Өнгөрөгч ням гараг буюу 2012 оны 09-р сарын 09-ний өдрийн 14,00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор
Баяндалай сумдын заагт нутаглаж байсан малчин айлын гэрийг согтуу жолооч дайрч тус гэрт байсан долоон хүний 4 нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн хэргийг үйлдсэн этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас уг хэргийг үйлдсэн бөгөөд сэжигтнийг аймгийн цагдаагийн газрынхан саатуулан баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар холбогдох албаныхан даваа гарагт мэдээлж байсан. Ер нь хамгийн амар амгалан байх газар бол хөдөө тэр дундаа малчин айл байдаг байлаа, гэтэл энд тэндэхийн уурхайн нэр барьж орон нутгаар жип унан согтуугаар чөлөөтэй сэлгүүцэх болсон зарим этгээдээс болон гэртээ ч аюулгүй байх боломжгүй болсны нэг тод жишээ энэ бизээ.
Тухайн гэрт байсан долоон хүний 4-нь газар дээрээ нас барсан бөгөөд хохирогчид 10 настай хүү, 32-36 насны гурван эмэгтэй байсан юм. Амьд үлдсэн 3-н хүний биеийн байдал ч муу байгаа юм байна. Тодруулж хэлбэл нэг хүн толгойдоо хүнд гэмтэл авсан, нэг хүний хөл хугарсан, мөн нэг хүн нь гартаа хүнд гэмтэл авсан боловч өнөөдрийн байдлаар эмчийн хяналтанд орж нарийн шинжилгээнд хамрагдаагүй байсаар байгаад энэ хэргийн мөрдөн байцаах явц ямар байгаа талаар сурвалжлах сэдэл төрсөн юм. Мөн энэ хэрэг гарсан өдөр буюу өнгөрөгч ням гарагаас хойш бүтэн 4 хоноод байхад согтуу этгээдийн унаж явсан 72-81 УНИ улсын дугаартай цэнхэр өнгийн Land rover машиныг хэргийн газраас аваагүй байгаагаас гадна талийгаачдийн ар гэрийнхэнд өнөөг хүртэл уг этгээдийг хаанахын хэн болох, хэдэн настай, хаана ямар ажил хийдэг гээд наад захын мэдээллийг цагдаагийнхан өгөөгүй байна гэсэн мэдээлэл ч бидэнд ирээд байгаа.
Харин бидний олж авсан мэдээллээр уг согтуугаар машин жолоодож 4 хүний амь нас хөнөөсөн этгээдийг Бумбаашийн Алтангэрэл гэдэг бөгөөд Улаанбаатар хотод оршин суудаг 1978 онд төрсөн, одоогоор Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт уурхайн хайгуулын ажил эрхэлж байгаа “Terra energy” гэх компанийн туслан гүйцэтгэгч “Polaris” компанид хүн машин аль аль нь бүртгэлтэй байдаг зэрэг мэдээллүүдийг эх сурвалжууд өгөөд байгаа юм.
Энэ талаар Terra energy компанnaн төслийн менежер Цэнгэл гэх хүн “Бид судалсан тэгэхэд наад хүн машин 2 хоёуулаа манай компанийн туслан гүйцэтгэгч Polaris гэх компанид бүртгэлтэй байдаг бүх хариуцлагыг тухайн компани 100 хувь хүлээх ёстой гэсэн хариултыг бидэнд өгсөн юмаа
Мөн үүний дараагаар бид тухайн хэргийг мөрдөн шалгаж байгаа аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчтай холбогдон тодорхой мэдээлэл авах гэсэн боловч цагдаагийн ерөнхий газраас зөвшөөрөл авч байж мэдээлэл өгнө одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн хариултыг өгсөн юм. Энэ хэргийн талаарх мэдээлэл даваа гарагийн өдөр Zaluu.com сайтад тавигдсан хэдий ч хорь орчим минутийн дараа алга болсон, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яагаад энэ талаар нэг ч сэрэмжлүүлэг, уучлалт гуйсан мэдээлэл цацагдахгүй байгаа зэрэгт хариулт өгөх үүднээс мөрдөн шалгах явц ямар байгаа буруутан ямар хүн болох зэргийг сурвалжлахыг зорьсон юм. Харамсалтай нь энэ удаад холбогдох албаныхан ямар нэгэн тодорхой мэдээлэл өгсөнгүй хэдий ч бид энэ талаарх мэдээллийг цаашид эрэн сурвалжлах болно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.