2014 оны 12-р сард Орхон аймгийн АН-ын хорооны хуралдаанаар намын дарга Г. Зоригт саналаараа ажлаа өгөх болж, тухайн үедээ чимээ шуугиан багатай ч дараа дуулиан нь сонсогдох намын даргын сонгууль явагдсан.
Угсонгуулийн дараагаар“Орхон аймгийн Ардчилсан намын хорооны төлөвшил, улс төрийн соёлыг харуулсан, бие биедээ зарчмын шаардлага тавьж хариуцлага нэхсэн, ажил хэрэгч хурал боллоо” гэж ярилцлага өгч байсан намын шинэ дарга УИХ-н гишүүн М. Батчимэгийн “ЗЭС” нь тун удалгүй цухуйж эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл орон нутгийн намын байгууллагыг удирдах гэж биш ердөө дараагийн сонгуулийн тойргоо “тордох” л зорилготойгоор хаа байсан Улаанбаатарт байдаг хүн аймагт нь ирсэн гэдэг нь Орхоны ардчилсан намынханд тодорхой болжээ.
Энэ асуудал даамжирсаар сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд аймгийн АН-ын намын хорооны хурал болж, намын дарга УИХ-ын гишүүн М.Батчимэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Харин байдал буруу тийшээ эргэж буйгмэдэрсэн эрхэм гишүүн хурлыг хааж, намын тамгаа аваад хурлыг орхин гарсан гэнэ. Түүнийг өөрийнх нь итгэлт зарим нөхөд нь даган хурлыг орхисон ч намын бага хурал үргэлжлүүлэн хуралджээ. Улмаар олонхийн саналаар М.Батчимэгийн оронд С.Дангаасүрэнг томилох шийдвэрийг гаргажээ.
орхон аймгийн Ардчилсан нам
Гэсэн хэдий ч намын дарга асан М.Батчимэг даргын ажлаа өгөхгүй нэг хэсэг гүрийсэн ч арга буюу тамга тэмдгээ өөрийнбаруун гар Г.Батмөнхөд шилжүүлсэн байна.
Ийнхүү эхэлсэн намын даргын суудал, тамга, тэмдгийн тэмцэл Орхон аймгийн АН-ыг сонгуульд хоёр тусдаа жагсаалтаар нэр дэвшүүлэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн АН хороо 33 мандаттай тойрогт фракцуудынх нь хоёр тусдаа тодруулсан нийтдээ тойрог давхардсан 51 нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн хороонд ирүүлсэн гэнэ. Ийнхүү 2 өөр материал хаалга, цонхоор зэрэг орж ирсэн нь төөрөгдөл үүсгэсэн. Дээр нь Сонгуулийн хороо цонхоор өгсөн материалыг албан ёсных гэж үзсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэнэ.Ингээд л тус шүүхээс шийдвэр гартал нэр дэвшигчдийн үнэмлэхээ авч чадахгүй хүлээх болсон байна.
Анх удаагаа Улаанбаатарт амьдарч, ажилладаг намын даргатай болсон нь явсаар байгаад энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох эсэх дээр нь хүргэсэн түүх нэг ийм. Харин хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур эрхэм гишүүн аль хэдийнэ Улаанбаатарт тойрог олоод сурталчилгаагаа эхэлчихсэн явж байгаа гэнэ.
Хамгийн анх аймгийн намын хорооны дарга болоход нь Та Улаанбаатар хотоос яаж ажлаа явуулах вэ? гэсэн асуултанд “Тэгэхээр би хувьдаа бол аливаа байгууллагын удирдлага хамт олны тэргүүнд яваа хүн өөрөө сайн ажилладаг хүнийг дарга лидер гэдэггүй. Хамгийн гол нь хамт олноо сайн зохион байгуулж хүмүүстэй байгаа нөөц бололцоог зөв илрүүлж багийг урагшаа эв нэгдэлтэй хөдөлгөж чаддаг тэр хүнийг удирдагч гэж боддог.Тийм учраас энэ баг хамт олноо би зөв зохион байгуулаад явахад бол ажиллах боломжтой гэж үзэж байна. Мөн өнөөдөр мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ үед бүх талаар холбогдоод ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна. Ер нь тэгээд ч Улаанбаатар Эрдэнэт хоёр чинь хол газар биш шүү дээ.” гэж хариулж байсан.
Харин хэлж байснаас нь эсрэгээр Улаанбаатар Эрдэнэт хоёр хоорондоохэт хол газар болж таарсан уу? ямартай ч аймгийн намыг 2 хувааж, сонгуулийн өмнөхөн хорлож орхисон эрхэм гишүүн зүгээр ч бас Улаанбаатарт яваад ирээгүй бололтой. Ард нь үлдсэн аймгийн иргэдийн дунд УИХ-н эрхэм гишүүний ёс зүйд нийцэхээргүй адал явдал үлдээгээд ирсэн хэмээх яриа аль хэдийнэ тархаад амжсан байна лээ.
2016 оны сонгуульд орон нутагт ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй, дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа энэ үед намыг нь бутаргаж хаяад, өрсөлдөгчдөд нь үнэгүй хоол, өгөөш болгон одсон эрхэм гишүүнийг Эрдэнэтийн ардчилагчид дахин эргэж ирэхээргүй боллоо гэцгээж байгаа гэсэн шүү.
Нийт сэтгэгдэл: 1
-
Hulgaich odhuug gargaj bolohgui erdenetiig dorligjob odhuu 2tsolomoj kiprd offshore d loon zuun sayar hulgailsan Ni barigdaj baisan
Зочин 2016-06-10 22:05:22 73.246.241.79
(1)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ