Х.Тэмүүжинг шийдвэрээ эргэж харахгүй бол эмнэлгийхэн тэмцэлийн хэлбэрт шилжинэ гэв
2012-10-10 09:57:53 Нийтлэгдсэн: Улс төрТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг оффис болгоно хэмээсэн Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжингийн аман шийдвэрийг тус эмнэлгийн эмч ажилчид эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэд Энэ барилгыг барих шийдвэр анх 2008 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж, барих шийдвэр гаргаж батлагдсан. Гэтэл одоогоор барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдаж буй барилгыг оффис болгоно гэсэн шийдвэр гаргасанд эмнэлгийн ажилчид бид эсэргүүцэж байна. Сайд болохоор хотын А зэрэглэлд байрлалтай учраас хотын төвөөс зайтай газар эмнэлэг үйлчилгээний газар байрлах ёстой гээд байгаа юм. Тэр тусмаа эмнэлгийн байгууллага, төрийн албан хаагчдын эмнэлэг албан байгууллагуудтайгаа ойр байх нь зөв гэж үзэж байгаа юм. Манай эмнэлэг анх 1933 онд дотоодын хамгаалах газрын тушаалаар тус эмнэлгийг байгуулж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Дээр нь энэ барилга аль хэдийн эмнэлгийн зориулалтаар баригдаад эхэлчихсэн. Сүүлийн үеийн шийдлээр тоноглосон багаж суурьлуулсан байгаа. Эмнэлгүүд санхүү, төсөв муутай байдаг учир госивтальтай нэгтгэнэ гэдэг дэмий зүйл. Манайх жилд дунджаар 90000-100000 гаруй хүнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Үйлчлэх хүрээний хүн амын 60 хувьд нь жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийх төлөвлөгөөтэйгээр эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дах Аврага тосон рашаан сувилалд түшиглэн нэг ээлжиндээ 20-25 эмчлүүлэгч хүлээн авдаг. Хэрвээ асуудал шийдэгдэхгүй тохиолдолд ард иргэдийн дунд энэхүү асуудлыг тайлбарлах бүр цаашлаад тэмцлийн арга хэмжээ ч авах болно гэв.
М.Зоригт: М.Энхсайхан дарга хариуцлагагүй үйлдэл хийж байна
2012-10-09 14:03:57 Нийтлэгдсэн: Улс төр-УИХ-ын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томиллоо. Энэ томилгоонууд таны бодлоор хэр нүдээ олсон бэ? -УИХ-аас шийдэх ёстой хэд хэдэн чиглэлийн клбан тушаалууд байдаг. Энэ дагуу л баталж байна л даа. Гишүүдийн байр суурь олон янз л байгаа байх. Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон Ч.Содномцэрэн даргын хувьд энэ газарт багагүй хугацаанд ажилласан учраас дадлага туршлага сайн болсон гэж бодож байна. Нөгөө талаас Ч.Содномцэрэн даргыг намын угшилтай энэ тэр гэж янз бүрээр ярьж байгаа боловч өнгөрсөн хугацаанд ямар ч байсан намч байр сууринаас биш хуулийн хүрээнд ажлаа явуулж ирснийг нь би лав мэддэг. Тийм учраас болж байна л гэж бодож байна. Харин Монголбанкны ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгчөө томилдог байгаасай гэсэн миний хувийн байр суурь байдаг. Монголбанкны доторх тодорхой асууддыг хариуцсан дэд ерөнхийлөгчийг УИХ томилж байгаа нь энэ банкны дотоод үйл ажиллагаанд хэтэрхий ороод байгаа юм шиг надад санагддаг. Гэхдээ яахав хууль нь байгаа болохоор баталж л байх шиг байна. Гэхдээ л хуулиа өөрчлөх ёстой юм болов уу. Э.Батшугартай би өмнө нь харьцаж байгаагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ байнгын хороо болон чуулганы үеэр гишүүдийн асуусан асуултад хариулж байгаа байдлыг нь харахад ямар ч байсан салбараа мэддэг, мэргэжлийн боловсон хүчин болж бэлтгэгдсэн юм болов уу гэж надад мэдрэгдсэн. -Монголбанк ирэх жилийн мөнгөний бодлогыг найман хувь болгоно гэсэн амлалт өгчихсөн байгаа. Энэ хэр бодитой тоо вэ. Үүндээ хүрч чадах уу? -Инфляцийн түвшинг бага байлгах нь бүх нийтийн хүсэл. Үүнийг олон жил ярьсан ч хийж чадаагүй. Монголбанканд хариуцуулчихаад түүнийг нь хараад сууна гэдэг болмооргүй байна. Хамгийн наад зах нь УИХ-ын 76 гишүүд энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гишүүд хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ бол бүтэшгүй мөрөөдөл гэж ярьж эхэлж байгаа байхгүй юу. Энэ мэдэгдэл нь хүртэл инфляцийг үүсгэдэг муу үр дагавартай байхгүй юу. Тиймээс Монголбанк, Засгийн газарт үүрүүлээд орхих биш бүх нийтээр үүнд оролцох ёстой. Наад зах нь хувийн хэрэгцээндээ хэрэглэх зүйлсээ дотоодоосоо авахаас эхэлнэ шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд хүн бүр л хүчин зүтгэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм боломж бол бий. Тиймээс хамтраад л ажиллах хэрэгтэй. -МАН-ын бүлгийг байгуулах, байгуулахгүй байх тухай асуудал олон cap дамнан ярилцпаа. Үндсэн хуулийн Цэц өөрсдийн шийдвэрээ гаргасан. Үүн дээр таны байр суурь ямар байгаа вэ? -МАН олон жил засаг төр барьсан. Засаг төр барихдаа хуулийг огоорсон гор нь одоо гарч байх шиг байна. Аливаа үйлдэл, аливаа зүйлийг хийхдээ хуулиа хэрхэн зохицуулсан юм бэ гэдгийг унших ч үгүй явсаар өнөөдөр нэг алдсан. Тэрнээс хойш хуулиа уншдаг болсон болов уу гэж бодож байгаа. Нэгэнт хууль нь тэгээд зохицуулчихсан байхад хууль давж зохицуулна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Уг нь ээлжит бус чуулганаар ч гэсэн МАН-ын бүлгийн асуудлыг шийдэхийн тулд хуульд өөрчлөлт оруулж болох л байсан. Гэхдээ МАН Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ямар ч байсан Үндсэн хуулийн Цэц нь хариу өгчихлөө. Цэцэд асуудал тавьчихсан байхад нь бид бүлгийг нь байгуулах асуудал ярина гэдэг бас л бүтэхгүй байхгүй юу. Нөгөө талаасаа УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Энэ санал санаачилгыг тэд өөрсдөө хийх ёстой. Гэтэл зөвхөн л улс төр хийсээр байгаа нь бүлэг байгуулах асуудлыг нь удаашралтай явуулаад байгаа. -Ө.Энхтүвшин гишүүн чуулганы үеэр СЕХ- ны даргыг улс төрийн зорилгоор ажлаас нь шахаж гаргасан нь тодорхой юм билээ гэж хэлсэн. Үнэхээр тэгсэн юм уу? Чуулганы зүүн жигүүрт цөөнх суудаг. Тэр жигүүрт би өөрөө сууж л байсан. Ер нь тэр жигүүрээс дандаа л тийм үг гардаг. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал Ө.Энхтүвшин даргыг тэгж хэлэхийг шаардаад байгаа болохоос биш түүний сэтгэлийн үг мөн гэдэгт би итгэхгүй байгаа юм. Зүгээр л хийх ёстой улс төр нь хийгдээд явж байна гэж ойлгогдож байна. -Чуулганы үеэр О.Баасанхүү гишүүн их уурлаж Х.Тэмүүжин гишүүнтэй ам зөрөөд авна билээ. Үүийг та юу гэж дүгнэж байна вэ? -УИХ-ын чуулганы үеэр үүнээс ч илүү юм болдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Ер нь хувь хүн ямар ч тохиолдолд өөрийн сэтгэлийн хөөрлөө дарж чаддаг байх ёстой. Ойр орчноо хүндэлдэг байх ёстой л доо. Би харж л байсан. О.Баасанхүү гишүүн өөрийнхөө ярианд өөрөө омогшоод тэрэндээ хөөрөөд тэгээд өөрийгөө хянах чадвар нь багасаад юун чуулган байтугай гудамжинд гардаггүй үгийг чулуудаж л байна билээ. Энэ байдлаа өөрөө бодож байгаа байлгүй дээ. -МҮАН-ын дарга М.Энхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаярын шүүх хурал шударга болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Энэ мэдэгдэл Шударга ёс эвсэл салах дохио гэж хардах хэсэг байна? -Би тэрийг сонсоогүй юм байна. Хэрэв тийм юм хэлсэн бол М.Энхсайхан дарга хариуцлагагүй үйлдэл хийж байна гэж хэлмээр байгаа юм. Ямар ч байсан сонгуулийн дүнд УИХ нь бүрдчихлээ. Өөр, өөр үзэл бодолтой нам олонх бүрдүүлчихээд байхад тийм нэр хүндтэй улстөрч ийм мэдэгдэл хийж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна. У.Сарангэрэл Эх сурвалж:Улаанбаатар Таймс
Орон нутгийн сонгуулийн хугацаа ойртож, зарим нам эвсэл дотор нэр дэвших эрхийн төлөөх тулаан ид өрнөж байна. Харин ИЗНН энэ эгзэгтэй цаг үед эрс өөр уур амьсгалыг бий болгов. Тодруулбал, сонгуульд нэр дэвшиж, улс төрийн карьер хөөхийг хүссэн хэн бүхэнд тус намын үүд хаалга үргэлж нээлттэй байх гэнэ. Энэ тухай ИЗНН-аас уриалга гаргаад байгаа бөгөөд тус уриалгад Монголын төлөө сэтгэл зовж буй шударга иргэдээ! Орон нутгийн сонгуульд нэр дэвших цаг хугацаа дуусах дөхөж байна. Орон нутагтаа эзэн болох шударга иргэдийг Иргэний Зориг Ногоон Намтай хамтран ажиллахыг урьж байна. Таныг өөрийн амьдарч буй сум, аймаг, хороо, дүүргийн өөрөө удирдах байгууллагад нэр дэвшиж, нутгийнхаа эзэн болохыг уриалж байна. Нэр дэвших сонирхолтой иргэд өөрийн харьяаллын ИЗНН-ын анхан шатны байгууллагад хандана уу гэжээ. Бусад нам эвсэл кандитатуудаа тодруулах гэж танил тал, өнгө мөнгө харан хэт улс төрждөг бол ИЗНН тэднээс огт өөр арга барилаар ажиллах бололтой. Нутаг орныхоо өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллах хүсэлтэй ч намын хатуу харьяаллыг таашаадаггүй, мөн энэ мэт шалтгаанаар сонгогдох эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй хүмүүст ИЗНН-ын энэ шийдвэр нэлээд боломж олгохыг үгүйсгэх газаргүй юм. Ч.Даш
Авлигатай тэмцэх газрынхан уламжлалт ёсоор сэтгүүлчдийг урив. Энэ удаагийн арга хэмжээг албан өрөөндөө биш Элит төвд зохион байгуулсан юм. Тус газарт Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нар оролцсоноос гадна УИХ-ын зарим гишүүд тухлан саатав. Энэ үеэр тус газрынхан үйл ажиллагаагаа цухас танилцуулаад сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Олны анхаарлын төвд байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргийн талаар албаныхан хэлэхдээ Н.Энхбаярын авлига, хээл хахуулийн хэрэгт хамсаатан болох нь тогтоогдсон хүмүүсийн хэрэгт тусгайлан хавтаст хэрэг нээсэн, шалгаж байгаа. Зарим хүмүүс нь гадаадад байгаа гэх шалтгаантайгаар мөрдөн байцаалтын ажиллагаа түр завсарласан хэмээв. Тэдний хэлж буйгаар энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Н.Болормаа нар шалгагдаж эхэлжээ. Мөн НИТХ-ын дарга асан Т.Билэгт одоо хүртэл гадаадаас ирээгүй болохоор шалгах явц удааширч буйг онцлов. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт гишүүдээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэг энэ долоо хоногт шалгагдаж дуусах гэнэ.
Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудлаар Сангийн сайд асан, одоо УИХ-ын дэд дарга С.Баярцогт, гишүүн С.Ганбаатар нар хэрхэн мэтгэлцэхийг олон нийт сонирхож байв. Гэвч мэтгэлцээн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Гишүүн С.Ганбаатар ганцаараа хэвлэлээр дамжуулан урилгаа илгээж, албан бичгээр С.Баярцогтод мэдэгдсэн юм. Тэд өнгөрсөн баасан гаригт л биечилж уулзсан юм байна. Улмаар Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай уулзалт хэлэлцээ хийж байгаа цаг үед УИХ-ын хоёр гишүүн мэтгэлцэж, нийгмийн сэтгэл зүйг хөөргөх нь зохисгүй. Тиймээс мэтгэлцээнийг түр хойшлуулъя хэмээн С.Баярцогт хүссэнийг нөгөөх нь өчигдөр дамжууллаа. Мэтгэлцээн хойшилсныг мэдэгдэхийн тулд Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай гишүүдийн төлөөлөл болсон С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Г.Уянга, Х.Болорчулуун нар ирсэн байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад ашигтай болсон уу, үгүй юү, эдийн засгийн тооцоо судалгаа нь ямар байна гэх мэтээр иргэдэд нэгдмэл, зөв ойлголт өгөх нь мэтгэлцээний зорилго. Түүнээс би илүү мэдээлэлтэй, мундаг гэж онгирох, хэн нэгнийг буруутгах гээгүй хэмээн урилга дамжуулсан гишүүн мэдэгдэв. Тэгснээ араас нь гомдлын үг дайлаа. Уг нь ярих юм их байсан. Би мэтгэлцэхэд бэлэн байна. Ингээд дөрвөн зүйлийн мэдэгдэл гаргая. Уг асуудлаар иргэдийн болон эрдэмтдийн төлөөлөл оролцуулсан нээлттэй мэтгэлцээн зохион байгуулъя. УИХ дээр уул уурхайн хөгжлийн төлөөх түр хороо байгуулах хэрэгтэй. Мөн талх, сүү, шагайгаар Оюутолгойн үр ашгийг төлөөлүүлэн ойлгуулах гэсэн 79:21 гэсэн харьцаа бүхий сурталчилгаа явуулж, монголчуудыг доромжилсон хөр өнг ө оруулагчдыг шүүхэд өгнө. Оюутолгойн байгаль орчны нөлөөллийн судалгааг иргэдэд танилцуулах хэрэгтэй гэх мэтээр ярив. Мэтгэлцэхү едээ тавих асуулт, хэлэх тайлбар сэлтээ бас ойрын үед хэвлэлээр дамжуулан ил танилцуулна гэлээ. Тэрбээр сүүлийн үед зогсож ярих жишиг нэвтрүүлээд буй. Тиймээс Төрийн ордны Г танхимд байрлах индрийг ашиглаад энэ туршлагаа хэрэгжүүлсэн юм. Бусад гишүүн нь Хэрэв мэтгэлцээн болсон бол ийм ийм зүйл асууж, ингэж мэтгэлцэх байлаа гэдгээ хэлэхийг хүссэн аж. Энэ үеэр С.Баярцогт гишүүн танхимд орж ирэв. Тэрбээр Ганбаатар гишүүн надад мэтгэлцэх урилгаа албан бичгээр ирүүлсэн. Баасан гаригт л бид биечилж уулзсан. Тэр үед би мэтгэлцэх гэж байгаа хүмүүс ижил мэдээлэлтэй байх ёстой. Шаардлагатай мэдээллээ надаас ав, тэгээд тодорхой хугацааны дараа мэтгэлцье гээд хойшлуулсан. Гэтэл энд ийм олон хүн цуглачихсан байгааг ойлгохгүй байна гэлээ. Тэрбээр бүлгийнхээ хуралд сууж байгаад С.Ганбаатар хэвлэлийн хурал зарласныг олж мэдсэн аж. Мэтгэлцээн хойшилсныг мэдээлэх юм байх гэтэл хүмүүс халуурах шинжтэй байгааг мэдээд ирж, зөв тайлбар өгөхийг хүссэн гэнэ. Бас Оюутолгойн гэрээг би ганцаараа хийгээгүй. УИХ-д танилцуулж батлуулсан. Гэрээтэй холбоотой бүх мэдээллийг өнгөрсөн онд сэтгүүлчдэд өгсөн. Гурван жилийн турш би энэ гэрээний тухай ярьж байгаа, нууц зүйл огт байхгүй. Оюутолгойтой холбоотой хувь нийлүүлэгчдийн, урьдчилсан төлбөрийн, хувьцааг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилж үүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын гэсэн дөрвөн гэрээ байгаа. Энэ гишүүд гэрээг илүү сайжруулах байр суурьтай байгааг дэмжиж байна. Гэрээг өөрчлөх нь нээлттэй. Гэвч чуулганы хуралдаан дээр гишүүд гэрээний тухай тодорхой мэдээлэлгүй байж яриад буй учир би ижил мэдээлэл өгч байж мэтгэлцье гэсэн юм гэлээ. Би энд мэтгэлцээнийг хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулсныг ярьсан юм хэмээн С.Ганбаатар тайлбарлаад УИХ-ын Тамгын газраар дамжуулан мэтгэлцээний цагаа товлох уу гэв. Нөгөөх нь ч зөвшөөрлөө. Сэтгүүлчид боломжийг ашиглаад зарим зүйл асуугаад авсан. Уг ордын 34 хувийг Монгол Улс өөрөө худалдаж авч буй, бас хүүнд нь өдөрт 300 мянган доллар төлж байгаа гэсэн мэдээллийн талаар асуухад Монгол Улс биш, Оюутолгой компани зээл авч байгаа. Мэдээж өөрийн хөрөнгөөр тэр том хөрөнгө оруулалтыг хийх компани гэж байхгүй. Тиймээс зээл авна, бас тодорхой хүү байгаа гэлээ. Мэтгэлцэх үед С.Ганбаатар гэрээнд өөрчлөлт оруулахыг дэмжиж буй 25 гишүүний болон эрдэмтэн, иргэний хөдөлгөөнийхний төлөөлөлтэй ирэх юм байна. Өчигдөр ч тэд ирсэн байлаа. Тиймээс С.Баярцогт гишүүнийг мөн адил өөр хүмүүсээр хүч нэмэгдүүлэх байх гэж боджээ. Харин нөгөөх нь Цагаан дээр хараар бичсэн гэрээ нь байна. Дээрээс нь үүнийг хийхэд гар бие оролцсон учраас холбогдох тооцоо, баримтыг би мэднэ. Тэгэхээр өөр хүн хэрэггүй байх гэлээ. С.УУЛ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй