БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНХАУ-ын ТӨЗО-ны нарийн бичгийн даргын орлогч Дань Зэн Лүнь Жү, БНХАУ-ын ТӨЗО-ны Соёлын танхимын бодлого зохицуулалтын газрын дарга Ли Шиун нар байлцав. Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Тэр дундаа соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт харилцан үр ашигтай хамтарч ажиллах боломжтойг талууд онцолсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байна. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон үр дүнтэй ажлууд зохион байгуулагдаж байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжилд Төвдийн өөртөө засах орны оролцоо чухал нөлөөтэй гэж харж байна хэмээв. Төвдийн өөртөө засах орны соёлын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Төвдийн соёлын цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Мөн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж байгааг олж харсан гэдгээ БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин уулзалтын үеэр онцолж хэллээ. Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин Хотын даргыг Төвдийн өөртөө засах оронд албан ёсны айлчлал хийхийг урьсныг талархан хүлээн авсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ерөнхий сайд жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Худалдаа эрхлэгчдийн холбоо, БГД-т худалдаа эрхлэгч иргэдийн Эвсэг холбоо, ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж торгуулийн доод, дээд хэмжээг зааж өгөх, өдрийн зээлийг цэгцлэх, СХД-ийн 23 дугаар хорооны 40 өрхийг эрчим хүчээр хангаж, газрын маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ялангуяа мөнгө хүүлэлтийн сүлжээ болсон өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд асар их дарамт болж байгааг хэллээ. Тэд арилжааны банкнаас зээл авах шалгуур хангадаггүй учир аргагүйн эрхэнд өндөр хүүтэй өдрийн зээл авдаг байна. Хувиараа жижиглэн худалдаа эрхэлж байгаа иргэдээ аль болох дэмжих ёстой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Тэднийг торгохоо урьтал болголгүй, аль болох анхааруулж сануулдаг байх, хууль, дүрэм, журмыг сурталчлан таниулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Жижиглэн худалдаа эрхлэгчид, холбоодын төлөөллийн тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломж, гарцыг долоо хоногийн дараа эргэн танилцуулахыг мөн сануулав. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын удирдлагууд оролцов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫН БАЙРАНД ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙСАН ЗӨРЧИЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЛЭЭ

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.У-гийн Намуун од хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус дэлгүүр нь зориулалтын бус байранд буюу автомашины зогсоолын байранд зохих зөвшөөрөлгүйгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлсэн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй, холбогдох дүрэм, журам, стандарт хангаагүй,нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж 1906003612 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

АТГ-ын дарга З.Дашдаваа албан даалгавар өгөв

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор тус байгууллагын удирдах бүрэлдэхүүнд албан даалгавар өглөө. Төрийн албан хаагчдын үндэслэлгүй хөрөнгөжиж буй байдлыг хөрөнгө, орлогын мэдүүлгээр дамжуулан илрүүлэх ажлыг эрчимжүүлэн шинэлэг арга, аргачлал, технологийг нэвтрүүлэх, 2019 оны байдлаар шүүх, прокуророос буцсан, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалуудын судалгаа гаргаж, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх, буцсан, шилжүүлсэн, татгалзсан үндэслэл, шалтгааныг тодруулан танилцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авлига, ашиг сонирхлын зөрчлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэж байх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох зэрэг нийт 23 чиглэлээр үүрэг болгов. Түүнчлэн цаашид төрийн албан хаагчид хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлоо мэдүүлэхэд гарч болзошгүй өөрчлөлт, хандлага, чиглэлд дүн шинжилгээ хийх, авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэх арга хэлбэр, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нуун далдлахтай холбоотой нөхцөл байдал хэрхэн хувирч өөрчлөгдөж болзошгүй талаар задлан шинжилгээ хийж, тухайн төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр урьдчилан авах арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, авч хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн албаны хүний удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа, иргэдийн боловсрол, соёл, ухамсартай уялдуулан зорилтот бүлгээр ялгамжтай зохион байгуулж ажиллахыг даалгалаа. Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүр гүйцэтгэж байгаа чиг үүрэг, үйл ажиллагааныхаа хүрээнд өнөөгийн түвшин болон ирээдүйн чиг хандлага, нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаагаа нэг жилээр хязгаарлахгүйгээр урт болон дунд хугацаанд төлөвлөж хэвшихийг Авлигатай тэмцэх газрын даргын Албан даалгаварт дурдсан байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар товч танилцуулав. Засгийн газар уналтад ороод байсан эдийн засгийг сэргээн, нийгэмд шударга ёс тогтоох, хууль бус уул уурхай эрхлэхийг цэгцэлж байгааг иргэд дэмжихээ илэрхийлэв. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг айл өрх, иргэн бүр хүргэх нь чухал байгааг мөн санууллаа. Засгийн газар Хөвсгөл нуур орчмын бүсийгЭкоаялал жуучлалын бүс болгон хөгжүүлэх зорилгоор : -Хатгал-Жанхай-Тойлогтчиглэлд 37.9 км хатуу хучилттайавто зам -Хатгал,Жанхай, Дээдмодонтбулан, Ардаг,Тойлогзэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах -Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах зураг төсөл боловсруулах -Хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах -Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах -Орон нутгийн шингэн, хатуу хог хаягдал зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох -Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулахаар болсныг Ерөнхий сайд хэлэв. Мөн Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлэгт Засгийн газар халамж, дэмжлэгээ үзүүлнэ. Хөдөлмөрийн чадвартай бусад хүн ажил хийх ёстой. Ажлын байр олон ч ажил хийх сонирхолтой хүн ховордсон гэдгийг ч тодотгов. Хөвсгөл аймгийн нисэх буудлыг Олон Улсын нисэх буудал болгох, Авъяас сургууль, спортын сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана гэв. Хөвсгөл аймаг 2019 оныг Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил болгосон байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.