Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн автомашин унахгүй гэдгээ ажлаа авмагцаа мэдэгдэж байсан. Тэгвэл Засаг дарга хотын өмнөх мээрийн хэрэглэж байсан Lexus-570 маркийн автомашиныг дууд лагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг 14 хоногийн дараа хийхээр болсон бөгөөд оролцох хүмүүст ямар нэгэн шаардлага тавихгүй гэнэ. Уг автомашиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудах бөгөөд олсон орлогыг нийслэлийн төсөвт оруулж, хэрэгцээтэй зүйлд зар цуулах юм байна. Одоогийн хотын дарга Sonata-7 маркийн автомашиныг албан хэрэгцээндээ хөлөглөдөг аж. Т.БУЯНАА
Өвөрхангайн хоёрын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэнэ
2012-10-18 09:29:00 Нийтлэгдсэн: Улс төрӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсонд тооцон нэрийг нь өргөн мэдүүлсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын гишүүн болох эсэхийг шийднэ гэсэн үг. Гэхдээ энэ хоёр нэр дэвшигч олонхийн төлөөлөл учраас сөрөг хүчин хэчнээн эсэргүүцээд нэмэргүй бололтой. Мөн өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн, төсөв болон үнэт цаас гаргах тухай хуулиудын талаархи байнгын хороодын санал дүгнэлтийг сонсоно. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дэмжсэн юм. Ч.Даш
Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр боллоо
2012-10-16 21:11:03 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хорооны маргааныг эцэслэн шийдвэрлэх асуудлыг дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хороон дээр шийдвэрлэлээ. Уг хуралдаанаар Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нарыг ялалт байгуулсанд тооцов. Сонгогчдын авсан саналаар МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар илүүрхсэн ч сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхдийг оролцуулсан тул хууль зөрчсөн гэж үзжээ. Ийм тохиолдолд тухайн нэр дэвшигчийг татах үндэслэл байдаг аж. Ийнхүү Ардчилсан намын нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нар тангараг өргөхөөр боллоо. Энэ талаар СЕХ-ны дарга Ш.Содномжамцыг яриаг тун удахгүй хүргэх болно. Г.Энхтуяа
Монголд Онцгой байдлын Ерөнхий газар нэртэй, эзэндээ халгаатай, тун хүнд суудал нэг бий. Энэ газрын даргаар ажиллаж байсан С.Отгонбаяр улсын хөрөнгө мөнгө идсэн нөхдүүдийг шүүхэд өгөөд эцэст нь өөрөө хэлмэгдэж, ял хүртэл сонссон. Тэгвэл Онцгой байдлын даргаар ажиллаж байсан П.Даш улсын хөрөнгө идсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял эдлэж байгаа. Харин хамгийн сүүлчийн дарга болох Ц.Амгаланбаяр бас л барцадтай байна. Түүний суудалд санаархагчид Ц.Амгаланбаярыг хөрөнгөжсөн хурандаа нарын нэг гэдэг мэдээллийг төлбөртэйгээр сонин хэвлэлд тарааж, маргааш нь Засгийн газар хуралдан түүнийг огцрууллаа. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн тохируулагч агентлаг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярын оронд Т.Дуламдорж гэгчийг томиллоо. Эзэндээ халгаатай энэ албыг дөрвөн жил гаруй хашсан Ц.Амгаланбаяр даргыг АТГ-т шалгуулахаар бэлтгэж байгаа сурагтай.
Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш халаа сэлгээг ёстой л ангаж цангасан шинжтэй хийсээр байгаа. Мэдээж хэрэг шинэ Ерөнхий сайд өөрийн багаараа ажлаа явуулалгүй яах вэ. Энэ бол соёлт нийгэмд байдаг л үзэгдэл. Гэхдээ бүлэг фракцаараа наймаалцаж байгаад л чинийх, минийхээрээ хуваалцаж аваад ажлын туршлага, авьяас билиг, дадлыг нь ч харалгүйгээр хоморголон халаад баярлаж хөөрсөн улс хоолондоо орцгоож байгаа нь харахад дотор муухайрмаар. Засгийн газрын сандал суудлын хуваарилалт дуусах дөхөж араас нь хувьчлалын цуурай хадааж ханцуй дотроо алга таших нөхөд хоёрдугаар ээлжинд хоолондоо орохоор тэсч ядан буй. Үүний хамгийн их анхаарал татсан хувьчлал бол яах аргагүй МИАТ. МИАТ-ийг ашиггүй, ахиж дэвших боломжгүй тухай мессежийг нийгэмд хаях замаар хувьчлалд бэлтгэсээр гуцрав дахь парламентынхаа нүүрийг үзэх гэж байна. Хувьчлах газруудын хар жагсаалтад ордог ч ашиг сонирхлын зөрчлөөс болоод эл асуудал хойшлогдсоор ирсэн нь ч нууц биш. Арлын Японы сүмогийн дэвжээнд монголчууд ноёлох замыг нээсэн мэхний их дэлгүүр Д.Батбаяр 2006 онд зодог тайлсан. Тэр зодог тайлангуутаа л их улс төрд хүч үзэхээ мэдэгдэн ИЗН, тухайн үеийн МАХН, Ардчилсан нам гээд бүгдтэй нь уулзан өөрийгөө эвтэйхнээр санал болгосон. Мэдээж хэрэг Д.Кёкүшюзан Батбаярт хэн юу амлах нь хамгийн гол асуудал байхад хүндэлдэг бөхөөр нь даллан нэг суудал авах нь намуудад чухал байсан. Чухам ийм уралдаанд Ардчилсан нам ялалт байгуулж Д.Кёкүшюзан Батбаярт МИАТ-ийг хувьчилж авахад тусална гэсэн амлалтаар намдаа элсүүлж дөнгөсөн. МИАТ-ийг япончууд хамгийн их сонирхож, түүний гүүр нь Д.Кёкүшюзан Батбаяр болох тохироог ч тухайн үедээ аман хэлбэрээр хийсэн гэдэг юм билээ. Гэвч том тохироо тухайн үед нам нь сөрөг хүчин болсноор биеллээ олоогүй бол өдгөө олонхийн хүчээр Ардчилсан нам Д.Кёкүшюзан Батбаярт өрөө төлөх гэж байна. МИАТ гэдэг их айл юм болохоор мэр сэр өрсөлдөгчид ч өнгөрсөн хугацаанд бий болж мэхний их дэлгүүрийн барааг барагдахад хүргээд байгаа тухай ч яриа гарах болсон. Ямартай ч парламентын танхимд үүрэг багатайхан дөрвөн жилийг өнгөрөөсөн Д.Кёкүшюзан Батбаяр өдгөө МИАТ-ийг авахад бүх хүчээ хаяж байгаа. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн хөрөнгийг нь даасан нэгнийг дэд сайдад суулгахаар өнгөрсөн хугацаанд ихээхэн гүйсэн тухай улс төрийн хүрээнд яригдаад өнгөрсөн. Харин томилогдоод байгаа дэд сайд нарын чухам хэн нь Д.Кёкүшюзан Батбаярын сонгуулийн мөнгийг гаргаж шагнал хүртсэнийг нэр усаар нь тодорхой мэдэж дөнгөсөнгүй ээ. Баян хүнийг балиашигласныг бодоход овоохон хөрөнгөтэй нэгэн болж таарах гээд байгаа юм. Харин 20 мянган хүн Японд гаргана гээд дөнгөөгүйгээсээ болж сонгинохайрханчуудад нүүргүй болсон тэрбээр төрсөн нутаг Ховддоо ихээхэн итгэл найдвар тавьж байсан гэдэг. Иймээс ч гавьяат эхнэрээрээ гоён сонгуулийн пиараа хийсэн бөгөөд голлон гэргий нь яриа ухуулга хийж явсан нь сонгуулийн сурталчилгааных нь алдаа байсан гэцгээдэг юм билээ. Намын даргатайгаа нэг тойргоос сонгогдож, их ойр гэх үндэслэлээр түүнийг шинэ Засгийн газарт ямар байр эзлэх бол гэж харж байсан ч хойш суугаад өнгөрсөн нь ийнхүү эхнээсээ амласан МИАТ-ээ л авахаар тооцоолон байснаас үүдэлтэй байжээ. Ийнхүү Ардчилсан намын эрх баригчдын хийх дараагийн том ажлын нэг МИАТ-ийн хувьчлалын асуудлыг хөшигний ард наймаалцаад эхэлсэн байна. Харин хэдэн жил дараалан хүлээж байгаа Д.Кёкүшюзан Батбаяр япончуудтайгаа хэдий болтол шанаагаа тулан санаашрахыг харах л үлдлээ. М.Мөнхчимэг
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй