Онцгойнхон Ерөнхий сайдаас зарим хэрэгслээ нэхэхээ “мартжээ”

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг байнгийн бэлэн байдалд ажиллах учиртай ОБЕГ-д зовлонгийн нь сонсжээ. Тус алба гал түймэр, үер усны үед ашиглах орчин үеийн техник хэрэгсэлээр маш дутмаг байдгийг олон нийт мэднэ. Энэ тухайгаа ч дарга нар нь Ерөнхий сайдад сайтар таниулжээ. Гэхдээ зарим нэг зүйлд алдаа гаргасан тухай аврагчид ярилцаж байгаа гэнэ. Тухайлбал усны гүнд ажиллах аврагчдыг усны даралт буюу хүйтнээс хамгаалах усны гүний хувцас албаны хэмжээгээр ердөө ганц байдаг агаад нэг нь 12 мянган долларын үнэтэй гэнэ. Ийм хувцас тус албанд хэрэгтэй ч үндсэндээ усанд амиа алдагсадын цогцсыг эрэн хайх, гаргаж ирэхэд л ашигладаг аж. Гэтэл онцгойнхон живсэн цогцсыг гаргаж ирэх бус харин живэхээс нь өмнө аврах үндсэн үүрэгтэй улс. Тийм ч учраас устай намагтай газар явж чадах машин, хурдтай моторт завь бас хэрэгтэй юм. Хэрвээ ийм техник хэрэгсэлтэй бол хүнийг усанд осолдоод байхад нь аварч чадах бөгөөд дараа нь цогцос хайж ус руу шумбах хэрэггүй болно.

  Нийслэлийн засаг дарга 6 орлогчтой боллоо

Өнөөдөр 15 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан төрийн захиргааны байрны А зааланд боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн засаг дарга 6 орлогчтой байх асуудлыг хэлэлцэж баталлаа. Засаг даргын орлогчоор Н.Гантөмөр, Н.Батаа, Ц.Буяндалай, Т.Бат-Эрдэнэ, С.Очирбат нарыг томилох тогтоолыг гаргалаа. Харин үлдсэн орлогчийг тун удахгүй тодруулах юм байна.

 НИТХ дахь АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр 14 цагаас НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. Тус хуралдаанаар нийслэлийн засаг даргын орлогчоор хэнийг томилох асуудлыг хэлэлцэх аж. Нийслэлийн засаг дарга нь орон тооны 4 орлогчтой байдаг бөгөөд одоогоор нэгдүгээр орлогчоор Ц.Баатархүү, орлогчоор Д.Пүрэвдаваа, Н.Даваа, н.Гантөмөр нар ажиллаж байгаа юм байна.

Н.Энхбаярын гэр бүл өршөөл гуйхгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр бүл ерөнхийлөгчөөс өршөөл хүсэх гэж байгаа гэсэн мэдээллийг зарим сайт гаргасан. Энэ дагуу МАХН-ын хэвлэлийн албаны дарга З.Бадамсэдээс тодруулахад Н.Энхбаярын гэр бүл ерөнхийлөгчөөс өршөөл хүсэх эсэх асуудал огт гараагүй. Цаашид ч тийм явдал гарахгүй. Хэрвээ тэгэх юм бол хүчээр тулган хүлээлгэсэн хилс хэргийг хүлээн зөвшөөрсөн явдал болно гэлээ.

 НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр 15 цагаас хуралдана. Хуралдаан төрийн захиргааны байрны А танхимд болох аж. Хуралдаанаар нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргах юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.