Нэг. Урьдчилсан баласын талаар 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байна. /2019 оны ургацын урьдчилсан балансыг хавсаргав./ Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147 аж ахуйн нэгж, иргэдийн 337.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6 % буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан болно. Гэвч энэ жилийн хувьд 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөөлөөлсөний зэрэгцээ 6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж улмаар зуны бороо 6 дугаар сарын 25-наас зарим бүс нутгуудад 07 дугаар сарын 04-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойт талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэй мөндөрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийтдээ 11.0 мянган га талбайд хураалт хийх боломжгүй байгаа бол болц дутуу байснаас 3.5 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарч байна. Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцан болцын эхний үед байна. Түүнчлэн 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэжилсэн их борооны улмаас тарималын болц оройтох, талбай дахь хог ургамалын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байна. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 8 дугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч улмаар 9 дүгээр сарын эхээр цас орох магадлалтай байна. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байна. Ургац хураалтад 1216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар судалгаа гарсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдэж техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай явагдаж байна. Ургац хураалтын үед ажиллах тээврийн хэрэгслэлийн болон цэргийн албан хаагч, оюутаны захиалга, ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авч байна. Хоёр. Гурилын балансын талаар Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлсэнээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний1 буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч байна. А. Буудайн хуваарилалт д/д Үзүүлэлт буудай мян/тн-оор 1 Хураан авах ургац 420.0 2 Дараа онд тариалах үрэнд /ААН, иргэд/ 50.0 3 Үрийн нөөцөд 6.6 4 Тэжээлд 21.5 5 Спиртийн үйлдвэрт 8.7 6 Гурил үйлдвэрлэлд 333.2 Б. Гурил үйлдвэрлэлт, хангалт Д/д Үзүүлэлт мян/тн-оор 1 Ургацаас авах буудай 333.2 2 ТЭДС-гийн буудайн үлдэгдэл 0 3 Таваарын буудайн бүгд нөөц 333.2 4 Хүн амын хэрэгцээт гурил 240.0 5 Шаардагдах буудай 320.0 6 Дутагдах буудай 0 Ургац хураалтын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгэнд дарж,Ургац хураалтын технологийн зөвлөмжийгэнд дарж,2019 оны ургацын урьдчилсан балансыгэнд даржүзнэ үү.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
2019-09-06 08:48:59 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилж, Минск хотноо зохион байгуулагдсан Шинэлэг арга хэрэгсэл, технологи ашиглан терроризмтой тэмцэх нь олон улсын өндөр түвшний бага хуралд оролцов. НҮБ-ын Терроризмтай тэмцэх алба, БНБУ-ын Гадаад хэргийн яамнаас хамтран зохион байгуулсан дээрх хурлаар орчин үед цахим ертөнц болон шинэ технологийг террорист бүлэглэлүүд хэрхэн ашиглаж байгаа талаар ярилцаж, тэдэнтэй хэрхэн ямар аргаар тэмцэх тухай санал солилцов. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уг хуралд тавьсан илтгэлдээ Монгол Улс терроризмтэй хэрхэн тэмцэж, ямар бодлого баримталж байгаа талаар танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын ЕНБД-ын орлогч, НҮБ-ын Терроризмтай тэмцэх албаны дарга В.И.Воронковтой уулзаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. НҮБ-ын зүгээс Монгол Улсын терроризмтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшааж, цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Айлчлал үргэлжилж байна.
ЗАЙРМАГИЙН МУХЛАГ НЬ БЭЛДЭЦИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУС САВАНД ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЛАА
2019-09-05 10:53:02 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/234 тоот Сүүн зайрмагны худалдаалалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан иргэн Э-ийн зөөлөн зайрмагийн мухлаг нь бэлдэцийг зориулалтын бус саванд тээвэрлэж байсан нь ХБАБХТХуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн тул ЗТХ-иар илэрсэн зөрчилд нь арга хэмжээ авч хугацаатай албан даалгавар хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ
2019-09-05 10:25:09 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов
2019-09-04 09:50:04 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойг өргөн тэмдэглэх хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн ялалтын ач холбогдлыг сурталчлах, тулалдаанд оролцогсдын гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх зэрэг олон ажлыг ОХУ-ын төр, засгийн байгууллага, анд нөхөдтэйгээ хамтран гүйцэтгэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Мөн Дорнод аймгийн Халхгол сум нь энэ байлдааны хамгийн гол талбар нь болж түүхэн ялалтын түшиц газар байсан гээд, ялалтын 80 жилийн ойг угтаж Халхгол сумын шинэ төвийг барих төслийг Роснефть компанийн 8 сая еврогийн хандиваар хэрэгжүүлэн орчин үеийн тохилог суурин бий болж, хязгаар нутгийн оршин суугчдын амьдрал ахуйд үр өгөөжөө өгч буйг дуулгалаа. ХАЛХГОЛ СУМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ШУУД ДАМЖУУЛАЛТ: Түүнчлэн Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол, Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар үр дүнтэй хэлэлцээ хийж, харилцааны суурь зарчмуудыг тусгасан 1993 оны гэрээгээ шинэчлэн Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ болгон хугацаагүй байгуулснаар манай хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарсан гэдгийг зарласан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй