Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороотой

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна. 2019 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 хэм, баруун аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна. 2019 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжинэ

БНХАУ-ынЗасгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл хэрэгжинэ. Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ынталүзэглэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа юм. Ингэснээр Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж буй бөгөөд төслийнбарилгажихталбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулаад байна. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайахалж, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн орон сууцны корпорац, Улаанбаатар Дулааны СүлжээТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээТӨХК, Ус сувгийн удирдах газар, Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл зэрэг бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Уг ажлын хэсэг өчигдөр /2019.8.12/ анхны хуралдаанаа хийж газар чөлөөлөх, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг хэлэлцлээ.Тухайн хэсэгт одоогоор 10 айл газраа чөлөөлөөгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд оршин суугч, иргэдтэй уулзаж, зөвшилцөх замаар газар чөлөөлөх, тухайн өрхүүдийг түр суурьшуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх, дэд бүтцийнажлыг эхлүүлэхэд шаардагдах талбайг бэлэн болгож, шуурхайлахыг ажлын хэсгээс үүрэг болголоо. Ажлын хэсгийн анхны хуралдаан олон асуудлыг шийдвэрлэсэн ажил хэрэгч хуралдаан болсон бол дараагийн хуралдааныг ирэх долоо хоногт хуралдуулах тов гаргалаа. Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ныөдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлээд байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдах юмгэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, Эрдэнэс Монгол ХХК, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөл, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв зэрэг байгууллагатай хамтран бэлтгэл хангаж байна. Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд, Хөгжлийн зам хөтөлбөрийг Бүс ба Зам санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь, Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь, Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно. Мөн бизнес эрхлэгчдийн уулзалт, Улаанбаатар хотын нэрэмжит хүлээн авалт, Бэсрэг наадам, Монголын аж ахуйн нэгжүүдээр зочлох зэрэг арга хэмжээг зохион байгуулан Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломж, Монголын түүх, соёлын уламжлалын талаар гадны зочид төлөөлөгчдөд танилцуулна. Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс оролцож үг хэлнэ. Мөн Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 250 орчим хүн оролцохоо нотлоод байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ төмөр зам ньТөрөөс төмөр замын талаар баримтлах бодлого-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг зах зээлээс хамаарсан байдал арилж, төмөр замын трасс дагуух ашиглаагүй байгаа 40 орчим орд газрыг ашиглан олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Төмөр замын дэд бүтэц хөгжсөнөөр бэлчээр сүйтгэлт, тоосжилт, хөрсний бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасаж, хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох албан тушаалтнуудын танилцуулснаар төмөр замын ажил эхэлснээс хойш замын доод бүтцийн газар шорооны ажил болон бусад дагалдах ажлууд саадгүй үргэлжилж байна гэв. Доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани, геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, энэ төмөр замаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг. Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий баялаг байгаа гэв. Төмөр зам баригдсанаар эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Төслийн нийт хугацаанд төмөр зам барьж байгуулахад 3700 орчим хүн ажилтай орлоготой болох бөгөөд, 1352 машин механизм ажиллана. Шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг нь өрнөж буй Зүүнбаян дахь 15 км төмөр зам болоод тус өртөөний өргөтгөлийн ажлын явцтай танилсан юм. Зүүнбаян өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс өртөөнд зайлшгүй өргөтгөл хийх шаардлагатай болсон юм. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47км төмөр замын дагуу хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэлийг ирэх сарын 20-ноос эхлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр ажил эхэлмэгц мөн 100 орчим ажлын байр шинээр нэмэгдэх юм байна. Зүүнбаян өртөө орчимд мөн Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж байна. Тус ангийн захирагч Бригадын генерал П.Доржсүрэнгийн танилцуулснаар өнгөрсөн сарын 25-ны өдрөөс тус ангийн алба хаагчид ул шорооны ажилдаа оржээ. Зэвсэгт хүчнийхэн 59040 м3 газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлсэн нь энэхүү бүтээн байгуулалтад дотоодын цэргийн хүчээ ашигласан нь маш их үр дүнтэй байна хэмээн тус ангийнхан ярьсан юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Зэвсэгт хүчний давуу тал нь хариуцлагатай, энгийн ардуудаас илүү зохион байгуулалттай байдаг явдал. Зэвсэгт хүчнийхэн гарт баригдаж нүдэнд баригдахаар ажил хийсэн байна. Энэ гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар шаардлагатай зарим техникийн асуудлыг хэлэлцүүлнэ гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсаныхаа дараа бүтээн байгуулалтад оролцож буй хүн бүрт талархал илэрхийлж, төслийг цаг хугацаанд нь дуусгахад анхаарал хандуулахыг хичээнгүйлэн хүслээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун–Эрдэнэ Өмнөговь, Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГын дарга Л.ОюунЭрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Өмнөговь болон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа. Томилолт-Өмнөговь аймагт /2019.08.09-10/ Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт говийн аймгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар биечлэн шалгаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, ажилтан албан хаагчидтай уулзаж мэдээлэл солилцов. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд Засгийн газрын албан даалгавраар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтайүргэжилжбайна ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван толгой компани, сум орон нутгийн удирдлагууд, уурхайчид, иргэд, жолооч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ынтөлөөлөлтэй уулзав. Мөн Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагааны мэдээлэл сонсож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэдүүсчбайгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 17-ныөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг уншиж танилцуулан биелэлтийн талаарх дүн мэдээг холбогдох албаны хүмүүс өгөв. Урьдчилсан тоон мэдээллээр Засгийн газрын албан даалгаврын биелэлт 74 хувьтай гэсэн ч газар дээрх шалгалтын дүн, албан даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувийн гүйцэтгэлийг харуулж байна гэж Сайд Л.Оюун-Эрдэнэ томилолтын эцэст дүгнэсэн. ЗГХЭГ-ындарга хэлэхдээ, Хэрвээ албан даалгаврын биелэлт хангалтгүй байвал үүрэг хүлээсэн хүмүүст сануулах захидал илгээнэ. Гурван удаа сануулах захидал авбал хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг сануулж байв. Энэхүү томилолтын тайлан мэдээг нэгтгэж дүгнэлтээ лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулах аж. Эрдэнэс-ТавантолгойХК-ийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиарөсчээ Эрдэнэс-Тавантолгой ХК ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд борлуулалтын цэвэр ашиг өмнөх жилүүдээсөсчээ.2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 59 хувиар нэмэгдэж цэвэр ашиг нь 600 сая ам.долларт хүрсэн гэв. Засгийн газраас өгсөн албан даалгаврын хүрээнд Таван толгойн орд газрын өгөөжийг нэмэгдүүлж Эрдэнэс-Тавантолгойкомпанийн үйл ажиллагааг өргөжүүлэх цахилгаан станц байгуулахконвербарих, ажилчдын хотхон байгуулах нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжмалын үйлдвэр барих, кокс химийн лаборатори байгуулах зэрэг ажлуудын бэлтгэл хангаж ТЭЗҮ-ийгболовсруулж байгаа аж. Цаашид нүүрсний жилийн экспортоо 35 сая тонн хүргэх зорилт тавьжээ Л.ОюунЭрдэнэ: Нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас бололцоотой бүхий л арга хэмжээг авна ТавантолгойГашуунсухайт чиглэлд тээвэр эрхэлдэг нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах амьдралын чанарыг сайжруулах, ажиллах амрах орчиннөхцлийгбүрдүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч шат дараалсан шийдвэрийг гарган ажиллаж байгаагийн нэг нь энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэдүүсчбайгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухайЗасгийн газрын албан даалгавар бөгөөд дэд ажлын хэсгүүдийг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж байна. Жолооч нарыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж, тээврийн замд амрах ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт орох боломжоор хангах, шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бий болгох ажлыг эхлүүлээд байна. Одоогоор Цогтцэций сумын нутагтТавантолгойнүүрсний бүлэгордоос10 орчим км-т Тээвэрчдийн хотхон, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий Тайван зогсоол-ыгтус тус байгуулж байна. Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Барилга угсралтын ажил 30-65 хувьтай тус тус үргэлжилж байна. Санхүүжилт, бараа материалын хангалт жигд байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Жолооч нарт бүх төрлийн нийгмийн үйлчилгээг үзүүлэх тус хоёр цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж байгаа 14 мянган жолоочийн ая тухтай байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг болох юм. МөнТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 кмавтозамдГашуунсухайт авто зам ХХК-иас засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд засварын ажил 76 хувьтай үргэлжилж байна. Зам дагуу 10-15 км тутамд зөөврийн бие засах газар, хогийн цэг байгуулж, зам дагуу нэг удаад 5-10 автомашин зогсох 20 түр зогсоол барихаар төлөвлөж есөн зогсоолыг ашиглалтад оруулсан бол есдүгээр сарын нэгэн гэхэд түр зогсоолыг барьж дуусгана гэв. ЗГХЭГ-ындарга Л.Оюун-эрдэнэ нүүрс тээврийн жолооч нартай уулзав Гашуунсухайт боомтоос наана 22 км-т байрлах Цагаан хад дахь нүүрс ачин тээвэрлэх хэсэгтЭнержиресурскомпанийн нүүрс тээврийн талбайдЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ контейнер тээвэрлэлт хийж буй байдалтай танилцаж, нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзав. Жолооч нар боомт дахь нэвтрэлтийг хурдасгах,АТҮТ-өөсаж ахуйн нэгжүүдэд олгож буй С зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчлөх, нүүрс тээврийн компаниудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт чангатгаж өгөхийгхүсчбайв. Мөн авто тээврийн хяналтын байцаагч нарын тавьж буй шаардлага торгууль хэт өссөн талаар гомдол хэлж байв. Харин тавдугаар сараас хойш тээврийн зам дахь осол, ахуйн гэмтэл буурсан нь Тээврийн цагдаагийн алба хаагчид байнгын эргүүл хийж, явуулын эмч ажиллаж, дуудлагын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой аж. Засгийн газрын албан даалгаврын хүрээнд 30 гаруй хүний орон тоотойгоор Тээврийн цагдаагийн нэгжийг Гашуунсухайт боомтод байгуулан ажиллаж байна. МөнАТҮТ-өөсхяналт тавьж ажиллах байцаагчдынхаа тоог нэмэгдүүлснээр жолооч нарын бичиг баримтын зөрчил буурч, хуурамч үнэмлэхтэй, мэргэжлийн ур чадвар сул, туршлага багатай жолооч нар хууль бус тээвэрлэлт хийх явдлыг таслан зогсоож байгаа гэв. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ Томилолтын ажлын хэсгийн гишүүдТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтцийн байдалтай танилцаж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх эрх авч, үүрэг хүлээсэнТавантолгойТөмөр зам ХХК-ийн ажилчидтай уулзалт хийв. Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51,8 хувьтай бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байв. Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай аж. Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх бодлогын нэн тэргүүндТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах зорилт тавигдаж байгаа юм. Төмөр зам баригдсанаар 1200 гаруй ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам долларын зардал дөрөв дахин буурч 8 ам.доллар болохоос гадна, төмөр замаар жилд дангаар 30 сая/тонн хүртэл нүүрсэкспортлодогболох юм. Мөн жилд Улсын төсөвт 20-28 сая хүртэл ам.долларын татвар төвлөрүүлж,Тавантолгойнбүлэг ордын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлж нүүрс тээврийн зам дахь аваар осол бусад хүндрэлүүд бүрэн шийдвэрлэгдэж, уурхайн аман дээрээс тонн тутамд 74 ам.доллараарборлуулагдаж байгаа нүүрсний үнэ 120 ам.доллар, цаашилбал нэмүү өртөг шингээж тээвэрлэсэн тохиолдолд 200-300 хүртэл ам.долларт хүрэх боломж бүрдэх юм. Нэг л жишээ авахад төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн Эрдэнэс таван толгой компанийн борлуулалтын орлого гэхэд 1,9 их наяд төгрөгөөс 5,1 их наяд болж цэвэр ашиг нь хоёр их наяд төгрөгт хүрч өнөөгийн түвшингээсээ даруй 2,7 дахин нэмэгдэх юм. Улмаар төмөр замаар Хятад Улсын нутаг, түүний далайн боомт, гуравдагч орны зах зээлрүүтээвэрлэлт хийж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэх юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас Төмөр зам барих ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг Эрдэнэс-Тавантолгойкомпанийн цэвэр ашиг орлогоор, 70 хувийг зээлээр санхүүжүүлэх зорилтыг тавьж буй. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулга хийж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээЗГХЭГ-ындарга хэлсэн юм. Цогтцэций Улаанбаатар чиглэлийн авто замын засвар арчлалт 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлийн 540 км авто замд нүүрс тээврийн хүнд даацын автомашин явж эхэлсэнтэй холбоотойгоор ихээхэн эвдрэлүүсчхот хоорондын зорчих тээвэрт хүндрэлүүсчээ. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд энэ оноос нийслэлийн гэр хорооллын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангахаар болсон. Сайжруулсан түлш үйлдвэрлэх түүхий нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгой нүүрснийордоостатан тээвэрлэж буйд замын эвдрэл хүндрэл учруулж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Зам барилгын засвар арчлалтын хүрээнд Цогтцэций Улаанбаатар чиглэл дэх 239 км авто замд засвар арчлалт хийх таван багц тендерийг зарлан шалгаруулж, барилгын ажлын гүйцэтгэлийг эхлүүлжээ. Одоогоор Дундговь аймгийн Дэлгэрцогт, Хулд сумдын нутаг дэвсгэрт 50 гаруй км Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг дайран өнгөрөх 60 гаруй км замд гурван хэсэгт засвар арчлалт хийгдэж байгаа бөгөөд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёр багц тендерийн шалгаруулалт маргаан гарснаас үүдэн барилгын ажил оройтож эхэлсэн ч 11 сард дуусгаж улсын комиссод хүлээлгэн өгнө хэмээн тооцоолж байгаа аж. Сайжруулсан түлш бэлтгэх түүхий нүүрсний нөөц бүрдүүлэлтийг ирэх есөн сард дуусгахаар төлөвлөснөөс 200 мянган тонн түүхий нүүрс татах үлджээ. ЗГХЭГын дарга Л Оюун Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг гаргахын тулд тулгамдаж буй асуудлыг цогцоор харж шийдвэрлэхийг зорьж албан даалгавраа ч өгсөн гэв. Тус авто замын засвар арчлалтыг хийснээр Улаанбаатар хотын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангах зорилт хэрэгжихийн зэрэгцээ хот хоорондын зорчих урсгал ард иргэдийн аюулгүй байдлыг хангах болно гэсэн юм. Томилолт-Дорноговь аймагт/2019.08.10-11/ Монгол Улсын сайд,ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн албан томилолт Өмнөговиос Дорноговь аймагт энэ сарын 10-11-ний амралтын өдрүүдэд үргэлжиллээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурьбүтээцийнбарилгын ажилд цэрэг дайчид оролцож байна Ажлын хэсгийн гишүүдТавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын барилга гүйцэтгэлийн ажлын явцтай танилцав.Төмөр замын барилга гүйцэтгэлийн ажил Зүүнбаян өртөө орчимд 15 км, Мандах сумын нутагт 50 км-т тус тус эхэлжээ. Зам барилга угсралтын мэргэжлийн компани аж ахуй нэгжүүдийн консорциум тэдний ажилчид болонЗХЖШ-ынцэрэг дайчидМСҮТ-ийн сургалтад хамрагдаж, суурьбүтээцийнажилд анги нэгтгэлээрээ зохион байгуулалттай оролцож байна.Төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэхэд санхүүжилт шийдвэрлэгдсэн, техник тоног төхөөрөмжийн хангалт сайн, боловсон хүчин, ажиллах хүч бэлтгэгдсэн, учир төлөвлөсөн ажлаа хугацаанаасаа өмнө гүйцэтгэж байна гэв. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдахаар батлагдсан энэхүү төмөр замын сүлжээний дагуу Хармагтай, Манлай, Хараат уул, Цагаан суварга, Төхөм,Дадынхар, Дулаан уул зэрэг ашиглагдаагүй 40 орчим ашигт малтмалын орд газар байдаг аж. Хэрэв энэхүү төмөр зам баригдаж ашиглалтад орволТавантолгойнбүлэг ордын коксжих нүүрсний экспорт нэмэгдээд зогсохгүй төмөр замынтрассындагуух орд газрууд үйл ажиллагааны эргэлтэд орж Монгол Улсад оруулах эдийн засгийн үр өгөөж эрс нэмэгдэх юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Мандах сумын нутагт хийгдэж буй 50 км төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани, геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна. Харин энэхүүТавантолгой-Зүүнбаян чиглэлд баригдах 414,6 км төмөр замын Зүүнбаян өртөөн дахь эхлэлийн 15 км төмөр замын доод суурь бүтцийн барилгын ажлыг 20-иод хоногийн өмнө мөн л Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид эхлүүлсэн байна. Ажлын гүйцэтгэл 127 хувьтай төлөвлөснөөсөө хурдтай байгаа нь 24 цагаар нэгдсэн зохион байгуулалттай дотоодын цэргийн хүчээ ашиглаж байгаатай холбоотой хэмээн дүгнэж байв. Мөн Таван толгойгоос төмөр зам тавьснаар Зүүнбаян дахь төмөр замын өртөөний ачаалал эргэлт эрс нэмэгдэх учир өргөтгөх зайлшгүй шаардлага үүснэ. Иймд өргөтгөлийн ажлыг эхлүүлж 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын комиссод хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй талаарУБТЗболонМТЗ-ынудирдлагууд ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47км төмөр замын дагуу өргөтгөл хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэл, ачаа ачиж буулгах талбай гэх мэт цогцолбор ажил хийгдэж, шинээр 100 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төмөр 27 км төмөр зам баригдаждуусчээ Сайншанд-Алтанширээ чиглэлд 27 км төмөр замыгМТЗ,УБТЗ-ХННбарьж дуусгажээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд хийгдэж буй нэг ажил юм. Тус төмөр замын суурьдэрбетоныг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлж, замын төмрийг ОХУ-аасхудалдан авсан байна. Олон Улсын жишиг үнээс гурав дахин хямд өртгөөр буюу нэг км төмөр замыг 800-900 мянган ам.доллараарбарьсан байна. Төмөр замын барилга угсралтын ажил дууссан бөгөөд удирдлагын төвийн барилгын дотоод тохижилт засал зэрэг ажлууд үлдээд байгаа аж. Засгийн газрын гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, тус зам дахь галт тэрэгний анхны зорчигчид болсон юм. Монголчууд дотоодын хүчин чадлаар анх удаа төмөр зам барьж, цаашид өөрсдөө бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ нотолсон Шинэ үеийн сэргэн мандлын эхлэл-ийгтавьсан өгөөжтэй бүтээн байгуулалт хэмээнЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойлов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.