Мэтгэлцээний товыг Тамгын газар шийднэ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудлаар Сангийн сайд асан, одоо УИХ-ын дэд дарга С.Баярцогт, гишүүн С.Ганбаатар нар хэрхэн мэтгэлцэхийг олон нийт сонирхож байв. Гэвч мэтгэлцээн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Гишүүн С.Ганбаатар ганцаараа хэвлэлээр дамжуулан урилгаа илгээж, албан бичгээр С.Баярцогтод мэдэгдсэн юм.

Тэд өнгөрсөн баасан гаригт л биечилж уулзсан юм байна. Улмаар “Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай уулзалт хэлэлцээ хийж байгаа цаг үед УИХ-ын хоёр гишүүн мэтгэлцэж, нийгмийн сэтгэл зүйг “хөөргөх” нь зохисгүй. Тиймээс мэтгэлцээнийг түр хойшлуулъя” хэмээн С.Баярцогт хүссэнийг нөгөөх нь өчигдөр дамжууллаа. Мэтгэлцээн хойшилсныг мэдэгдэхийн тулд Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай гишүүдийн төлөөлөл болсон С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Г.Уянга, Х.Болорчулуун нар ирсэн байв.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад ашигтай болсон уу, үгүй юү, эдийн засгийн тооцоо судалгаа нь ямар байна гэх мэтээр иргэдэд нэгдмэл, зөв ойлголт өгөх нь мэтгэлцээний зорилго. Түүнээс би илүү мэдээлэлтэй, мундаг гэж онгирох, хэн нэгнийг буруутгах гээгүй хэмээн урилга дамжуулсан гишүүн мэдэгдэв. Тэгснээ араас нь гомдлын үг дайлаа. “Уг нь ярих юм их байсан. Би мэтгэлцэхэд бэлэн байна. Ингээд дөрвөн зүйлийн мэдэгдэл гаргая. Уг асуудлаар иргэдийн болон эрдэмтдийн төлөөлөл оролцуулсан нээлттэй мэтгэлцээн зохион байгуулъя. УИХ дээр уул уурхайн хөгжлийн төлөөх түр хороо байгуулах хэрэгтэй. Мөн талх, сүү, шагайгаар Оюутолгойн үр ашгийг төлөөлүүлэн ойлгуулах гэсэн 79:21 гэсэн харьцаа бүхий сурталчилгаа явуулж, монголчуудыг доромжилсон хөр өнг ө оруулагчдыг шүүхэд өгнө. Оюутолгойн байгаль орчны нөлөөллийн судалгааг иргэдэд танилцуулах хэрэгтэй” гэх мэтээр ярив. Мэтгэлцэхү едээ тавих асуулт, хэлэх тайлбар сэлтээ бас ойрын үед хэвлэлээр дамжуулан ил танилцуулна гэлээ. Тэрбээр сүүлийн үед зогсож ярих жишиг нэвтрүүлээд буй. Тиймээс Төрийн ордны “Г” танхимд байрлах индрийг ашиглаад энэ туршлагаа хэрэгжүүлсэн юм. Бусад гишүүн нь “Хэрэв мэтгэлцээн болсон бол ийм ийм зүйл асууж, ингэж мэтгэлцэх байлаа” гэдгээ хэлэхийг хүссэн аж.

Энэ үеэр С.Баярцогт гишүүн танхимд орж ирэв. Тэрбээр “Ганбаатар гишүүн надад мэтгэлцэх урилгаа албан бичгээр ирүүлсэн. Баасан гаригт л бид биечилж уулзсан. Тэр үед би мэтгэлцэх гэж байгаа хүмүүс ижил мэдээлэлтэй байх ёстой. Шаардлагатай мэдээллээ надаас ав, тэгээд тодорхой хугацааны дараа мэтгэлцье гээд хойшлуулсан. Гэтэл энд ийм олон хүн цуглачихсан байгааг ойлгохгүй байна” гэлээ. Тэрбээр бүлгийнхээ хуралд сууж байгаад С.Ганбаатар хэвлэлийн хурал зарласныг олж мэдсэн аж. Мэтгэлцээн хойшилсныг мэдээлэх юм байх гэтэл хүмүүс “халуурах” шинжтэй байгааг мэдээд ирж, зөв тайлбар өгөхийг хүссэн гэнэ. Бас “Оюутолгойн гэрээг би ганцаараа хийгээгүй. УИХ-д танилцуулж батлуулсан. Гэрээтэй холбоотой бүх мэдээллийг өнгөрсөн онд сэтгүүлчдэд өгсөн. Гурван жилийн турш би энэ гэрээний тухай ярьж байгаа, нууц зүйл огт байхгүй.

Оюутолгойтой холбоотой хувь нийлүүлэгчдийн, урьдчилсан төлбөрийн, хувьцааг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилж үүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын гэсэн дөрвөн гэрээ байгаа. Энэ гишүүд гэрээг илүү сайжруулах байр суурьтай байгааг дэмжиж байна. Гэрээг өөрчлөх нь нээлттэй. Гэвч чуулганы хуралдаан дээр гишүүд гэрээний тухай тодорхой мэдээлэлгүй байж яриад буй учир би ижил мэдээлэл өгч байж мэтгэлцье гэсэн юм” гэлээ. “Би энд мэтгэлцээнийг хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулсныг ярьсан юм” хэмээн С.Ганбаатар тайлбарлаад УИХ-ын Тамгын газраар дамжуулан мэтгэлцээний цагаа товлох уу гэв. Нөгөөх нь ч зөвшөөрлөө. Сэтгүүлчид боломжийг ашиглаад зарим зүйл асуугаад авсан.

Уг ордын 34 хувийг Монгол Улс өөрөө худалдаж авч буй, бас хүүнд нь өдөрт 300 мянган доллар төлж байгаа гэсэн мэдээллийн талаар асуухад “Монгол Улс биш, Оюутолгой компани зээл авч байгаа. Мэдээж өөрийн хөрөнгөөр тэр том хөрөнгө оруулалтыг хийх компани гэж байхгүй. Тиймээс зээл авна, бас тодорхой хүү байгаа” гэлээ. Мэтгэлцэх үед С.Ганбаатар гэрээнд өөрчлөлт оруулахыг дэмжиж буй 25 гишүүний болон эрдэмтэн, иргэний хөдөлгөөнийхний төлөөлөлтэй ирэх юм байна. Өчигдөр ч тэд ирсэн байлаа. Тиймээс С.Баярцогт гишүүнийг мөн адил өөр хүмүүсээр хүч нэмэгдүүлэх байх гэж боджээ. Харин нөгөөх нь “Цагаан дээр хараар бичсэн гэрээ нь байна. Дээрээс нь үүнийг хийхэд гар бие оролцсон учраас холбогдох тооцоо, баримтыг би мэднэ. Тэгэхээр өөр хүн хэрэггүй байх” гэлээ.

С.УУЛ
 

Нийтэлсэн: 2012-10-09 10:57:00

Нийт сэтгэгдэл: 4

  • Зочин

    za neg unen bodit oilgolttoi bolj aviya baiz...

    Зочин 2012-10-09 11:28:24     122.201.18.152          (0)       (0)
  • Зочин

    naad bayartsogt chini dahiad murina esvel shulsee uschuuleed***an yum soliorno uuruu ter toonuudaa her oilgoj baigaag haraya engiin davuu erhiin huvitsaa 2-oo sain oilgoogui hun chini yaj yumaa sain oilgoh ve dee bitgii busdiig bas Bayartsogtoo chi eh ornoo zugeer l hud***dsan biz dee ugui gevel metgeltsel dee chadahgui biaj esvel bayar gansukh saikhanbileg zorigt naraa daguulaad ir dee

    Зочин 2012-10-09 11:53:43     202.131.233.146          (0)       (0)
  • Зочин

    Amjilt husey Ganbaataraa

    Зочин 2012-10-09 12:37:52     203.91.119.18          (0)       (0)
  • Зочин

    ганбаатараа таа бүгдэд баярлалаа амжилт хүсье

    Зочин 2012-10-09 19:46:18     202.179.20.187          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.