Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад Харилцааны Яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулав.

Хурлын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Доан Ти Хыөнг, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 65 жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн ба хоёр орны ард түмэн хүнд хэцүү цагт харилцан тусламжийн гараа сунгаж, бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтайг онцлон тэмдэглэж байв.

Тус хурлаар “Монгол-Вьетнамын харилцааны уламжлал, ирээдүй”, “Монгол-Вьетнамын эртний харилцаа”, “Монгол-Вьетнамын хүмүүнлэг, боловсролын харилцаа-65 жилд”, “Хоёр орны бизнесийн боломж”, “БНСВУ-ын жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого”, “Монгол, Вьетнамын харилцааг цаашид хөгжүүлэх боломж, арга замын асуудалд” илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойшхи 65 жилийн найрамдалт харилцааны түүхэн замнал, ололт амжилтын талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хэтийн төлөв, боломжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон нь ач холбогдолтой болов.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ