МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол Улсад ардчилсан төр засаг тогтсон билээ. Ардчилсан төрийн бодлого үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралтай ажиглаж байна. Гэвч энэ төр засгийн бодлого нь ардчиллын амин сүнс, үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтой халдаж эхэлсэнд харамсаж байна. Тухайлбал, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газрын дарга Ц..Жадамба болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар нь кабелийн 21 сувгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, мөн ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нь мэдээллийн сайтуудын сэтгэгдлийг журамлах нэрээр иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд шууд халдсан үйл ажиллагаа явуулж байна. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн тодорхой зүйл заалтууд нь чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаа, цаашдын хөгжилд ноцтой хор хохирол үзүүлэхүйц хууль болжээ. Монгол Улс нь НҮБ дахь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар ажиллаж буй энэ цаг үедээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилох алхам хийхээр оролдож буй нь дэлхийн улс орнуудын өмнө нэр хүндээ хугалах, цаашилбал дэлхийд Монгол Улсыг таниулж буй ардчиллаасаа ухарч байгаа хэрэг болох вий гэж Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо үзэж байна. Монголын ардчилал 23 жилийнхээ түүхэнд анх удаа ардчилсан автортой Засгийн газартай болж анх удаа ардчилсан, сэтгүүлч Ерөнхийлөгчтэй байгаа энэ үедээ ийнхүү ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж буй үйл ажиллагаагаа эргэн харж засч залруулахыг хүсч байна. Сүүлийн үед Засгийн газраас иргэний хувийн өмч рүү хэт халдаж, хааж хориглох шийдвэрүүд удаа дараа гаргахыг завдаж байгаад мөн адил харамсаж байгаа болно. Хэвлэл мэдээлэл ч бас хувийн өмч юм. Энэхүү хувийн өмч рүү Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэмээх гоёмсог нэрийн дор халдахаар завдаж, Үндсэн хуулиар олгогдсон ард түмний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийн эсрэг хийж буй үйл ажиллагаа болгоныг бид тууштай эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо Монголын өдөр тутмын сонинуудын холбоо Мэдээллийн сайтуудын ассоциаци Монголын сонины холбоо Суваг телевизүүдийн холбоо Монголын телевизүүдийн холбоо
Таныг дайсан тань хадан цохиоруу шахаад Би чамайг түлхэх үү, эсвэл чи өөрөө үсрэх үү гэвэл та аль хувилбарыг нь сонгох вэ. Яг ийм шахалтыг Засгийн газар маань ХМХ-үүдэд тулгаад эхэллээ. Тэр дундаа мэдээлэлийн сайтуудад. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар мэдээлэлийн сайтуудын сэтгэгдлийг зохицуулах тогтоол гаргасан. Энэ тогтоол нь товчхон болоод шуулуухандаа сайтад сэтгэгдлээ бичихийн тулд та овог нэр, регистрийн дугаар, утасныхаа номерийг бүртгүүлэх ёстой гэсэн утгатай. Үндэслэл нь ор үндэсгүйгээр гүжирдэх, ёс бус үг хэллэгээр доромжлох асуудлыг эзэнтэй болгох. Эзэн-д ямар арга хэмжээ авахыг монгол улсын хууль тогтоомжоор шийтгэнэ. Эзэн хэлмэгдэхгүй, амь насанд нь аюул занал учрахгүй гэх баталгааны тухайд харин дурсаагүй. Үнэхээр онц ноцтой эзэн байвал түүнийг одоо ч ip хаягаар тогтоож болно. Үүнийг харин ямар байгууллага ямар ёс зүйн хэм хэмжээнд хариуцахыг нарийн тогтоочих. Ёс бус үг хэллэгийн тухайд үгийн шүүлтүүрт орох үгсийг хуульчлаад өгчих. Цахим мэдээлэл хөгжсөн улс орнууд ийм жишгээр яваад болж л байна. Харин энэ тогтоол батлагдах юм бол Хятад, Монгол гэдэг хоёр улс л ард түмнийхээ сэтгэгдэлийг хянах хуультай болох нь. Товчхондоо үг хэлэх эрх байтугай хэний тухай юу гэж бодох чинь хүртэл хориотой болж таарлаа. Асуудал үүгээр зогссонгүй. Өнөөх тогтоолоо Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд шургуулаад амжив. Өнөөдөр чуулганаар хэлэлцэгдэх Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн 12.2-т Хэвлэл мэдээллийн байгууллага нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилсон болон бусад хууль бус мэдээллийг сэтгэгдэл болон бусад хэлбэрээр дамжуулан нийтлэх, нэвтрүүлэх боломжийг гуравдагч этгээдэд олгохыг хориглоно гэж заажээ. Хэдхээн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сайханбилэг ээ,юун вэб сайт вэ. Юун их завтай юм бэ. Нэг, хоёр хүний сэтгэгдэлд эмзэглэж байж яаж асуудлыг шийдвэрлэх юм бэ гэсэн сануулга өгсөн. Хэрвээ Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсаны дараа МУ-ын Ерөнхийлөгч энэ сануулгаа хэлсэн бол сонин, сайтууд энэ тухай нийтлэхгүй, телевизүүд үзүүлэхгүй байх ёстой болж таарч байна. Ажил хийгээд завгүй байгаа хүнийг ард түмэнд юу ч хийдэггүй, хийх юмаа олж ядсан ажилгүй амьтан, сэтгэгдэлд эмзэглэж суудаг сул дорой хүн мэтээр гуравдагч этгээд гутаагаад байгаа юм бишүү цаана чинь... Энэ мэтчилэн гомдоллогч этгээд доромжлол гэж үзэж байгаа юм бүхэн доромжлол болж хувирна. Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай гэдэг шиг магтсан байлаа ч Чи битгий доромжлоод байгаарай гэх юм бол өнгөрөх юм байна л даа. Ингэхээр ярилцлага өгч байгаа гуравдагч этгээд хэн нэгний тухай ярихгүй байсан нь бараг дээр болж таарч байна. Яагаад гэвэл бид нийтлэхгүй шүү дээ. Хэрвээ нийтлэх юм бол Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн 19.1-д заасны дагуу 12.2-т хориглосон заалтыг зөрчсөн тул эрүүгийн хариуцлага хүлээх, хүлээхээргүй гэж үзвэл тухайн ХМХ-ийг 1-3 сая төгрөгөөр торгууль ногдуулна гээд заачихсан байна. Мөн тухайн заалтад гуравдагч этгээдийн буюу уншигчдийн бичсэн сэтгэгдлийн хариуцлагыг тухайн редакци хариуцаж торгуульд унах юм байна. Сайханбилэгийн эхнэр мисс ч гэлээ бусад эрчүүдэд хөөрхөн харагдаагүйн төлөө сэтгүүлчид шийтгэл хүлээнэ. Уг нь уг заалтыг оруулахдаа торгуулиас болоод сайтууд сэтгэгдлээ хаана гэж горьдсон байх л даа. Та нарын бодож байгаа Сайханбилэг биш ээ, өөр Сайханбилэг нэртэй Байгаль гэдэг эхнэртэй залуу байгаа шүү дээ гуравдагчид сэтгэгдлээ инхүү бичнэ. Эцэст нь хэлэхэд гуравдагч этгээдийн үзэл бодол, үг хэлэх, сэтгэх эрхийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хориглох юм гэнэ. Хэрвээ бидэнд хадан цохионоос үсрэх эсвэл түлхэж унагахыг тулгаж байгаа бол бид дайснуудаа унагах гуравдагч замыг сонгох болно. WORD.MN Г.Инжир
НИТХ-ын дарга Д.Баттулгын захирамжаар НИТХ-ын хороод холбогдох алба хэлтэстэй танилцаж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаатай НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид танилцлаа. Танилцах хуралд НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, тэргүүлэгч Д.Батбаяр, Ц.Энхцэнгэл, Д.Энхболд, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, р.Дагва, Б.Саранчимэг, Г.Ганбаяр, Б.Төмөрчулуун, Ц.Алтанцэцэг, ш.Одгэрэл нар оролцлоо. Хурлын эхэнд Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү ажил байдлаа танилцуулав. Санхүү төрийн сангийн хэлтэс нь одоогийн байдлаар 19 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн төсвийг төлөвлөж, Улаанбаатар хоттой холбоотой бүх төсвийг зохицуулдаг юм байна. 2012 онд тус хэлтэс ажлаа 98 хувьтай биелүүлж, төсвийн нийт орлогыг 5 хувиар давуулан биелүүлжээ. Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтэс төсвийн мөнгийг цаг хугацаанд нь холбогдох газруудад шилжүүлж өр авлага үүсгэхгүй байлгах талаар анхаарч ажилладаг юм байна. өнгөрсөн онд тус хэлтэс 1 их наяд 175 тэрбум 365 сая төгрөгийн гүйлгээг холбогдох төсвийн байгууллагуудад шилжүүлж, хэрэгжилтыг хянаж ажилласан хэмээн танилцууллаа. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа 1. Орон нутгийн сонгууль явагдаж өнгөрснөөс хойш танай байгууллагад халаа сэлгээ явагдсан уу? 2. Засаг даргын 2013 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг санхүү төрийн сангийн хэлтэс 100 хувь ханган ажиллаж чадах уу? Хэмээн асуулаа. Э.Ганхүү дарга сонгуулиас хойш түүнээс өмнө ч манайх халаа сэлгээ хийгээгүй. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 100 хувь ханган ажиллах боломжтой. Энэ талаар санхүүгийн судалгаа хийж бодит дүгнэлтийг гаргасан гэв. Л.Шагдаррагчаа төлөөлөгч нийслэл Улаанбаатар хот маань их хөгжлийн гараан дээр байгаа. Нийслэлчүүдийн ирээдүйг эрс өөрчилчлөх бүтээн байгуулалтын ажил энэ оноос эхлэн хийгдэнэ. Төлөөлөгч бидний хамгийн их санааг зовоож байсан зүйл бол засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгөний асуудал байсан. Харин танай хэлтэс тэрхүү ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгийг хангаж чадна хэмээн хэлсэнд баяртай байна. Та бүхэн нийслэлийн мөнгөний уутны амыг барьж байдаг ганц байгууллага. Тйимээс шилжүүлсэн мөнгөнийхөө хойноос ауждиттай хамтран сайтар шалгалт явуулж, мөнгөний шамшигдалт үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллаарай. Та бүхний ажил хэвийн, энэ бүтэц орон тоогоороо ажлаа сайн явуулж чадаж байгаа юм байна. ажлын өндөр амжилт хүсье гэв.
Өнөөдөр 11 цагаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Стратеги хот төлөвлөлтийн хэлтсийн ажилтай танилцлаа. Хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, С.Ононбаяр, Д.Энхсайхан, Д.Батбаяр, Р.Дагва, А.Гантулга, Б.Саранчимэг, Т.Болдбаатар оролцлоо. Хурлын эхэнд Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Нандинжаргал хэлтсийнхээ ажлыг танилцуулсан юм. Тэрээр Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлын хэсэгт багтаж ажилласан, цаашлаад хот байгуулалтын хорооны шинэчилсэн найруулга, оюутны хотхоныг байгуулах ажлын хэсэгт оролцож ажилласан. Бид нийслэлд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийг зохицуулах ажлыг хэрэгжүүлдэг. Жайка, дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг удирддаг. Бидний одоо хийж байгаа ажлын үндсэн чиг үүрэг маань Засаг даргын боловсруулсан 5а хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, биелэлтийг анхаарахад чиглэж байгаа хэмээн ажлаа танилцууллаа. Гэвч түүний энэ танилцуулга НИТХ-ын төлөөлөгчдийн эгдүүг ихээхэн хүргээд авлаа. НИТХ-ын төлөөлөгч Д.Очирбат Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс гэж үндсэн чиг үүргээсээ хажсан, үлгэн салган нэг хэлтэс байх боллоо. Та нарын ажлын үндсэн чиг үүрэг бол улаанбаатар хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж хотын удирдлагуудад танилцуулах, цаашлаад тэрхүү төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа мэдээллийг цуглуулах шүү дээ. Гэтэл одоо хэдэн төсөл хөтөлбөрийг зохион байгуулах зэрэг чиг үүрэгтээ хамааралгүй ажлыг хийгээд явж байгаа нь ямар учиртай юм. Ингэж ажиллаж байгаа бол танай хэлтсийг цаашид бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж чиг үүргийнх дагуу ажиллуулах хэрэгтэй юм байна хэмээн зэмлэлээ. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа үг хэллээ. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид цуглаж Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаар энд ирсэн. Гэтэл та бүхний бидэнд танилцуулж байгаа ажил чинь үнэхээр санаанд нийцсэнгүй. Бид та нараас хотыг ирээдүйд ингэж тэгж хөгжүүлнэ. Ойрын хугацаанд ингэж ажиллана. Дунд хугацаанд тэгж хөгжүүлнэ. Алс хэтдээ Улаанбаатар хот маань ийм болж хөгжинэ гэсэн томоохон төсөл ирэх байх гэж хүлээж байтал ЗДТГ-ын ажилтнуудын өдөр тутамдаа хийж хэрэгжүүлдэг ажлыг хийсэн хэмээн яриад сууж байгаад гайхаж байна. Та нар ингэхэд хот байгуулалт төлөвлөлтийн газар, хотын хөрөнгө оруулалтын газартай хамтарч ажилладаг уу? Хотын хөгжлийн төлөвлөлтийг хийдэг хот байгуулалтын хүрээлэнтэй хамтарч ажилладаг уу? Улаанбаатар хот хэзээ улсаас татаас авахаа больж өөрийнхөө нөөц бололцоогоор хөгждөг болох вэ? Энэ талаарх судалгаа тооцоог гаргасан уу? Ер нь хэдэн он гэхэд Улаанбаатар хот хөгжлийн дундажаас дээгүүр зэрэглэлд орох вэ хэмээн асуулаа. Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Нандинжаргал Бид тэрхүү судалгааг хийгээгүй. Цаашид хийхийн тулд боловсон хүчнээ нэмэхшаардлагатай байгаа. Одоогийнхоо нөөц бололцоогоор бол хараахан хүчрэхгүй байна гэсэн хариултыг өглөө. Үүний дараа Ш.Одгэрэл төлөөлөгч Та бүхний ажил үнэхээр муу байна. Үндсэн чиг үүргийг нь тодоорхой заагаад өгчихсөн байхад ямарч чадавхигүй багтайгаар тэс өөр ажил хийгээд явж байгаа нь ямар учиртай юм бэ? Та нар бодлого тодорхойлох ажлаа хйисэн үү танилцуул гэхээр урдаас бөөн зовлон тоочоод сууж байгаад чинь гайхаж байна. Нэгэнт засгийн газрын тогтоолоор танай хэлтсийг байгуулсан учраас хэлтсийн үйл ажиллагааг бол үргэлжлүүлнэ. Харин танай хамт олныг энэ чигээр нь ажиллуулмааргүй байна. НИТХ-ын дарга болон Засаг дарга нар хотыг бид ирээдүйд ингэж хөгжүүлнэ гээд яриад тэрнийхээ дагуу иргэдээс ихээхэн дэмжлэг аваад явж байхад тэрхүү ажлынх нь тооцоог хийж, төлөвлөлтийг гаргах та бүхэн ийм хангалтгүй ажиллаж байгаа нь тэрхүү ажлыг нурааж магадгүй гэж санагдлаа гэв. Хурлын төгсгөлд өөрийнхөө ажлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж хотын стратеги төлөвлөлтийг хийхгүй бол хатуу хариуцлага тооцно гэдгийг төлөөлөгчид мэдэгдлээ.
АМГ-ын дарга асан Д.Батхуягийн шүүх хурал ахин хойшилжээ. Энэ удаад өмгөөлөгч ирсэнгүй гэх жижигхэн шалтгаан гарлаа. Учир өмгөөлөгч нь өвдсөн агаад шүүх хурлын өмнө гэнэт өвдсөн нь прокурорынхонд сэжигтэй санагдсан гэнэ. Харин шүүх хурлыг хурдан хийх сонирхол тодорхой бүлэглэлд байгаа бололтой. Тэр нь АН+МАХН гэсэн гаргалгааг хийж байна. Д.Батхуяг дарга байхдаа АН-ынханд нэлээд шавар хаажээ. Энэ намд ч уул уурхайтай бас уул уурхайд орьё гэсэн хүмүүс зөндөө байсан. Тэдний авах гэсэн зөвшөөрлийг өгдөггүй, эсвэл лицензийн зөвшөөрлийг сунгахгүй байх зэргээр Д.Батхуяг ёстой нэг зовоосон гэнэ. Харин МАХН-ын тухайд Н.Энхбаярыг нь чадсан хүний нэг нь бас л Д.Батхуяг аж. Ерөнхийлөгчийн сонгуульд унасны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр бас л уул уурхайд орьё гэтэл АМГ лиценз өгөөгүй аж. Учрыг лавлатал Д.Батхуяг Баяр дарга танд битгий өг гээд байгаа хэмээн ам алдаж Н.Энхбаярын дургүйг ёстой нэг хүргэсэн гэдэг.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй