БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ЦАГААЧЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АЛБАНЫ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019-08-21 09:11:14 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, Шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гы Гюн-ыг 2019 оны 8-р сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа,тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д 2018 оны 1 дүгээр сард хийсэн айлчлал болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны2019 оны 3 дугаар сардМонгол Улсадхийсэн айлчлалуудын хүрээнд яригдсан иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхасуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарчбуй хүндрэлийг арилгахталаар санал солилцонярилцлаа.
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлэн, буцаалаа
2019-08-20 10:36:02 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭнэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу 4 вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаалаа. Өнгөрөгч 06, 07 дугаар саруудад мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 05-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан билээ.
Өмнөд Судан дахь монгол алба хаагчид холын зайн эргүүлийг дугуйтай гүйцэтгэжээ
2019-08-20 10:33:02 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБүгд Найрамдах Өмнөд Судан Улсад /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяраар ахлуулсан 3 эрэгтэй, 2 эмэгтэй цэргийн алба хаагчдын бүлэг Хубилай баазаас Эко, Арвай, Дельта баазуудын чиглэлд холын зайн эргүүлийг анх удаа дугуйтай гүйцэтгэлээ. Энхийг сахиулах ажиллагаанд холын зайн эргүүлийг анх удаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд 400 гаруй километр газрыг 4 хоногийн хугацаанд туулсан аж. Бeнтью-Парианг-Жам Жанг, Жан Жанг-Парианг-Бeнтью гэсэн чиглэлд холын зайн дугуйтай эргүүлийн хийсэн байна. Үүний зорилго нь Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах, БНӨСУ-д энх тайван цаг ирж байгааг орон нутгийн иргэдэд илтгэн таниулах, нийтийн биeийн тамирын спортыг сурталчлах, орон нутгийн иргэдийг спортоор хичээллэхийг уриалах, иргэн цэргийн ажиллагааг бэхжүүлэх, батальоны цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөх болон шинэ Хүчний командлагчийн ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ. UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар 2019 оны долоодугаар сард Бентью хотын Хубилай баазад ажлын айлчлал хийх үедээ Цэргийн багууд аль болох НҮБ-ын бааз, Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч үүрэг гүйцэтгэх, ялангуяа нутгийн иргэдтэй илүү ойр дотно харилцаа үүсгэж тэдний үзэл бодол, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл цуглуулах, тэдэнд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, бүх төрлийн эргүүлийн үндсэн зорилгын талаар тайлбарлан таниулах замаар эерэг сэтгэгдэл төрүүлж, тайван амгалан цаг ирж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй гэв. Дугуйтай эргүүлийн бэлтгэл ажлыг 2019 оны 07 дугаар сараас эхлэн зохион байгуулсан ба НҮБ-ын мужийн зохицуулагч Хироко Хирохара, Хойд секторын тэргүүний штабын зүгээс баяртайгаар хүлээн авч, үүрэг гүйцэтгэлтэд дэмжлэг үзүүлжээ. Батальоны удирдлага, штаб энэхүү дугуйтай эргүүлийн явцад олж авсан дадлага, туршлагадаа үндэслэн бие бүрэлдэхүүнээс сайн дурын үндсэн дээр дараагийн дугуйтай эргүүлийн үүргийг гүйцэтгэх эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдыг сонгон бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ БӨГӨӨД АНДЭЗНК-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
2019-08-20 10:22:57 Нийтлэгдсэн: Улс төррын 20 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хөгжлийн асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, бүс нутгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцож, ГХЯ-ны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын VI бага хурлын үеэр тусгай хуралдаан хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, уг асуудлаар бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авах чиглэлд АНДЭЗНК-ыг хамтран ажиллахыг хүсэв. Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Монгол Улс НҮБ-тэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт болон байгаль орчин, агаарын бохирдол, цахим эдийн засаг зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээрт нэгдэн орохыг хүссэн байна. Хатагтай А.Алисжабана маргааш буюу 5 дугаар сарын 20-ны өдөр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно.
Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ
2019-08-20 10:21:09 Нийтлэгдсэн: Халуун сэдэвСэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019.07.29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын 8 иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв. Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байгаа аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй