Урьдчилсан байдлаар АН НИТХ-д 24 суудал авчээ

Урьдчилсан байдлаар УИХ болон НИТХ-ын нэр дэвшигчид тодорсоор байна. Нийслэлд НИТХ-д Ардчилсан намаас 24 нэр дэвшигч ялалт байгууллаа гэж тус намаас мэдээллээ.

АН ялалт байгуулж байна

2012-06-28 23:50:19 Нийтлэгдсэн: Улс төр
 АН ялалт байгуулж байна

Ардчилсан нам дөнгөж сая мэдээлэл хийлээ. Улаанбаатарт нийт 14 мандат хуваарлагдсан. Тэгвэл урьдчилсан байдлаар 11 мандатад ялалт байгуулаад байгаа юм байна. Харин Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Нарантуяа дээр хууль бус үйлдэл гарч байгааг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэллээ. Харин НИТХ-д 30-аас 26-д нь ардчилсан нам ялалт байгуулсан байна. Хөдөө орон нутагт 50 хувийн амжилт үзүүлээд байгаа юм байна. Дүнг эцэслэсэн байдлаар нэгтгэж цагийн дараа дахин мэдээлэхээр боллоо.

 Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Улсын Их Хурлын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбогдуулан 2012 оны зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ. Мөн энэхүү Захирамжид сонгуулийн санал авах өдөр буюу 2012 оны зургаадугаар сарын 28нд Нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дээрхи байгууллагууд /санал авах байр/ -ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Нийтийн тээврийн газарт тус тус үүрэг болгосон байна.

Үндсэн хуулийн цэц Н.Энхбаяр нарын гомдлыг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшигч Н.Энхбаяр, С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар, З.Ойдов, Н.Санжаадорж нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Харин тэд СЕХ-ны уг шийдвэр хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад буй. Эл гомдлыг Үндсэн хуулийн цэц өнөөдөр хэлэлцэх юм байна.

Гадаадын 37 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрх авчээ

Сонгуулийн үйл явцыг ажиглахаар олон улсын есөн байгууллагын 50 гаруй ажиглагч, орчуулагч бүртгүүлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн 37 сурвалжлагч сонгууль сурвалжлах үнэмлэх авсан байна. СЕХ-ноос өчигдөр тэдэнд сонгуулийн бэлтгэл ажил, санал хураах явц, тооллогын машин болон Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэдэнд Сонгуулийн тухай хуулийн англи хэл рүү орчуулсан хувилбарыг тараасан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.