Өнөөдөр 12 цагаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж засгийн даргын орлогчийг томилно. Энэ жилээс эхлэн нийслэлийн засаг дарга орон тооны 6 орлогчтой болж байгаа бөгөөд түүний тавыг нь томилоод байсан юм. Засаг даргын зургаа дахь орлогчоор Ц.Энхцэнгэл гэдэг хүнийг томилох гэж байгаа сурагтай. Ардчилсан намын пракцууд засаг даргын орлогчийн төлөө дотроо ширүүн тэмцэлдэж эгээтэй л улсынхаа баатрыг авч хаячихаа шахсан хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Харин эзгүй суудал хүнтэй болсноор энэхүү маргаан цэглэх бололтой.
Нийлэлийн шуурхай хуралдаан яг одоо хангарьд ордонд үргэлжилж байна. Шуурхай хуралдаанаар Нийслэлийн засаг даргын орлогч нарыг танилцуулж байгаагийн дээр нийслэлийн харьяа агентлагийн шинэ удирдлагуудыг танилцуулж байгаа юм байна. Ардчилсан нам ялалт байгуулснаас хойш халаа сэлгээ нэг хэсэг эрчимтэй явагдаж нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар, харьяа агентлагын дарга нар бүгд шинэчлэгдээд байгаа юм.
Өнгөрсөн намар НИТХ-ын төсвийн тодотголын хуралдааны үеэр Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан манай байгууллагад 5.9 тэрбум төгрөгийг нэмж олгооч өгөөч хэрвээ гаргаад өгвөл ирэх өвөл халтиргаа гулгаа гэдэг үгийг иргэд мартана хэмээн хашхирсаар байгаад тус мөнгийг гаргуулсан. Гэвч хот тохижилтын газар халтиргаа гулгааг багасгах талаар ямарч ажлыг хийж хэрэгжүүлэхгүй байсаар өнөөг хүрлээ. Өнөөдрийн байдлаар өдөрт 170-180 машин халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр аваар осол гаргаж, 130-200 хүн явганаас бэртэн эмнэлэгт хүргэгдсээр байна. Хариуцлагагүй байдалтай бид хатуу тэмцэнэ гэж чанга дуугаар мэдэгдсээр байгаа хотын удирдлагууд хажуудах хүндээ хэзээнээс хариуцлага тооцдог болох вэ.
Сэтгэгдэл бичсэнийхээ төлөө шоронд явдаг цаг иржээ. Хятадад л ингэдэг гэсэн биш бололтой. Засгийн газрын хуралдаанаас Цахим хуудас дахь сэтгэгдэлийн нэгдсэн систем бий болгох шийдвэр гаргаж АН-ыг муулсан нөхдүүдийг дор нь тодруулж цагдаад барьж өгөхөөр болжээ. Энэ ажиллагааны эзэн нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ноёнтон гэнэ. Тэрээр бусдыг гүтгэн доромжилсон нөхдүүдийг ингэж шийтгэх нь зүйтэй гээд хариуцлага тооцох асуудал боловсруулан оруулсныг Засгийн газрын нөхөд нь дэмжжээ. Гэхдээ яагаад Ч.Сайханбилэг өөрийгөө гүтгүүлсэн гээд байгаа нь сонин. Түүний талаар үнэн зүйл гардаг санагдана. Тэрээр гэр хорооллыхныг интернэтэд холбоно гэсэн холбоогүй, хүүхэд бүрт зөөврийн компьютер өгнө гэсний барааг нь ч хараагүй, Лондон-Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгон гэсэн босгоогүй, өрх бүр антеннаараа үндэсний бүх сувгийг сарын ямар ч төлбөргүй үздэг болгоно гэсэн чадаагүй хуурсан. Тэр бүгдийг л бичсэн сэтгэгдэл сонгуулийн үеэр гарсан байх. Тэгэхээр сэтгэгдэлд гүтгэдэггүй үнэнийг хэлдэг байгаа биз дээ Ч.Сайханбилэг даргаа
АН-д орсон Д.Арвин хууртагдаж, гадуурхагдаж үйлээ үзээд л ийм алхам хийжээ. НАМЭХ гэдэг МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага бас л 50 гаруй төгрөгөөр нь сэгсэрсэн гэнэ. Өдгөө энэ байгууллагыг Д.Оюунхорол удирдаж байгаа бөгөөд тухайн үед НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө эмэгтэйчүүд нь бид таныг дэмжинэ, харин та манай байгууллагад санхүүгийн туслалцаа үзүүл гэжээ. Намын удирдлагууд нь ч үүнийг баталж. Ингээд Д.Арвин НАМЭХ-г бараг 50 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Гэтэл яг удирдлагаа сонгох үед бүгд Д.Оюунхоролоо дэмжээд алга болсон гэнэ. Бухимдсан Д.Арвин дарга нар дээрээ ортол тиймэрхүү юм болох нь ч болчихлоо, түр хүлээж бай, Ганди гадагшаа элчингээр явахад оронд нь тавъя гэжээ. Удалгүй Н.Ганди элчингээр явсан ч бас л хуурамч амлалт өгсөн байжээ. МАН-ын жийх гэсэн хүнээ сайн гэгч нь сэгсрээд жийдэг зантай. Ш.Сайхансамбуу гишүүнээс тойргийг нь булааж авчихаад дараа нь ЭБЭХЯ-ыг өгнө гэж амыг нь тагласан. Гэтэл намын дарга нар нь тэр яамаа давхар Ц.Цэнгэлд амлачихсан байсан нь илэрч мань хоёр сонгуулийн сурталчилгааны үеэр Эрдэнэтийн зочид буудалд барилцаж авч байсан гэдэг. NUUTS.MN
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй