
Баянгол дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.С нь “Эль Хаус” компаний сауны зөвшөөрлийг олгох нэрээр “Тоса” төвийн захирлаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдсон тухай манай сайт мэдээлсэн. Компаний захирал “Тоса”-гийн захирлын ахад “…хавар саун массажны газарт биеэ үнэлэгч нар байрлуулсан цагдаа нар шалгаад бөөн асуудал болсон тул саун массажны асуудлыг хөөцөлдөх ямар ч нүүр байхгүй та хөөцөлдөөд өгөөч” гэж гуйжээ. Ингээд дүүдээ хандсан. Харин Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга нь захирал О-тэй дотно байсан гэж мэдүүлсэн. Харин дотно байсан хүнийх нь найз түүний авсан мөнгөө буцаан өгч байгаа бичлэгийг нууцаар хийсэн гэнэ. Энэ тухай О-гийн найз Л.Б нь “…Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга руу мөнгөө авмаар байна гээд яриад байсан…үдээс хойш мөнгөө ав гэсэн…өмнө нь Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхад нь сауны зөвшөөрөл гаргуулахаар 1.5 сая төгрөг өгсөн гэж өмнө нь надад ярьж байсан юм. Бид хоёртой хамт 10 жилийн ангийн найз өндөр Бямбаа гэх залуу явсан…Баянгол дүүргийн ЗДТГ-ын 5-р давхарт очиход 500 мянган төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг баярын дараа өгье гэсэн…би тоолж авсан. Энэ үед Бямбаа гар утсан дээрээ мөнгө өгч байх үеийн бичлэг хийсэн гэж байсан” гэжээ. Харин ангийн найз нь “…би ямар хүн байдаг юм яагаад хүнээс мөнгө авчаад янз бүрийн ааш авир гаргадаг хүн юм бэ хамт очъё гээд Баянгол дүүрэг рүү хамт явсан юм. Тэгэхэд О-гийн найз нэг эмэгтэй хамт явсан. Баянгол дүүргийн 5-р давхрын хонгилд 50 орчим насны эмэгтэй гарч ирээд мөнгө өгөөд тоолоорой гэсэн…. Тэгэхээр нь өөрийнхөө гар утсан дээр тухайн болсон зүйлийн талаар бичлэг хийгээд найздаа хэрэг болох байх гээд өгсөн” гэжээ. Уг нь “Эль Хаус” компаний захирал хоёр саяыг өгсөн боловч цаанаа 1.2 сая болж хасагдаж очжээ. Сауныг нь түрээслэдэг Отгонцэцэг Болорцэцэг нар уг мөнгийг нь аваачиж өгсөн гэнэ. Хахуулийн мөнгө өгсөн, зуучилсан хүмүүс эхэндээ хэргээ хүлээхгүй байсан боловч сүүлдээ баримтаар нотлогдоход Өршөөлийн хуульд хамрагдах зорилгоор гэм буруугаа хүлээсэн гэнэ. Мөн зарим нь АТГ-д сайн дураараа мэдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ.
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ