Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна
2019-10-08 14:12:02 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХэдхэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Б.Батнаран хятад иргэдэд найр тавин алт угаах байраар хангаж өгч, үүний шанд Хонгор сумын иргэд цианит натри, мөнгөн усаар хордсон дуулиант хэрэг мандаж байлаа. Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн болон мандаж, алт угаах зөвшөөрөл олгож, сумынхаа иргэдийг хордуулж, газар нутаг гол усаа бохирдуулсан сумын Засаг дарга Б.Батнаран Эрүүгийн хуулийн 272 гээч заалт байхгүй болсноор ял завшин хэргээс мултарсан юм. Харин иргэд хохирч үлдсэн. Алт угааж байсан залуугийн хүүхэд тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий төрсөн бол сүрьеэтэй гэж оношлосон өвгөний дотор эрхтэн нь битүү идээлэн өөд болж, хамуутай гэж оношлогдсон бүсгүй хөлөө тайруулан, хорт хавдар оноштойгоор эмчлүүлж, үй олон үсгүй тугал Хонгорт өнөөг хүртэл төрсөөр байгаа тухай сэтгүүлчид олон арван баримт дэлгэсэн ч энэ хэрэг чимээгүйхэн дарагдсан. Тэгвэл өнөөдөр Дархан-Уул аймагт дахин алттай холбоотой томоохон маргаан дэгдэж, аймаг орон нутгийн удирдлагууд хууль зөрчсөн асуудалд нэр холбогдоод байна. Тус аймгийн Засаг дарга С.Насанбат 2019 оны 7 сарын 3-нд Дархан-Уул аймгийн ИТХ хуралд бичил уурхайн зориулалтаар Дархан хайрханы өсөх үр , Батхишиг арвижих, Өрнөх өсөх дэвжих, Дархан хайрханы хөндий , Хайрхан алтан буудай, Шарын голын ах дүүс, Шарын гол Дэлгэрэх хайрхан , Тэмүүлэн үржих зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлд 34.36 га газар ашиглуулах асуудлыг оруулж иржээ. Гэвч Аймгийн ИТХ-ын гишүүд Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тухайн үед Аймгийн Засаг дарга С.Насанбатын оруулж ирсэн дээрх найман бичил уурхайн хоёр уурхайг ухаад дууссан, гурвыг нь ухаж байсан, үлдсэн гурван уурхайг ухахаар зэхэж байсан учраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд Уурхайн газрыг хууль бусаар алт олборлогчдод өгч, ашиглуулсныхаа дараа асуудлыг ИТХ-д оруулж ирлээ хэмээн Засаг даргаа буруутгажээ. ИТХ-ын гишүүд тухайн үед аймгийн Засаг дарга С.Насанбатад хууль бусаар ашиглаж байгаа газруудыг эргүүлж авах, Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулахыг шаардсан ч энэ асуудал нам гүм өнгөрчээ. Газар нутгаа сэндийчин, хууль бусаар алт олборлож байхад Аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа нар ямар ч арга хэмжээ авсангүй. Харин ч тэдний хууль зөрчсөн үйлдлийг хаацайлан Аймгийн ИТХ-аар баталгаажуулах гэж оролдож байв. Өнөөдөр Дархан-Уул аймгийн 34.36 га газраас хэн, хэзээ, хэр хэмжээний алт ухаж авсан, хаана тушаасан, ямар ашиг олсон гэдэг нь тодорхой бус байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ыг баталсан. Харамсалтай нь өнөөдөр энэ журам Дархан-Уул аймагт бүтнээрээ зөрчигдөж, байгалийн баялаг болох их хэмжээний алт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж, их хэмжээний газар ухсан нүх болон онгойж үлдэв. Энэ асуудалд Дархан-Уул аймгийн иргэд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байгаа бөгөөд уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн хошууч Г.Хатанзоригт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт өнгөрсөн 9 сард албан бичиг ирүүлсэн байна. Энэ албан бичигт Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр бичил уурхайн зориулалтаар ашиглахаар дүгнэлт гаргуулсан газруудын судалгааг гаргаж ирүүлнэ үү гэжээ. Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа гаргаж өгсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь Дархан-Уул аймагт хууль бусаар ашигласан дээрх газруудад ямар ч дүгнэлт гараагүй байна. Тэр ч бүү хэл 2018 оны 3 дугаар сарын 20-ноос хойш Дархан-Уул аймагт ямар ч бичил уурхайн дүгнэлт гаргаагүй гэдэг нь тодорхой байх юм. Ер нь Дархан-Уул аймагт ямар ч зөвшөөрөлгүй алт олборлодог, түүнийг худалдан борлуулдаг нууц сүлжээ хүртэл бий болж, энэ сүлжээний үйл ажиллагааг аймаг сумын удирдлагууд нь далдуур өөгшүүлдэг, хариуцлага тооцдоггүй байдал газар авч эхэлжээ. Тиймээс Дархан-Уул аймгийн ИТХ-ын нэр бүхий гишүүд Шарын гол, Хонгор сумын нутаг дэсгэрт хууль зөрчин, дур зоргоороо алт олборлосон, Дархан хайрханы өсөх үр , Батхишиг арвижих, Өрнөх өсөх дэвжих, Дархан хайрханы хөндий , Хайрхан алтан буудай, Шарын голын ах дүүс, Шарын гол Дэлгэрэх хайрхан , Тэмүүлэн үржих зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хураан, хариуцлага тооцуулах, тус сумдын Засаг дарга болон аймгийн Засаг дарга С.Насанбатыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргаад байна.
Б.НАРАНБААТАР: СЭТГҮҮЛЧ ЯРИЛЦАГЧДАА ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАНДАХ НЬ ДЭЭРМИЙН ҮЙЛДЭЛ
2019-10-08 11:46:43 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатартай сэтгүүл зүйн төрөл зүйлийн нэг ярилцлага, ярилцлагын сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар ярилцлаа. -Ярилцлагын сэтгүүл зүй гэж нэрлэж болох шинэ чиглэл бие даан гарч ирсэн тухай судлаачид тэмдэглэдэг. Үнэхээр ч өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн гол контент нь ярилцлага болоод байна. Тэгвэл энэ ярилцлагын сэтгүүл зүй маань хэр зөв хөгжиж байна вэ? -Ярилцлага авах ур чадвар бол сэтгүүлчийн ажлынх нь үндэс. Ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэж болно. Хүргэхгүй байсан ч мэдээлэл олж авах үндсэн арга бол ярилцлага байдаг. Бүх л эх сурвалжуудтайгаа ярилцдаг. Харин ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой тодорхой нэг формат олоод бодчихсон, сонин, интернэт эх сурвалж, эсвэл телевизийн эфирээр хүрдэг ярилцлагын хэлбэрүүд байна. Орчин үед ярилцлагын тодорхой нэг өвөрмөц форматын эрэлд сэтгүүлч бүр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ арга хэлбэр рүү шилжээд байна. Уламжлалт хэлбэрийн асуулт хариулт өрдөг формат уйтгартай, сунжруу болоод байгаа. Тиймээс хэрэглэгчийнхээ мэдээллийнхээ хэрэгцээг түшээд форматыг нь сонирхолтой болгох арга хэлбэрүүд нь өөр болж байна. Үүн дээр нэмэхэд сэтгүүл зүй өндөр хөгжсөн Европын улс орнуудад ярилцлагын нэвтрүүлгүүдийн хажуугаар түгээмэл болж буй нэг хэлбэр нь хэлэлцүүлгийн нэвтрүүлгүүд болсон. -Манайд олон нийтэд хүрсэн, хүрч буй ярилцлагын контентууд бий. Цензургүй яриа, Улаан бал зэргээр нэрлэж болно. Ярилцлагын контентууд сэтгүүл зүйн чиг баримжаа, ёс зүйгээ хэр мөрдөж байна вэ? -Сэтгүүлчийн ёс зүй гэдэг өргөн хүрээний ойлголт байдаг. Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд томьёолохоор 9-10 зүйлтэй товч зарчим бий. Хууль болохгүй, хууль бусаар мэдээлэл авч болохгүй гэх мэт хэдхэн зүйлийг илэрхийлсэн. Монгол Улсад сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой албан ёсоор баримтлагддаг гурван бичиг баримт байгаа. Эхнийх нь Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд есөн зүйл заалттай, хоёр дахь нь Хэвлэлийн зөвлөлөөс сүүлд баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гээд 10 зүйл заалттай. Дээр нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага учраас тус холбооны сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрддөг. Энэ баримтуудаас гадна нийтлэг олон нийтийн мэдээлэл гэдэг зүйлд ёс зүйн шалгуур шаардлага, гоо зүйн шалгуур, шаардлага гэх мэт олон шалгуур бий. Түүнийг хувь хүн, сэтгүүлч, эсвэл нэвтрүүлгийн баг дотроо шийдэж байгаа асуудал. Цензургүй яриа,Улаан бал гэх мэт форматын ярилцлага олон нийтийн анхаарлыг их сайн татаж байгаа гэсэн хуурмаг үзэгдэл бий болчихсон. Байцаалт авч байгаа форматаар явахаар хүмүүст таалагддаг. Үзэгчийн өмнөөс өшөө авч өгч байгаа юм шиг харагддаг. Ийм формат монгол үзэгчдэд таалагдаж байна. Гэхдээ сэтгүүл зүйн амин сүнс ерөөсөө олон нийтийн эрх ашиг, иргэдийн үнэнийг мэдэх эрх гэдэгт үйлчилж байдаг тогтолцоо. Нэг сэтгүүлчийн алдаа, нэг редакцийн алдаа, нэг ёс зүйн алдаа сэтгүүл зүйн зогсохгүй эргэж байгаа машины үйл ажиллагааг гацаадаг, хүчгүй болгодог. Яг энэ форматыг сонгож авч байгаа хүмүүс, ийм форматаар олон нийтэд ярилцлагын нэвтрүүлгийг хүргэж буй хүмүүсийн хувьд сэтгүүл зүйн ёс зүйн зарчим гэхээс илүүтэй хувийн ёс суртахууны асуудал болчихож байгаа юм. -Сонин, телевиз алинд ч бай ажиллах сэтгүүлчийг ярилцагчаа урьдаас судалж, асуултаа бэлдэж очих ёстой гэдгийг онолын хичээл дээр багш нар хамгийн ихээр онцолж хэлдэг, анхааруулдаг. Тэр дундаа ярилцагчаа хүндлэх тухай асуудал ярилцлагын соёл гэгддэг. Энэ зарчим ер нь биелэгдэж байна уу? -Ярилцагч нэгдүгээрт хүн. Хүн юм чинь эрхтэй. Тэгэхээр ярилцлага авч байгаа сэтгүүлч хүн урьдчилсан зорилго тавих шаардлага байхгүй. Ярилцлагын нийт агуулга асуулт маань иргэдийн эрх ашиг, иргэд юуг мэдэх ёстой вэ гэдэг дээр тулгуурлаж бий болох ёстой болохоос биш хувийн харилцааны хэлбэрээр, улс төрийн зорилгоор асуултууд бэлтгэгдэх ёсгүй. Ярилцагчийг хүндлэх, дайралт хийх, хийхгүй тухай асуудал цэвэр харилцааны асуудал. Хувь хүний ёс суртахууны асуудал болж байгаа юм. Улаан бал-ын Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн зорилгыг биелүүлж байгаа дүр зураг харагддаг. Тэр нь ч магадгүй үзэгчдэд таалагддаг байх. Гэхдээ нөгөө талаар сэтгүүлчийн хувь хүний харилцааны соёл, телевизийн эфирийн ёс зүй, гоо зүй гэдэг асуулттай илүү уялдана. -Ямар нэгэн асуудалд холбогдсон ярилцагч ярилцлагын явцад өөрийгөө сайнаар харуулахыг хүснэ. Сэтгүүлч түүнийг нь ил гаргахыг хичээнэ. Ингэхийн тулд дайралт хэлбэрээр асуух тохиолдол гарч болно шүү дээ? -Нэг кейс хэлье л дээ.BBC-ийн Hard talk шоуны хөтлөгч улс төрийн маргаантай асуудлаар зочин уриад нэг асуулт асуусан байгаа юм. Нөгөө зочин нь асуултаас бултаад тойруулж хариулсан. Тэгэхээр хөтлөгч нэг асуултыг долоон янзаар өөрчлөөд асуусан байдаг. Хамгийн сүүлийнх дээр нь хариулахаас өөр аргагүй болсон. 30 минутын нэвтрүүлэгт долоон асуулт. Долоон асуулт нь үндсэндээ нэг агуулгатай. Үүнээс харахад сэтгүүлч соёлтойгоор ажлаа гүйцэтгэх ёстой гэсэн санаа ургаж байгаа юм. Учир нь эфирийн соёл, эфирийн гоо зүй гэж зүйл бий. Зурагт үзэж байгаа үзэгчид түвэг учруулах ёсгүй. Ямар нэгэн байдлаар гарч байгаа дүр, сонсогдож буй дуу, дүрс нь тухайн контент, агуулга, мэдээллийг хүлээж авах процесст нь түвэг учруулах ёсгүй.Цензургүй яриа,Улаан бал-ын формат бол юу ярьж буй нь, ямар мэдээлэл үзэгчдэд өгөх гэж байгаа нь чухал биш. Нөгөө ярилцагчийнх нь гацаж, нүүр улайж, сандарч суугаа байдлыг харуулахад болчих юм шиг харагдаж байгаа. Сэтгүүлч ингэж зориг зүрхтэйгээр хүн ялж буй процессыг харуулаад байгаа. Мэдээлэл өгөх зорилгоосоо хазайгаад байна гэдэг нөгөө л эфирийн соёл алдагдаад байгаагийн илэрхийлэл. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал гэж тулгаж болохгүй ч эфирийн соёл, гоо зүйн шаардлагууд, дээр нь хувь хүний харилцааны соёл, ёс суртахуунтай илүү холбоотой. Тэдгээр нь зөрчигдөж байгаа хэлбэрүүд. Яахав, үзэгчид ийм форматтай ярилцлагууд таалагдаад байна гэсэн хуурамч үзэгдэл л байгаа юм. -Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед үйл явдлыг шууд дамжуулах технологийг ашиглах нь нэмэгдэж байна. Шууд дамжуулалтын сувгуудаас Зариг.мн сайтыг онцлох ёстой. Тэд шуурхай, дайчин ажиллаж байна. Гэхдээ дээр таниас асуусанчлан ярилцагчаа хүндлэх асуудал энэ тохиолдолд бас л хөндөгдөж харагддаг. Та үүнийг юу гэж дүгнэж байна? -Энэ бол хүний эрхийн тухай асуудал юм. Бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Хүсээгүй байхад нь ярилцлага авах нь буруу. Ярилцлага өгчихөөд Би наад ярилцлагыг чинь тавиулахгүй гэх эрх ч ярилцагчид бий. Би ярилцмааргүй байна гэх эрх ч тэдэнд байгаа. Үүнийг дээрмийн үйлдэлтэй зүйрлэж болно. Хүний эрхийг тийм хэмжээнд зөрчиж байгаа үйлдэл. -Сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгдсэн гэж утга зохиол шүүмжлэгч, доктор П.Батхуяг дүгнэсэн байдаг. Сүүлийн үеийн ярилцлагын нэвтрүүлгүүдэд сэтгүүлч зочноосоо илүү ярих нь элбэгшсэн. Ярилцлагын формат гэж байдаг уу? -Ярилцлагын гол дүр нь мэдээлэл өгч байгаа ярилцагч. Сэтгүүлч тэндээс үзэгчдэд очих ёстой агуулга контент мэдээллийн зорилгод үйлчилж байгаа л хүн. Ярилцлагад тавигддаг стандарт шаардлагууд бий л дээ. Телевизийн ярилцлага гэхэд нийт хугацааны 15 хувьд сэтгүүлч ярих ёстой гэдэг. -АТГ-аас авлига авч байгаа хүний үйлдлийг харуулсан бичлэгийг өнгөрсөн сард олон нийтэд ил болгосон. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүний нүүр царайг Монгол даяар харж, тэр хүнийг жигшин зэвүүцлээ. Өмнө нь ял шийтгэлээ хүлээчихсэн хүнийг ингэж олон нийтэд ил болгож шившиглэж дахин шийтгэх нь хүний эрхийн зөрчил гэж манай сонин бичсэн. Үүнийг эмзэгээр хүлээж авч буй хэсэг ч байсан. Нөгөө талаар ийм хүний эрхийг зөрчсөн бичлэг, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд шууд дамжуулсан нь хэр зөв бэ. Ийм тохиолдолд редакци ямар бодлого баримтлах ёстой вэ? -Нийгэмд ямар ч мэдээлэл цацагдахад бэлэн болчихоод байна. Түүнд сэтгүүлчийн оролцоо байх албагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо ч байх албагүй болчихож. Ер нь олон янзын хувь хүний туйлширсан субьектив үзэл баримтлал дээр үндэслэсэн мэдээллүүд олон нийтийн сонирхлыг татаж байна. Ийм орон зайд хэвлэл мэдээллийн хэрэгслийн контент нь, сэтгүүл зүйн зорилго нь, мэдээлэл нь өөрөө ямар байх ёстой вэ гэдэг асуулт тулгарч байгаа юм. 5W 1H гэдэг ойлголт, тэр түвшний мэдээлэл дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчид угаасаа хоцорчихсон. Үүний араас сэтгүүлчид хөөцөлдөх ч шаардлагагүй. Мэдээллийн хөтөлбөр, зорилгоо бид биелүүлнэ. Гэхдээ энэ бол гол зүйл биш. Бид өөр асуултуудад хариулах ёстой. Яагаад, яг юу болж өнгөрөв, хэнд хамаатай вэ, надад ямар хамаатай вэ, үр дагавар нь юу вэ, тэгээд яах гээд байгаа юм гэдэг хэрэглэгчийн асуултууд байна шүү дээ. Эдгээр асуултуудыг тойрч контент бүтээх ёстой. Өдрийн сонин хүний эрхийн асуудлыг хөнддөг нь маш зөв алхам болсон. МУБИС-ийн багш Ж.Батбаатар Сэлэмчний ах буруугүй шүү гээд л бас зэмлүүлсэн. Нийгэмд хамаатуулж буруутгадаг, нийтийн дайсан гэж нэг хүн заавал өдөр бүр гарч ирж байх ёстой юм шиг хандлага бий болчихоод байна. Хамгийн ёс зүйгүй эмч нь хэн бэ, хамгийн ёс зүйгүй багш нь хэн бэ, хамгийн авлигач нь хэн бэ гэсэн дайсныг өдөр бүр хайгаад байгаа юм, сошиал орчин. Яг энэ тоглоомонд сэтгүүл зүй өөрөө хутгалдах шаардлагагүй. Ул суурьтай, үр дагаврын тухай, ач холбогдлын тухай мэдээлэл бэлтгэх ёстой. -Сэтгүүлч бүр өөрийн гэсэн өнцөг, өнгөтэй байх ёстой гэдэг. Үүнийг ч залуу сэтгүүлчид хүсдэг. Орчин үеийн сэтгүүлчид тэгвэл ямар байх ёстой болж байна вэ? -Сошиал орчинд биеэ авч явж буй хувь хүн ч тэр, сэтгүүлчийн салбарт карьер хийгээд явж байгаа залуучуудын дунд ч тэр ер нь онцгойрох, бусдаас ялгарах хандлага байна. Зарим нэг улстөрчийн хувьд онцгойрох гэдэг бүр өвчин болж байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн хувьд гэхэд онцгойрох гэдэг чинь өвчин тийшээгээ явж байна. Ийм гажиг хаа сайгүй байгаа, зөвхөн Монголд ч биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа контент гэхээр гурван үндсэн шинж чанарын мэдээллүүд явж байна. Пи-арын мэдээллүүд буюу хэн нэгний үзэл санаа, ямар нэгэн байгууллагын нэр төр, имиджийг бий болгох зорилготой. Маркетингийн мэдээлэл буюу зар сурталчилгаа, танилцуулга, ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг таниулах хоногшуулах зорилготой. Тэгээд сэтгүүл зүйн контент. Сэтгүүл зүйн контент нь иргэдийн эрх ашиг, иргэдийн мэдэх эрхэд үйлчилж байгаа контентууд байх ёстой. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүл зүйн мэдээллийг хүргэдэг тогтмол форматуудыг янз бүрээр бодож олж байна. Гол хандлага нь тодорхой нэг нэвтрүүлгийн формат бодож олоод түүнийгээ дараа нь контент маркетингийн арга хэрэгсэл болгодог зарчим руу түлхүү явж байна. Гол нь тэр нь бусдаас ялгарсан үзэмтэй байх л чухал. Тэгээд нь тэр контентоо маркетингийн арга хэрэгсэл болгож, редакци мөнгө олдог боломж ч бий болж байна. Б.ЭНХЗАЯА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2019-10-08 09:19:46 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын төрийн дээд удирдлагад бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал болох юм.
Ховд аймгийн хадлан тэжээлийн бэлтгэл 79,1 хувь байна
2019-10-07 09:02:26 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ынахлах мэргэжилтэн Г.Наранчулуун,МЭЕГ-ынмэргэжилтэн Г.Ганзориг нар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт ажиллав. Ховдаймагт2019-2020 онд91 багийн8424 малчин өрхийн 3155,3мянган малөвөлжихурьдчилсан дүн мэдээ гарсан байна.Аймгийн нийт багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад: 24% нь (бэлчээрийн нөөцтэй) 13% нь (бэлчээр хүрэлцээтэй) 29% нь (даац 1-3 дахин хэтэрсэн) 9% нь (даац 3-5 дахин хэтэрсэн) 25% нь (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна. Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул сум, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Ховд аймагмалчдынтөвшинд61,6 мянгантнөвс, 4,0 мянгантнтэжээл, 7,7 мянгантнхужир шүү бэлтгэхтөлөвлөгөөтэйгээс2019 оны 09 дүгээр сарын 20-ныбайдлаар 48,7 мянгантнөвс, 1006,6тнгар тэжээл, 1705,5тнхужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэл79,1хувьтай байна.2019 оны 09 дүгээр сарын 20-ныбайдлаар сумууд аюулгүйн нөөцдөө нийт 118тнөвс, 6тнтэжээл бэлтгэждунджаар7,5хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн аюулгүй нөөцөд 155тнтэжээл бэлэн байна. Намрын ургац хураалтын үйл ажиллагаанд 280 гаруй бага, дунд оврын трактор, 180 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байна. Ургац хураалтын явцын мэдээгээр 9 сарын 10-ний байдлаар төмс 135.6 га-гаас 1466.2тн, хүнсний ногоо 272.5 га-гаас 3204.5тн, малын тэжээл 243.5 га-гаас 1049.5тн,нийт 5719.7тнургац хураан авсан дүнтэй байна. Ховд аймгийн Засаг дарга Н.Дүгэрсүрэн Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шинээр инженерийн хийцтэй худаг гаргах, хилийн зурвас, улсын тусгайхамгаалалттайгазар, Отрын бүс нутагт мал өвөлжүүлэх хаваржуулах зөвшөөрлийг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх, мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж махны нөөц бүрдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг салбарын сайдад уламжлав. ХХААХҮ-ийн Дэд Ж.СаулеСум орон нутгаас тус бүр 1000 гулууз мах бэлтгэн нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх, орон нутгийн махны үйлдвэрүүд ариун цэвэр болон эрүүл ахуйд хяналт тавьж стандартын дагуу мах бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд анхаарах, өвс тэжээлийн бэлтгэлийг эрчимжүүлэх, мал тууварлаж тээвэрлэх журмыг баримтлан ажиллахад онцгойлон анхааран ажиллахыг үүрэг чиглэл болгов. Ховд аймгийн Жаргалант Шанд ХХК, Баруун Монгол интернейшнл ХХК, ИОВ ХХК мал төхөөрөх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле танилцав.
Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу маргааш гарна
2019-10-07 08:56:29 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХуралдаанаар угаарынхийнд хордож амь насаа алдсанболонхэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэйхолбоотой асуудлын хүрээндхэрэгжүүлж байгаа ажил,хохирогчдынтүлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ. Хохирогчдийнхэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаарзөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, маргааш олон нийтэд мэдээлэхээр боллоо. Хуралдаанаар, нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхнараас нийслэлийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар хүргэсэн чиглэл зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Хуралдаанд оролцогчид ажлын төлөвлөгөөнд оруулах тодорхой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлынталаарзөвлөлдөв. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид, дүүрэг хороодын Засаг дарга нарыг оролцуулан галлагаатай айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв дадал хэрэглээний талаар мэдээлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах,тэдэнтэй хамтран ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг уламжлуулах,угаарынхийнд хордохоос урьдчилан сэргийлсэнсэрэмжлүүлгийголон нийтэд хүргэх,Таван толгой түлш ХХК-ний сайжруулсан түлш үйлдвэрлэлд анхаарч, түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2020 оны 3 сар хүртэл түлш үйлдвэрлэл, түгээлтийн графикийг үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулансар, өдрөөрнарийвчлантөлөвлөх, ачилт буулгалтын хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Нийслэлийн онцгойкомиссын өчигдрийн хурлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаарудирдуулан,цаг алдалгүй эрчимтэй ажиллахаар тогтлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй