МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Л.ДЭЛГЭРБАЯР: БИЧИЛ УУРХАЙ БОЛ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ БУЙ ХАМГИЙН БОДИТ ХЭЛБЭР ЮМ
2019-08-22 19:13:32 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяртай бичил уурхайн салбарын талаар ярилцлаа. -Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны үйл ажиллагаа, үүрэг чиглэлийн талаарх товч мэдээллээр ярилцлагаа эхэлье. -МБУНДХолбооны үндсэн зорилго нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд гишүүн байгууллагуудаа чадавхжуулах, эрдэс баялаг, уул уурхайн бодлого, үзэл баримтлалыг иргэний нийгмийн байр сууринаас боловсруулан төрийн байгууллагад нөлөөлөх, гишүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжих, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих. Гадаад, дотоодын эх сурвалжтай холбон зуучлах зэрэг үндсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Өнөөдөр Монголын 15 аймагт бичил уурхай бүхий сум орон нутаг бий. Үүнээс 13 аймаг нь өөрсдийн бичил уурхайн холбоогоо байгуулж манай Дээвэр холбооны гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. -Дээвэр холбоо байгуулагдсанаасаа хойш бичил уурхайн салбарт ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү? -Дээвэр холбоо байгуулагдсан цагаасаа бичил уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлогод тэдний дуу хоолойг хүргэхийг зорьж ажилласан. Үүний нэг томоохон жишээ нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам юм. Бичил уурхайн сайн муу бүхий л асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхайчид бид. Иймээс манай холбооны зүгээс энэ журам гарах үйл явцад оролцоо өндөртэй ажиллаж бичил уурхайчдын ажиллах нөхцөлийг хангах олон заалтуудыг оруулж, тусгуулж чадсан. Одоо ч төрийн бодлого, хууль журмын өөрчлөлт зэрэгт өөрсдийн санал санаачилгаа гарган идэвхтэй ажиллаж байна. Гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2013 оноос хойш одоог хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл-өөс хэрэгжүүлсэн ажил, төслүүдэд хамтрагч, гүйцэтгэгчээр ажиллаж байна. 2014 он Дэлхийн зөн ОУБ-тай хамтарч Бичил уурхайн салбар дахь хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөр, 2014-2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран Бичил уурхайчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, 2016-2017 онд АНУ-ын Азийн сан-тай хамтран Нөхөн сэргээлтийн төсөл, 2018 онд Канад сан-тай хамтран Өрх толгойлсон бичил уурхайчин эмэгтэйчүүдийг уул уурхайн бус ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх төсөл гээд бичил уурхайчид, тэдний ар гэр, сум орон нутагт нь чиглэсэн олон ажил, төслийг хийж хэрэгжүүлсэн байна. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагатай хамтран эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн аян, нөхөн сэргээлт, гэр цэцэрлэгийн төслүүдийг хэрэгжүүлээд явж байна даа. -Танайх Төр, бичил уурхайчин хоёрын дунд гүүр болж буй байгууллага. Юунд илүү ач холбогдол өгөн ажиллаж байна? -Ер нь энэ салбарт эрх зүйн орчин нь тогтвортой байх их чухал. Шийдвэр гаргагчид, бодлого хэрэгжүүлэгчдийн зарим нь судалгаа шинжилгээ сайн хийлгүйгээр бичил уурхайчдыг зөвхөн хэвшмэл сөрөг дүрээр харж бодлогын өөрчлөлт хийх сонирхол, хандлага ажиглагддаг. Том уул уурхайн нөлөөлөл ч ордог биз. Ширээний ард суугаад хааж хорих шийдвэр гаргах нь асуудлыг шийдэх амархан арга гэж шийдвэр гаргах түвшний хүмүүс үздэг. Гэхдээ хааж хорих нь хэзээ ч энэ асуудлын шийдэл болж байгаагүй. Бичил уурхай бол зөвхөн Монголд байгаа цоо шинэ үзэгдэл, үйл явц биш. 100, 200 жилээр тоологдох, уул уурхай бичил уурхайн түүхтэй орнууд ч бий. Тэд ч өнөөдрийн манайд байгаатай адил нөхцөл байдлыг ухаалгаар, албажуулах, зөөлөн бодлого барих замаар зохицуулсан нь амжилт олсон байдаг. Харин эсрэгээрээ шууд хааж боох алхамуудыг хийснээр хүний эрхийн болон байгаль орчны нөхцөл байдлыг улам их эсрдэлд оруулсан харамсалтай жишээнүүд ч бий. Одоогийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна.Бидний зүгээс ийм оновчгүй, сөрөг үр дагавартай шийдвэр гарахаас сэргийлэх, бичил уурхайн эрх зүйн орчныг тогтвортой байлгах, шинэчлэн сайжруулах талаар тасралтгүй ажиллаж байна. Мөн бичил уурхайчдын эрхийг хамгаалахаас гадна тэднийг өөрсдөө эрхээ хамгаалах чадавхтай болгох шаардлагатай байна. Мэдлэг мэдээлэл сайтай, чадвартай хүн эрхээ хамгаалж, үүргээ ухамсарлан биелүүлж чаддаг тул бичил уурхайчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгч, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна. -Хүндрэл бэрхшээлтэй ямар асуудлууд байна? -Асуудал бэрхшээл гэвэл олон байна. Хамгийн эхэнд гэхэд нийгэм, олон нийтийн зүгээс бичил уурхайчдын талаар хэвшмэл буруу ойлголт, мэдээлэлтэй байгаагаас сөрөг хандлага гаргаж байна. Нөгөө талаас тэгж харагдуулах сонирхол ч томоохон уул уурхайн компаниуд, төр, орон нутгийн зарим байгууллагуудад байгаа юм шиг. Бичил уурхайчин гэдэг маань зохион байгуулалтад орсон, хариуцлагатай, хууль журмын дагуу, зөвшөөрөгдсөн газар талбай дээр үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийдэг, татвар, нийгмийн даатгал төлдөг гээд нинжа гэдгээс шал өөр түвшний ойлголт юм шүү дээ. Гэтэл ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хууль бус үйл ажиллагаа, орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчил зэрэг нь бичил уурхайн салбарыг хууль бус, зөрчилтэй мэт харагдуулаад байгаа юм. Учир нь орон нутгийн удирдлагуудтай ашиг сонирхлоор холбогдсон этгээдүүд дураар аашлан журам зөрчиж, хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар, нийгмийн даатгалаас зугтдаг үзэгдэл нийтлэг байна. Бид ХАМО иргэдийг албажуулах, зохион байгуулалтад оруулан хууль журмын дагуу ажиллуулах тал дээр ажиллаж байхад нөгөө талаас төрийн зүгээс албажсан, хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, хоршоодод тодорхой дэмжлэг үзүүлэхгүй, харин ч хяналт шалгалт, дарамт ихтэй байгаагаас ХАМО иргэд албажих сонирхол бага байна. Төрийн зүгээс бичил уурхайн талаар баримталж буй бодлого, баримт бичигт туссан байдал болон түүний хэрэгжилт хоёрын хооронд асар их зөрүүтэй байдаг бөгөөд тогтворгүй байгаа нь энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэх боломжгүй болгож байна гэх мэт хүндрэл бэрхшээлүүд байна. -Бичил уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр цаашид юу хийх ёстой вэ? -Үндсэндээ бичил уурхай эрхлэхдээ өндөр дүнтэй ашиг орлого олох гэхээсээ илүү ажлын байртай болох, амьжиргаагаа залгуулах, хөдөлмөрийн харилцаанд орох, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг наад захын хэрэгцээ шаардлагаа хангах л сонирхол, зорилго давамгайлж байна. Энэ л эрх ашиг, сонирхлыг хангах, хамгаалах нь манай холбооны үндсэн зорилгын нэг бөгөөд бид үүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Бичил уурхайчдын орлогыг тогтвортой байлгах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, өөрөөр хэлбэл бичил уурхайгаас бусад орлогын эх үүсвэртэй болгох чиглэлээр ажиллаж, бичил бизнесүүдийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр нилээд ажлыг хийж байна. Мөн тэдэнд нийгмийн даатгалд хамрагдахын ашиг тусын талаар тодорхой мэдээллийг байнга өгч нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр зорьж хичээж байна даа. Нийгмийн асуудал гэхээр нийгмийн даатгалд хамрагдаж төрөөс халамж үйлчилгээг бүрэн авах боломжтой болохоос л эхэлнэ шүү дээ. -Орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Та бүхний үйл ажиллагааг хэр дэмждэг вэ? -Манай байгууллага аймаг, сумдын Засаг даргын тамгын газартай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан бичил уурхайчдыг ажлын байраар хангах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхааран, шийдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажилладаг. Гэхдээ олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шиг л орон нутгийн удирдлагууд янз бүр л байдаг. Зарим нь үнэхээр нутгийн иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, шударга удирдлагууд байна. Зарим нэг нь ч зөвхөн өөрийн ашиг сонирхлын дагуу томоохон компаниудтай хамжин, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулъя гэж байгаа иргэдээ хавчих, шахах нь ч бас бий. -Тусгай зөвшөөрөлтэй компани, орон нутаг, бичил уурхайн ТББ-ын гурвалсан гэрээ өнөөдөр ямар түвшинд байгуулагдаж байгаа вэ. Цаашид энэ тал дээр юуг анхаарах хэрэгтэй вэ? -Гурвалсан гэрээ бол Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын нэгэн онцгой заалт бөгөөд боломж юм. Гэвч хэрэгжих түвшинд гурвалсан гэрээ тийм ч олон байгуулагддаггүй. Ашиглалтын лицензтэй компаниуд энэ гэрээнд их хойрго ханддаг учир байгуулагдахад тийм ч амархан байдаггүй. Манай гишүүдээс хуруу дарам цөөхөн байгууллага л гурвалсан гэрээгээр амжилттай ажиллаж байна. Ер нь сум орон нутгийн удирдлагуудаас компанид шахалт үзүүлэн ажиллаж чадвал иргэдээ ажлын байртай болгож, хууль журмын дагуу ажиллуулах бас нэг боломж юм байгаа юм л даа. -Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар? -Манай холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь ХАБЭА, нөхөн сэргээлтийн сэдэв байдаг. Бид байгуулагдсан цагаасаа л хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангитай хамтран нийтдээ 6500 орчим хүнд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулсан байна. Нэг талаасаа хуулийн хүрээнд албажсан нөгөө талаасаа ХАБЭА-н мэдлэг, мэдээлэлтэй болсноор бичил уурхайд гарч байсан ослын тоо 70 хүртэл хувиар буурсан талаар 2016 оны судалгаа байдаг. Одоо ч ослын тоо улам цөөрч бичил уурхайн нөхөрлөл бүр ХАБЭА хариуцдаг ажилтантай болон хөгжиж байна. Өнгөрсөн сард гэхэд ХАБЭА-н чиглэлээр заах чадвартай 10 сургагч багш бэлтгэсэн. Тэд маань мөн өөрсдийн орон нутагтаа бичил уурхайчдыг энэ чиглэлээр сургах юм. Нөхөн сэргээлтийн хувьд уул уурхай бүхий бүх аймагт олон жилийн өмнө ХАМО иргэдийн гараар эвдэгдэж орхигдсон талбайнууд багагүй байдаг. Эдгээрийг бичил уурхайчид нөхөн сэргээж байна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг жишиг болохуйц түвшинд хийж байгаа олон нөхөрлөл бий. Холбооноос Төв аймгийн Заамар сум дахь МСҮТ-д бичил уурхайчдаа сургадаг. Сургалтад хамрагдаж байгаа хоёр бичил уурхайчин маань дадлагын ажлаа Монголдоо томоохонд тооцогдох уул уурхайн компанид хийсэн юм. Тэдний ажиллахыг хараад тус компанийнхан нөхөн сэргээлтийг ингэж утгаар нь хийх ёстой юм байна гэж шогшроод үлдсэн гэж байгаа юм. Бичил уурхайчид харьцангуй бага зардлаар сайн нөхөн сэргээлт хийдэг л дээ. Манай гишүүд 2013 оноос хойш нийтдээ 450 орчим га газрыг нөхөн сэргээсэн байдаг. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагын санхүүжилтээр дөрвөн аймагт 50 орчим га газрыг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэхээр байна. -Бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсноороо гарч буй сайн үр дагавар, нөлөө гэвэл та юу хэлэх вэ? -Хамгийн эхэнд гэвэл дураараа хувь хувьдаа металл хайгч, ногоон түмпэн бариад замбараагүй газар ухдаг байдлыг эрс багасган, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу ажиллаж байгаа нь байгаль орчин сүйдэх эрсдэлийг бууруулж байгаа. Хүний амь эрстэх, бүхий л төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчил эрс буурсан. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд ч гэсэн хяналт тавьж ажиллахад амар болсон. Цаашлаад ингээд зохион байгуулалтад ороод ирсэн хүмүүс чинь сум орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулах, булаг ус хашиж янзлан орон нутгийн иргэд малчдын сайн сайханд чиглэсэн олон үр нөлөөтэй ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлж байгаа юм. Томоохон нөхөрлөлүүд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг ажиллуулахгүй гээд шахчихаар архидан согтуурах нь ч багасаад ирэх жишээтэй. Нөхөрлөлүүд зохион байгуулалттайгаар тодорхой хүмүүст алтаа борлуулж тэд нь Монголбанкны салбаруудад тушаахаар алтны гарал үүсэл тодорхой болж байгаа зэргээр сайн жишээ, үр нөлөө их л дээ. -Орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар тодруулаач? -Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Бичил уурхай бол ард түмэн байгалийн баялгаасаа шууд хүртэж буй хамгийн бодит хэлбэр юм. Байгалийн баялаг бүхий тухайн орон нутгийн иргэд тэрхүү баялгаасаа өөрсдөө хууль журмын дагуу олборлон амьжиргаагаа залгуулж, ажлын байр нэмэгдүүлж байгаа юм. Энэ ч утгаараа бичил уурхайчдын олсон бүхий л орлого цэвэр тухайн орон нутгийнхаа эдийн засагт томоохон хувь нэмэр болж байдаг. Бичил уурхайчид идэвхтэй ажиллаж байгаа газрын зах, худалдааны төв, шатахуун түгээх станцууд, үйлчилгээний газрууд орлоготой эргэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг ч гэсэн хүүхдийн уух сүү, идэх талх, сургалтын төлбөр болж тухайн орон нутагтаа, иргэддээ шингэж байдаг. Татвар, нийгмийн даатгал, бусад хураамжууд нь ч тухайн орон нутгийн төсвийн бүрдэлд онцгой нөлөөтэй байдаг. Ер нь бол орон нутгийн бичил уурхай эрхлэгчдийн олборлож буй багахан хэмжээний баялаг хэн нэгэн Ли, хэн нэгэн Петр эсвэл аль нэг авилгач түшмэлийн халаасанд ордоггүй. Харин ч 100 хувь эх орон, ард иргэддээ шингэж үлддэг. Тийм ч учраас би БИЧИЛ УУРХАЙ БОЛ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ БУЙ ХАМГИЙН БОДИТ ХЭЛБЭР гэж дахин хэлмээр байна. -Бичил уурхайн салбарын ирээдүйг та хэрхэн харж байна? -Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна. Олон улсын байгууллагууд, энэ салбарын мэргэжилтнүүдийн зүгээс Монголын бичил уурхайн салбарын хөгжлийг тун сайн түвшинд явна гэсэн үнэлгээ өгч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй түвшинд очсоныг нийтээрээ мэдэж байгаа л даа. Энэ нь нэг талаасаа төрийн зүгээс зөв бодлого явуулж, сайн хууль, журам гаргасан, нөгөө талаасаа Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн 14 жилийн зөв бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа, манай холбоо байгуулагдаж бичил уурхайчдаа нэгдмэл санаа зорилготой болгож зохион байгуулалттай ажилласны хамтарсан үр дүн юм. Тэгэхээр энэ хүрсэн үр дүн, амжилтаа хадгалж, улам сайжруулах нь бидний гол зорилго болоод байна. Эрх зүйн орчныг тогтвортой байлгаж улам боловсронгуй болгох, хууль журмыг гажуудалгүй, зөв хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаа чиглүүлэх гол зүйл. Ингэж тал талаасаа зөв харж, идэвхтэй ажиллаж чадвал Монголын бичил уурхайн салбар дэлхийд жишиг болох цаг холгүй байна гэж би хардаг юм. -Ярилцсанд баярлалаа. Э.ОЮУНБОЛД
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/772 дугаар захирамж, захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар батлагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу СХД-ийн Эмээлт, ХУД-ийн Өлзийт, Таван толгойн гүүр, БХД-ийн төв зам дагуух, НД-ийн Тэрэлж рүү салдаг уулзварын, ЧД-ийн Гүнт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын хяналт шалгалт хийгдэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/772 дугаар захирамж, захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар батлагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу СХД-ийн Эмээлт, ХУД-ийн Өлзийт, Таван толгойн гүүр, БХД-ийн төв зам дагуух, НД-ийн Тэрэлж рүү салдаг уулзварын, ЧД-ийн Гүнт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын хяналт шалгалт хийгдэж байна.
“СИТИ МОЛЛ” ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ТАЛБАЙД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙГЭЭС ОСОЛ ГАРЧЭЭ
2019-08-22 09:42:12 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТайм констракшн ХХК-ны захиалгаар Титан таур констракшн, Ти Жи К ХХК-ниудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд Сити молл цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 2019 оны 08 сарын 20-ний өдрийн 11цаг 10 минут орчимд осол гарлаа. Ти Жи К ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед Сити молл цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ. Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна. Осол болохоос өмнө НМХГ-аас 2019 оны 01-р сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай мэдэгдэл зөвлөмжийг захиалагч Тайм констракшн ХХК, Титан таур констракшн ХХК-иудад 2019 оны 5-р сард өгсөн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тайм констракшн ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” арга хэмжээ хоёр өдөр амжилттай зохиогдлоо
2019-08-22 09:23:25 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Хичээл эхэллээ нээлттэй мэдээллийн өдрүүдийг наймдугаар сарын 20-21-нд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний эхний өдөр буюу мягмар гарагт хичээлийн шинэ жилд зориулан жилийн зорилго, зорилт, хөтөлбөр, элсэлт, бүртгэл зэрэг тал бүрийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэсэн. Мөн яамны харьяа байгууллагууд иргэд олон нийтэд зөвлөгөө мэдээлэл хүргэн ажилласан. Тэгвэл өнөөдөр харьяа байгууллагуудын мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээ үргэлжиллээ. Боловсролынмагадланитгэмжлэлийнүндэснийзөвлөлийнахлахмэргэжилтэн Ж.ТУНГАЛАГ:ИРГЭДМАГАДЛАНИТГЭМЖЛЭГДСЭНСУРГУУЛЬ,ХӨТӨЛБӨРИЙНТАЛААРМАШСАЙНСУДЛАХХЭРЭГТЭЙ -Хичээл эхэллээ арга хэмжээний хүрээнд иргэд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байна. Байгууллагын талаарх мэдээлэл, хэрхэн шинжээч болох, дотоод чанарын баталгаажуулалтын талаарх мэдээллийг өглөө. Иргэд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн талаар маш сайн судлах хэрэгтэй. Оюутны хөгжлийн зээлд хамрагдахад магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцах гэсэн шаардлага тавигддаг. Бид өдөрлөг арга хэмжээний хүрээнд энэ талаарх мэдээллийг бүрэн өгч, туслалцаа үзүүллээ. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгээд олон улсын нийтлэг стандартыг хангаж гэрчилгээгээ гардан аваад байна. Өөрөөр хэлбэл, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа хүлээн зөвшөөрүүлсэн гэсэн үг. Ингэснээр манайхаар магадлан итгэмжлүүлсэн сургууль хөтөлбөрүүд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм. Боловсролынзээлийнсангийндотоодзээлийналбанымэргэжилтэн Ч.ДЭЧЭЭ:ЗЭЭЛЭЭРСУРАЛЦАХОЮУТНЫМАТЕРИАЛЫГСУРГУУЛИУДЫНСУРГАЛТЫНАЛБАӨДӨРБҮРХҮЛЭЭНАВЧБАЙГАА -Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа дипломыг зээлээс чөлөөлөх талаар иргэд түлхүү сонирхож байна. Зөвхөн дотоодын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээл чөлөөлөлтөд хамрагдана гэдгийг тайлбарлаж өглөө. Журмын төслийг УИХ-д өргөн барихаар Засгийн газар бэлтгэж байна. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлээр суралцах оюутны материалуудыг тухайн сургуулиудын сургалтын албанд өдөр бүр хүлээн авч байгаа. Гол шалгуур нь бакалаврын оюутан бол 2,8-аас дээш голч оноотой, шинэ элсэгчийн хувьд 600-гаас дээш оноотой байх ёстой. Энэ шаардлагыг хангасан оюутан тухайн сургуулийнхаа сургалтын албанд материалаа өгөөд оюутны хөгжлийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Мөн буцалтгүй тусламжаар суралцах оюутны материалыг хүлээн авч байгаа. Бүтэн өнчин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн нэг суралцагч, нэг өрхийн гурван суралцагч өдрийн бакалавраар суралцаж байвал нэг нь, оюутан өөрөө хөдөлмөрийн чадвараа алдсан бол буцалтгүй тусламжаар суралцах боломжтой. БоловсролынүнэлгээнийтөвийндаалгаврынсанхариуцсанмэргэжилтэнШ.Сувдмаа: Ш.СУВДМАА: ЭЕШ, ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТЫН ДААЛГАВРЫН ОНОШИЛГОО МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА -Хичээл эхэллээ мэдээллийн нээлттэй өдөрлөгт Боловсролын үнэлгээний төв 2019 онд хийгдсэн ажлынхаа тайлан мэдээллийг танилцуулж байна. 2019 онд элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь шилэн технологийг ашиглан шууд засалтын аргаар үр дүнг мэдээллэсэн. ЭЕШ, чанарын үнэлгээний шалгалтын даалгаврын онолшилгоо мэдээллийг мөн өгч байна. ЭЕШ-ын бүх даалгавар оношилгоо сайт дээр тавигдсан байгаа. Жишээлбэл, дөрвөн хувилбартай даалгавар байлаа гэхэд дөрвүүлэнг нь хариултын мэдээллийг тавьж оношилдог байгаа. Ингэснээр сурагчид зөвхөн зөв хариултыг харах бус яагаад буруу хариулсан тайлбарыг авах боломжтой. Насантуршийнболосролынүндэснийтөвийн мэргэжилтэн Ж.БАЯНЦЭНГЭЛ:БОЛОВСРОЛБОЛХӨГЖЛИЙНТУЛГУУРЯДУУРЛААСГАРАХЦӨМ -Насан туршийн болосролын үндэсний төв бол бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх хүний хөгжлийг хангахад хэрэгтэй тэр мэдээллийг хаана ч, хэзээ ч, хэнд ч хүргэх чиглэлээр ажилладаг байгууллага. Хичээл эхэллээ арга хэмжээний хүрээнд олон нийтэд сургалтуудынхаа талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Насан туршийн боловсролыг дотор нь боловсрол нөхөн олгохуй, албан бус боловсрол гэсэн хоёр үндсэн чиглэлээр олгодог. Жишээ нь бичиг үсгийн боловсролыг нөхөн олгоно. Мөн бага, суурь, бүрэн дунд боловсролыг сургууль завсардсан иргэдэд нөхөн олгоно. Хоёрдугаарт бүх насны хүмүүст насан туршийн болосролын үндсэн чиглэлийн дагуу боловсрол олгох сургалтуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг. Албан бус боловсролын сургалтаар нийт 2303 хүнд бага болон бүрэн дунд боловсролыг эзэмшүүлсэн. Цаашид олон улсын боловсролын чиг хандлагын дагуу хүмүүсийг насан туршид нь суралцах боломжоор хангах чиглэлээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхийг зорьж байна. Багшийнмэргэжилдээшлүүлэхинститутийнбагшийнхөгжлийнсургалтынтехнологийналбаныдарга Б.НАМСРАЙДОРЖ:ЖИЛДОЙРОЛЦООГООР7000-8000БАГШСУРГАЛТАДХАМРАГДДАГ Багшийн мэргэжлийг дээшлүүлэх институт нь багшийн хөгжлийн чиглэлээр дөрвөн төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үндсэн, түргэвчилсэн, захиалгат, сонголтод гэсэн сургалт явагддаг. Үндсэн сургалтын хувьд Боловсролын тухай хуульд байдаг 5 жилд нэг удаа өмчийн хэлбэр үл харгалзан багшийн мэргэжлийг үнэ төлбөргүй дээшлүүлнэ гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэн 1, 5, 10, дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Жилд ойролцоогоор 7000-8000 багш энэ сургалтад хамрагддаг. Төрөлжсөн сургалт нь мэргэжлийн багш нарт мэргэжлийн ур чадвар суулгах хууль эрх зүйг таниулах чиглэлээр хийгддэг. Энэ жилийн тухайд хөтөлбөрийн сайжруулалттай холбоотой төрөлжсөн сургалтыг яам болон донор байгууллагуудын дэмжлэгтэй амжилттай зохион байгууллаа. Багшийн мэргэжил, ур чадварыг сайжруулах чиглэлээр зохион байгуулдаг сургалтууд, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч байна. Дээдболовсролынудирдлага,мэдээллийнсистембизнесшинжээч М.МӨНХЦЭЦЭГ:ДИПЛОМХУУРАМЧААРҮЙЛДЭХЯМАРЧБОЛОМЖГҮЙ -Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем дээр төгсөгчдийн мэдээллийн лавлагааны талаар мэдээлэл өглөө. Өөрийнх нь дипломын мэдээлэл системд бүртгэгдсэн эсэхийг шалгах, бүртгэгдээгүй бол ямар баримт бичиг бүрдүүлж энэ систем дээр мэдээллээ оруулах талаар зөвлөгөө өглөө. Энэ систем нь төрийн болон төрийн бус өмчийн бүх хэлбэрийн сургуулийн багш ажилтан, суралцагч, сургалтын хөтөлбөр, сургалтын орчин гээд бүхий л мэдээллийг агуулсан систем юм. Он оноор нь төгсөлтийн мэдээллийг оруулсан. Хуурамч дипломын асуудал бүрэн арилсан. Элсэлт, төгсөлт гээд бүх л явц энд багтаж байгаа. Тухайн оюутан хичнээн жил суралцаж ямар мэдлэг олж аваад ямар үнэлгээтэй төгссөн гэх бүх мэдээлэл, дипломын хавсралт хүртэл багтаж байгаа. Сургууль нь татан буугдсан эсвэл дипломоо алга болгосон тохиолдолд сургуулиа хайж явахгүйгээр энэ системээс дипломоо хэвлүүлээд авах бүрэн боломжтой юм. Боловсролынсалбарынмэдээллийнсистемийнзөвлөх Д.ҮНЭНБАТ:СУРГУУЛЬЦАХИМЖУРНАЛАШИГЛАСАНТОХИОЛДОЛДХҮҮХДИЙНХЭЭДҮНГИЙНМЭДЭЭЛЛИЙГГАРУТСААРААҮЗЭХБОЛМЖТОЙ Бид нээлттэй өдрөөр боловсролын салбарын мэдээллийн системийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. Өнгөрсөн жил нэвтрүүлсэн, энэ жил албан ёсоор зарлаж байгаа эцэг, эхийн системийг танилцуулж, энэ системийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө. Эцэг эхийн систем дээр дөрвөн алхамаар бүртгүүлээд өөрийн хүүхдийн мэдээллээ оруулаад ангийн багшид нь хүсэлтээ илгээнэ. Үүний дараа ангийн багш баталгаажуулаад хүлээж авах ёстой. Үүний дараа хүүхдийнхээ мэдээллийг Төрийн болон хувийн өмчийн бүх сургууль цэцэрлэг ашиглах боломжтой. Нэн ялангуяа ирц үнэлгээтэй холбоотой мэдээллийг цахим журнал хөтөлж байгаа сургуулиуд мэдээллээ оруулсны дараа эцэг, эх үзэх боломжтой. Цахим журнал хөтлөөгүй ч гэсэн сургуулийн талаарх мэдээлэл, ямар хөтөлбөр төлөвлөгөөгөөр суралцаж байгаа болон өмнөх жилүүдийн дүнгийн мэдээллийг үзэх боломжтой. АХБ-ныХөдөлмөрэрхлэхурчадварыгдээшлүүлэхтөслийнболовсролын мэргэжилтэн Б.ГЭРЭЛ:АЖИЛМЭРГЭЖЛЭЭСОНГОХОДЗОРИУЛСАНГАРЫНАВЛАГААТАНИЛЦУУЛЖБАЙНА Манай Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл ахлах ангийн Steam хөтөлбөрийн хэргжилтэд дэмжлэг үзүүлэх, ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Ажлын чиг баримжааны чиглэлээр 2016 оноос эхлэн 8, 9 дүгээр ангийн сурагчдад зориулсан гарын авлагуудыг бэлтгэж бүх сургуулийн сурагчдад тараасан. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн 2018 оноос эхлэн ахлах ангийн сурагчдад зориулсан үйл ажиллагааны гарын авлага боловсруулан бүх сургуулийн удирдлага, багш сурагч эцэг эхчүүдэд тараасан. Энэ гарын авлага нь сурагчид ирээдүйн ажил мэргэжлийнхээ талаар оновчтой шийдвэр гаргахад нь дэмтэй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй