зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжээрэй гэж Та бүхэндээ хандан уриалж байна. Энэ бол 1945 оны аравдугаар сарын 20-ны тусгаар тогтнолын үйл хэргийн үргэлжлэл юм шүү гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019-10-18 10:07:55 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 17-ны өдрийн үдээс хойших хуралдаанаарМонгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийннэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9-д Төсвийн төслийг дараахь 4 үе шаттайгаар хэлэлцэнэ, 25.9.1-д нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд төсвийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд илтгэл тавина хэмээн заасан байдаг. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд төслийн төслийн талаар танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд үдээс хойших хуралдаан асуулт, хариултаар үргэлжилсэн. УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тайлбар авсан. Засгийн газрууд сүүлийн жилүүдэд макро түвшний олон асуудал шийдвэрлэж ажилласныг гишүүд тэмдэглэж байв. Нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах бүтээн байгуулалтын монголын талаас гаргах 10 хувийн хөрөнгө оруулалт буюу 70 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан эсэхийг О.Батнасан гишүүн тодруулж, Ч.Хүрэлбаатар сайдаас тайлбар авав. 2016-2019 он эдийн засгийн хүнд сорилтыг туулсан жилүүд байсан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг нэмэх болгох, өрийн дарамтыг бууруулж, төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, ОУВС-тай хамтран ажилласны үр дүнд дампуурлын ирмэг дээр байсныг өнөөдрийн түвшинд хүргэхээр өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан болохыг тэрбээр дурдсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төсвийн төслийг ач холбогдлыг тэрбээр чухалчлаад аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийг хэр анхаарсан болохыг лавлаж асуусан. Түүнчлэн гадаад болон дотоод эрсдэл өндөр байгаа учраас төсвийн орлогыг бодитой төлөвлөх, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгааг анхаарах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн өртөгт хязгаар тогтоох аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. 13.8 их наяд төгрөгийн зарлагатай, 11.7 их наяд төгрөгийн орлоготой, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хэлэлцэж буйг тэрбээр онцлоод төсвийн алдагдлын талаарх төлөвлөлтийн талаар тодруулсан. Сангийн сайд, АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн эрсдэл учруулж байгаа, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бууралт ирэх оны төсвийн жилийн гадаад эрсдэлд зүй ёсоор тооцогдож байгааг тайлбарлав. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, саарал жагсаалт-тай холбоотойгоор банкуудын активын эх үүсвэрийн шалгалт банкуудтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд, өвөлжилтийн нөхцөл байдал зэрэг дотоод эрсдлүүд бий тул нөхцөл байдлыг бодитоор үнэлсний үндсэн дээр тооцоо, судалгааг хийж төсвийн төслийг боловсруулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Хоёр их наяд төгрөгийн алдагдал нь тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал бөгөөд нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого гэдэг ялгаатай ойлголт болохыг тайлбарласан. Тэнцвэржүүлсэн орлогод тогтворжуулалтын болон Ирээдүй өв сан-гийн орлогууд тооцогдоогүй болохыг хэлж байв. Эдгээрийг тооцвол нэг их наяд төгрөгийн алдагдал гэж тооцож болох ч гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд төсөвт орлого талд бүртгэлгүй, зөвхөн зардал хэмээн бүртгэгддэг учраас төсвийн алдагдал болж харагддаг гэлээ. Ямар ч тохиолдолд төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл, бондын хүүгээр нөхөхгүй гэдэг зарчмыг баримталжээ. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим баримталж байгааг Сангийн сайд хэлсэн. 100 төгрөг зарцуулаад 48 төгрөг нь л эргэн төлөгдөж, үлдсэн 52 төгрөг нь алдагдал болдог сангууд руу хөрөнгө оруулахын бол үр дүнгүйгээс эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бууруулна хэмээн үзжээ. Төсвийн төслийг ил тод, үр ашигтай, цахим хэмээн тодотгон томъёолсон бөгөөд эдгээрийг хангах, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйгаа хэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд төсвийн хэмнэлтийн хүрээнд батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллыг дордуулсан 4 өөрчлөлтийг эдийн засаг өсөлттэй болж, төсөв ашигтай болох үед зохих ёсоор шийдвэрлэнэ хэмээн Сангийн яам, Засгийн газраас хэлж байсан шийдвэрээ эргэн санахыг Ж.Энхбаяр гишүүн сануулж байв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ядуурлыг бууруулах, баялаг бүтээх, ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжээ дэмжих, үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлсон төсөв байх шаардлагын талаар санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн худалдаа нь улсын төсөвт ямар ч орлого, ашиг авчирдаггүйг шүүмжлээд байгалийн баялаг ашиглалтын чиглэлээр төр тусгай бодлого гарган, баялгийн оновчтой, үр ашигтай, хүртээмжтэй менежментийг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын гэрээний өртгийн өсөлтийг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат аймгуудын төсвийн хуваарилалт илт зөрүүтэй байгааг шүүмжилж байв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх төсвийг төсөлд тусгасан байгааг онцоллоо. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Эрүүл мэндийн даатгалын сангаас төр-хувийн хэвшлийн эрүүл мэндийн тарифын зардлыг адил олгох тухай хуулийн төслүүдийн хүрээнд олон жил яригдсан асуудлуудыг энэ удаагийн төсвийн төсөлд шийдвэрлэн, засаж залруулан зөв голдиролд оруулах алхамыг хийж, ахиц дэвшил гаргаж буй ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Ганболд, Х.Нямбаатар нар нийслэлийн хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэхтэй холбоотой тайлбар, мэдээлэл, саналыг гаргаж, Засгийн газрын гишүүдээс хариулт, мэдээлэл авсан. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг Өмнөговь, Орхон аймгуудын төсвийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг нар байр сууриа илэрхийлж, Сангийн сайдаас тодруулга хийж хариулт авсан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн сал барыг төрөөс дэмжих асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагын талаар санал гаргав. УИХ-ын гишүүн М.Энхболд төсвийн төслийн хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, Засаг дарга нарыг оролцуулан байр суурийг сонсох, төсвийн төслийг уялдуулах чиглэлээр тодорхой ажлыг дөрвөн шатны хэлэлцүүлгийн аль нэгд хийх саналыг гаргасан. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.2-т хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн байнгын хороонд өгөх ба тус хороо эдгээр болон гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаан санал тус бүрээр ил санал хураалт явуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Б.ОТГОНСҮХ: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ
2019-10-18 09:49:47 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНалайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. Налайх-Чойрын автозамын бүтээн байгуулалтын ажлын явц хэр явж байна вэ? Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна. 2019 оны 04-р сард эхэлсэн ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатандзамын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж,400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна. Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь нэгдүгээр зэрэглэл-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог. Иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамдU-turnбуюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно. Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурахюм. Энэ төслийг гүйцэтгэх хэрэгжүүлэх шаардлага байгаагүй гэх хандлага бас байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу? Налайхын замд Улаанбаатар Чойр, Замын-Үүд, Тэрэлжийнчиглэл рүү өдөртөө тогтмол 15-18 мянган авто машин, нийтийн тээвэр зорчдог. Үүгээр хүнд даацын болон том оврын авто машин ихээр зорчино, хоёрхон эгнээтэй, 60 жилийн насжилттай, эвдрэл гэмтэл их үүссэн учраас түгжрэл ихээр үүсч, зам тээврийн осол их гардаг байсныг та бид мэднэ. Тодруулбал, Сүүлийн 5-10 жилийн статистик тоон үзүүлэлтээс харахад Налайхын замд жилдээ 15-18 хүн зам тээврийн ослоор нас барж, 100 гаруй хүн хүнд болон хөнгөн бэртдэг гэсэн баримт бий. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр яаралтай шинээр барих бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх зайлшгүй шаардлага үүссэн учраас энэ төсөл эхлээд явж байна. Иргэдийн дунд хамгийн их санаа зовж буй зүйл бол замын чанар. Нэг жилийн настай зам тавигдах вий гэсэн хардлага, шүүмжлэл иргэдийн дунд байна? Засгийн газар, Нийслэлийн түвшинд энэ бүтээн байгуулалтанд маш их анхаарч ажиллаж байгаа. MNS стандарт, шаардлага, технологийн хяналтыг бүх түвшинд хийж байна. Тухайлбал Засгийн газар, Нийслэлийн түвшинд горим мөрдүүлэх инженерийн баг, гүйцэтгэлийн түвшинд Монгол болон БНХАУ-ын зөвлөх инженерүүд хамтран энэ төсөл дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил, Монгол, БНХАУ-ын инженерүүд энэ төсөл дээр ажиллаж байгаа учраас иргэдийн санаа зовоод байгаа шиг гүйцэтгэгч компани нь чанаргүй зам тавина гэх боломжгүй юм. Сүүлийн үед цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал шөнөдөө замынхаа хучлага хийх ёстой боловч хүйтэрсэн учраас орой зургаан цагаас хойш бүх ажлыг зогсоож, өдөртөө нэмэх градустай болсоны дараа технологийн горим алдахгүйгээр хийгээд явж байгаа. Замын зузааны хувьд 15 см-аарцементээр бэхжүүлсэн суурь, нэмж 15 см-аар буталсан чулуун суурь зэрэгяг горимын дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 см суурин дээрээ 6 см асфальт дэвсээд байна. Нэмээд 4см өнгөт асфальт тавигдана. Иргэдийн ойлголтоор замын чанарыг зузаанаар ярих юм бол нийт 40 см н зузаантай болно гэсэн үг. Тиймээс Налайх-Чойрын зам насжилт өндөртэй байх болно. Далангийн ажил нь хэр явагдаж байна вэ? Далангийн ажил замын чанар стандартад их нөлөөлдөг. Далангийн ажлын нягтруулалт, чийгшил хэдэн хувьтай байгаа зэрэг технологийн горим дээр тогтмол хяналтаа тавьж байгаа. Далангийн нягтруулалтын хувьд 97, 98 хувиас доош нь байх юм бол далангийн ажлыг хүлээж аваагүй. Замын эхний ээлжийн хөдөлгөөнөө хэзээ нээх вэ? Эхний ээлжийн замын хөдөлгөөнөө энэ сарын 29гэхэд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ямартай ч удахгүй иргэд маань нийтийн тээврээрээ чанартай зам дээр шороо тоосгүй зорчих болно. Эх сурвалж: arslan.mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО-Г “ЭЗЭН ХААНЫ СЭНТИЙД ЗАЛАРСНЫГ ТУНХАГЛАХ ТӨРИЙН ЁСЛОЛ”-Д ОРОЛЦОНО
2019-10-18 09:40:33 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор Монгол Улс манай чухал гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй