Төрийн өмч ТББ-ын өмч болсон нь буюу Техник спортын төв-1
2016-05-16 13:28:21 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээОдоогоос 4 жилийн өмнө 2012 оны 7-р сарын 5-ны өдөр тухайн үеийн статусаар ТӨХ Техник спортын төвийг төрийн өмчид бүртгэж авах тухай 323 тоот тогтоол гаргаснаар БХТН-ийн төв зөвлөл нэртэй ТББ, ТӨХ-ны дунд ТСТ-ийн тухай маргаан үүсжээ.1997, 2001 оны Төрийн өмчийн үзлэг тооллогоор ТСТ-ийг БХТН-ийн төв зөвлөл ТББ өөрийн өмчлөлд давхардуулан бүртгүүлсэн нь илэрч төрийн өмчийн маргаантай хөрөнгийн бүртгэлд ороод байж. Өөрөөр хэлбэл төр өмчөө тоолох үед ТББ-ын нэр дээр давхар бүртгэгдсэн, улмаар тухайн үеийн удирдлагууд нь өмчийг тоолуулахаас татгалзаж байж. Тухайн үед дан ганц ТСТ ч биш нам, олон нийтийн гэх статустай 40 гаруй байгууллага энэхүү маргаантай өмчийн бүртгэлд орсон байдаг. Улмаар 2001 онд эдгээр олон нийтийн байгууллагуудын хөрөнгөд төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэн эсэхийг нягталж, өмчлөгчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх Засгийн газрын 127-р тогтоол гарч ТӨХ-ны дарга Л.Пүрэвдорж, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасан хэдий ч өнөөдрийг хүртэл эдгээр байгуулагуудын өмчлөгчийн асуудлыг бүгдийг нь шийдвэрлэж дуусаагүй юм байна. 2011 онд Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан комисс томилогдож ТСТ-ийн хөрөнгийг төрийн өмч мөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргасаны дагуу дээрх 323-р тогтоол гарсан юм байна.БХТН-ийн төв зөвлөл ТББ захиргааны хэргийн шүүхэд ТСТ-ийг БНАГУ-ын Спорт техникийн нийгэмлэгээс манай БХТН-т 1980 онд 740 мянган маркийн өртөг бүхий буудлагын спортын иж бүрэн байгууламжийг эв санаа, хамтын нөхөрлөлийн билэг тэмдэг болгож, үнэ төлбөргүй барьж өгсөн. Энэ төвийн барилга байгууламж нь Монголчууд бид өөрсдийн хөрөнгөөр болон Герман Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр барьж байгуулсан обьект биш юм гэх үндэслэлээр тухайн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг батлуулах нэхэмжлэл гаргасаныг хангаж тус тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэрийг шүүхээс гаргажээ. БХТН-ийн төв зөвлөл ТББ шүүхэд одоо ч ТСТ-ийн хананд өлгөөтэй байдаг БНАГУ-ын Техник спортын нийгэмлэгийн төв захиргаанаас БНАГУ-ын БХЯ-ны даалгавараар Улаанбаатар хотод барьж байгуулсан буудлагын сургалт спортын иж бүрэн барилга байгууламжид зарцуулагдсан нийт 740 мянган маркийн үнэ бүхий хүн хүч, барилга, материал, техник болон тоног төхөөрөмжийг эв санааны нэгдлийн бэлэг болгон хүлээлгэж өглөө гэсэн дурсгалын самбар дахь протоколыг нотлох баримт болгон гаргажөгсөн байдаг. Захиргааны хэргийн шүүх БХТН-ийн төв зөвлөл ТББ-ын гаргасан нэхэмжлэлд тухайн обьектийг 1980 онд БНАГУ-аас манай байгууллагад иж бүрнээр нь барьж байгуулж өгсөн гэдэг нь дээрх протоколоор батлагдаж байна гэж тусгасан байдаг. Гэтэл уг протоколийг мэргэжлийн байгууллагаар орчуулуулахад агуулгын ялгаа гарч болзошгүйг нягталж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн протоколд баталгаат орчуулга хийлгэхэд агуулгын хувьд зөрүүтэй гарч байгаа юм. Тухайлбал БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргаа, Улаанбаатар хотноо Спортын буудлагын сургалтын цогцолбор байгуулж тоноглоход боловсон хүчин, барилга байгууламж болон материал техникийн хангамжид зориулан БНАГУ-ын талаас зарцуулсан 740 мянган маркийн хөрөнгийг Үндэсний Батлан хамгаалах яамны даалгавараар БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд эв нэгдлийн бэлэг болгон өгөв гэж орчуулагдаж байна. Аль ч орчуулгаараа энэ байгууламжийг 100 хувь БНАГУ-ын хөрөнгөөр барьсаныг нотлоход хэцүү харагдаж байна. Гэтэл захиргааны хэргийн шүүх уг протоколийн орчуулгыг мэргэжлийн байгууллагаар хянуулалгүйгээр ашиглаж. Нөгөө талаас 1978-1980 онд Буудлагын төв клубын барилга байгууламжийг барихад улсын төсвөөс ямар ямар зардал гарч байсныг Монгол банкны тухайн онуудын хөрөнгө оруулалтын тайланг аваад харахад л хайгуул шинжилгээнээс авахуулаад, зураг төсөв, барилгын материал, ажиллах хүчний зардлууд гээд бүгд нарийвчлан тусгагдсан байна. Хэрвээ захиргааны хэргийн шүүх өмчийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзвэл яагаад дурсгалын самбар, ТББ-ын үүсч хөгжсөн түүх, дүрэм зэргийг нотлох баримтандаа авсан атлаа Монгол банкны энэхүү нотлох баримтыг эрх, үүргийнхээ хүрээнд татаж шалгасангүй вэ. Нөгөө талаас дээрх баримтуудаар ТСТ-ийн барилга байгууламж нь анхнаасаа төрийн өмчид байгаагүй байна гэдэг дүгнэлтийг гаргасан нь энэхүү эцэс төгсгөлгүй маргааныг дагуулахад хүргэж. Захиргааны хэргийн шүүх 323-р тогтоолыг Захиргааны хэргийн акт гаргах үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ хэмээн шийдвэр гаргасан учраас ТӨХ ТСТ-ийг төрийн өмчид бүртгэх тухай 2 дахь тогтоол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд БХТН нэхэмжлэл гаргахдаа тухайн актыг хүчингүй болгох гомдол гаргаснаас бус өмчийн маргааныг шийдвэрлэх нэхэмжлэл гаргаагүй, хэрвээ өмчийн маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн бол анхнаасаа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай. ТӨХ-ны 435 тоот тогтоол гарсны дараа тухайн үеийн ТСТ-ийн дарга Д.Ганбат бүх өмч хөрөнгийг төрийн өмчид хүлээлгэж өгсөн байдаг. Нэгэнт төр бүх эд хөрөнгийг хүлээж авсан учраас харьяалалын дагуу ЭМС яаманд шилжүүлж улмаар 2015 онд Засгийн газрын 55-р тогтоолоор ТСТ-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн байна. Гэтэл БХТН-ийн төв зөвлөл ТББ ТСТ-ийндарга Д.Ганбат нь манай байгууллагыг төлөөлж дангаараа шийдвэр гаргах эрхгүй этгээд хэмээн үзэж сүүлд гарсан 435-р тогтоолыг өмнөх 323-р тогтоолтой ижил агуулга бүхий, нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн нөхцөл байдал гэж үзэн мөн л захиргааны хэргийн шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ мэтчилэн ТСТ-ийн төвийн хувь заяа тун бүрхэг байдалд хүрээд буй юм. Анхан шатны шүүх өмнө нь шийдвэрлэгдсэн нөхцөл байдал гэж үзэн 435 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон бол давж заалдах шатны шүүх БХТН-ийн нэхэмжлэлийг хүчингүй гэж үзсэн байдаг. Харин хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэнээр ТСТ-ийн тухай маргаан, өмчлөгчийн тухай асуудал гацаанд орж. Word.mn
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга болсон О.Баасанхүүг ямагт бассаар ирсэн. Анх Их хуралд орж ирэхэд нь МАН-ын мэнгэт хар оймсонд хавчуулагдсан хэмээн цоллон угтаж байлаа. Дараа түүний орыг ангийн дарга З.Энхболд нь залгамжилан авч дөрвөн жилийн турш дээрэлхсэн. Хадуурдаг халуурдаг гэх мэтээр өөчилж хөөрхий Баасанхүүгийн микрофоныг таслах нь энүүхэнд байсан. Христчин гишүүн хариуд нь задарсан даргыгаа залхаахыг Ертөнцийн эзэндээ даатгаад Өргөдөлийн байнгийн хорооны дарга болон хэн бэ гэдгээ үзүүлэх гэж хэрэндээ л зүтгэсэн. Дараа нь урт шар дээлтэй даргатайгаа муудалцаж Уянга Цогт нарыг дагаж баахан гүйсэн. Харин өдгөө Баасанхүү баасуулдаг хүү биш гэдгээ харуулах нь. Тэрээр Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх Засгийн газрыг огцруулахаа өдөр судартай нь ийнхүү зарлаж байна. НУУЦ.мн
Р.Бурмаагийн “буянаар” Махимпекс нь “Голомт” банкны “араатан” хүүнд бариулжээ
2016-05-03 15:14:53 Нийтлэгдсэн: Улс төрШинэчлэл, Шийдлийн Засгийн газрынхан ардчиллын буянаар сэргэсэн, мандсан компаниудын тухай залхтал их ярьж байна. Гэтэл энэ их магтаалын цаана үйл ажиллагаа нь доголдож, ажилчдаа цомхотгож эцэст нь бизнесийг жинхэнэ утгаар нь боомилогч гэгддэг банкны хүүнд бариулан амь тавихдаа тулж байгаа компаниудын талаар огтхон ч дуугархгүй байгаа гайхаад байх зүйл биш. Махимпекс компани нь Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-наас зохион байгуулсан 2015 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх менежерийг сонгон шалгаруулах төсөл-ийнсонгон шалгаруулалтад оролцож тэнцжээ. Ингээд захиалагч тал болох ҮХААЯ, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн УОБЕГ, МХЕГ-тай Нөөцийн махны менежментийн гэрээ-г байгуулжээ. Гэрээнд Оролцогч банкаар дамжуулан Нөөцийн махны менежерийн авах зээл, төлбөрийн талаарх гэрээ, эрх зүйн асуудлыг зохион байгуулна гэж заасны дагуу оролцогч банкаар Голомт-ыг сонгоод эхний алдаагаа гаргасан гэнэ. Махимпекс нь энэ банкнаас нөөцийн мах бэлтгэхэд зориулж 9,9 тэрбум төгрөгийн зээлийг 7 сарын хугацаагаар, жилийн 3.8 хувийн хүүтэй авч зарцуулсан гэнэ. Нийтдээ гурван мянган тонн махыг бэлтгэн хадгалах, жижиглэн савлах, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж харин ҮХААЯ үйл ажиллагааны болон хяналтын зардлыг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн ч өнөөгийн байдлаар гэрээ нь хэрэгжиж биелээгүй л байна. Үүний шалтгаан нь яамнаас шууд шалтгаалжээ. Яам нь нөөцийн махны бэлтгэлийн гэрээний төлбөр, нөөцийн махны менежерийн үйл ажиллагааны болон хяналтын зардал нь сайдын багцаас 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэхэд хасагдсан гэдэг шалтгаанаар үйл ажиллагааны болон хяналтын зардлыг одоог хүртэл шилжүүлээгүйн улмаас гүйцэтгэгчийн хэвийн үйл ажиллагааГоломт банкны аманд унаад байгаа аж. Нийслэл хот болон Дархан, Эрдэнэтийн хүн амд нөөцийн мах бэлтгэх нь ҮХААЯ-ны хувьд маш чухал зорилт ажил нь баймаар юм. Гэтэл сайд хатагтай нь ийм чухал ажлынхаа санхүүжилтийг төсвийн тодотгол хэлэлцэх үед хамгаалж чадалгүй хасуулчихжээ. Р.Бурмаа нь өнгөрсөн жилийг газар тариаланчидтай хэрэлдэх8 өөрийн нэр дэвшиж магадгүй Дорнод аймагт чөлөөт бүс байгуулах гэх явган хэрүүлийн шинжтэй ажлыг хийсээр явсан гэхэд болно. Мах бэлтгэх гол компаний ажил нь хэцүүдээд байхад азаар өнгөрсөн намраас хотод махны үнэ тогтвортой гэмээр байдатай байсан нь сайдын эз болсон. Өдгөө нөөцийн махны бэлтгэлийн ажил авсан Махимпекс нь хүнд байдалд ороод гүйцэтгэх захирал нь ТУЗ-дөө бангадуулаад сууж байгаа гэнэ. Голомт-оос авсан 9.9 тэрбумын зээлийн хугацаа нь 2015 оны 7-р сарын сүүлээр дуусжээ. Тэр үед Махимпекс нь 5.8 тэрбум орчим төгрөгийн үндсэн зээлийн өртэй байсан. Хэрэгжүүлэгч банкинд зээл олгосон Монголбанк нь төсөл хэрэгжсэн эсэхээс үл хамааран Голомт-д шилжүүлсэн төсөлхэрэгжүүлэхтэй холбогдуулан олгосон зээлийн эх үүсвэрээ буцаан шаардаж нэхэмжлэл явуулсан манайд аливаа төсөл хөтөлбөр ямар авцалдаагүй уялдаа холбоогүй явагдадгийн нэг жишээ юм. Монголбанк зээлийн эс үүсвэрээ буцаан татмагц Голомт банк нь Махимпексд тулгалт хийж зээлийн төлбөрийгнэн даруй буцаан төлөх, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг банкны ерөнхий нөхцөлд шилжүүлэх шаардлага тавьжээ. Ийнхүү жилийн 3.2 хувь байсан хүү нь шууд жилийн 21.6 хувь болон өсөх нь тэрБүр хэрвээ шинэчилсэн гэрээг зөвшөөрөхгүй бол илүү өндөр хүү тооцно гэж айлгажээ. Гайхалтай нь энэхүү Голомт-ын бүрэн тулгалт шахалт дор явагдсан шинэ гэрээнд Махимпекс-ын гүйцтэгэх захирал гүйж очиж гарын үсэг зурсан биш өдгөө ТУЗ-ээс зөвшөөрөл аваагүй гэх хэрэгт унажээ. Гэтэл гүйцэтгэх захирал нь бас л Засгийн газарт итгээд ахин алдаж баларсан гэнэ. Өнгөрсөн оны наадамын дараахан Шийдлийн хэмээх шийдэлгүй Засгийн газар нөөцийн мах бэлтгэх ажиллагаа дампуурсныг ойлгож эхэлжээ. Үйл ажиллагааны зардлаа аваагүй гүйцэтгэгч компаниуд мөнгөгүй сууж байгааг сая л нэг олж мэдээд 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 320 тоот тогтоолоороо зээлийн хугацааг нэг жилээр сунгасан гэнэ. Гэтэл Засгийн газрын энэхүү өөрийгөө бас гүйцэтгэгч компаниудыг ч хуурсан шийдвэр нь ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр компаний захирлуудыг баярлуулан гомдоогоод л дууссан. Засгийн газрын авралын тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө буюу 7-р сарын 30-нд Монголбанк нь зээлийн эх үүсвэрээ аль хэдийн буцаагаад татчихсан байжээ. Санхүүжилтгүй болсон хөтөлбөрийг мянган жилээр сунгаад ч хэрэгжихгүй. Нөөцийн махны бэлтгэлийн ажилд ҮХААЯ маш хангалтгүй хариуцлагагүй ажиллажээ. Ялангуяа сайд нь төсвийн тодотголийн үеэр багцаас нь чухал санхүүжилтийн мөнгө хасагдаж байхад түүнийг хамгаалахын тулд Халх голын чөлөөт бүсийн төлөө тэмцдэг шиг тэмцэл хийсэнгүй хаяжээ. Энэ тухай Махимпекс-ын гүйцэтгэх захирал нь Миний бие Засгийн газрын 320-р тогтоол гарсан учир компанид мөнгө олгогдох юм байна гэж ойлгосон. Тиймээс Голомт банкны нэмэлт, өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурсан. Хүүгийн үр дагаврыг сайтар ухамсарласангүй хэмээн амаа барьжээ. Өнөөгийн ийм ороо бусгаа цагт Засгийн газарт тэр тусмаа ҮХААЯ-нд бүр сайдад нь итгэж болохгүй гэдгийг ухаараагүй л байна даа NUUTS.mn
Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Б.Алтангэрэлтэй ярилцлаа. -Дорнод аймгийн Халх гол суманд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг УИХ наадмын өмнөхөн баталсан. Танай намын зүгээс уг тогтоолын эсрэг байр сууриа илэрхийлээд байгаа. Энэ талаараа тодруулаач? -УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн буюу 2015 оны долоодугаар сарын 9-ны өдөр Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах тухай75 дугаар тогтоол батлагдсан. Манай намын байр суурь бол тодорхой.Энэ 500 мянган га газрыг Хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийн дор ашиглах гээд байна. Тэрийг л болиулж, эсэргүүцье гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын нийт газар тариалан эрхэлдэг бүс нутгийн хэмжээ 200 мянган га газар нутгийг хамардаг. Гэтэл тэрнээс 300 мянган га аар илүү том газрыг ашиглуулах гээд байгаа энэ шийдвэрээ эргэн харж, үндэсний компаниуддаа ашиглуулаач ээ. Гадны хүмүүсээр газар тариалан эрхлүүлэх ямар хэрэгтэй юм бэ гэдэг л байр суурьтай байна. Яагаад гэхээр дотоодын аан, хувь хүмүүс газар тариалан эрхлэх газар хайгаад явахаар үржил шимтэй газар нь жирийн хүнд олддоггүй. Гэтэл хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийн дор өөр улсад өгөх ёстой юм. Нөгөө талаар манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал их эмзэг асуудал байсаар ирсэн. Гаднаас хүнсний хувьд хамааралтай. ялангуяа газар тариалан буудайн хувьд энэ илүү яригддаг. Хүмүүсийн хэлж байгаагаар бид өөрсөдөө инноваци нэвтрүүлэх хэрэгтэй. Нэгж талбайгаас авч байгаа гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн бодлого барьдаг. Гэтэл яагаад заавал гадаадын хүнээр эх орондоо хийлгэх ёстой юм. Гадаадад байгаа технологийг нь эх орондоо аваад ирэхэд л болчихмоор санагдах юм. -Танай намын зүгээс газар тариалан эрхлэх нэрээр халхавч хийж, газар булаалт гэдэг асуудлыг хийх гэж байна гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ? -Наадмын дараа манай нам дээр салбар салбарын ажлын хэсэг байгуулагдсан. Манай хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг ажлын хэсэг ийм нэг тогтоол гарчихлаа. Энийг та нар хараач ээ гэсээр авч ирсэн. Бид уг тогтоолыг нь харахад 5-6 асуудлыг тодотгосон, нэг газар зүйн координат заасан хавсралттай байсан. Түүнийг газрын зураг дээрх талбай дээр буулгаад үзэхээр 500 мянган га газар байгаа юм. Бид 500 мянган га-гаар нь гадаадын улс орнуудад ашиглуулдаг, хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байдаг юм уу гээд судлаад үзсэн. Гэтэл НҮБ-ын харьяа Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2009 оноос эхлээд тайлан гаргаж эхэлэсэн байгаа юм. Ялангуяа газрыг гадаадын улс орнууд, пүүс корпораци, байгууллагуудад өгч ашиглуулдаг талаар судалсан байсан. Тэр тайланд дурьдсанаар 1000 болон түүнээс дээш га г гадаадын аж ахуйн нэгжид түрээслэх нь Land Grabbing буюу газар булаалт гэж дүгнэсэн байсан. Газар шүүрэлт ч гэж болно. Энэ тохиолдолд яаж хяналт тавих ёстой юм бэ гэдгийг ч тодруулсан байсан. биднийсанал бол бидний үгэнд шууд итгэж дүгнэлт хийхээсээ илүү гаргаж ирүүлсэн материалыг өөрсдөө судалж дүгнэлтээ хийгээч ээ. Бидэнтэй адил санаа бодолтой бол бидэнтэй нэгдээч ээ л гэж байгаа юм. Тэгэхгүй бол бид 500 мянган га буюу 5000 км.кв газрыг өгч байгаа гэсэн үг. Оюутолгой төслийг бид 10 гаруй жил ярьж Монгол Улсад ашигтай, ашиггүй гэж маргалдлаа. Гэтэл Оюутолгой төслийн нийт газар нутгийх нь хэмжээ 64 км кв байдаг. Тэгэхээр түүнээс хэд дахин том талбай бүхий газар нутгийг хэн авах нь тодорхойгүй байдалд ашиглуулах тогтоол хараад сууж байна. Тиймээс асуудал өөр түвшинд байна гэж хардах үндэслэлтэй. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдал, хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх гээд байна. Жишээ нь, тэнд газар тариалан эрхлээд манай дотоодод үйлдвэрлэж байгаа бусад бүтээгдэхүүнүүдээс хямд үнээр зах зээлд нийлүүлээд эхлэвэл ард иргэд аль хямдханыг нь авч хэрэглэнэ. Тэгэхээр үндэсний газар тариалан эрхэлж байгаа ААН-үүдэд хүнд цохилт болно. Хэрвээ энэ асуудлаас үүдэн үндэсний компаниуд алдагдалтай ажиллаж, дампуураад зогсчихвол бид 100 хувь гадны компанийн, гадны улсын хараат хүнсний хэрэглээтэй улс болох гээд байна. Тэгэхээр энэ асуудлыг тодорхой түвшинд авч үзээч ээ. Энэ бол зүгээр нэг бидний халуун сэдэв гээд яриад байгаа хэн нэгний авлига, албан тушаалын тухай асуудал биш. Өршөөлийн хууль гэдэг ч юм уу цөөн хэдэн хүнд хамаарах асуудал биш. Бүхэлд бүтэн улс үндэстний том асуудал гэдгийг анхаарч үзээч ээ. -Тухайн газар нутгийг гадны улс орны пүүс компанид өгснөөр монголчуудад хаалттай орчин бий болно гэсэн үг үү? -Монгол хүн эх нутагтаа байгаа болохоор орж гарах нь харьцангүй чөлөөтэй байх нь мэдээж. Бид иргэний үнэмлэх, гадаад паспортоо үзүүлээд орно. Гэхдээ нөгөө талаас нь харвал гадаадын иргэн, хоёр хөрш орны иргэд тэр нутагт 30 хоногийн дотор визгүй зорчино. Хамгийн гол нь гадаадын аль нэг улсын иргэн Монгол Улсын хүн амын 3 хувиас ихгүй байх гэдэг тэр квот чөлөөт бүсэд үйлчлэхгүй. Тэгэхээр тэнд хоёр хөршийн хэдэн зуун мянган хүн байж болох нь. Байгаль орчны хувьд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр тэр бүс нутаг үржил шим сайтай. 2009 онд Газарзүйн хүрээлэнгийн доктор н.Батхишиг тэр нутгийн хөрсний судалгааг хийсэн байдаг. Түүний судалгаагаар газрын хөрсний зузаан нь 40 орчим см, газраараа 1 метр орчим. Бага зэрэг азотоор дутмаг ч баялаг хөрстэй. Энэ хөрсийг газар тариаланд ашиглах бүрэн боломжтой. Усны хувьд дутагдалтай гэж дүгнэсэн. Усны хувьд дутагдалтай гэхээр Халх гол, Буйр нуураас ус татна гэсэн үг. Суваг татаж болно. Гэтэл 500 мянган га гэдэг маш том газар нутаг. 500 мянган га -г тооцоолвол нэг талдаа 100 км, нөгөө талдаа 50 км гэсэн үг. Нэг талдаа 100 км гэвэл Улаанбаатар хотоос Дархан хүрэх замын тал буюу Урьхан хүрэх зай. 50 км нь Урьхан орох замын тал хүрэх хэмжээний том газар нутгийг хүнд өгөх гээд байна шүү дээ. Энэ том хэмжээний газрын усжуулалтыг суваг татаж хийх боломжгүй. Тэгэхээр гүний ус ашиглана. Гүний ус ашиглаж эхлэхээр гүний усны түвшин багасна. Тэр том газарт хичнээн газар тариалан эрхлэх компаниуд байрлахав. Тэд цөм гүний усыг ашиглахын дулд илүү гүн өрөмдлөг хийнэ. Усны түвшин нь илүү багасна. Нөгөө талаар тэр газарт эрчимжсэн газар тариалан эрхлэх учраас хүчтэй химийн бордоо, нөгөөх пестицидийг ашиглана. Эдгээр химийн бодисыг ашиглаад ирэхээр хөрс бохирдоод ирнэ. Хөрс бохирдохоор газар тариалангийн органик бичил биетүүд хүнсэнд шингэж, түүгээр нь дамжаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс бий болно. Хэрвээ манайд ийм бүтээгдэхүүнээ зарах юм бол үндэстний эрүүл мэндийн эрсдэл бий болно. Гадагшаа гаргах байсан ч гэсэн бид дотооддоо тариалсан гээд авч хэрэглэх нь ойлгомжтой. -Тогтоол нэгэнт гарчихсан байна. Тэгэхээр танай намын зүгээс эсэргүүцлээ хэрхэн үргэлжүүлэх юм бэ? -Манай намын хувьд энэ тогтоолыг эсэргүүцэж буцаах арга хэмжээ авахыг л хүсэж байна. Мөн тэр тогтоол гаргах үндэслэл, ямар материал ашиглаж ийм тогтоол гаргаснаа ард түмэнд нээлттэй болгохыг шаардаж байгаа. Олон жилийн өмнөөс л Солонгосчууд Халх голд 200 мянган га газар эзэмшсэн гээд л мэдээлэл гарч байсан. Тухайн үед уг мэдээллийг худлаа байгаасай л гэж бодож найдаж явсан. Гэтэл тэр газар нутгийг хамруулсан тогтоол гарч ирснийг харлаа. Хэнд өгөх нь тодорхой бус байгаа ч уг газрыг ашиглах гээд байгааг мэдэж авлаа. Гол нь энэ тогтоолыг хэрэгжүүлж эзэмших хүн нь солонгос хүн байгаа эсэхийг, ямар улс оронд өгөх гэж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тогтоолоос өөр мэдээлэл алга. Гэхдээ л ямар нэгэн дотоодын эсвэл гадаадны байгууллагад өгөх нь тодорхой болчихлоо. Тиймээс гадаадынх, монголынх гэлгүй тогтоолоо цуцлаад 500 мянган га газраа дотоодын ААН-үүдэд өгчихвөл яасан юм. Манай улс дотоодын хэрэгцээгээ хангаад гадагшаа экспортлодог орон болно гэсэн төлөвлөгөөтэй зорьж байгаа. Тийм болохоор экспортлодог болохын тулд одооноос дотоодын ААН-үүддээ ашиглуулах л хэрэгтэй. -Африкийн орнуудад газар булаалтын асуудал их гарсан гэж байсан. Энэ талаарх баримтаасаа хуваалцаж болох уу? -Тоо баримт зөндөө байгаа. Жишээ нь Конго улс байна. Ойролцоогоор 1 сая гаруй га газраа гадаадын улсад өмчлүүлсэн. Тэр улсын хувьд гадны улсад өмчлүүлэхдээ Конго мөрний эрэг дээр, хамгийн үржил шимтэй газраа түрээсэлсэн байна. Тэрнээс үүдэлтэй үүссэн асуудлуудыг бид нарийвчлан судлаж байна. Одоохондоо нарийн тоо баримт хэлэхгүй.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа. -Өршөөлийн хуулийг баталсан нь УИХ-ын ээлжит бус чуулганы гол үр дүнгийн нэг байлаа. Гэхдээ ийм их эсэргүүцэлтэй байхад УИХ заавал энэ хуулийг батлах хэрэг байсан юм уу? -Хаанаас эсэргүүцсэн гэж. -Жишээ нь, Ерөнхийлөгч хориг тавина гэчихлээ, МАН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. -Аан, албан тушаалтнуудаас уу. -Тийм ээ, албан тушаалтнууд эсэргүүцэж байна. Ер нь энэ хуулийг хэнд зориулж гаргасан юм бэ? -Энэ хууль бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шатнаас чөлөөлөх асуудлыг шийдэж байгаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан гарч байгаа хууль л даа. -Өршөөлийн хуулийн давтамж ойртоогүй юу? -Хамгийн сүүлд 2009 онд Өршөөлийн хууль гарч байсан. Энэ удаагийнх үүнээс зургаан жилийн дараа гарч байна. Ер нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хараад байхад арай богино давтамжтай гарч байсан л даа.Том ойнууддаа зориулж гаргадаг шүү дээ. Энэ удаагийнх ч мөн адил. Ардчилсан сонгууль болж, ард түмэн өөрсдөө мэдэж төрөө байгуулдаг болсон гэдэг бол агуу зүйл.Тэрний 25 жилийн ойд зориулж өршөөл үзүүллээ. Ардчилал гэдэг нэг талаас хүнд дандаа боломж олгох байдаг юм. Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахиад нэг удаа боломж олгоё. Та сайхан амьдраад, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт амьдралыг ахиад нэг удаа сайн сайхнаар эхлүүлээч гэсэн ийм л хууль. 1990 оны ардчилал ард түмэнд боломж өгсөн. Тэр эрх чөлөөг, боломжийг яаж ашиглаж, үр дүн бий болгох нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Тэгвэл 25 жилийн дараа алдаж, оносон хүмүүстээ ахиад нэг удаа боломж олгоё гэж байгаа юм. Боломж олгоё гэдэг нь өөрөө ардчиллын том үзэл санаа. -Тэгвэл яагаад 25 жилийн өмнө ардчилсан сонгууль явуулахын төлөө тэргүүн эгнээнд явж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хуульд хориг тавина гэж мэдэгдэв ээ. Энэ хуулийг Ерөнхийлөгч ч тэр, сөрөг хүчин МАН-ынхан ч ялгаагүй авлигачдад зориулсан хууль боллоо гэж дүгнэж байна шүү дээ? -Ерөнхийлөгчийг бид анхны ардчилсан Ерөнхийлөгч гэж авгайлдаг нь үнээн. Гэхдээ ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж гаргасан хуульд ардчилсан Ерөнхийлөгч маань хориг тавьчихлаа гэж би хувьдаа сонсоогүй. -Прокурорын байгууллагын ойд оролцож хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ мэдэгдчихсэн ш дээ. -Тэр бол өмнөх мэдэгдэл. Магадгүй хуулийн эцсийн найруулгыг нь уншаад ямар байхыг би мэдэхгүй байна.Хоёрт, энэ хууль авлигачдыг өршөөж байгаа юм биш. Харин ч авлигын нэг үндсийг тасалж хаяж байгаа гэж бодож байгаа. Үүнийг зөвхөн Өршөөлийн хуулиар ч ярих ёсгүй юм. УИХ-аас сая баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль хоёр нийлээд чухал зүйлийг бий болголоо. Тэр нь боломж. -Авлигачдад уу? -Үгүй ээ, би чамд хэдхэн жишээ хэлье. Одоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар боломжийн тухай ярья л даа. Магадгүй Татварын хуулийн, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны янз янзын бэрхшээлээс болоод өөрийнхөө хөрөнгийг ил тод болгож болдоггүй байдал зөндөө байдаг гэдэг. Нэг нуучихсан хөрөнгөө ил болгож болдоггүй, нуусан юмных нь үр дүнд бий болсон зүйлээ дахиад нуудаг байдал яваад байдаг. Тэгвэл боломж олгоё. Одоо бүх хөрөнгө, орлогоо шинэчилсэн бүртгэлд оруулчих.Үүнээс цааш бүх юм нь гэрэл гэгээтэй яваг л дээ. Шилэн данс гэдэг шиг л ил болго. Ардчиллын нэг чухал зүйл чинь ил тод байдал ш дээ. Магадгүй төрийн бодлогын хүндрэлээс болоод хүн нэг удаа тодорхой юмаа нуучихаж, хаачихаж. Тэрийгээ цааш нь ил болгож байж амьдрах боломжийг нь гаргаж өгсөнгүй. Улам цаашаа нуухаас өөр аргагүй байдал руу оруулаад явчихж. Тэгвэл дахиад боломж олгоё. Та нуух хаах юмгүй сайхан амьдар. 25 жилийн өмнө хүмүүс бодлоо нууж хөнжилдөө шивнэдэг байсан. Тэгэхэд бодлоо та яриач, нуух хэрэггүй гээд эрх чөлөөг нь олгосон. Харин одоо бол магадгүй зах зээл рүү шилжээд янз янзын шалтгаанаар орлого, хөрөнгө цуглуулж, татвараас зугтаасан байж болно. Тэгвэл 25 жилийн өмнө үг хэлэх боломж олгосон шиг одоо хөрөнгөө ил гаргах боломжийг өгье. Ийм л зүйл байгаа. Өршөөлийн хууль энэ хуультайгаа шууд холбоотой. -Ийм л агуулгатай хууль юм бол хэрэг мөрдөж шалгадаг албан тушаалтнууд яагаад дургүй байгаа юм бэ. Бүр Өршөөлийн хуулийн комисст ч орохгүй гэдгээ мэдэгдэх хүн гарлаа? -Албан тушаалтнууд дургүй байх нь аргагүй ш дээ. Би түрүүнд энэ хууль авлигын эсрэг, авлигатай тэмцэх чухал зүйл гэж яагаад хэлснээ тайлбарлая. Авлига гэдэг нэг талаас албан тушаалтнууд янз янзын аргаар дарамталж, хүндрэл учруулж, тэгээд шийдвэр гаргах эрх мэдлээрээ дулдуйдаж бусдаас мөнгө авах л асуудал биз дээ. Тэгвэл энэ хуулийг баталснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ харуулж чадлаа. Хамгийн наад зах нь өнөөдөр гишүүдийг янз бүрээр дарамталдаг. Тийм юм чинь байгаа шүү, тэрийг чинь хэлнэ шүү, ингэнэ шүү гэдэг. Тодорхой зорилготой хуулийг гаргах, эсвэл гаргуулахгүй байх асуудал дээр ингэж дарамталдаг гэдэг. Эсвэл улс төрийн тодорхой зорилготой шийдвэр гаргуулахын тулд ингэдэг байсан. Ийм байна гэдгийг ч зарим гишүүн ил тод хэлсэн удаатай. Энэ бол хамгийн дээд талын төвшин нь. Тэгвэл одоо УИХ-ын гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү. Энэ бол жишээ. Үүн шиг энгийн нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр дарамтаас чөлөөлөгдлөө. Магадгүй өмнө нь нэг удаа татвараас зугтаасан байхад нь Чи тэгэхэд тэгсэн ш дээ гээд шантаажилдаг хэрнээ хэргийг нь ил гаргаж хэлдэггүй. Шүүх рүү оруулдаггүй. Харин Үүнийг чинь гаргах уу, яах вэ гээд Х.Тэмүүжингийн хэлснээр саалийн үнээгээ болгочихдог. Тэгвэл одоо энэ хүмүүс чөлөөлөгдлөө. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хууль нийлээд албан тушаалтнуудын, тэр тодорхой хэргээр шантаажилдаг хүмүүсийн дарамт, шахалт, авлигыг үгүй болголоо. Энэ чинь авлигатай тэмцэх зорилгын нэг мөн биз дээ. Өнөөдөр зарим албан тушаалтныг албан тушаалынх нь үүргээр энэ хуулийн комисс руу оруулж байхад Орохгүй гэсэн гэнэ лээ. Энэ бол том дохио юм. Арга байхгүй энэ УИХ өнөөдөр нүдийг нь олоод, цагийг нь тааруулаад Өршөөлийн хуулийг гаргачихжээ гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ хуулиудыг гаргаснаар тэр хүмүүс сумтай буутай байсан бол сумыг нь хураагаад авчихаж байгаа юм. -Одоо шалгагдаж байгаа авлигын маш олон хэрэг энэ хуулиар хэрэгсэхгүй боллоо гэдгийг АТГ-аас хүртэл мэдэгдлээ шүү дээ. Гэтэл та эсрэгээр нь яриад байх юм. -Тийм ээ, сонссон, бүр харсан. Нууц хуралдааны дэглэмээр явж байсан тэр материалыг Нууцын тэмдэг дараагүй байсан гэдэг шалтаг хэлж ил тавьсан ш дээ. Уг нь тэр тусмаа Энэ материал дээр нууцын тэмдэг тавиагүй алдчихсан байна. Нууц задарч мэдэх нь гээд манайх руу давхиж ирэх байтал тэрийг задалж л байдаг. Яагаад гэвэл, АТГ-ын тодорхой юм байхгүй боллоо ш дээ. Өнөөдөр авлига авсан хэргээр хэдэн хүн гэмт хэрэгтэн болсон гэдгийг чи мэдэх үү? -Нарийн мэдэхгүй юм. Хэдэн хүн бэ? -Хэдэн хүн энэ хэргээр ял авсан бэ гэхээр гарын таван хуруунд л багтана. Хэн бэ гэхээр заримдаа өрөвдмөөр л байдаг ш дээ, нуугаад яахав. Тодорхой хэлье л дээ, хамт гишүүн байсан Д.Дондог байна. Нэг хүнд юм хийж өгье гэсэн, тэгээд юм авчихаж л дээ. Би хэргийг нь нарийн мэдэхгүй байна. Гэхдээ нэг тиймэрхүү л юм болсон гэдэг. Тэгээд яасан гэхээр Д.Дондог юмыг нь бүтээж чадаагүй, нөгөө хүн нь гомдол гаргаад хэрэг болчихож байгаа юм. Эндээс харахад Д.Дондог гишүүн эрх мэдлээ ашиглаагүй байна ш дээ, ашиглаж чадаагүй байна. Хэрэв ашиглаад тэр асуудлыг нь шийдчихсэн бол нөгөө хүн нь гомдол гаргах уу, үгүй. Эрх мэдлээ ашиглаж чаддаггүй болохоор л, тэр асуудлыг нь бүтээх эрх мэдэл алга учраас л Д.Дондог хэрэгтэн болж байгаа юм. Үүний нөгөө талд нь асууя л даа. Юм аваад, асуудлыг нь бүтээж чаддаг хүмүүс нь хаана байна, хаана явна. Тэрийг нь мэдэж байна уу. Мэдэж байгаа бол тэрийг нь яагаад гаргахгүй байгаа юм бэ. Тэрийгээ юунд ашиглаад байдаг юм, юунд ашиглах гэж өдийг хүртэл дараад байдаг юм бэ. Тийм учраас л авлига өгсөн, авсан, зуучилсныг нэг удаагийн өршөөлд хамруулсан юм. Энэ долоодугаар сарын 2-ноос өмнөх хэргүүдэд шүү дээ. Хэрэв үнэхээр тийм хэргүүд байсан бол илрүүлэх үүрэгтэй газрууд нь яагаад илрүүлэхгүй зогсож байсан юм, яагаад дараад байсан юм бэ л гэж асууя. Юунд ашиглах гэж байсан юм бэ. Энэ бол асуулт мөн биз. Үнэхээр л илрүүлж чадахгүй байвал хүнийг найм, есөн сараар нь хорьдог. Тэгээд илрүүлж чаддаггүй, шорон оронд байлгаж байгаа нь өөрөө дарамт, шахалт, эрүү шүүлтийн шинжтэй болоод л. Тэгвэл одоо больцгоо. Уг нь албан тушаалтнууд хуулийг хүн болгонд адилхан хэрэглэх ёстой юм. Нэгийг нь мэдээд шууд хэрэгтэн болгодог, нэгийг нь мэдсэн хэрнээ хэрэгтэн болгодоггүй сааж байдаг. Энийг больё. Одоо нэг системд оруулъя. Ингэж алагчилж байгаа нь төрийн буруу байхгүй юу. Одоо яадаг гэхээр муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг УИХ руу заадаг. Тэгвэл УИХ энэ бүхнийг чинь дуусгалаа. Одоо шинэ Эрүүгийн хууль, шинэ Зөрчлийн хууль гаргана. Үүнтэйгээ холбогдуулаад хууль хяналтын, мөрдөн байцаалтын, шүүн таслах асуудлыг 25 жилийн дараа цоо шинэ шатанд нь гаргая л гэж байгаа юм. -АТГ-ын мэдэгдлээс харахад Бидэнд хийх ажил үлдсэнгүй. Шалгаж байсан бүх хэргийг хэрэгсэхгүй болгоод төрөөс өчнөөн хөрөнгө завшсан асуудал эргэн төлөгдөхгүй боллоо л гэж байна лээ ш дээ. Тэр их дүнгээр хэмжигдэх мөнгөөр төр хохироод л үлдэх үү? -Тэд нарын хийчихсэн юм нь тэгээд хаана байгаа юм бэ? -Яг шалгаж байхад нь УИХ Өршөөлийн хууль гаргачихаж байгаа юм биш үү? -Шалгаж байгаа юм нь хаана байгаа юм. Шалгаад тогтоосон нь хаана байгаа юм.Тогтоох гэж хэдэн сар жил болдог нь ямар учиртай юм бэ. -Г.Дэнзэн, Л.Гансүх гээд л жишээ ярьж байна лээ. -Энд нэг зүйлийг би зориуд залруулж хэлье. Энэ хүмүүсийг би мэднэ. Хэзээ ч энэ хоёр хүн Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Яагаад гэвэл, Өршөөлийн хуульд Заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ердийн журмаар хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэж байгаа. Энэ хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй. Гэм буруугүй гэдгээ нотлох хүртлээ шүүхээрээ л явна. Өөрсдөө ч тийм мэдэгдэл гаргасан байна лээ. -МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэдэг ш дээ. Тэр нь энэ Өршөөлийн хуульд хамрагдах уу? -Яахаараа нэг хүнд Ерөнхийлөгч нь уучлал үзүүллээ, дахиад л энийг нь үргэлжлүүлээд яваад байдаг юм, мэдэхгүй. Хэрэг нь өөрөө үргэлжилж байгаа бол нэг асуудал. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 2-ноос өмнө хэрэг үйлдэгдээд, тэр хэрэг нь үргэлжлээд явж байгаа бол өөр хэрэг. Хэрэв дуусгавар болсон хэргийн тухай ярьж байгаа бол хэрэг өршөөгдөнө. Яах гэж ганцхан хүн рүү онилоод энэ болгоныг хийгээд байгаа юм гэж хүмүүс ч бодож байна ш дээ. Улс төрд олон жил явсан хүний хувьд харахад яахаараа дандаа тодорхой юм руу онилдог юм бэ. Энэ бол бүх юманд адилхан үйлчлэх ёстой хууль. Тэр хүн улстөрч байна уу, өндөр албан тушаалтан байна уу, жирийн иргэн байна уу адилхан л үйлчлээд явах ёстой. Ер нь АТГ-т хандаж хэлэхэд тэдний хийх ёстой хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх. Одоо тэд баярлах ёстой. Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиуд гарлаа иргэд ээ, албан тушаалтнууд аа. Одоо бид шинэ үе рүү орлоо. Авлига гэдэг ийм, ийм юм байдаг юм гээд соён гэгээрүүлэх хэрэгтэй. АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага. -Ер нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн гол үзэл баримтлал юу юм бэ? -Өршөөлийн хуулийн үзэл баримтлал их тодорхой. Шинэ гарах гэж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлогын үзэл баримтлал руу чиглэсэн. Одоогийн Эрүүгийн хууль болохгүй байна гээд бид шинэ үзэл баримтлалтай Эрүүгийн хууль хийгээд явж байгаа биз дээ. Тэгэхээр шинэ хууль руугаа чиглэсэн. Энэ хэрэг хийсэн хүн өмнө нь ямар түүхтэй байх нь хамаагүй. Ерөөсөө л хүн сая хийсэн хэрэгтээ л ял зэмийн тухай асуудал яригдах ёстой. Түүнээс энэ хүн тийм хүн байсан юм, ийм хүн байсан юм гэдгийг больё. Хоёрт, хүн ялаа эдлээд дууссан л бол энэ хүн ялтай байсан, ял эдэлж байсан гэдэг хар дансанд оруулахыг больё. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцох хугацаа гэж барьдгийг байхгүй болгоё гэж байгаа. Тийм учраас Өршөөлийн хуулиар ч ялгүйд тооцох хугацаа гэдгийг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ бусдад хохирол учруулсан байвал тэр хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Өнөөдөр бол бүх авлигачийг өршөөчихлөө гээд байгаа. Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай. Авлигач гэдгийг нь мэдсэн хэрнээ тэрийг нь тогтоох ажил руу яагаад оруулаагүй юм бэ гэж асууя. -Тэгэхээр ялгүйд тооцох хугацааг өршөөхөөр Өршөөлийн хуулиар өршөөгдсөн бүх хүний сонгогдох эрх шууд сэргэх үү? -Сэргэнэ. Ер нь яагаад хүнийг чи өмнө нь тийм хэрэг хийж байсан гээд хар дансанд оруулах ёстой юм бэ. Энэ чинь ардчилсан ойлголт мөн үү. Ер нь 25 жилийн өмнө бид ардчилсан хувьсгал хийхдээ хар данстай байсан явдлыг шударга биш гээд эсэргүүцээ биз дээ. Эсэргүүний хүүхэд, болдоггүй хүүхэд гээд дандаа болдоггүй жагсаалтад оруулж байсныг нь болиулсан шүү дээ. Шинэ Эрүүгийн хуулийн агуулга ч ийм л байгаа. -Байгаа хуульдаа тохируулж биш, батална гэж төлөвлөж буй хуульдаа тулгуурлаж өршөөл үзүүлэх нь зөв үү. Жишээ нь, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ батлахгүй ч байж болно шүү дээ. -25 жилийн өмнө Улсын бага хурлаас эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж гаргасан нэлээд олон хууль тэр үеийн Үндсэн хуультай зөрчилддөг юм. Тэр үед Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол төрийн байгууллынх нь хувьд өөрчлөлт оруулсан байдаг. Түүнээс эдийн засгийн асуудлыг зохицуулаагүй байсан. Тэгэхэд л Бага хурал хувийн сургуулийг зөвшөөрсөн Боловсролын тухай хууль гаргаж байлаа. Тэр үеийн Үндсэн хуулиар бол хориотой зүйл ш дээ. Мал хувьчлах, цэнхэр, ягаан тасалбараар үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших асуудлыг шийдээд л. Үнэндээ бүгд Үндсэн хуультайгаа зөрчилдөж байсан. Өөрөөр хэлбэл, Улсын бага хурал хуучин Үндсэн хууль яаж байна гэхээс илүү ирээдүйд гарах шинэ Үндсэн хуульдаа тулгуурласан.Тэгээд л 1992 оны Үндсэн хуулийг баталсан шүү дээ. Тэрэнтэйгээ тэр баталсан хуулиуд нь яв цав нийцсэн. -Авлигачид цагаадсан тэр өдрөөс эхэлж Монгол төр харлана гэж Ерөнхийлөгч анхааруулсан байна лээ. -Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү. Мэдэж л байсан юм бол тэрийг нуун дарагдуулсан гэдгээр тэр хүмүүс өөрсдөө асуудал руу орох ёстой шүү. Энгийн иргэн хүн биш шүү, иргэн Дорж биш шүү.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй